• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эрчим хүчний реформыг хэрхэн үргэлжлүүлэх талаар нээлттэй хэлэлцлээ

Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй реформын хүрээнд өнгөрсөн хугацаанд юу хийгдсэн, цааш хэрхэн үргэлжлэх тухай асуудлаар өнөөдөр Улсын Их Хурал дахь уг реформыг дэмжих бүлгээс нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн удирдан явуулав. Тэрбээр эрчим хүчний салбарын шинэчлэлтийг анхнаас нь манлайлж, Улсын Их Хурлын 103 гишүүний бүрэлдэхүүнтэй дэмжих бүлгийг байгуулан ажиллаж буй юм. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Ч.Лодойсамбуу, Ж.Галбадрах, М.Мандхай, Г.Очирбат, Д.Цогтбаатар, Л.Соронзонболд, Г.Хосбаяр, Ж.Бат-Эрдэнэ болон тус салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөллүүдээс гадна хэрэглэгчдийг төлөөлсөн иргэд оролцож санал бодлоо солилцсон юм.

Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурал дахь эрчим хүчний реформыг дэмжих бүлгийн гишүүдийн төлөөлж Б.Жаргалан үг хэллээ. Тэрбээр, реформ хэрхэн үргэлжлэх вэ гэж хэлэлцүүлгийг нэрлэсэн нь оновчгүй байна, хэрхэн эхлүүлэх вэ гэж нэрлэх нь зүйтэй гээд, цахилгаан эрчим хүчний үнийг нэмснээс өөр зүйл хийгдээгүй байгааг шүүмжилж, зохицуулалттай салбарт үнэ нэмэх бол реформ биш гэсэн юм. Энэ талаар өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлаас дорвитой бодлогын шийдвэр гараагүй, Засгийн газар ч бас юу ч хийгээгүйн дээр салбарын оролцогч талууднэгдсэн ойлголтод хүрээгүй байгаа нь хармсалтай гэлээ. Эрчим хүч бол эдийн засгийн хөгжлийн суурь салбар учир хэрэглээ нэмэгдэж байгаа нь эдийн засгийн агуулгаараа сайн зүйл болохыг тэрбээр онцолж, манай улс эрчим хүчний эх үүсвэрээр баялаг, энэ талаар харьцангуй давуу талтай учир үүндээ тулгуурлан хөгжих боломж бүрэн бийг онцлов. Мөн реформыг хийхдээ алдаа гаргах эрх байхгүй гэдгийг сануулж, эрчим хүчний салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг ахлагчтай ажлын хэсэгт ихээхэн найдлага тавьж буйгаа илэрхийлэв.

Нээлттэй хэлэлцүүлэг үндсэн гурван хэсгээр явагдсан бөгөөд эхний хэсэгт эрчим хүчний салбарын бодлогын асуудлыг, дараагийн хэсэгт тус салбар дахь хувийн хэвшлийн оролцоо, шийдэл, эрэлхийллийн асуудлыг хөндсөн бол гурав дахь хэсэгт хууль, эрх зүйн шинэчлэлийн чиглэлээр хийж буй ажил, үзэл баримтлалын талаар ярилцлаа.

Бодлогын асуудлын хүрээнд салбарын өнөөгийн байдал, өвөлжилтийн бэлтгэлийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулж, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Улаанбаатар хот өвөлжилтөд хэрхэн бэлтгэж байгааг ярьсан юм. Өнгөрөгч наймдугаар сарын 15-ны байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажил дунджаар 65 хувийн гүйцэтгэлтэй байгааг сайд мэдээлж, дулааны цахилгаан станцуудын бэлтгэл ажил 61, цалилгаан дамжуулах, түгээх сүлжээний бэлтгэл 63, дулааны станц, шугам сүлжээнийх 72, нүүрсний уурхайнуудынх 65 хувьтай байна гэлээ. Салбарын хэмжээнд 1793 нэр төрлийн ажил хийгдэхээс 788 ажил дуусаж, 468 нэр төрлийн ажил үргэлжлэн хийгдэж, 537 нэр төрлийн ажил эхлээгүй байгаа аж. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн суурилагдсан хүчин чадал 2418 Гкал/ц бол холбогдсон нийт ачаалал нь 3558 Гкал/ц хүрээд байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэлдээ дурдав. Алслагдсан хэрэглэгчдийн дулааны хангамжид хүндрэл үүсэж болзошгүй байгаа ч өвлийн их ачааллын горимд эрчим хүчний салбар бэлэн байгаа гэдгийг тэрбээр илэрхийллээ.

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд нийт 750 төсөл, арга хэмжээг хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ сарын 08-ний байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 81 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч дурдав. Эдгээр бэлтгэл ажлуудыг нийслэлийн 22 байгууллага эрхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-ийн бэлтгэл ажил 87.4, “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийнх 77.1, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ынх 80, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ, “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ болон Орон сууц бодлогын газрынх тус бүр 75 хувьтай байгаа ажээ.

Мөн бодлогын асуудлын хүрээнд Эрчим хүчний зохицуулах газрын дарга Э.Түвшинчулуун үнэ тарифын зохицуулалт, түүний үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр өнгөрсөн онд хийсэн 12 дахь удаагийн тарифын зохицуулалтаар айл өрхийн оргил ачааллын болон хэрэглээнээс хамаарсан шатлалт тарифыг 29.6 хувиар нэмэдүүлсэн болон дулааны үнийг нэмэгдүүлэх зохицуулалтыг 2026 он хүртэл хойшлуулаад байгааг танилцуулж, үүний үр дүнд нүүрсний уурхай, төмөр замын тээврийн салбар алдагдалгүй болж, цахилгааны салбар улсын төсвийн татаасгүй болсон болон эрчим хүчний салбарын ажиллагсдын цалин, хөлс, нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн, тарифыг индексжүүлэх суурь нөхцөл бүрдсэн, хэрэглэгчид хэрэглээгээ зохицуулж хэмнэлт гаргах боломжтой болсон, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих нөхцөл бүрдэж, ухаалаг тоолуурын системийг үе шаттай нэвтрүүлэх эхлэл тавигдсаныг онцлов. Мөн салбарын менежтентийн шинэчлэлийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлсэн “Тэнгэр Капитал” ҮЦК-ийн гүйцэтгэх захирал О.Лхагвасүрэн энэ талаарх судалгаа, дүгнэлтээ танилцууллаа. Түүнчлэн “Эрчист Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Амартүвшин эрчим хүчний компаниудын өнөөгийн нөхцөл байдал, санхүүгийн голлох үзүүлэлтүүдийг танилцуулав. Тус салбарын нийт 27 төрийн өмчит компанийн 34 хувийг “Эрчист Монгол” ХХК эзэмшиж байгааг танилцуулаад, эдгээр компаниудын ашигт ажиллагааны үзүүлэлтүүд сул, цэвэр ашиг болон хөрөнгийн өгөөж хангалтгүй, зардлын хяналт сайнгүй, хөрвөх чадварын эргэлт болон авлага, өглөг барагдуулах хугацаа тогтворгүй, богино хугацааны төлбөрийн чадвар дунд зэрэг байгааг дүгнэсэн юм. Мөн өрийн ачаалал ихсэж, санхүүгийн эрсдэл нэмэгдэж байгааг онцолж, эрчим хүчний үйлдвэрлэлийн болон захиргааны зардал тасралтгүй өсөж байгааг анхаарууллаа. Эрсдэлийн үнэлгээгээр эрчим хүчний компаниудын санхүүгийн байдал тогтворгүй, өгөөж тааруу, үйлдвэрлэлийн өртгийг бууруулах, өрийн удирдлагыг сайжруулах шаардлагатай, улирлын нөлөөлөл ихтэй нь тогтоогдож буйг тэрбээр хэлж, ийм нөхцөлд компаниудыг хувьчилж, нээлттэй хувьцаат компани болгох боломжгүй гэдгийг онцолсон юм. Компаниудын засаглалыг сайжруулж, бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэж, алдагдлыг бууруулж зах зээлийн үнэ цэнийг өсгөсний үндсэн дээр хувьчлалыг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр илэрхийлэв.

Хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэгт “Хашаандаа сайхан амьдаръя” ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяр, “УБЦТС” ТӨХК-ийн Ерөнхий инженер Т.Мөнхболд, “Солар Повер Монголиа” ХХК-ийн захирал Г.Жавхлантуг, “Монхорус Эрчим” ХХК-ийн захирал Б.Батлхагва, Дуудъя брэндийн үүсгэн байгуулагч С.Хонгор, Эрчим хүчний реформ Үндэсний хорооны Ажлын албаны дарга асан Л.Жамбаа нар гэр байшингийн дулаалгын шийдэл, эрчим хүчний сүлжээний автоматжуулалт, нарны цахилгаан станцын үйл ажиллагаа, тархмал болон сэргээгдэх эрчим хүчний эрх зүйн орчин, зохицуулалтын журам, дүрмүүдээс үүдэн гарч байгаа бэрхшээлүүд, хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээнд гарч буй хүндрэлийг шуурхай шийдвэрлэх, тэдний дуудлагыг хүлээн авч, цаг алдалгүй ажиллах талаар болон эрчим хүчний реформыг таван жилээр төлөвлөн хэрэгжүүлж буй болон анхаарах шаардлагатай асуудлуудын талаар мэдээлэл хийсэн юм.

Түүнчлэн эрчим хүчний шилжилт, эрх зүйн шинэчлэлийн талаар МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөлийн дарга Д.Ганхуяг илтгэл тавив. Зах зээлийн чиг баримжаатай эрчим хүчний шинэчлэлийг цөөн улс орон хэрэгжүүлсэн бөгөөд ихэнх нь төрийн хяналт болон хувийн хэвшлийн оролцоог хослуулсан загварыг сонгож буй тухай Дэлхийн банкны тайлангийн дүгнэлтийг тэрбээр эшилж, шинэчлэлийг хийхийг тулд салбарын системийн бүтэц, хөрөнгө оруулалтын орчин, улс төрийн эрмэлзэл, хүсэл зорилго, зохицуулалтын орчин, хэрэглэгчдийн оролцоо, дэд бүтцийн бэлэн байдал, инэч санаачилгыг дэмжсэн бизнесийн орчин, институцчлал засаглалын бэлэн байдлыг хангах ёстой гэдгийг дурдав.

Улсын Их Хурлын гишүүн, эрчим хүчний хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг өнгөрөгч тавдугаар сард боловсруулсан Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг танилцууллаа. Хуулийн төслийг боловсруулах хүрээнд Эрчим хүчний тухай хуулийн үр дагаварын үнэлгээг хийх, гадаад улс орнуудын дулаан хангамжийн хууль, эрх зүйн орчныг судлах, хуулийн үндсэн концепцийг тодорхойлж, төслийг бичих, салбарын оролцогчид, эрдэмтэн судлаач нар болон иргэд, олон нийтийн саналын авч тусгах зэрэг ажлууд хийснийг тэрбээр дурдаад, иргэд, байгууллагаас нийтдээ 859 санал ирснийг онцоллоо. Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл салбарын бодлого, төлөвлөлт ба хяналт-шинжилгээ, үнэлгээ, төр захиргааны болон дулаан хангамжийн байгууллага, хэрэглэгчдийн үүрэг оролцоо, эрх, гэрээ, тоолуурын болон мэдээллийн систем, салбарын техник, технологийн норм, стандарт, аюулгүй байдлын шаардлага, системийн зохион байгуулалт, сүлжээний холболт, хяналт, шалгалт, хариуцлага зэрэг 15 бүлэгтэйгээр боловсруулагджээ. Төсөлд дулаан хангамжийн системийг төвлөрсөн, хэсэгчилсэн, бие даасан гэсэн ангилалтай байхаар зааж, хэсэгчилсэн болон бие даасан системүүд төрийн оролцоогүй, тусгай зөвшөөрөл авахгүй, үнэ тарифаа батлуулахгүй, мөн хувийн хөрөнгө оруулалтад тулгуурласан байхаар тусгасан байна. Харин Улаанбаатар хот, аймаг, сумын төвийн дулааны эх үүсгүүр, төвлөрсөн сүлжээг бүхэлд нь хамруулсан төвлөрсөн дулаан хангамжийн систем нь төрийн зохицуулалттай байх юм.

Дулааны эх үүсгүүрүүд дулаан, цахилгаан хосолсон, дулаан дангаар үйлдвэрлэх бие даасан, оргил ачааллын болон дулааны хуримтлуур гэсэн төрөлтэй байхаар хуулийн төсөлд тусгаж, дулаан дамжуулах сүлжээ төрийн өмчлөлд байх, мөн 30 МВт, түүнээс доош дулаан нийлүүлж буй түгээгч, хангагч нар тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй байхаар заажээ. Мөн дулаан түгээх хангах үйл ажиллагаа эрхлэгч нарт нэгдмэл нэг нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах, түгээх сүлжээнд холбогдох тэгш боломжоор хангах, сүлжээний тасралтгүй, аюулгүй, найдвартай ажиллагааг хариуцах зэрэг шаардлага тавигдаж аж.

Түүнчлэн хуулийн төсөлд сэргээгдэх эрчим хүч, дулааны үр ашгийнг талаарх бүлгийг тусгаж, өрсөлдөөнт зах зээлийн харилцаанд шилжихэд чиглэсэн харилцааг зохицуулахаар төлөвлөсөн байна. Өрсөлдөөнт зах зээлд шилжихийн тулд эхний ээлжинд эрчим хүчний үйлдвэрлэгч, хангагч нарт горимын зөрчил тооцож хариуцлагыг нэмэгдүүлэх механизм нэвтрүүлэн, үйлдвэрлэгч болон хэрэглэгч хоорондоо шууд гэрээлэх боломж бүхий хоёр талт зах зээлийг үе шаттай нээж, өрсөлдөөнт зах зээлд оролцогчдыг сургах, чадавхжуулах үйл ажиллагааг салбарын 0.1-3.0 хувьд явуулсны үр дүнд хангагч нар хэрэглэгчдийнхээ хэрэглээний таамаглалыг боловсруулж, системийн төлөвлөгөөг үр ашигтай байлгахад чиглэж ажиллах боломж бүрдэнэ гэж ажлын хэсэг тооцоолсон байна. Ингэснээр шилжилтийн үеийн зах зээл буюу нэг худалдан авагч давамгайлсан, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоо бүрдэж, төвлөрсөн хангамжийн системтэй зэрэгцээ шууд гэрээлэх болон биржийн арилжаагаар дамжуулах эрчим хүчний жижиглэн худалдааны зохицуулалтгүй зах зээл бий болох юм.

Дулааны тухай хуулийн үзэл баримтлал ямар байх нь зүйтэй талаар ШУТИС-ийн Эрчим хүчний их сургуулийн ахлах багш, доктор А.Түмэнбаяр дараа нь мэдээлэл хийсэн юм. Тэрбээр энэ харилцааг ямар хууль, журмаар хэрхэн зохицуулж ирснийг товч танилцуулаад, дулааны үйлдвэрлэл, хангамжийн хөгжлийн чиг хандлага, эх үүсвэрийн баяжилт, улам өргөжин буй боломжийн тухай дурдаж, байгаль орчинд ээлтэй, техник, эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, тэдгээрийн аж ахуйн нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх, зохицуулах үүрэгтэй хуулийн зөв механизмыг бий болгох нь чухал болохыг тэмдэглэв.

Эрчим хүчний реформын талаарх нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчид салбарын мастер төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх, эх үүсвэрийн нэгдсэн төлөвлөлтийн талаар олон улсын мэргэжлийн байгууллагаас зөвлөх үйлчилгээ авч ажиллах, тусгай зөвшөөрлийг багасгах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж, бизнесийн орчныг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний салбарт карбон кредит тооцож, цэвэр үйлдвэрлэл, зах зээлийг хөгжүүлэх, үйлдвэрлэгчдээс түгээх сүлжээнд нийлүүлж буй бүтээгдэхүүний үнийн зөрүүг арилгах, тархмал эх үүсвэрийг дэмжиж, бага оврын сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийг сүлжээнд холбох асуудлыг шийдвэрлэх, салбарын удирдлага, бодлого тодорхойлогчид ойлголт, үзэл баримтлалаа нэгтгэж, реформыг эрчимжүүлэх зэрэг олон асуудлаар илтгэгчид болон Улсын Их Хурлын гишүүд, холбогдох байгууллагын төлөөллөөс асуулт асууж, санал бодлоо солилцов. Хэлэлцүүлгийг дүгнэж Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн хэлэхдээ, жил гаруйн өмнө бид энэ салбарын бодлого, үйл ажиллагаа, үнэ тариф, зохицуулалтыг төрөөс нэхээд сууж байдаг байсан бол одоо тархмал эх үүсгүүр, сэргээгдэх эрчим хүчний шинэ боломжууд, харилцан холболтын тохируулга, зах зээлийн харилцаа зэрэг илүү өргөн, гүнзгий асуулгаар мэтгэлцэж буй нь эрчим хүчний реформыг хэрэгжүүлж буйн үр дүн гэж үзэж байгаагаа онцолсон юм. Реформын хүрээнд судалгаа, танин мэдэхүйн ажил маш их хийгдсэн гэдгийг тэрбээр дурдаад, салбарын бодлого, төлөвлөлт, удирдлагыг хэрэгжүүлж буй хүмүүс, мэргэжилтнүүдийн дунд ойлголтын болон үзэл баримтлалын зөрүү байсаар байгааг хүлээн зөвшөөрч, нэгэн ширээнд цуглаж суугаад сайтар ярилцах, ойлголцох шаардлага байгааг тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн батлуулах шаардлагатай
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Нийтлэл
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Намууд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Нийслэл
  • •Видео мэдээ
  • •Шүүхийн танхимаас
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Боловсрол
ХУРААХ
The Mongolz баг FISSURE Playground 2 тэмцээний...
Евробаскет: Лука 39 оноо авсан ч...

Эрчим хүчний реформыг хэрхэн үргэлжлүүлэх талаар нээлттэй хэлэлцлээ

Kuzmo 2025-09-11

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн батлуулах шаардлагатай
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна
ШУУРХАЙ МЭДЭЭ
18 цагийн өмнө өмнө

Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ

19 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн батлуулах шаардлагатай

19 цагийн өмнө өмнө

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

19 цагийн өмнө өмнө

Увс аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

19 цагийн өмнө өмнө

Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна

21 цагийн өмнө өмнө

Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

21 цагийн өмнө өмнө

Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа

21 цагийн өмнө өмнө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

21 цагийн өмнө өмнө

Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна

21 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр

21 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

1 өдрийн өмнө өмнө

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

П.Даваасүрэн: Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Бид эдийн засгийн эрх чөлөөгүй гэж үү?

1 өдрийн өмнө өмнө

Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Зөөлөн салхитай, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

А.Баяр: Түргэний эмч өвчтөн дээр 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 14 дэх долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2025-26/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 14 дэх долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2025-26/

2 өдрийн өмнө өмнө

А.Миеэгомбо: Сайд дарга нар л сандалтайгаа зууралдаж үлдэх гээд байгаа

2 өдрийн өмнө өмнө

“Б”, “Н” нарыг БНХАУ-аас албадан авчирлаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ЕБС-ийн хүүхдэд сүү өгч эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

ДЦС-4-ийн долоодугаар зуухыг өчигдөр 21.30 цагт зогсоожээ

2 өдрийн өмнө өмнө

Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа”

2 өдрийн өмнө өмнө

Бүсийн “босс”-ууд

САНАЛ БОЛГОХ
2026-01-23 өмнө

Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарвал дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана

2026-01-23 өмнө

Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!

2026-01-23 өмнө

АН-ын түүхэнд ийм “аядуу зөөлөн” дарга байсан уу?

2026-01-23 өмнө

Ханын материал хот орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай байна

2026-01-23 өмнө

Нийслэлийн 117-р сургуулийн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, хийн түлшинд шилжүүллээ

2026-01-23 өмнө

Нийт нутгийн 87 хувьд цастай байна

2026-01-24 өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2026-01-26 өмнө

Таксины жолоочтой маргалдаж, нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ

2026-01-24 өмнө

Ц.Дагвадоржид шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо

2026-01-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

2026-01-23 өмнө

Ц.Цогтбаатар Улсын аваргад долоо дахиа түрүүлэв

2026-01-23 өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

2026-01-23 өмнө

Цэлмэг, зөөлөн салхитай, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ЕБС-ийн хүүхдэд сүү өгч эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа”

2026-01-26 өмнө

Толгойт орчимд агаар бохирдолтой байна

2026-01-25 өмнө

С.Баяр:Ийм юмнуудыг төрийн ажлаас хол байлгахыг би сануулах үүрэгтэй

2 өдрийн өмнө өмнө

“Б”, “Н” нарыг БНХАУ-аас албадан авчирлаа

2 өдрийн өмнө өмнө

А.Баяр: Түргэний эмч өвчтөн дээр 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе

2026-01-24 өмнө

Т.Ариунзаяа насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүллээ

2026-01-23 өмнө

Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй байна

2026-01-23 өмнө

Монгол Улс АНУ-ын энхийн зөвлөлд албан ёсоор нэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

ДЦС-4-ийн долоодугаар зуухыг өчигдөр 21.30 цагт зогсоожээ

2026-01-24 өмнө

Жүдо бөхийн УАШТ Чингис хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

А.Миеэгомбо: Сайд дарга нар л сандалтайгаа зууралдаж үлдэх гээд байгаа

2026-01-23 өмнө

Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ

2 өдрийн өмнө өмнө

Бүсийн “босс”-ууд

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 зөрчил бүртгэгдлээ

2026-01-23 өмнө

Волейболын дээд лигийн аваргын төлөө өрсөлдөх багууд тодорлоо

2026-01-26 өмнө

У.Хүрэлсүх:Тэмээ 2 дахин өссөн нь тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах