• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

АН Засгийн газрыг огцруулах акц эхлүүлнэ гэв

МАН, АН-ын бүлэг өчигдөр хуралдаж шийдвэрээ танилцууллаа.  МАН-ын бүлгийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэхүү төслийг хэлэлцэх үед зэсэнд ногдуулах АМНАТ-ийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийв. Харин АН-ын бүлгийн хуралдаанаар Засгийн газрын огцруулах акц эхлүүлэх асуудлыг хэлэлцжээ.  Бүлгийн мэдээллийг тоймлон хүргэж байна.

“Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэж батлахдаа зэсэнд ногдуулах АМНАТ-т хүрэхгүй”

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:  -Засгийн газрын зэсэнд ногдуулах АМНАТ-ийг бууруулах нь зөв, гэхдээ  “Онтра”-гийн хэлэлцээрт нөлөөлөх магадлалтай гэж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэж батлахдаа зэсэнд ногдуулах АМНАТ-т хүрэхгүй, бусад асуудлыг шийдвэрлээд явахаар бүлэг шийдвэрлэлээ.  “Онтра”-гийн хэлэлцээр дээр болгоомжлох нь зүйн хэрэг. УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай ойлголцсон.Монгол Улсын Үндсэн хуулиар нийт төслийн өгөөжийн 51 хувийг заавал Монголын ард түмэн, төрд авах ёстой. Үндсэн хууль давсан гэрээ хэлцэл гэж байх ёсгүй. Ямар ч нөхцөлд Монгол Улсын Үндсэн хууль хэрэгжих ёстой.Үндсэн хуулиар үүрэг болгогдсон “Онтра”-гийн Шивээ толгой, Жавхлант гэсэн хоёр лицензээс ирэх өгөөж 51-ээс дээш хувь байна.Энэ хэлцлийг дуусгасны дараа зэсийн АМНАТ -ийг буулгах нь зүйтэй юм гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдлээ” гэв. Сануулахад, Оюутолгой төслийн стратегийн ордын бүсэд хамаарах "Онтра" (Entrée Resources / Онтрэ) компанийн эзэмшиж буй Жавхлант, Шивээ толгой зэрэг талбайн хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газар хэлэлцээр хийж буй юм. Мөн бүлгийн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийн танилцуулгыг сонссон байна.

Монгол Улсад 213 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 10,2 мянга нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байна. Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин тогтворгүй, хамгаалалт сул, хэрэгжилтийн шатанд байгаа хөрөнгө оруулалтын гэрээний тогтвортой байдал хангагддаггүй зэргээс шалтгаалж энэхүү хуулийг санаачилжээ. Анхдагч хуулийн төсөл батлагдсанаар хуулиар хориглосноос бусад бизнесийн үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх, бизнес эрхлэгчдийг өмчийн хэлбэр, хөрөнгө оруулалтын эх үүсвэр, салбар гэх зэргээр ялгаварлан гадуурхахгүй байх, шударга өрсөлдөөнийг дэмжиж төрийн оролцоог багасган бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулна гэж үзэж байна. Мөн Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк болон орон сууцжуулалтын тухай хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хийсэн байна.

Улсын хэмжээнд 144,6 мянган өрхийг 11,2 их наяд төгрөгийн санхүүжилтээр ипотекийн зээлд хамруулаад байна. Өнөөдрийн байдлаар орчин үеийн инженерийн дэд бүтцэд холбогдоогүй байшин, гэрт амьдардаг өрхийн тоо нийслэлд 262,8 мянгад хүрчээ. Хуулийн төсөл батлагдсанаар орон сууцны банк байгуулагдаж жил бүр олгох орон сууцны зээлийн хэмжээ 2.2 дахин нэмэгдэнэ хэмээн хууль санаачлагчид үзэж байна.

Мөн төрөөс хэт хамааралтай санхүүжилтийн тогтолцооноос зах зээлийн зарчимд суурилсан тогтолцоонд шилжих, орон сууцны зээлийн хүртээмж нэмэгдэх, төрийн санхүүгийн ачаалал буурах, орон сууцны төслүүдийг бодлогоор дэмжиж батлан даалт гаргах, зорилтот бүлгийн иргэдэд зээлийн батлан даалт гаргах, түрээсийн орон сууцад хамруулах, орон сууцны эрэлт-нийлүүлэлтийг уялдуулж, цогцоор нь шийдвэрлэх боломж бүрдэх юм.

“Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар гишүүдээс санал авна”

АН-ын  бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Ерөнхий сайд Н.Учралд хариуцлага тооцох асуудлыг бүлгээс УИХ-д оруулах болсныг онцоллоо. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “АН бүлгээс 14 хоногийн өмнө Ерөнхий сайдад хандан Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох санал гаргасан, гэвч хариулт ирүүлээгүй.

Хариулт ирүүлээгүй нь хариуцлага тооцохгүй гэсэн байр суурь илэрхийллээ гэж ойлгож байгаа. Бүлэг энэ асуудлаар хуралдаж, байр сууриа нэгтгэсэн. Хэрэв Ерөнхий сайд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн сайдад хариуцлага тооцохгүй гэж байгаа бол Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг тавих нь зүйтэй. Энэ хүрээнд намын дарга, бүлгийн дарга шийдэл гаргаж ажиллах нь зүйтэй гэдэг шийдэл гаргалаа. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар гишүүдээс санал авна. 

Энэ бол эрдэнэт хүний амь настай холбоотой асуудал. Мөн нөхцөл байдлыг томоор харах ёстой.  Эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьдрал, үнийн өсөлт хоёр оронтой тоонд орж ирж байгаа, татвар гээд олон асуудал бий. Засгийн газар шинээр байгуулагдан ажиллаад 80 орчим хонож байна. Үүний зэрэгцээ эрх баригч намын мөрийн хөтөлбөр хэрэгжиж эхлээд хоёр дахь жилдээ орж байна. Ямар ажил хийх талаар төсөл, хөтөлбөрүүд танилцуулж байгаа ч Монгол Улсын эдийн засагт өсөлт, хөгжил авчрах бодитой ажлууд тодорхой бус хэвээр байна.

Иймээс энэ Засгийн газраас хүлээх итгэл, хүлээлт буурч байгаа нь илт харагдаж байна. Иймээс Ерөнхий сайдад хариуцах тооцох асуудлыг өргөн хүрээнд тавина” гэлээ.  Мөн тэрээр “УИХ-ын дарга нам бус байх тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудал дэмжигдэн явж байгаа. УИХ-ын дарга аль нэг намын даргын албан тушаал давхар эрхэлдэггүй байх тухай хуулийг батлуулах ёстой гэсэн байр сууриа хэвээр хадгалж байна.

Хөрөнгө хураах тухай хуультай холбоотой асуудлыг УИХ-ын даргын зөвлөлийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах ёстой гэсэн байр сууриа мөн илэрхийлж байгаа. УИХ-ын гишүүний өргөн барьсан асуудлыг хэлэлцэхгүй байх нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм. Хуулийн шаардлага хангасан төслийг хэлэлцэхгүй байх нь хууль тогтоох байгууллагын үүрэгтэй нийцэхгүй.Эдийн засгийн өсөлт нь хувь хүмүүсийн идэвх санаачилга, авхаалж самбаа, иргэдийн бүтээмжээс шууд хамаардаг.Тиймээс энэхүү хуулийг батлуулж чадвал иргэдэд эдийн засгийн эрх мэдлийг буцаан олгох чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд батлуулах зорилт тавин ажиллаж байна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 108 (7850)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
ХУРААХ
Натурт газрын маргаантай...
Бохир усны шугам сүлжээг...

АН Засгийн газрыг огцруулах акц эхлүүлнэ гэв

БАТСАЙХАН 2026-06-09

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

11 цагийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

11 цагийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

11 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

11 цагийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

11 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

11 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

11 цагийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

11 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

1 өдрийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах