Сагсан бөмбөнгийн "FIBA 3x3 Vienna Women's Series" тэмцээнд оролцох өнгөрсөн амралтын өдрүүдэд болж дууслаа. Тэс тэмцээнд манай улсаас Ulaanbaatar Amazons баг оролцож 2-р байранд орж 10,000 ам.долларын шагналын эзэд боллоо.
Тэд С хэсэгт эхний тоголтоо Испаний "Мадрид" багт 17-21 харьцаагаар хожигдсон бөгөөд хоёр дахь тоглолтоо Украйн "Украйн" багтай хийж 21-17 харьцаагаар хожиж хэсгээс хоёрдугаар байраар гарсан юм. Улмаар хасагдах шатанд Румын "Rapid Bucharest" багийг 19-15 харьцаагаар шөвгийн дөрөвт Францын "France" багийг 17-12 харьцаагаар хожсон юм. "Vienna Women's Series" тэмцээний аваргын төлөө Испаний "Мадрид" багтай дахин таарч 14-20 харьцаагаар хожигдож дэд байрт орсон юм.
Ulaanbaatar Amazons багийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, О.Хулан, Амари Робинсон, Тао Ми Труонг нар тоглож байна.
