• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Амарбаясгалан:Улсын хэмжээнд 6689 стандартын хэрэгжилт хүлээлтэд нийцэхгүй байна

Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Монгол Улсын Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
​​​​​​​Хүндэт зочид оо

Монгол түмэн өвлийг өнтэй давж, урин хавартай золгосон энэ өдрүүдэд намрын чуулганы завсарлага тохиож Улсын Их Хурлын гишүүд иргэд, сонгогчидтой уулзах, хуулийн хэрэгжилттэй бодит байдалд нь танилцах, ажлын хэсгүүд хэлэлцүүлэг зохион байгуулах, туршлага судлах зэрэг олон ажлууд өрнөлөө.

Төлөөлөл өргөжиж 126 гишүүнтэй болсон парламентын энэ танхимд гишүүд Та бүхнээр дамжин иргэдийн дуу хоолой илүү өргөн хүрээнд, тогтмол сонсогдож байгаасай гэж хүсэж байна. Албан өрөөний цонхоор асуудлыг харж шийдэх, бодит нөхцөлийг таньж мэдэж, шийдэл олохын ялгаа их. 

Мөн олон түмний нэрийг баривч цөөн хэдэн хүний хүсэл далд шургалсан цахим сүлжээгээр өнөөдрийн Монголын амьдрал, хөгжил хэмжигдэх учиргүй.

Улсын Их Хурлын гишүүд завсарлагын хугацаанд иргэдтэй нүүр тулан уулзаж, байгууллагуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж асуудлын гүн рүү орж, санаа оноогоо хуваалцаад ирсэн нь энэ хаврын чуулганы хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцүүлэг ажил хэрэгч, бүтээлч өрнөхөд нөлөөлөх нь гарцаагүй. 

Чуулганы завсарлагын хугацаанд миний бие Улсын Их Хурлын гишүүдийн хамтаар хангайн, баруун, төвийн, зүүн, говийн бүсийн аймгуудад ажиллаж малчид, хоршоологчид, худалдаа, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, хуульчид, ахлах ангийн сурагчдын төлөөлөл зэрэг 25 мянга гаруй иргэдтэй уулзлаа.

Иргэд биднээс бүрэн эрхийн хүрээ хязгаар, боломжоос хальж давсан зүйлийг хүсэхээс илүүтэй парламент нь парламент шиг ажиллахыг хэлж, сануулж байна. Иргэдээ ажил, орлоготой байлгах, үр хүүхдүүдээ орчин нөхцөл хангагдсан сургууль, цэцэрлэгт хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээ ойр байх, зам харгуй, дэд бүтцийг хөгжүүлэх гээд наад захын амин чухал зүйлсийг хөндөн үгээ дайж байна. Энэ бол Та бидний баталж буй хуулиуд иргэдийн амьдралын чанарыг ахиулахад чиглэх ёстой гэсэн үг.

Хот, хөдөөд амьдралын чанарын ялгаа орших ёсгүй. Хот, хөдөө хамтдаа хөгжих нь нийгмийн эрх тэгш, аюулгүй, тогтвортой байдлын суурь мөн. Гэвч эрүүл мэнд, боловсролын хүртээмж, худалдаа, дэд бүтэц, бизнес эрхлэх боломж, нөхцөл ялгаатай хэвээр байна. Тиймээс энэ асуудал хууль, төсвийн бодлогын эрэмбийн эхэнд байвал зохино.

Малчид, орон нутгийн бизнес эрхлэгчид хөдөлмөрийн үр шимээрээ чинээлэг амьдрах бололцоо байна. Гагцхүү хөрөнгө оруулалт, өртөг багатай санхүүгийн эх үүсвэр хязгаарлагдмал байна. Ийм нөхцөлд хөдөөгийн бизнес эрхлэгчийг бүх шатанд эрвийх дэрвийхээрээ дэмжих ёстойг энд онцгойлон тэмдэглэе.

Иргэд, малчдын санаачилгаар эхэлж байгаа өрхийн, хоршооны үйлдвэрлэл бүс нутаг, цаашлаад улс даяар төдийгүй гадаад зах зээлд нэвтрэхэд хөнгөн үйлдвэр, технологийн паркууд ихээхэн үүрэг гүйцэтгэхээр байна.

Улсын Их Хурал одоогоос 23 жилийн өмнө Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл баталж, 10 парк байгуулахаар шийдвэрлэж байсан боловч харамсалтай нь өнөөдөр ажил хэрэг болоогүй. Тиймээс Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд байгуулагдах хөнгөн болон хүнд үйлдвэрийн паркууд бодитоор бий болоход Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо анхаарч, Улсын Их Хурлын холбогдох тогтоолын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах хэрэгтэй.

Үйлдвэрлэл, бизнестэй зэрэгцэн анхаарлын төвд байх асуудлын нэг бол тэгш, хүртээмжтэй боловсрол. Боловсролын хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж аймаг, сумын ахлах ангийн сурагчидтай уулзахад хүүхдүүдийн үг нүүр түлэм халуун, бас үнэн байсныг хэлэх хэрэгтэй.

Олон мянган сурагчидтай уулзахад бидний ирээдүй болсон хүүхдүүд сурах, мэдэх эрмэлзэл дүүрэн байгаа нь бахархалтай. Гэвч тэдний төлөө бидний хийх ажил их байна. Мэргэжлийн багш хүрэлцээгүй, цахим хичээлийн зохион байгуулалт дулимаг, интернетийн хурд муу, номын сангийн багтаамж бага, хүйтэн сургуулийн орчин зэрэг нь Та бидний шийдэх асуудал мөн. 

Нийслэл, суурин газарт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, тэр дундаа стандартын асуудлууд хурцадмал болсон. Хотын дэд бүтцийн төлөвлөлт иргэдийн таатай амьдрах орчныг бий болгоход чиглэсэн оновчтой, зөв байх учиртай. Гэр хорооллыг барилгажуулахад эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмжийг оновчтой төлөвлөж, шинийг нэвтрүүлэхтэй зэрэгцэн хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэхэд нийслэлийн төлөвлөлт чиглэх ёстой.

Хотын тулгамдсан асуудлыг захиргааны аргаар шийдэхдээ Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгийн бага хөндөх тэрхүү хувилбарыг сонгохыг орон нутгийн иргэд сануулж байсныг анхааралдаа авахыг хүсье.

Ер нь аливаа хурсан асуудлыг цаашид захиргааны бус, харин оролцоо, зөвшилцлийн аргаар шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдүүлэхийг нэн тэргүүнд дэмжин ажиллана.

Монгол Улсын Засгийн газар, аймаг, нийслэлийн удирдлагууд хамтран бүсчилсэн хөгжлийн бодлого, үзэл баримтлалын хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн албаны хүний нөөцийн бодлогыг тодорхойлж бэлтгэхэд нэн тэргүүнд засаг захиргаа, төрийн байгууллагын оновчтой бүтэц, зохион байгуулалтыг хийж, тулгамдсан асуудлаа ярилцаж шийдвэрлэх, хөдөөгөөс хот руу чиглэх урсгалыг хотоос хөдөө, орон нутаг руу чиглүүлэх, хөдөөгийн сэргэлтийг идэвхжүүлж, шаардлагатай хуулийн төсөл, арга хэмжээнүүдийг энэ хаврын чуулганаар боловсруулан хэлэлцүүлж, бүсийн тогтвортой хөгжлийг бий болгоход анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Улсын Их Хурлын даргын 77 дугаар захирамжаар байгуулагдсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсэг үйл ажиллагаагаа эрчимжүүлж энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэх шаардлагатай байгааг анхааруулъя.

Эрхэм гишүүд ээ,

Бидэнд хэлэлцэж шийдэх ажил их байна. Хаврын ээлжит чуулганы хугацаанд нийгмийн өмнө тулгамдсан асуудлын нөхцөл, шалтгааныг нарийвчлан авч үзэж, ул үндэстэй шийдвэрлэх асуудлууд шилээ даран хүлээж байна.

Нэгдүгээрт, Улсын Их Хурал мега төслүүд хэрэгжих эрх зүйн үндсийг  бүрдүүлэхэд онцгой анхаарч, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтарсан Засгийн газраа бүрэн дэмжиж ажиллах нь зүйтэй. 

Геополитик, эдийн засгийн харилцааны эгзэгтэй энэ цаг үед Улсын Их Хурал төрийн эрх барих дээд байгууллагын хувьд төрийн бодлогын тогтвортой байдал, тууштай хэрэгжилтийн зарчмыг баримталж, үндэсний эв нэгдэл, гадаад бодлогын тогтвортой байдал, институц хоорондын үйл ажиллагаа, уялдаа холбоог дэмжиж, төрийн үйл ажиллагааны салаа мөчир бүрд зөв хандлагыг харуулах шаардлагатай байна.    

Улсын Их Хурлын энэ бүрэлдэхүүний баталсан анхны чухал шийдвэрүүдийн нэг бол Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 оны хөтөлбөр. Засгийн газар юунд төвлөрч, ямар үр дүнд зорьж, яаж ажиллахыг бид батлаад, ердөө 6 сарын нүүр үзэж байна. Улс төржилт, намчирхал, талцал хуваагдал гэхээсээ илүү шинэ тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй парламент улс орны хөгжлийг хурдасгах шийдвэрүүд гаргах нь түүхэн үүрэг мөн.

Парламент хоорондын найрсаг хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр гадаад улсын төрийн удирдлага, Элчин сайд нартай хийсэн уулзалтаар Монгол Улсын хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт тогтвортой, урт хугацаанд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна. Тиймээс алсын замд дөрөө нийлэх хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхэд  илүү хариуцлагатай байх цаг үе ирснийг тэмдэглэн хэлье. 

Хоёрдугаарт, хүн төвтэй хууль зүйн бодлогын суурь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тавигдах ёстой. Хууль бүтээх сэтгэлгээг өөрчлөхгүйгээр эрх зүйн хөгжилд хүрэх боломжгүй. Хуулийн төвд хүн орших учиртай. Хууль хэнийг ч үл ялгаж,  эрх тэгш хэрэгжиж, хууль дээдлэх ёс бүрэн тогтох ёстой. Гэтэл өнөөдөр хууль ба журмын зохист харьцаа алдагдсаны улмаас хууль биш, харин журам ноёлж байна. Албан тушаалтны үзэмжээр хандах, авлига, хүнд суртал газар авах хөрс болж байгаа журмуудыг үндсээр нь устгаж, хууль дээдлэх зарчмыг бодит утгаар хэрэгжүүлэх цаг ирсэн. Тиймээс Хууль зүйн байнгын хорооны даргаар ахлуулсан ажлын хэсгээс боловсруулж, өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан журмыг дураар, үзэмжээр батлах явдлыг таслан зогсоох, журам батлах эрх олгож буй хуулийн заалтуудад өндөр шалгуур тавих эрх зүйн орчныг энэ хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Ингэснээр шинэ харилцааг журмаар зохицуулдаггүй байх шаардлага тавигдаж, журмыг зөвхөн хуульд заасан тохиолдолд, мөн хуулиар тогтоосон хүрээ хязгаарт баталдаг болж, журмаар зохицуулж үл болох буюу зөвхөн хуульд тусгах харилцааны зааг тодорхой болно.

Түүнчлэн, хүн төвтэй үзэл баримтлалд тулгуурлан хуулийн төслийн хүний эрхийн нийцлийг тодорхой аргачлалаар үнэлдэг тогтолцоо нэвтэрч, хуулийн төслөөр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд тавигдах шаардлагыг тодорхой зохицуулна.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахтай холбогдуулан журам буюу захиргааны хэм хэмжээний актуудыг хуульд нийцүүлэх зорилгоор холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэх болон санал боловсруулах ажлыг Засгийн газар болон Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагууд эхлэх учиртайг онцлон тэмдэглэе.

Гуравдугаарт, зах зээлийн шударга өрсөлдөөн, эдийн засгийн тэлэлтийн эрх зүйн орчныг дэмжих хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэхэд анхаарал хандуулна.

Өрх бүл, иргэд чинээлэг бол улс орон чинээлэг байна гэдэгтэй Та бүхэн санал нийлэх биз ээ. Чинээлэг иргэд, малчид, хувийн хэвшил бий болох, өсөн дэвжих зах зээлийн эрүүл тогтолцоо үгүйлэгдэж байна. Худалдаа, бизнест том нь жижгээ шахаж эзэгнэх, давамгай байдалтай нь хүч түрэх үзэгдэл газар авч байна.

Өрсөлдөөний тухай хуульд компаниудын энэ мэт зүй бус авирыг хязгаарлаж захиргааны болон санхүүгийн хариуцлага ногдуулах заалт байгаа хэдий ч хариуцлага үр нөлөөтэй байх зарчим алдагдсан байна. Монополтой холбоотой асуудлаар холбогдох байгууллага зөрчлийн шийдвэр гаргадаг ч тухайн цаг үеэсээ бүр хойно шүүхийн замаар шийдэгдэж байгаа нь үр нөлөө, ач холбогдол өгөхгүй байна. Зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгчийн үнийн өөрчлөлтийг зах зээлийн харилцааны зөнд нь үлдээснээс хэрэглэгчдийн эрх хамгаалалтгүй орхигджээ.

Монополын хяналтыг хязгаарласны улмаас өнөөдөр 133 зүй ёсны монопол байгууллага байгаагаас зөвхөн 13 нь Монополын эсрэг газрын эрхлэх асуудалд хамаарч, үлдсэн монополуудын хувьд хяналт алга. Үүнээс шалтгаалж суурь бараа, бүтээгдэхүүнийг бүрдүүлэгч монопол салбаруудад монополын хяналт “шүдгүй арслан” мэт болсон. Монопол, өрсөлдөөний ухаалаг бус зохицуулалт эцсийн дүндээ үнэ өсөх, хөөрөгдөх бас нэг хүчин зүйл болж байгаа тул энэ салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг хийнэ.  

Эдгээр нөхцөл байдал нь 2003 онд батлагдсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг үнэлж, орчин цагийн хэрэгцээнд нийцэж байгаа эсэхийг хойшлуулалгүй, эргэн харах шаардлагыг зүй ёсоор бий болж байна.

Хэрэглэгчийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнэ тодорхойлоход цахилгаан, дулааны тариф чухал нөлөөтэй. Цахилгааны үнийг хэрэглээний түвшингээр нэмэхдээ халаалтаа цахилгаанаар шийдсэн иргэдэд төлбөрийн их дарамт үүсгэснийг иргэдийн зүгээс эргэн харах хүсэлт гаргаснаар Засгийн газар иргэдийн санал, гомдолд шуурхай хандаж шөнийн халаалтын хөнгөлөлтийг илүү өргөжүүлсэн арга хэмжээ аваад байна. Цаашид эрчим хүчний салбарын эрх зүйн шинэчлэлийн ажил хаврын чуулганы чухал хэсэг байх болно. Өнөөдөр дулаан, цахилгаан гэсэн хоёр том салбарын харилцааг Эрчим хүчний тухай нэг хуулиар зохицуулсны зэрэгцээ, тухайн хууль нь хэт товч, ерөнхий учраас энэ салбар хуулиар биш, харин 800 гаруй дүрэм, журмаар зохицуулагдаж байгаа нь жинхэнэ гажуудал мөн.

Иймд хууль иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой байх бодлогын хүрээнд цахилгаан, дулааны иж бүрэн, бие даасан зохицуулалттай хуультай болох шаардлагатай.

Ингэхдээ цахилгааны салбарт өрсөлдөөнт зах зээлийн загварыг нэвтрүүлж, салбар дахь төрийн оролцоог зохист түвшинд барих, өрсөлдөөн нь цахилгааны үнэ тариф, өртөг зардал бууруулах болон инновац, шинэ технологи нэвтрүүлэхэд чиглэдэг байх нь чухал юм. Эрчим хүчний салбарын өрсөлдөөнт тогтолцоо нэвтрүүлэх нь дотоодын аж ахуй эрхлэгчид цаашид цахилгаан экспортлох боломж бүрдүүлэх эерэг суурь болох ёстой.

Ээлжит чуулганы завсарлагын хугацаанд Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг холбогдох яам, байгууллагуудтай хамтран оролцогч талуудыг хамруулан олон хэлэлцүүлэг зохион байгуулж ажилласан.

Хөрөнгө оруулагчдын зүгээс улс төрийн тогтворгүй байдал, таамаглах боломжгүй татварын орчин, өндөр татвар нь хөрөнгө оруулалт хийх сонирхол төрүүлэхгүй байгааг шүүмжилдэг. Татварын тогтвортой орчныг зохицуулсан хуулиуд хэрэгжихгүйгээс тодорхойгүй байдал үүсдэг, жишиг үнэлгээнд суурилсан, давхар ногдуулдаг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уул уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд гарсан худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгодоггүй, татвар хураах, маргаан шийдвэрлэх явцад гардаг үл ойлголцол зэрэг зохион байгуулалтын шинжтэй асуудлаас болж хөрөнгө оруулагчид үргэх учиргүй.

Одоо үйлчилж байгаа татварын шатлалыг өнөөгийн эдийн засаг, бизнесийн харилцааны онцлог, нөхцөл байдалд уялдуулах, жижиг, дунд, том бизнес хамтдаа, зэрэгцэн өргөжин тэлэх таатай нөхцөл бүрдүүлэхэд анхаарч татварын эрх зүйн шинэчлэл хийх нь чухал юм.

Мөн хэт өндөр байгаа зарим төрлийн татварын хувь хэмжээг олон улсын түвшинд хүртэл бууруулах хэрэгтэй. Үндэсний аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт үүсч, өсөж хөгжихөд саад болж буй хуулийн хийдлийг нэн даруй судалж, иргэд, аж ахуйн нэгжид ээлтэй шийдвэрүүдийг гаргах нь Та бидний үүрэг юм.

Ер нь салбарын хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурал нэгэнт шийдвэрлэсэн хөрөнгө оруулалтын асуудлыг эргэн харах шаардлага үүсэх тохиолдолд салбарын хууль тогтоомжийн суурь, нийтлэг тулгамдсан асуудлыг цогцоор харж боловсронгуй болгосны үндсэн дээр хэлэлцэх нь ирээдүйд тогтвортой хэрэгжих үндэс болно.

Ойрын ирээдүйд их бүтээн байгуулалт, мега төслүүдийг эрчимтэй эхлүүлж, хувийн хэвшлийг тэлэх бодлого барьж буй энэ цаг үед нэн тэргүүнд стандартын орчныг ойлгомжтой, тодорхой болгож, цаашид стандартыг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх зайлшгүй шаардлагатай. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хяналт тавих талуудын харилцаа, хариуцлагын механизм дутмаг, тодорхойгүй байдал, ойлголтын зөрүү их байна. Монгол Улсын хэмжээнд буй 6689 стандартын хэрэгжилт санасан түвшин, хүлээлтэд нийцэхгүй байна. Иймд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй.

Энэ хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, хөгжлийн төлөвлөгөө, 2027-2028 оны төсвийн төсөөлөл, Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг зэрэг улс орны төсөв, санхүүгийн чухал хууль тогтоомжийг хэлэлцэн батална. Уг хууль тогтоомжийг тогтоосон хугацаанд хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах талаар Байнгын хороод, холбогдох байгууллага анхаарч ажиллах ёстой. 

Эрхэм гишүүд ээ,

Улс орны эдийн засагт дунд болон урт хугацаандаа эерэг өөрчлөлт авчрах бодлогын зоримог шийдлүүд, том төслүүд, тэдгээрийн эдийн засагт үзүүлэх үр дагаврыг өнөөдрийн үүсээд байгаа гадаад орчны нөхцөл байдалтай уялдуулж, эдийн засагт дарамт болохгүйгээр, ард иргэдийн амжиргаанд ахицтай байхыг зорьж ажиллахыг Засгийн газраас шаардах, биелэлтэд анхаарч ажиллах нь Улсын Их Хурлын үүрэг юм.

2024 оны жилийн эцсээр эдийн засгийн өсөлт 4.9 хувьтай, инфляц 9.2 хувьтай, төсвийн тэнцэл хасах 1 хувьтай, төлбөрийн тэнцэл 622 сая ам.долларын ашигтай, гадаад валютын нөөц 5.5 тэрбум ам.долларт хүрсэн байлаа. 

Харин энэ оны хоёрдугаар сарын эцсээр инфляц 9.6 хувьтай, гадаад худалдааны тэнцэл 294 сая ам.долларын ашигтай, гадаад валютын нөөц 4.4 тэрбум ам.доллар буюу валютын төлбөртэй барааны 4.5 орчим сарын импортыг хангах түвшинд хүрсэн.

Экспортын гол түүхий эд болох нүүрсний үнэ бидний төсөөлж байснаас өндөр хувиар буурч, нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38.9 хувиар бага төвлөрч, төсвийн тэнцэл 493 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. 2024 оны нэгдүгээр сард төсөв 676 тэрбум төгрөгийн ашигтай гарч байсан. Иймд цаашид сэргэж эхэлж байсан эдийн засгийн идэвхжилийг хадгалах нь үүсээд байгаа орчин нөхцөлд юу юунаас илүү чухал болоод байна.

Гадаад орчны хүчин зүйлсээс нөхцөлдсөн, эмзэг байдлаас гарахын тулд дотоод эдийн засгийн бүтцийг өөрчилж, дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих хэрэгтэй. Ингэхдээ ирээдүйд улс орны эдийн засгийг олон суурьт, илүү төрөлжсөн бүтэц рүү шилжихэд хэрэгтэй арга хэмжээнүүдийг, тэр дотроо бидний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудыг хэрхэвч орхигдуулж болохгүй.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 14 дүгээр тогтоолоор хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварыг баталсан. Энэ хүрээнд 10 гаруй хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, хууль тогтоомжийн үр дагаварт үнэлгээ хийх, 16 тайлан, илтгэл, мэдээллийг сонсох, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгдсэн тайлан зэрэг асуудлыг хэлэлцэхээр тогтсон. 

Үүний зэрэгцээ хуульд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, асуулга тавих, тулгамдсан асуудлаар хяналтын сонсгол хийх, хянан шалгах түр хороо байгуулж, тусгай шалгалт явуулж, тэдгээрийг хэлэлцэж, үр дүнг нь тооцож ажиллана.

Нөгөө талаас Улсын Их Хурлын гишүүдийн үр дүнтэй оролцоо, ирцийг сайжруулах шаардлагатай байгааг иргэд сонгогчид хатуу шүүмжилж байна. Тиймээс иргэдийн төлөөлөл болж сонгогдсон гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх ёстой.

Улсын Их Хурлын даргын хувьд, гишүүдийн ирцийг тогтмол мэдээлж, иргэд сонгогчидтой эргэх холбоог сайжруулах ажил, арга хэмжээг дэмжиж ажиллах болно. 

Эрхэм гишүүд ээ,

Энэ удаагийн Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлээд 250 гаруй хонож байна. Улс орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах талаар парламентад суудалтай нам, эвслийн амлалт, мөрийн хөтөлбөрт  тодорхой зорилтууд байгаа.

Бид бүхэн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа урьдчилан төлөвлөж, хүрэх үр дүнгээ тодорхойлон стратеги төлөвлөгөөгөө баталсан. Төлөөллийн байгууллагын хувьд үйл ажиллагаагаа ил тод, хариуцлагатай, үр дүнд чиглэсэн байдлаар явуулж, үр дүнг тайлагнаж ажиллах ёстой.

Хаврын чуулганаар хийх ажил, хэлэлцэх асуудлын дийлэнх хэсгийг хууль тогтоомжийг судалж, боловсронгуй болгох, хянан шалгах зэрэг тодорхой асуудлаар Улсын Их Хурлаас байгуулагдан ажиллаж байгаа ажлын хэсгүүдийн судалж, боловсруулсан хууль тогтоомжийн төсөл, бүрдүүлэх тул ажлаа эрчимжүүлж, тогтоосон хугацаанд холбогдох баримт бичиг, шийдвэрийн төслөө танилцуулж ажиллахыг тусгайлан анхааруулъя.

Улс орныхоо язгуур эрх ашгийг эрхэмлэн, ард түмнийхээ итгэл найдварыг биелүүлж, Монгол Улсын хөгжил, дэвшлийн төлөө хууль тогтоох үйл хэрэгт хамтдаа хичээнгүйлэн ажиллаж чадна гэдэгт итгэл дүүрэн байна.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.
2025.03.15
Улаанбаатар хот

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов
Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн экспортыг нэмэгдүүлнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Гадаад харилцаа
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Боловсрол
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Ипотекийн зээл
ХУРААХ
Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр...
Сагсан бөмбөгийн 3x3 Азийн...

Д.Амарбаясгалан:Улсын хэмжээнд 6689 стандартын хэрэгжилт хүлээлтэд нийцэхгүй байна

Kuzmo 2025-03-17

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов
Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн экспортыг нэмэгдүүлнэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

5 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

5 цагийн өмнө өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

5 цагийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

5 цагийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийг түшиглэн экспортыг нэмэгдүүлнэ

5 цагийн өмнө өмнө

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх асуудлыг шийдлээ

5 цагийн өмнө өмнө

“Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав

5 цагийн өмнө өмнө

Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно

5 цагийн өмнө өмнө

ДЦС-уудын шинэчлэлийн шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

5 цагийн өмнө өмнө

Татварын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

5 цагийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.29/

6 цагийн өмнө өмнө

Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

6 цагийн өмнө өмнө

ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна

6 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

6 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

1 өдрийн өмнө өмнө

НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: “Эрх чөлөөний дөрвөн зам” бол авлигыг уг үндсээр нь устгах санаачилга юм

1 өдрийн өмнө өмнө

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно

1 өдрийн өмнө өмнө

А.Баяр: Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй

1 өдрийн өмнө өмнө

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргийн гаралт буурч, гал түймрийн дуудлага багассан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл

1 өдрийн өмнө өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.29/

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-04-23 өмнө

Л.Энх-Амгалан: Боловсролын зээлийн сангийн хэрүүлд цэг тавих цаг болсон

2026-04-23 өмнө

Уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо өргөн барилаа

2026-04-23 өмнө

Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

2026-04-23 өмнө

Зэсээр бүрсэн хөшөө исэлдэж ногоон өнгөтэй болдог

2026-04-24 өмнө

Хутга тулган автомашиныг нь дээрэмджээ

2026-04-23 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.23/

2026-04-23 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр

2026-04-23 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2026-04-24 өмнө

Ж.Баатар: Нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж арга хэмжээ авч байна

2026-04-24 өмнө

Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажлын явц 95 хувьтай байна

2026-04-24 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.24/

2026-04-24 өмнө

Чингэлтэй дүүрэг гэр хорооллын шороон замыг сайжруулах ажлыг эхлүүллээ

2026-04-25 өмнө

Скүүтертэй иргэд чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

2026-04-24 өмнө

Боловсролыг дэмжигч “Ачит-Ихт” ХХК

2026-04-24 өмнө

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль барьж байна

2026-04-25 өмнө

БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа

2026-04-25 өмнө

Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана

2026-04-24 өмнө

Үс засуулвал нас уртасна

2026-04-25 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-04-25 өмнө

Торгуулийн орлогоос 462 тэрбум, зогсоолоос 1.7 тэмбум төгрөг төвлөрүүллээ

2026-04-25 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-04-24 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-04-27 өмнө

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад тав хоног үлдлээ

2026-04-27 өмнө

НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа

2026-04-27 өмнө

“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

2026-04-27 өмнө

Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-04-27 өмнө

Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгдлээ

2026-04-27 өмнө

Х.Нямбаатар: Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна

2026-04-24 өмнө

УИХ-ын асуулгын цагаар авлигын асуудлыг хөндлөө

2026-04-27 өмнө

“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хөрс, усны бохирдол буурна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах