• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Судалгаа: Сэтгүүлчид амралтгүйгээр ажиллаж, 800 мянгын цалин авдаг

Хүний эрх, хүүхдийн эрх, жагсагчдын эрх гэж ярьдаг атлаа өөрсдийн эрхийн талаар нэг их дуугардаггүй. Багш, эмч нарын цалин бага, амьдрал нь хэцүү байна гэж бичдэг атлаа өөрсдийн цалингийн талаар юу ч гомдолдоггүй хүмүүс бол сэтгүүлчид. Гэсэн атлаа бодит байдал дээр тэд долоо хоногийн долоон өдөр есөн цаг ажиллачхаад нэг сая ч хүрдэггүй цалин авдаг. Одоогоос дөрөв орчим жилийн өмнөх сэтгүүлчдийн ажлын ачаалал, цалингийн хэмжээ төдийлөн нэмэгдээгүй байна. Тодруулбал, энэ талаар Хэвлэлийн хүрээлэнгээс Хэвлэл мэдээллийн салбарын хөдөлмөрийн нөхцөл байдал, жендэрийн тэгш байдлын талаарх судалгааг энэ онд хийжээ. Судалгаанд хамрагсдын 32 хувь нь эрэгтэй, 68 хувь нь эмэгтэй байна.

БАГА ЦАЛИН СЭТГҮҮЛЧДИЙН АЖЛАА СОЛИХ ШАЛТГААНЫГ ТЭРГҮҮЛЖЭЭ

Санал асуулгын судалгаа хийхдээ  өдөр тутмын долоон сонин, 15 сайт, хоёр радио бүхий хэвлэл мэдээллийн 60 байгууллагын 300 төлөөллийг оролцуулжээ. Үүний 12 хувь нь удирдах түвшний ажилтан, үлдсэн нь сэтгүүлчид байна. Хамгийн эхэнд сэтгүүлчдийн цалинг авч үзвэл судалгаанд хамрагдсан 300 хүний долоон хувь нь 500 мянга хүртэл, 40 орчим хувь нь 500-800 мянган төгрөгийн цалин авч байна. Харин 36 хувь нь 800.000-1.200.000 мянган төгрөг, 10 хувь нь 1.2 саяас дээш төгрөгийн цалин авдаг байна.  Ийн сэтгүүлчдийн дундаж цалин  2019 онд 664 мянга байсан бол гурван жилийн дараа 800 мянга болж 20 хувиар өсчээ. Гэхдээ орон нутагт 800 мянгаас дээш цалинтай сэтгүүлч байсангүй. Мөн  1.2 саяас дээш цалин авч байгаа цөөн хувийн ихэнх нь эрэгтэйчүүд байгаа нь  цалинд жендэр нөлөөлж байгаагийн илрэл гэдгийг Хэвлэлийн хүрээлэнгийн Судалгааны албаны дарга, доктор З.Энхбаяр онцолсон юм.

Тэрбээр “Бид сэтгүүлчид ямар шалтгаанаар ажлаа сольдог талаар судалсан. Ингэхэд 24 хувь нь ажлын хөлс бага гэсэн шалтгаанаар ажлаа сольжээ. Үлдсэн хувь нь ажиллах орчин таалагдаагүй, бүтэц өөрчлөгдсөн, ирээдүйгүй гэсэн хариултыг өгсөн байна. Тухайлбал, судалгаанд хамрагдсан  хэвлэл мэдээллийн 300 ажилтны 27 хувь нь нэг удаа, 30 хувь нь 2-3 удаа ажлаа сольсон байна. Харин шинээр ажилд орсон залуус огт сольж байгаагүй гэж хариулсан. Энэ бүхнийг нэгтгэвэл сэтгүүлчдийн 61 хувь нь ажлын байраа ямар нэгэн байдлаар сольсон байна” гэж ярилаа. Энэ судалгааны үр дүнгээс харвал телевиз, сайтын салбарынхан ажлаа солих нь түгээмэл байдаг аж. Ийн хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын насны хувьд 40 гаруй хувийг 26-35 насныхан, 21 хувийг 18-25 насныхан эзэлж байна. Үүнээс харахад цалин бага энэ салбарт залуучууд их ажиллаж байгаа юм.

СОНИН,  ТЕЛЕВИЗИЙН СЭТГҮҮЛЧИД ӨДӨРТ ЕСӨН ЦАГ АЖИЛЛАДАГ

Бага цалин хөлсний дараа орох сэтгүүлчдэд түгээмэл тулгардаг асуудлын нэг нь ажлын хэт их ачаалал юм. Хөдөлмөрийн тухай хуулиараа өдөрт найман цаг, долоо хоногт 40 орчим цаг ажиллах ёстой. Гэвч сэтгүүлчдийн ажиллах дундаж цаг нь 8.9 цаг буюу бараг есөн цаг байна. Өмнө нь 2019 онд хийсэн судалгаагаар дундаж цаг 9.1 гэж гарч байсан билээ. Салбараар нь ангилан харвал телевизийнхэн 9.4 цаг, сонины сэтгүүлч 9.1 цаг, сайтын сэтгүүлч 8.6 цаг ажиллаж байна.  Харин радио 8.1 буюу Хөдөлмөрийн хуулиа дагаж мөрдөж байгаа салбар нь радио байгаа юм. 

Судалгаанд оролцогчдын 64 хувь нь ажлын таван өдөр, 29 хувь нь зургаан өдөр, долоон хувь нь амралтгүйгээр долоон өдөр ажилладаг байна. Телевиз болон сонин, сайтын сэтгүүлчид 6-7 өдөр ажиллах нь элбэг. Харин радиогийн сэтгүүлчид ажлын таван өдөр ажилладаг байна. Тодруулбал, телевиз болон сонин, сайтын сэтгүүлчид долоо хоногт  54-63 цаг ажиллаж байгаа нь хуулинд заасан цагаас хэтэрчээ. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын зургадугаар бүлэг 84 дүгээр зүйлд 84.1.Долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байна, 84.2.Ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна, 84.4.Долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байна гэсэн заалт байдаг. Шинэ хуулийг сурталчилдаг, дагаж мөрдөж байгаа эсэхэд нь хяналт тавьдаг хэвлэл мэдээллийн байгууллагынхан ажлын хэт их ачааллаас болж Хөдөлмөрийн тухай хуулиа дагаж мөрдөхгүй байгааг дээрх судалгаанд дурджээ.

ХЭВЛЭЛИЙН БҮХ САЛБАРТ ЭРЭГТЭЙ ЭХ СУРВАЛЖ ДАВАМГАЙЛЖ БАЙНА

Хэвлэлийн хүрээлэнгээс сэтгүүлчдийн хөдөлмөрийн нөхцөл байдал, жендэрийн тэгш байдлын түвшинг хамтад нь судалжээ. Ингэхэд хэвлэлийн бүх салбарт эрэгтэй эх сурвалж эмэгтэйчүүдээс хэд дахин их байна. Эх сурвалжуудыг салбараар нь ангилан харвал улс төр, эдийн засгийн мэдээллийг түгээхдээ сэтгүүлчид ихэнхдээ эрэгтэй эх сурвалжийг онцолж байгааг тус судалгаанд дурджээ.

Санал асуулгын дараагаар тус хүрээлэнгийн судлаачид 10 хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонгон жендэрийн мэдрэмжтэй ажиллаж чадаж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийсэн байна. Гурван сонин, гурван телевиз, хоёр радио, хоёр сайтыг сонгон энэ оны хоёрдугаар сарын 22-ноос 28-ны хооронд долоо хоногийн хугацаанд нийтлэл, нэвтрүүлэг дээр нь контент анализын судалгаа хийжээ. Ингэхэд судалгаанд хамрагдсан гурван сонины /Өдрийн сонин, Үндэсний шуудан, Өглөөний сонин/ эх сурвалжийн 61 хувь нь эрэгтэй байна. Тодруулбал, эдгээр сонины улс төр, хууль тогтоох явц, Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн эх сурвалжийн 90 хувь нь, гэмт хэрэг, хүчирхийллийн мэдээний эх сурвалжийн 93 хувь нь эрэгтэй байжээ.

Харин радиогийн 45 хувь, телевизийн 65 хувь, сайтын 50 хувь нь эрэгтэй эх сурвалж байна. Үүнээс харахад хэвлэл мэдээллийн бүх салбар, бичлэгийн бүх төрөлд эрэгтэй эх сурвалж давамгайлж байгаа юм. Тухайлбал, телевизийн улс төр, хууль тогтоох явц, Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, мэдээний эх сурвалжийн 82 хувь нь эрэгтэй, эдийн засаг, бизнесийн мэдээний  80 хувь эрэгтэй эх сурвалж байна. Мэдээллийн сайтын ихэнх эх сурвалж эрэгтэй боловч гэмт хэрэг, хүчирхийллийн сэдэвтэй мэдээнд эмэгтэй эх сурвалжийг ашиглажээ. 

Эмэгтэйчүүд нийт ажиллагсдын ихэнх хувийг эзэлдэг ч хэвлэл мэдээллийн салбарын эх сурвалжид эрэгтэй давамгайлж байгаа нь сэтгүүлчдийн жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг улам нэмэгдүүлэх шаардлагатайг илтгэж байгаа юм. Тус судалгаагаар оролцогчдын 63 хувь нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг нь мэддэг гэж хариулжээ. Гэсэн хэдий ч бодит байдал дээр хэвлэл мэдээллийн салбарын жендэрийн мэдрэмж тийм ч сайн биш байгааг дээрх судалгааны үр дүн харуулжээ. Судалгаанд оролцогчдын 82 хувь нь байгууллага нь дотоод журмаас гадна өдөр тутамдаа мөрдөх редакцийн дүрэмтэй гэж хариулсан ч дөрвөн хүн тутмын нэг нь энэ дүрэм хэрэгждэггүй хэмээн хариулсан байна. Мөн энэ журамдаа жендэрийн мэдрэмжтэй байдлыг хангах тусгай заалт байдаг уу гэхэд 35 хувь нь л “байдаг” гэж хариулжээ. 

Харин “Зууны мэдээ” сонины хувьд Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлсэн “Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөрийн менторшип шатанд шалгарч, нийтлэлийн бодлогоо шинэчлэн эх сурвалжийнхаа харьцааг 50:50 болгохоор зорьж буй. Бид Их Британийн “BBC” агентлагийн Тэгш байдлын 50:50 хөтөлбөрийн албан ёсны түнш болсон Монголын анхны сонин болсон билээ. Энэ хүрээнд өдөр бүр сониныхоо эх сурвалжийг бүртгэж, эх сурвалжийнхаа хүйсийг харьцааг тэнцвэржүүлэхээр хичээн ажиллаж байгаа юм. Мөн жендэрийн мэдрэмжтэй нийтлэлүүдийг тогтмол хүргэх “Хэвшмэл ойлголтоо өөрчилье”, бүх салбарт манлайлж байгаа эмэгтэйчүүдийн онцлох “Эмэгтэйчүүдийн манлайлал” гэсэн шинэ булан хөтлөн ажиллаж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 241 (6973)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
“...Тавантолгойн IPO-г нүүрсний...
Д.Дэлгэрсайхан: Эрчим хүчний...

Судалгаа: Сэтгүүлчид амралтгүйгээр ажиллаж, 800 мянгын цалин авдаг

ДОЛЖИНЖАВ 2022-12-13

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
13 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

13 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

14 цагийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

14 цагийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

14 цагийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

14 цагийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

14 цагийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

14 цагийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

14 цагийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

14 цагийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

14 цагийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

14 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

14 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

14 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах