• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“...Тавантолгойн IPO-г нүүрсний борлуулалтын компаниудыг хамгаалдаг улстөрчид зогсоосон”

Нүүрсний хулгайтай холбоотой баримтууд ээлж дараалан ил болж байна. Холбогдоогүй хүн ч ховордох шинжтэй. Гол нь энэ олон мэдээллийг зөв “шүүж”, хууль хяналтын байгууллагын ажиллах нөхцөлд халдахгүй байх нь зүйтэй гэдгийг учир мэдэх хүмүүс сануулж байна. “...Жоомоо алах гээд байшингаа шатаачих вий” гэж байгаа юм.

Ер нь бол Тавантолгойн орд өдийд ингэтлээ идэш, уушинд явчихгүй байх боломжтой байсан. Өдийд ашиг орлогоо ч  өгөөд эхэлчихсэн байх байжээ. Тэр нь тус ордын IPO байв.

2018 онд эхлээд 2020 онд дуусчих байв. Харамсалтай нь одоогийн нүүрсний хулгайн бүлэглэлийнхэн тэр үед Тавантолгойн IPO-г нам зогсоочихсон. Тухайн үед нүүрснийхэн нь IPO хийж буй багийг “нүдсээр” байгаад Засгийн газрын шийдвэрээр зогсоолгож байв.

Тэгвэл “...Тавантолгойд IPO хийнэ” гээд зүтгэсэн Д.Сумьяабазарыг өнөөдөр нүүрсний хулгайтай холбоотой гээд зураг, сэлтийг нь цахим сүлжээгээр “шидээд” эхэлжээ. “...Үхэх хүн ханьсаг” гэж үг бий л дээ. Учир нь Тавантолгойн IPO хэрхэн эхэлсэн, хэзээ “дууссан” бэ гэдгийг олон нийт мартаагүй л байх ёстой. Сануулахад, Тавантолгойд IPO хийх ажил 2018 оноос эхэлсэн. Хоёр жил орчим зүтгүүлсэн. Гэсэн ч 2020 оны сонгуулийн өмнөхөн унасан.

Тодруулбал, ҮАБЗ-ийн 2018 оны 33/21 дугаартай зөвлөмж гарсан. Уг зөвлөмжид Тавантолгойн орд газрын төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх санхүүжилтийг босгох олон асуудал ярьсны нэг нь IPO хийх байжээ. ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн мөн ондоо УИХ-аас тогтоол гаргасан. Улмаар Засгийн газар 2019 оны наадмын өмнөх өдөр тогтоол гаргаж, IPO хийх ажил эхэлсэн байдаг.

Ингээд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг байгуулж, тус компанийнхан IPO хийх ТЭЗҮ-ээ есөн сарын дотор 80 хувьтай урагшлуулжээ. Гэвч 2020 оны дөрөв¬дүгээр сарын 27-ны даваа гаригт Зас¬гийн газар ээлжит бусаар хуралдаад тогтоолынхоо хоёр дахь заалтыг бүхэлд нь буюу “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгах шийдвэрийг гаргасан.

Тухайн үед шалтгаан үндэслэлийг нарийн зарлаагүй. Гэхдээ тогтоолыг хүчингүй болгосон Засгийн газрын хуралдааны албан мэдээнд “...Засгийн газраас 2019 онд 296 дугаар тогтоол гарган хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зорилт тавьсан юм. Гэсэн хэдий ч сүүлийн үед улстөрийн зорилгоор ҮАБЗ-өөс өгсөн энэхүү зөвлөмжийн агуулгыг илтэд мушгин гуйвуулж тайлбарлах болсон тул” хэмээн тайлбарлажээ. Бас  энэ тогтоолыг цуцалсан нь “...Дотоодын улс төрөөс боллоо” гэсэн албан бус тайлбар үлдсэн.

Харин хөшигний ард буюу тэр өдрийн Засгийн газрын хуралдаан дээр ч тун сонин “яриа хөөрөө” өрнөсөн байдаг. Үүнээс гадна 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн Зас¬гийн газрын хуралдаанаас “... “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-д шалгалт оруулж, дүгнэлт гаргаж байж асуудлыг шийдье” гэж ярьсан байдаг. Гэсэн ч “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг шалгах ажлын хэсгээ ч байгуулалгүйгээр 2019 оны 296 дугаар тогтоолынхоо хоёр дахь заалтыг шууд бүхэлд нь хүчингүй болгосон. Ямартай ч  Тавантолгойн ордод IPO хийх ажил ингээд нам зогссон.

Маш сонирхолтой нэг зүйл бий. Юу гэхээр Тавантолгойн ордын IPO зогссон ч нэг тогтоолоор дэмжигдээд явж байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам үргэлжилсэн байдаг юм. 

Түүнчлэн Засгийн газрын дээрх шийдвэрээс гурав хоногийн дараа тухайн үеийн УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар хэвлэлээр “...Нүүрсийг дамжуулан борлуулж байгаа компаниудын далд ашгийг тогтвортой байлгах гэсэн сонирхол бүхий хүмүүсийн эрх ашиг нөлөөллөө. Түүнээс биш 3.2 сая иргэнээ бодсон бодлого энд байхгүй шүү” хэмээн мэдэгдсэн.  

Тэрбээр “...Коронавирус ч нөлөөллөө, дотоодын улс төр ч орлоо. Засгийн газар ээлжит бусаар хуралдан “Эрдэнэс Тавантолгой” компанийн охин компанийг байгуулсан Засгийн газрын тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон.

Ер нь “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийг байгуулснаар дотоодын зөрчил, үл ойлголцол, Тавантолгойн борлуулалт дээр ажиллаж байгаа гадаад, дотоодын арав орчим компанийн эрх ашиг шууд хөндөгджээ гэж харж байгаа. Үүний ард улстөрчид байгаа нь тодорхой боллоо. 2008 оноос “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулж эхэлс¬нээсээ хойш улстөржилтөө даалгүйгээр өнөөдрийг хүргэсэн. Хөгжлийн зөв шатандаа гарч чадаагүй. Энэ орд Монголын эдийн засагт үзүүлж буй нөлөө, төсөвт эзлэх байр суурь зэргээр эдийн засгийн өсөлтийн гол цэг нь болсоор ирсэн. Тиймээс маш их улстөржилт орж, иргэний нийгмийн байгууллагуудыг хөрөнгө мөнгөөр хөлслөн турхирч, Үйлдвэрчний эвлэл зохион байгуулалттай улс төр хийж асуудлыг хүндрүүлж байна” гэж ярьсан.

Бас “...Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” дээр дотоодын зөрчил, улстөржилт л нөлөөлсөөр чөтгөрийн тойрог руугаа орсон. Нэг ёсондоо хорлон сүйтгэх ажиллагаа хийж байна гэж салбарын сайдын хувьд харж, мэдэрч байгаа. Тиймээс олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, нээлттэй, ил тод компани болгох гэж зүтгэсэн.

Тэгээд дэлхийн том дөрвөн банкийг нэлээн олон удаагийн уулзалтын хүчинд оруулж ирж чадсан. Тэд “...Яг үнэндээ Монгол бүтэхгүй ээ. Буцдаг, дотоодын улс төр хэцүү засаглалын хямрал үргэлжилдэг. Бид дэлхийн том банк учраас нэр хүндээ бодож байна” гэсэн зүйлийг хэлж байсан. Эдгээр банк араасаа хөрөнгө оруулалтын сангууд, хувь хөрөнгө оруулагчдыг чирж оруулж ирдэг. Тэгэхээр бид хэцүү л нөхцөл байдал руу очих гэж байна. Ялангуяа монголчуудад хамгийн том цонх үе Тавантолгойн IPO байсан” гэж байлаа.

Ерөнхийдөө тухайн үед Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой шийдвэр гаргахад  гурван гарц байжээ. Эхнийх нь Тавантолгойг өөрсдөө ашиглах хувилбар байв. Одоо энэ үүсээд байгаа нөхцөлд хүргэсэн хувилбар л даа. Хоёр дахь нь өмнөд хөрштэй стратегийн түншлэлийн хүрээнд хамтарсан байдлаар ашиглах байжээ. Энэ хувилбар нь тийм ч сайнд тооцогдоогүй байдаг аж. Харин гурав дахь нь Тавантолгойд IPO хийж, олон улсын бирж дээр гаргах хувилбар байсан байна. Түүнийг нь сонгожээ.

Эхний удаад Тавантолгойн зургаан бүлэг ордын нэг дээр IPO босгохоор ажиллаж эхэлсэн байгаа юм. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой Майнинг”-ийн 30 хувь болох бөгөөд үнэлгээ нь 5-6 тэрбум орчим ам.долларт хүрэх тооцоотой байв. 

Хэрвээ энэ IPO хийж чадсан бол нүүрсний хулгай өнөөдрийнх шиг ийм түвшинд хүрэхгүй. Товчхондоо, Оюу толгойг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” шиг монголчууд Тавантолгойдоо эзэн суугаад эхэлчихсэн байх байжээ. Харамсалтай нь тэгж чадсангүй. Тавантолгойн IPO нэгэнт алдагдсан боломж болж хоцорчээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 241 (6973)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Уул уурхай
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Хөгжлийн банкны сая гаруй...
Судалгаа: Сэтгүүлчид...

“...Тавантолгойн IPO-г нүүрсний борлуулалтын компаниудыг хамгаалдаг улстөрчид зогсоосон”

ДАМДИН-ОЧИР 2022-12-13

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
14 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

14 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

14 цагийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

15 цагийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

15 цагийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

15 цагийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

15 цагийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

15 цагийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

15 цагийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

15 цагийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

15 цагийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

15 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

15 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

15 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах