Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр өөрийн цахим хуудсанд нэгэн мэдээлэл нийтэлжээ. Тэрбээр "Өмнөх Засгийн газрын үед байгуулсан 468 мянган фунт стерлингийн дүн бүхий төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх “Нууц эвлэрлийн гэрээ”-г хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэв." хэмээсэн байна.
