Б.Мөнх-Эрдэнэ Иван Ярыгиний нэрэмжит тэмцээний аварга боллоо

Б.Мөнх-Эрдэнэ Иван Ярыгиний нэрэмжит тэмцээний аварга боллоо

Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кгд U23 насны ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн АШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, Төгс дэвжээний бөх Б.Мөнх-Эрдэнэ алтан медаль хүртлээ. 

Домогт “Бага дэлхийн аварга” хэмээн алдаршсан энэхүү нэр хүндтэй тэмцээнээс өмнө нь 

  • 1991 онд ОУХМ Л.Сэргэлэнбаатар,
  • 1999 онд МУГТ О.Пүрэвбаатар нар алтан медаль хүртэж байсан түүхтэй.

Тэгвэл 27 жилийн дараа эрэгтэй бөхчүүдээс дахин алтан медальтан төрж, Монгол бөхийн нэр төрийг ийнхүү дэлхийд дахин дуурсгалаа. Б.Мөнх-эрдэнийн энэ удаагийн хамгийн онцлох барилдаан бол тухайн жингийн отгон дэлхийн аварга Хойд Солонгосын бөх Хан Чон Соныг техникийн илт давуу байдлаар яллаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ