NBA-ын есөн тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Оклахома Сити Тандер талбайдаа Бостон Селтикс багийг хүлээн авч тоглолоо. Энэ тэнцүү болж эцсийн мөчид 102-104 харьцаагаар Тандер ялалт байгууллаа. Хоёр баг энэ улиралд хоёр удаа таарч тоглох бөгөөд энэ сарын 26 дахин тоглоно.
Тус тоглолтод Шэй Гилжус Александр 35 оноог авч багаа тэргүүлсэн бол түүний 20-иос дээш оноог 127 дахь удаагаа дараалж авсанаар 63 жилийн дараа агуу Вилт Чемберлиний амжилтыг эвдсэн байна.
Харин түүнд Чет Холмгрин 14 оноо, 9 самбар, Аёо Митчел 15 оноог авсан байна. Эсрэг багаас хоёр тоглолтын өмнө гэмтлээс эргэн ирсэн Жэйсон Тэйтум тоглоогүй бөгөөд Жэйлин Браун 34 оноо, 6 самбар, 7 дамжуулалт, Пэйтон Притчард 14 оноог авсан байна.