Лебронгүй Лейкэрс баг Нью-Иорк Никийн талбайдаа хожлоо

Лебронгүй Лейкэрс баг Нью-Иорк Никийн талбайдаа хожлоо

NBA-ын талбайд өнөөдөр арван тоглолт боллоо. Шөнө болсон Лос Анжелес Лейкэрс талбайдаа Нью-Иорк Никс багтай энэ улирлын хоёр дахь тоглолтоо хийлээ. Эхний тоглолтод Лейкэрс хожигдоод байсан бол энэ удаа Леброн Жеймсгүйгээр 97-110 харьцаагаар хожил байгуулж чадлаа.

Улмаар 39 хожил, 25 хожигдолтой болж өрнөд бүсийн тавдугаар байр руу дэвшсэн бол Никс 41 хожил, 24 хожигдолтойгоор дорнод бүсийн гуравт эрэмбэлэгдэж байна.

Өнөөдрийн тоглолтод Лейкэрсээс Лука Дончич 35 оноо, 8 самбар, 4 дамжуулалт, 2 таслалтаар багаа тэргүүлсэн бол Остин Риверс 25 оноо, 4 смабар, 5 дамжуулалт, 3 таслалт, Руй Хачимура 13 оноо, сэлгээнээс Лук Кеннард 12 оноог авсан байна. Эсрэг багаас Карл Энтони Таунс 25 оноо, 16 самбар, Жэйлин Брансон 24 оноо, 6 самбар, 7 дамжуулалт, Ануноби 13 оноош авсан байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ