"The MongolZ" баг шигшээ шатны төлөө "3DMAX" багтай тоглоно

Электрон спортын "Counter Strike-2" төрлийн "ESL"-ийн энэ оны 2 дахь тэмцээн болох "ESL Pro League S23" тэмцээн гуравдугаар сарын 1-нээс 15-ны хооронд гурван үе шаттай болно. Энэ удаагийн 23-р улирлын онцлог нь 3 шатны эхний 2 шат нь онлайнаар болох бөгөөд зөвхөн сүүлийн шигшээ шатны тоглолтууд нь дотоод сүлжээгээр болох юм.

Тус тэмцээнд манай улсын "The MongolZ" баг хоёрдугаар шатнаас уригдсан бөгөөд өнгөрсөн шөнө Европын холбооны "MOUZ" багтай тоглож 0-2 (Ancient 1-13; Overpass 11-13; Mirage 0-0) харьцаагаар хожигдож хоёр хожил, нэг хожигдолтой боллоо. Улмаар мөн адил хожил, хожигдолтой байгаа Францын "3DMAX" багтай өнөөдөр шөнө 20:30 цагт тоглохоор боллоо. Хожсон баг нь шигшээ шатанд оролцох бол хожигдсон баг нь дахин нэг удаа тоглох юм.

Хоёр баг өмнө нь есөн тэмцээнд таарч тоглосон бөгөөд тавд нь хожиж манай залуус хожиж байжээ. Сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард болсон "FISSURE Playground 2" тэмцээний хэсгийн шатны эхний тоглолтод 1-2 (Inferno 10-13; Ancient 13-5; Nuke 9-13) харьцаагаар хожигдсон байна.

Манай залуус эхний тоглолтоо Бразилын "paiN Gaming" багтай тоглож 2-0 (Nuke 19-17; Mirage 13-9; Inferno 0-0) харьцаагаар хожсон бол хоёр дахь тоглолтоо "Aurora Gaming" багтай тоглож 2-0 (Dust2 13-9; Mirage 13-11; Inferno 0-0) харьцаагаар хожиж хоёр хожилтой болсон билээ.

Харин "Senzu" М.Азбаяр тоглож байгаа Европын холбооны "PassionUA" багт нэг хожил, гурван хожигдолтойгоор тус тэмцээний нэгдүгээр шатнаас хасагдсан юм.

"The MongolZ" багийн бүрэлдэнүүнд ахлагч Blitz  /Б.Гарьдмагнай/,  Techno4k  /М.Содбаяр/, 910  /Б.Өсөхбаяр/, Mzinho  /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг, дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалай/ нар тоглож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ