Реал Мадрид Аваргуудын лигийн шилдэг наймд шалгарлаа

Реал Мадрид Аваргуудын лигийн шилдэг наймд шалгарлаа

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн 16 багийн хариу тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Испаний эзэн хааны Реал Мадрид клуб Английн Манчестер Сити клубын талбайд зочилж 2-1 харьцаагаар ялалт байгуулж хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 5-1 харьцаагаар хожил байгуулж шилдэг наймд шалгарлаа.

Улмаар тэд шилдэг наймд өнөөдөр шөнө болох Италийн Аталанта клуб болон Германы Байерн Мюнхен клубын хожсон багтай нь учраа таарч тоглох юм.

Өнгөрсөн шөнө болсон бусад тоглолтын үр дүн

  • Арсенал /Англи/ 2 (3) - (1) 0 Байер Леверкузен /Герман/
  • Челси /Англи/ 0 (2) - (8) 3 ПСЖ /Франц/
  • Манчестер Сити /Англи/ 1 (1) - (5) 2 Реал Мадрид /Испани/
  • Спортинг /Португаль/ 5 (5) - (3) 0 Буде-Глимт /Норвеги/

Өнөөдөр болох хариу тоглолтууд

  • Барселона /Испани/ 1 - 1 Ньюкасл Юнайтед /Англи/
  • Атлетико Мадрид /Испани/ 5 - 2 Тоттенхэм /Англи/
  • Галатасарай /Турк/ 1 - 0 Ливерпүүл /Англи/
  • Аталанта /Итали/ 1 - 6 Байерн Мюнхен /Герман/

​​​​​​​

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ