NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Өнөөдрийн онцлох тоглолт Бостон Селтикс багийн тоглогч Жейсон Тэйтум 10 сарын дараа баруун хөлний ахиллесийн шөрмөсний гэмтлийн дараа эргэн ирсэн тоглолт байв. Түүний эргэн ирэлт талбайдаа Даллас Мавирекс багийг хүлээн авсан бөгөөд 100-120 харьцаагаар баг нь хожсон байна.
Жейсон Тэйтум 27 минут тоглохдоо 15 оноо, 12 самбар, 7 дамжуулалт, 1 таслалтыг гүйцэтгэсэн бол түүний багаас Жэйлон Браун 24 оноо, 7 самбар, 7 дамжуулалт, 2 таслалт, Деррик Уайт 20 оноо, 2 таслалт, 2 хаалт, Ниймиас Куэта 16 оноо, 15 самбараас бөмбөг авсан байна. Эсрэг багаас сэлгээнээс Клэй Томпсон 19 оноог авч багаа тэргүүлсэн бол Күүпер Флаг 16 оноо, 8 самбар, 6 дамжуулалт, Макс Кристи 12 оноог авсан байна.