Федерико Вальверде хэт-трик хийж, Реал Мадрид хожлоо

Федерико Вальверде хэт-трик хийж, Реал Мадрид хожлоо

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн 16 багийн эхний тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө Испаний Реал Мадрид талбайдаа Английн Манчестер Сити клубтэй тоглож 3-0 харьцаагаар хожлоо.

Тоглолтын салхийг 20 дахь минутад Федерико Вальверде гоолдсон бол 27 дахь минутад, 42 дахь минутад дахин гоолдож хэт-трик гүйцэтгэсэн байна. Хоёр багийн хариу тоглолт Ситигийн талбайд энэ сарын 18-ны шөнийн 04:00 цагт болно.

Өнгөрсөн шөнө болсон бусад тоглолтын үр дүн

  • Байер Леверкузен /Герман/ 1 : 1 Арсенал /Англи/
  • ПСЖ /Франц/ 5 : 2 Челси /Англи/
  • Реал Мадрид /Испани/ 3 : 0 Манчестер Сити /Англи/
  • Буде-Глимт /Норвеги/ 3 : 0 Спортинг /Португаль/

Өнөөдөр болох бусад тоглолт

  • Барселона /Испани/ - Ньюкасл Юнайтед /Англи/
  • Атлетико Мадрид /Испани/ - Тоттенхэм /Англи/
  • Галатасарай /Турк/ - Ливерпүүл /Англи/
  • Аталанта /Итали/ - Бавария Мюнхен /Герман/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ