Электрон спортын "Counter Strike-2" төрлийн "ESL"-ийн энэ оны 2 дахь тэмцээн болох "ESL Pro League S23" тэмцээн гуравдугаар сарын 1-нээс 15-ны хооронд гурван үе шаттай болно. Энэ удаагийн 23-р улирлын онцлог нь 3 шатны эхний 2 шат нь онлайнаар болох бөгөөд зөвхөн сүүлийн шигшээ шатны тоглолтууд нь дотоод сүлжээгээр болох юм.
Тус тэмцээнд манай улсын "The MongolZ" баг хоёрдугаар шатнаас уригдсан бөгөөд өнгөрсөн шөнө "Aurora Gaming" багтай тоглож 2-0 (Dust2 13-9; Mirage 13-11; Inferno 0-0) харьцаагаар хожиж хоёр хожилтой боллоо. Улмаар өнөөдөр тэд 23:30 цагт мөн адил хоёр хожилтой байгаа Европын холбооны "MOUZ" багтай тоглоно.
Улмаар хожсон баг нь шигшээ шатанд шалгарах бол хожигдсон баг нь дахин тоглолт хийх юм. Хоёр баг өмнө нь зургаан тэмцээнд таарч тоглосон бөгөөд зөвхөн нэг л удаа манай залуус хожиж байжээ. Сүүлд энэ оны хоёр сард болсон "PGL Cluj-Napoca 2026" тэмцээний гуравдугаар байрын төлөө тоглож 0-2 (Mirage 6-13; Inferno 10-13; Nuke 0-0) харьцаагаар хожигдсон байна.
Манай залуус эхний тоглолтоо Бразилын "paiN Gaming" багтай тоглож 2-0 (Nuke 19-17; Mirage 13-9; Inferno 0-0) харьцаагаар хожсон билээ.
Харин "Senzu" М.Азбаяр тоглож байгаа Европын холбооны "PassionUA" багт нэг хожил, гурван хожигдолтойгоор тус тэмцээний нэгдүгээр шатнаас хасагдсан юм.
"The MongolZ" багийн бүрэлдэнүүнд ахлагч Blitz /Б.Гарьдмагнай/, Techno4k /М.Содбаяр/, 910 /Б.Өсөхбаяр/, Mzinho /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг, дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалай/ нар тоглож байна.

