Электрон спортын "Counter Strike-2" төрлийн "ESL"-ийн энэ оны 2 дахь тэмцээн болох "ESL Pro League S23" тэмцээн гуравдугаар сарын 1-нээс 15-ны хооронд гурван үе шаттай болно. Энэ удаагийн 23-р улирлын онцлог нь 3 шатны эхний 2 шат нь онлайнаар гуравдугаар сарын 3-10 хооронд болж дуусч шилдэг найман баг үлдээд байгаа билээ. Тэгвэл үлдсэн багууд өнөөдрөөс Швед улсын Стокхольм хотноо тайзны тоглолтод оролцоно.
Тус тэмцээний шилдэг найм баг манай улсын "The MongolZ" баг оролцохоор болсон бөгөөд өнөөдөр тэд 17:00 цагт Украйны "Natus Vincere" багтай тоглохоор боллоо. Хоёр баг өмнө нийт есөн тэмцээнд таарч тоглож гуравт нь хожил байгуулж байжээ. Сүүлд энэ оны хоёрдугаар сард болсон "PGL Cluj-Napoca 2026" тэмцээний хэсгийн шатын гурав дахь хожлоо 2-1 (Inferno 3-13; Nuke 13-7; Mirage 13-11) харьцаагаар хожиж шигшээд шалгарч байжээ.
Манай улсын "The MongolZ" баг хоёрдугаар шатнаас уригдсан бөгөөд эхний тоглолтоо Бразилын "paiN Gaming" багтай тоглож 2-0 (Nuke 19-17; Mirage 13-9; Inferno 0-0) харьцаагаар хожсон бол хоёр дахь тоглолтоо "Aurora Gaming" багтай тоглож 2-0 (Dust2 13-9; Mirage 13-11; Inferno 0-0) харьцаагаар хожсон. Улмаар гурав дахь тоглолтоо Европын холбооны "MOUZ" багтай тоглож 0-2 (Ancient 1-13; Overpass 11-13; Mirage 0-0) харьцаагаар хожигдсон бол Францын "3DMAX" багтай тоглож 2-1 (Dust2 13-11; Ancient 4-13; Inferno 13-11) харьцаагаар хожиж гурав дахь хожлоо авсан билээ.
Харин "Senzu" М.Азбаяр тоглож байгаа Европын холбооны "PassionUA" багт нэг хожил, гурван хожигдолтойгоор тус тэмцээний нэгдүгээр шатнаас хасагдсан юм.
"The MongolZ" багийн бүрэлдэнүүнд ахлагч Blitz /Б.Гарьдмагнай/, Techno4k /М.Содбаяр/, 910 /Б.Өсөхбаяр/, Mzinho /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг нар оролцож байгаа бол дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалай/ оролцох боломжгүй байгаа юм байна.
