"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо маргааш хийнэ

Электрон спортын "Counter Strike-2" төрлийн "BLAST Open Spring 2026" тэмцээн өнөөдөр буюу гуравдугаар сарын 18-29-ны хооронд болно. Тус тэмцээнд Монгол Улсаас "The Mongolz" баг оролцох бөгөөд маргааш буюу гуравдугаар сарын 19-ны 23:00 цагт Европын холбооны "MOUZ" багтай тоглоно.

Хоёр баг нийт долоон удаа таарч тоглоход нэг л удаа манай залуус хожиж байжээ. Сүүлд хоёр баг саяхан бол "ESL Pro League S23" тэмцээний хэсгийн шатанд таарч тоглож 0-2 (Ancient 1-13; Overpass 11-13; Mirage 0-0) харьцаагаар хожигдож байжээ.

"The MongolZ" багийн бүрэлдэнүүнд ахлагч Blitz  /Б.Гарьдмагнай/,  Techno4k  /М.Содбаяр/, 910  /Б.Өсөхбаяр/, Mzinho  /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг нар оролцож байгаа бол дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалай/ оролцох боломжгүй байгаа юм байна.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ