"The MongolZ" баг "paiN"-ийг хожиж, өнөөдөр "Aurora" багтай тоглоно

Электрон спортын "Counter Strike-2" төрлийн "ESL"-ийн энэ оны 2 дахь тэмцээн болох "ESL Pro League S23" тэмцээн гуравдугаар сарын 1-нээс 15-ны хооронд гурван үе шаттай болно. Энэ удаагийн 23-р улирлын онцлог нь 3 шатны эхний 2 шат нь онлайнаар болох бөгөөд зөвхөн сүүлийн шигшээ шатны тоглолтууд нь дотоод сүлжээгээр болох юм.

Тус тэмцээнд манай улсын "The MongolZ" баг хоёрдугаар шатнаас уригдсан бөгөөд гуравдугаар сарын 6-с буюу өнөөдөр 23:30 цагт Бразилын "paiN Gaming" багтай тоглож 2-0 (Nuke 19-17; Mirage 13-9; Inferno 0-0) харьцаагаар хожлоо.

Улмаар өнөөдөр манай залуус 18:30 цагт Туркийн "Aurora Gaming" багтай тоглоно. Хоёр баг нийт 11 удаа таарч тоглосноос наймд нь "The MongolZ" баг хожсон бол сүүлд хоёр баг өнгөрсөн оны 10-р сард болсон "Thunderpick world championship-2025" тэмцээний гуравдугаар байрын төлөө тоглож 2-1 (Inferno 14-16; Mirage 13-10; Nuke 16-14) харьцаагаар хожиж байжээ.

Харин "Senzu" М.Азбаяр тоглож байгаа Европын холбооны "PassionUA" багт нэг хожил, гурван хожигдолтойгоор тус тэмцээний нэгдүгээр шатнаас хасагдсан юм.

"The MongolZ" багийн бүрэлдэнүүнд ахлагч Blitz  /Б.Гарьдмагнай/,  Techno4k  /М.Содбаяр/, 910  /Б.Өсөхбаяр/, Mzinho  /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг, дасгалжуулагч Maaraa /Б.Эрдэнэдалай/ нар тоглож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ