• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Угаасаа л, дэлхийд байхгүй төрийн тогтолцоотой Монгол Улс өөрийн загварыг тодорхойлсон онолтой болох цаг нэгэнт иржээ. Монголын төрийн бүтэц, харилцааг олон улсад түгээмэл онолоор тогтоох боломжгүй учраас улбаалан гарч буй үйл хөдлөл, үр дүнгүүдэд тодорхойлолт алга. 

Байнга “...Зовлон үзсэн чавганц”-ын онолоор өөрсдийн туршлагад, зөн билэгт найдаж улс, төрөө явуулсаар, мухардалд орж болзошгүй болоод эхэллээ.

Төрийн тогтолцооноос эхлээд улс төрийн намууд нь ч ойлгомжгүй, онолын бус ажилладаг. 

Тухайлбал, МАН зүүний, АН барууны үзэл баримтлалтай гэх авч, явуулж буй үйл ажилллагаа, гишүүдийнх нь байр сууриас харахад аль нь ч тогтоогдохоо больсон. Шулуухан хэлэхэд, улс төрийн намуудын гишүүд нь өөрсдийн үзэл баримтлалыг мэдэхээ больчихсон. Бараг л, “...Тэдэнд үзэл баримтлал байхгүй” гэчихэд гүтгэсэн гэхээргүй болоод байна.  

Гол нь, энэ бүхний лай ланчиг нийтийн эрх ашгийн төлөөх төрийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж байгаа юм. Хамгийн том жишээ нь, одоо энэ Баялгийн сангийн асуудал юм.

Баялгийн сан, стратегийн ордуудтай холбоотой аливаа нэг асуудал хөндөгдөхөд Монголын улс төр маш ойлгомжгүй бужигнадаг болов. 

Хэдийгээр төрийн тогтолцоо, улс төрийн намуудын үзэл баримтлал зэрэг суурь нь тодорхойгүй ч, тэдгээрийг бужигнуулдаг “тогтолцоо” нь Монголд сонгодог утгаараа ажиллаж байна.

Ер нь бол, дэлхийн улс орнуудын төрийн үйл ажиллагааны “шүдний өвчин” болсон тодорхой “урсгал”-ууд бий. Эхнийх нь популизм байна. Английн судлаач Д.Макрэ “…Популист үзэл санааны төвд эдийн засаг, улс төр, түүнчлэн нийгмийн асуудлын аль аль нь ч байдаггүй, түүний цөм нь бие хүн, юуны өмнө бие хүний ёс суртахууны төлөв байдал” гэж тодорхойлсон. Популизм нь хүнд нөхцөлөөс гарах арга замыг хайхдаа үймээн самууныг ашиглаж, өөрт таагүй, дургүй хүргэсэн бүхнийг хүчээр дарж устгахыг урьтал болгодог. Яахав, манайх шиг нийтийн сонгууль, тэгш эрх гэх мэт ардчиллын “шинж” бүхий улс орнуудад популизм оршдог. Гэхдээ улс төр, эрх зүйн соёл доогуур, нийтийн засаглал нь “хөлд орж” дээрээ амжаагүй улсад популизм өргөн хүрээтэй хөгждөг. Үүнийг хэрэглэдэг улстөрчид олон нийтэд таалагдах, түр зуурын сэтгэл ханамжийн амлалт өгдөг. Өөрөөр хэлбэл, популизм нь “...Эрх баригчид муу, ард түмэн сайн” гэсэн үндсэн философи дээр суурилдаг. Популизмын нөлөө манайх шиг улсыг улам унагаж, сүйрлийн зам руу нь хөтөлдөг. Хамгийн эвгүй нь, “…Популистуудыг нухчин дарах хэцүү, шүүмжлэх тусам хүчирхэгждэг” гэж хал үзсэн улс орнуудын судлаачид хэлж байна. 

Нөгөөх нь, клиентелизм юм. Энэ нь хоёр болон олон хүнийг хамарсан найз нөхөд, хамаатан садны онцгой харилцаа, холбоонд тулгуурладаг. Товчхондоо, ивээн тэгтгэгч, үйлчлүүлэгч хоёрын харилцаа юм. Голдуу тодорхой зорилгод чиглэсэн байдаг. Нийгэм, эдийн засгийн, улс төрийн хувьд нөлөө бүхий этгээд нь өөр бусдад өөрийн нэр нөлөө, боломж бололцоог ашиглан хангамж, хамгаалалт үзүүлж, нөгөөх үйлчлүүлэгч нь ивээн тэтгэгчдээ хариу үйлчилдэг үзэгдэл юм. Клиентелизм нь клиент буюу үйлчлүүлэгч гэдэг үгнээс үүсэлтэй. Бизнесийн хамтрагч хэлбэрээр улс төрийн эрх мэдэлд гарч, түүнийхээ дараа эрх мэдлээ ашиглаж үйлчлүүлэгчиддээ ашигтай боломж олгохыг хэлдэг. Аюултай нь, клиентелизм олон хүнийг хамарч, тэдгээр нь хэд хэдэн шат дамжлага үүсгэж, улмаар нэгэн пирамид болж, нийгмийн солилцооны авилгыг бий болгодог байна. Өөрөөр хэлбэл, клиентелизм ба авлигын үзэгдэл хоорондоо мэдэгдэхүйц хамааралтай. Хувийн эрх ашгийн төлөө төр, нийтийн хөрөнгө нөөцийг улс төрийн аргаар завшихад чиглэдэг.

За, ингээд харахаар энэхүү популизм, клиентелизм хоёрын “эрлийз” хувилбар Монголын өнөөдрийн улс төрд бий болоод байгаа нь анзаарагдана.  Хамгийн сүүлд, УИХ-ын гишүүний асуултад Ерөнхий сайдын хариулсан үгээр нөгөөх гишүүн, цаашлаад АН-ын бүлэг популизм хийв. Тэд “…Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Э.Баярмааг “…Баярцогт дарга” гэж хэлсэн атлаа уучлал гуйсангүй” гээд УИХ-ын үйл ажиллагаанаас завсарлага аваад байгаа юм. Гэвч, энэ нь хуулиас гадуурх үйлдэл болчихсон. Хуульд, зөвхөн УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлаас л намын бүлгүүд завсарлага авч болох тухай заасан. Гэтэл, АН-ын бүлэг ингэснээр ид яригдаж байсан Баялгийн сангийн асуудлыг дараад авлаа. Тодруулбал, Ухаахудагийг Баялгийн санд, Төгрөг нуурын орд зэргийг стратегийн ордод тооцох эсэхийг УИХ хэлэлцэх болоод байгаа юм. Тэр утгаараа, АН-ын бүлэг өөрсдөө УИХ-ын үйл ажиллагаанаас бус Ухаахудагийг УИХ-аар хэлэлцүүлэхийг “завсарлуулж” чадав. Үүний тулд л популизм хийсэн мэт харагдаад, тайлагдаад эхэллээ. Дашрамд, Баабар 2017 онд “... Үнэн хэрэгтээ хувааж идэх, хулгайлах, өөрсдөдөө ашиг гаргахаар нэгдсэн улс төрийн намуудтай улс орныг л мөхөл хүлээнэ” гэж бичсэн байдаг.

Ер нь бол энэ бүхэн 2024 оны арваннэгдүгээр сарын эхээр, 2025 оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцүүлэхээс эхэлсэн л дээ. Гэнэт л нэр бүхий жагсаалтын гишүүд гарч ирээд төсөв эсэргүүцээд “жагссан” юм даг. Дүнд нь УИХ урьд өмнө хийж үзээгүй, цаашдаа ч хийж болохгүй үйлдэл хийж Төсвийн хуулийн ард гарсан. Балрангаа алдсан. Ерөөсөө, энэ нь популизмтай клиентелизм найрсан сүлбэлдсэн хэрэг юм. Товчхондоо, Монгол Улсын стратегийн ордуудын дийлэнх нь хувь хүмүүс, нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн мэдэлд орчихсон. Мэдээлэлд ойр, эрх мэдэлд хүрсэн байдлаа далимдуулан олон жилийн өмнөөс стратегийн ордуудад эзэн суучихсан байдаг. Өнөөдөр стратегийн орд эзэмшигчид тодорхой хувийг нь Баялгийн санд хамгаалан авч үлдэх “стратеги” хэрэгжүүлж байна. Тэд Баялгийн санг мартуулах, саатуулахын тулд улс төрийн “үйлчлүүлэгчид”-ээ удирдан хөдөлгөж байна. Энд клиентелизм үйлчилж байгаа юм. 

Ер нь бол Баялгийн сан дээр клиен­телизм хүчтэй үйлчилж, попу­лизм арга хэрэгсэл нь болов. Энэ хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна.

Харамсалтай нь, УИХ-д жагсаалтаар сонгогдсон голдуу гишүүд эдгээр үйлчилгээнд гүйж, дуу хоолой нь болдог болов. Учир нь, одоогийн УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүдийн дийлэнх нь УИХ-ынхаа “шүдний өвчин” болж хувирлаа. МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш, профессор Л.Мөнх-Эрдэнэ 2024 оны зургадугаар сарын эхээр хэвлэлд “…Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн тоог даруй 50-иар нэмсэн. …МАН-ын жагсаалтад бичигдсэн хүмүүс нийгмийн анги, бүлгийн төлөөлөл огт биш. Төлөөлөл гэж сонгогдсон, итгэмжлэгдсэн хүмүүсийг хэлэх учиртай. Гэтэл тэднийг хэн ч сонгоогүй. Тэд бол МАН-ын эздийн тавиул. Хэрвээ тэд өөрсдийгөө төлөөлөл гэж нэрлэвэл бусдын нэрийг ашигласан луйварчид гэсэн үг” гэж бичиж байв. Үүгээр л болж байна. Бүхий л намын жагсаалтынхан иймэрхүү байна.

Тиймээс, улс төрийн намууд дараа дараагийн УИХ-ын сонгуульд оролцохдоо жагсаалтын нэр дэвшигчдийнхээ шалгуурыг арай “эх оронч” байдлаар тавьж хангуулах шаардлагатай нь харагдаж байна. Ер нь, аятайхнаар хэлэхэд нутаг усны, аягүйхэн хэлэхэд жалга довны хамаарал ихтэй монголчуудад УИХ тэр чигтээ тойргоос сонгогддог гишүүнтэй буюу сонгуулийн мажоритар тогтолцоотой байх нь зохимжтой ч байж мэднэ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 83 (7580)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Боловсрол
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сурвалжлага
  • •Сонгууль
  • •Бөхийн төрлүүд
ХУРААХ
Зүрх ууланд гарсан түймрийг...
Цахилгаан хязгаарлах газрууд...

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

ГАРЬД 2025-05-05

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

6 цагийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

6 цагийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдүүн

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

10 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

10 цагийн өмнө өмнө

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

14 цагийн өмнө өмнө

Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдэв

15 цагийн өмнө өмнө

Ачаалал ихтэй уулзвар, замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх үүрэг өгөв

15 цагийн өмнө өмнө

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

16 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

16 цагийн өмнө өмнө

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

16 цагийн өмнө өмнө

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

17 цагийн өмнө өмнө

Гадаад улсын иргэн хүчиндсэн этгээдийг саатуулжээ

17 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно

17 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

1 өдрийн өмнө өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өчигдөр дууслаа

1 өдрийн өмнө өмнө

Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2026-09-11 өмнө

Долоон жилийн үр дүнгээ танилцууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-09-08 өмнө

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-08 өмнө

Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм

2026-09-08 өмнө

Төсвийн алдааг засах ээлжит бус чуулган эхэллээ

2026-09-08 өмнө

Эсрэг тэсрэг байр суурь

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-08 өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-10 өмнө

Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-08 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд “FISSURE Playground 3” тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-08 өмнө

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа

2026-09-08 өмнө

Эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон айл өрхийн халаалтыг ирэх долоо хоногт өгч эхэлнэ

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2 өдрийн өмнө өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-08 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-08 өмнө

16 дахь удаагийн Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум болж байна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах