• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд байсан Б.Энх-Амгалангийн шударга зан, мэдлэг чадвар, харилцааны соёл, Монголоо гэсэн халуун сэтгэлийг нь дэндүү сайн мэддэг, үзэл бодол, итгэл үнэмшил, амьдралд баримтлах зарчим ойролцоо учраас олон жилийн өмнөөс хүндэлж, итгэж,  найзалж нөхөрлөж  ирсэн нэгэн билээ, би. Өнөөдөр найз минь монгол төрд үнэнчээр зүтгэснийхээ төлөө буруутан болчихоод байна.

Цээж дэлдэн хийрхдэггүй, хэлэх үгээ хэлэх ёстой газар, цагт нь цэгцтэй хэлчихдэг, хийх ёстой үүрэгт ажлаа жин тан гүйцэтгэдэг,  “Төрийн алтан сан хөмрөг рүү шуналын нүд унагаж хулгайн гар сунгаж болохгүй”, “Авилга бол хулгай юм” гэж үргэлж хэлж сануулдаг зарчимч шударга хүн яагаад буруутан болов? Монголын хууль шүүх ийм илэрхий асуудал дээр шударга байх нь мэдээж, хөндлөнгөөс илүү хошуулбал шүүхийн шийдвэрт нөлөөлж мэднэ гэсэндээ би андынхаа тухай ганц үг ганхийлгүй удаан тэвчсэн, итгэж хүлээсэн.

Харамсалтай нь энэ итгэл талаар болж Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс түүнд  “Нүүрсний” гэх хэргээр 2 жилийн хорих ял оноов. Учир мэдэхгүй зарим нь “соотон халтар чимээнээр” гэгчээр түүнийг сошиал орчинд харааж зүхэж, троллын арми хүч нэмсэн л харагдах юм. Учир мэдэх хүмүүс тэдний дайралтаас эмээн ихэнх нь амаа жимийж байна. Олон ч хүн тараа таниулж нуруугаа харуулсан байх.

Эхлээд сошиал орчинд харлуулан гүтгэж олон нийтэд “эсрэг дүрийн баатар” болгон харагдуулж хоногшуулаад дараа нь яаж ийгээд ял сонсгон наанадаж тойргийн гадна орхиж, цаанадаж торны цаана суулгадаг  улс төрийн захиалга түүн дээр хэрэгжсэнийг би сайн мэднэ. Энэ захиалгын зарим эзнийг мэднэ, заримыг таамаглана. Тэр бүрийг өгүүлнэ гэвэл Говь-Алтайн улс төрөөс эхлэлтэй урт түүх учраас дараа тодруулан бичихээр түр орхиё.  “Ямар ч тохиолдолд үндэсний эрх ашиг намын болон бүлэглэлийн эрх ашгаас дээгүүрт тавигдах ёстой” (Олон ярилцлагадаа үүнийг дурдсан байдаг) гэсэн зарчмыг хэлбэрэлтгүй барьж, хуулийн болоод хулгайн аргаар эх орноо худалдах гэсэн оролдлого бүртэй тэмцэж байсан нь Б.Энх-Амгаланг улстөрөөс ямар ч аргаар хамаагүй холдуулах бас нэг том шалтгаан болсон гэж би хувьдаа таамагладаг. Ямартаа л 2024 онд news.mn сайт  “Асуудал бүрийг үндэсний аюулгүй байдалтай холбож тайлбарладаг” хэмээн түүний тухай “гайхашран” шүүмжилж байхав дээ. Тагнуулын байгууллагын тухай хууль дахь урхагтай зүйл заалтыг залруулахад; мөн Нарансэвстэй зэрэг боомтыг  нээх тухай асуудлыг ковидын үед нэр бүхий этгээдүүд УИХ-д хулгайгаар оруулж ирснийг таслан зогсооход тэрбээр гол үүрэг гүйцэтгэсэн. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Боловсролын ерөнхий хуулийн төслүүд хэлэлцэх үеэр ирээдүйд учирч болзошгүй эрсдлүүдийн талаар түүний сануулан хэлж байсан үг одоо яг л хэлснээр нь болж байна. Хариуцлагатай, бодлого төлөвлөлттэй, алсын хараа хараатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө, газар усаа ямар ч хяналтгүй уралдаж ухахын эсрэг олон удаа үгээ хэлсэн.

Түүнийг улстөрөөс арчих оролдлого ил далд оролдлого үндсэндээ УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө эхэлж,   олон ч “хэрэг” наах гэж үзсэн. Шударга, зарчимч хүнээс шалтаг олох амаргүй болохоор тухай бүрт мухардаж, өөр ямар нэгэн шалтгааны эрэлд гарсаар эцэст нь “Нүүрсний хэрэг”-т хутгалдсан гэм буруутан хэмээн хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр дуулиантай зарлаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдын хамаатан садаг нь ажилладаг “Страто” ХХК-д албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон гэж  үзэн 40 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд ажиллах эрхийг нь 5 жилээр хасах шийдвэр анхан шатны шүүхээс 2024 онд гаргасан байдаг.  Энэ “хэрэг”-ийг анхан шатны 4, давж заалдах шатны 2 удаагийн шүүх хурлаар хэлэлцсэний эцэст 2026.04.17-нд авлига, албан тушаалын хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жил хорих ял оногдуулсан. Таван өдөр үргэлжилсэн энэ шүүх хурлын онлайн дамжуулалтыг үзсэн хүмүүс бол уур амьсгалыг сайн ойлгосон, харин үзээгүй хүмүүс харилцан адилгүй ойлголт, төсөөлөлтэй байгаа нь мэдээж. 

Энэхүү шүүх хурал дээр Б.Энх-Амгалан:

“Миний гэм буруугүйг тогтоосон хангалттай үндэслэл, нотлох баримтууд шүүх хуралдааны явцад тодорхой болсон тул энэ талаар би олон зүйл хэлэхгүй. Гэхдээ бас хэлэх ёстой зүйл байна... Автозамын ангиллыг шилжүүлсэн шийдвэр маань зөв байсан, энэ шийдвэрийн ач холбогдол одоо ч үнэ цэнээ алдаагүй, цаашид ч алдахгүй. Монгол Улсын эдийн засагт нэн хэрэгтэй тустай алхам байсан гэдгийг төр (шүүх), ард түмнээрээ шүүлгэлээ... Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хилийн бүх боомтууд хаагдсан үед Монгол Улс экспортоор мөнгө олох ганц урсгал энэ замаар л дамжсан. Улс орон тэр хүнд үед валютын нөөцөө шавхчихгүй тэсч үлдсэн нь энэ замын ач байж дээ гэж бодогдлоо. Энэ бол хүн болгоны мэдэх, хаана ч хэзээ ч үгүйсгэж чадахгүй баримт юм. Энэ замаар одоо ч тээвэр хийж байна, цаашдаа ч хийгдэх болно. Өөрөөр хэлбэл энэ зам Монгол Улсын эдийн засагт нөлөөлөхүйц стратегийн чухал ач холбогдолтой зам гэдэг нь хэнд ч ойлгомжтой асуудал. Ийм л чухал, улс эх оронд минь хэрэгтэй шийдвэрийг бид тухайн үедээ гаргаж байжээ гэж бахархаж байна. Одоо ч энэ тушаал хүчинтэй бөгөөд сайд Б.Дэлгэрсайхан энэ замыг 4 эгнээ даацын зам болгох төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл эхлүүлж байгаагаа мэдэгдэж байна. Оройтсон ч гэсэн эхэлж байгаа нь яамай даа” гэж хэлсэн байдаг.

Тэрбээр эцсийн үгэндээ:

“Замын ангилал өөрчилсөн асуудлыг”...”Страто” компанийн нүүрс тээвэрлэх эрх ашгийн төлөө, энэ компанид давуу байдал олгох зорилгоор” шийдсэн гэж муйхарлан буруутгаад байгаад харамсаж байна.  Тухайн үед энэ хэрэг эрүүгийн хэрэг биш, нэг компанид давуу байдал олгох зорилгоор гаргасан тушаал биш, энэ тушаалаар тээвэр хийх тусгай зөвшөөрөл хэн нэгэнд олгоогүй гэдгээ хэлж байсан. Түүнчлэн манай өмгөөлөгч болон миний бие мөрдөгч байгууллагаас болон прокуророос  эдгээр замын хөдөлгөөний эрчмийн мэдээг аваач, Эрдэнэс таван толгой компаниас нүүрс ачилтын мэдээг аваач, ГЕГ-ын хилээр гарсан нүүрсний экспортын мэдээг аваач, Батлан Хамгаалах Яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Улаанбаатар төмөр зам, Гашуун сухайт төмөр зам, Таван толгой төмөр зам, Монголын төмөр зам, Авто тээврийн үндэсний төв, Зам тээврийн хөгжлийн төв зэрэг газруудаас лавлагаа гаргаж аваач гэж хүссэн боловч, зөвхөн Страто, Их Дэлгэмэл Ингүүмэл ХХК-ийн мэдээллийг л түүж авсан байгаа нь зөвхөн яллах байр сууринаас хандаж, цагаатгах талын баримтыг цуглуулахаас зориуд зайлсхийсэн нь ойлгомжтой байна” хэмээн харамслаа илэрхийлсэн байдаг.

Б.Энх-Амгалан Зам тээврийн сайд байхдаа өөрийн эрх, үүргийн хүрээнд холбогдох бүх хууль дүрмийн дагуу орон нутгийн автозамыг улсын чанартай автозамын ангилалд шилжүүлсэн нь олон баримтаар нотлогдож байгааг мөрдөгч прокурор хэрэгссэнгүй. Бүх хилийн боомт хаагдаж, авто тээвэрлэлт зогссон  цар тахлын хүнд үед ганцхан энэ замаар Монголын хүнд даацын тээвэрлэлтүүд хийгдэж, улс орны эдийн засгийг тэтгэх  судас болж байсан атал ганцхан компанид тээвэр хийх давуу эрх олгосон хууль бус үйлдэл хэмээн мушгисаар ял оноосон нь дэндүү  шударга бус үйлдэл болох нь хэнд ч тодорхой.

Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүх:

“Яллаж байгаа хүнээ гэм буруутай гэдгийг мөрдөх байгууллага болон прокурор ямар ч эргэлзээгүйгээр нотолж тогтооосон байх шаардлагатай. Ингэхдээ яллах болон цагаатгах талын баримтыг адил тэнцүү хэмжээгээр цуглуулах үүрэгтэй. Гэтэл энэ үүрэг ажиллагаа огт хийгдээгүй. Асар олон зүйл дээр илт нэг талыг барьсан ажиллагаанууд явагдсан. Тийм учраас миний үйлчлүүлэгчийн зүгээс арга буюу өөрийн гэм буруугүй гэдгийг нотлох маш олон баримтыг мэдүүлэгтээ хавсаргаж гаргаж өгсөн” гэдгийг “Өдрийн сонин”(2026.05.13. №89)-д өгсөн ярилцлагадаа дурдаад хэргийг илт хууль зөрчсөн, хууль бус байдлаар шийдээд байгаа нь ямар нэг улстөрийн захиалга, хөндлөнгийн нөлөөлөлтэй гэх хардлага эргэлзээ төрүүлж байгааг хэлсэн байна билээ.

Тэгвэл манай сайн хуульчдын нэг Г.Эрдэнэбат ярилцлагадаа:

“З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын хэрэг нь Монголын эрүүгийн эрх зүйд “гэмт хэргийн хатгагч”-ийн ойлголтыг хэрхэн тайлбарлаж, ямар хүрээнд нотлох ёстой вэ гэдэг асуудлыг дахин хурцаар тавьж байна. Шүүхээс дараалал болон таамаглалын шинжтэй дүгнэлтээр тайлбарласан байна. Хатгалтын хувьд тухайн этгээд гэмт хэрэг үйлдэхийг зориуд хүссэн, эсвэл түүнийг зайлшгүй бий болно гэдгийг ухамсарласан байх ёстой. Гэвч энэ кейст ийм санаатай байдлыг шууд нотлох бус, харин улс төрийн байр суурь, хамаарал бүхий этгээдүүдийн холбоо болон гуравдагч этгээдийн ойлголт дээр үндэслэн дүгнэлт хийсэн шинж ажиглагдаж байна” (ӨС. 2026.05.16. №92) гэж онолын шинжтэй тайлбар хийсэн байна.

Гэрчийн мэдүүлэг дангаараа яллах баримт болдоггүй атал хэргийг бүрэн гүйцэт нотлох үүрэгтэй мөрдөгч, прокурор нар Батболд, Бадарч, Доржханд гэдэг 3 хүний уг нь нотлох баримтаар үгүйсгэгдэж буй, зөрүүтэй, эх сурвалж тодорхойгүй  мэдүүлэгт тулгуурлан дүгнэлт шийдвэр гаргаж байгаа нь буруу гэдгийг  туршлагатай хуульчдын дээрх үг, байр суурь харуулж байгаа юм. Мэргэжлийн нэр хүнд, ёс зүйгээ эрхэмлэдэг ямар ч хуульч хүн ийм шийдвэр гаргахгүй, гагцхүү улстөрийн нөлөө, дарамтан дор л аргагүйн эрхэнд ийм шийдвэр гаргаж, хожим нь хууль буруу хэрэглэсэн, алдаатай шийдвэр гаргасны жишээ болон нэр нь “мөнхрөх” нигууртай нь хуулийн мэдлэг маруухан хүнд ч ойлгомжтой буй за.

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан улстөрийн хэлмэгдүүлэлтэд өртөн буруугүй буруутан болж, нэр төр, алдар хүнд, бие сэтгэлээрээ хохирч, өмнө нь нэг удаа анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгохдоо таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээснээс болж 3 сар гаруй хугацаанд шалтгаангүйгээр хоригдож, одоо дахиад илт өрөөсгөл шийдвэрийн улмаас  2 жилийн ял авчихаад байгаа шударга бус явдалд харамссандаа, мөн салбар салбарын эх оронч хүмүүсийг онилж намнах урт гарын далд ажиллагаа явагдаад байна уу даа гэж  хардан харамсах сэтгэлээр санаа бодлоо илэрхийлэхэд ийм байна. Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүх “Монгол Улсын шүүх  аль нэг цэг дээрээ очоод энэ хэргийг үнэн зөв, шударгаар шийднэ гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн өөрийн байр сууриа хэвлэлээр дамжуулан илэрхийлсэн. Бид ч бас тэгж  итгэж найдаж хүлээе. Гэхдээ дуугүй байж ханалаа, олон түмэнд хандан хэлэх үгээ бол урьдынх шигээ хазаарлах бодол өчүүхэн ч алга. Яагаад гэвэл Б.Энх-Амгалан шиг ясны эх оронч хүмүүс  дэндүү цөөхөн байдгийг мэдэх болохоор өмгөөлж өмөлзөх нь анд нөхрийн хувьд ч, иргэний хувьд ч олдой надад оноогдсон ёс суртахууны үүрэг гэж үзэж байна.

Урианхан Б.ГАЛААРИД

2026.05.29.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 105 (7847)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
ХУРААХ
Орон сууцны санхүүжилтийн...
Оюутолгойн хэлэлцээ:...

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Kuzmo 2026-06-04

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

4 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

4 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

4 цагийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

4 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

4 цагийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

4 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

4 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

4 цагийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

4 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

5 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

17 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

18 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

18 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

18 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах