• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Үндэсний бөхийг сүмо шиг л хөгжүүлье

Б.ДЭМБЭРЭЛНЯМ

 “Дэлхийд бид юугаараа омогшиж, ялгардаг вэ” монгол хүн та энэ асуултыг өөртөө  тавьж үзсэн үү. Биднийг товойлгох, бусад улс үндэстнээс ялгах хамгийн том брэнд бол өвөг дээдсээс уламжлан ирсэн өв соёл, үндэсний түүхт уламжлал билээ. Энэ бүгдээр бид гангалж, гайхуулж, өөрийн орныг сурталчлах ёстой. Сүүлийн хоёр жил хүн төрөлхтөн цар тахалтай тэмцэж байна. Энэ өвчний өмнө өвдөг сөгдөхгүйн тулд чадахаараа хичээж байгаа. Харин энэ хүндхэн  жилүүдэд дэлхий дахинд эдийн засгийн хямрал нүүрлэж, олон салбарууд уналтад ороод буй. Үүний нэг нь аялал жуулчлалын салбар билээ.

МУИС-ийн Газар зүйн тэнхимээс хийсэн судалгаагаар 2020 онд аялал жуулчлалын салбар 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн бол цаашид нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл 2021-2022 онд 4.13 их наяд төгрөгийн орлого алдах магадлалтай гэсэн дүгнэлт хийжээ. Харин  2019 онд 570.262 жуулчин Монголд ирж, жуулчдын тоо хамгийн дээд хэмжээндээ хүрч байв. Ингэснээр нийт 607 сая ам.доллар буюу 1.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан өсөлттэй жил байжээ.

“Бөхийн барилдааныг нь голчлон үзэхээр төлөвлөж байна” 

Бид нэгэнт л цар тахалтай эвлэрч, зохицож амьдрахаас өөр сонголтгүй болж байна. Тиймээс нэн тэргүүнд аялал жуулчлалын салбараа сэргээх шаардлагатай. Үүний тулд юу хийх ёстой вэ. Өөрсдийн үнэт зүйлээс юуг нь голчилж, жуулчин татах гол үзвэр болгох вэ. Манай улсын хувьд жуулчин хүлээж авахад тохиромжтой сар нь долдугаар сар юм. Учир нь энэ сард үндэсний их баяр наадам болдог тул наадмын нээлт, хаалт, эрийн гурван наадмыг хамгийн олон жуулчин сонирхдог гэсэн судалгаа бий. Яг эндээс л менежменттэй өөрчлөлтийг хийж, үндэсний бөхийг жуулчин татах гол үзвэрээ болговол ямар вэ. 

Зуун элээж бидэнд ирсэн үндэсний бөхийг 2015 онд “Юнеско” соёлын биет бус өвөөр бүртгэжээ. Энэ нь үндэсний бөх өөрөө юугаар ч орлуулашгүй үнэт баялаг гэдгийг батлаж байгаа юм. Аливаа улсын соёлын өв нь жуулчдыг татах гол зэвсэг болдог.  Жил бүрийн улсын баяр наадмыг үзэхээр олон жуулчид Монгол орныг зорьдог ажээ. Монгол наадмын тухай  Герман улсын аялагч Таебагийн тэмдэглэлд  “Би ХБНГУ-аас Монголд ирсэн. Наадам үзэх тасалбар худалдаж авч чадаагүй болохоор Хархоринд үзэхээр төлөвлөж байгаа. Монгол наадмын талаар сайн мэдэхгүй.

Ямар ч байсан эрийн гурван наадам болдог гэж сонссон минь надад энэ оронд ирэх зорилго болсон. Монголд ирэхээсээ өмнө нь хэд хэдэн нийтлэл уншсан. Гэхдээ миний уншсан нийтлэл болон үзэж харж байгаа зүйлс хоорондоо огтхон ч тохирохгүй байна. Хүмүүс Монгол гэхээр л талд давхих адуу морьдыг л төсөөлдөг” гэжээ. Харин хоёр жилийн өмнө манай улсад ирсэн Швейцарын иргэн Роман, Тереза “Монголд ирээд 14 хонож байна. Наадам үзчихээд говь үзэх төлөвлөгөөтэй байна. Монгол наадмын талаар цахимаас мэдээлэл авсан.Нээлтийг нь үзэхэд их хүндрэлтэй байдаг гэсэн.

Тиймээс наадмын гол төрөл болох бөхийн барилдааныг нь голчлон үзэхээр төлөвлөж байгаа.  Наадмын талаар мэдээлэл олоход хэцүү биш байсан. Наадам нь монголчууд төдийгүй дэлхийд их алдартай баяр шиг санагдсан шүү” гэж бичиж үлдээжээ. Үүнээс эрийн гуран наадам тэр дундаа бөхийн барилдааны тоог нэмж, үзүүлэн тоглолт хийдэг болчихвол жуулчдын цувааг тодорхой хэмжээгээр татаж болох юм.

Япон улсад аялсан хүмүүсийн 71 хувь нь сүмо үздэг

Яг л энэ зарчмаар өөрсдийн өв уламжлал, үндэсний баялгаа бодлогын хэмжээнд хөгжүүлж жуулчдыг татдаг олон улс бий. Үүний нэг нь Япон. Энэ улсын тухай бодоход хамгийн эхэнд сүмо л төсөөлөгддөг. Ингэтэл нь брэнд болгочихсон. Японд очдог жуулчдын 71 хувь нь зааал сүмо үздэг гэсэн судалгаа гарчээ. Тэмцээн үзээд зогсохгүй сүмогийн ордон, музей гээд бараг цогцолбор шахуу барилга Токиод бий.

Тэмцээнгүй өдрүүдэд бөхчүүд үзүүлэх тоглолт хийж, хамт зураг авахуулж  жуулчдыг татдаг. Үүнийг л монгол хөрсөнд буулгаад хэдэн бөхчүүдээ дэмжчихвэл зөвхөн монгол бөх үзэхийн төлөө хэдэн мянган жуулчин манай улс руу цувах бол. Японы сүмогийн хажууд монгол үндэсний бөх өнө эртний түүхтэй, барилдааны хувьд баялаг, уран билээ. Монголчууд бөхийн төрлөөр тив дэлхийд амжилт арвинтай. Монгол тамирчид чөлөөт, жүдо аль ч төрөлд лав барьцнаас сайн барилддаг.

Мөн Кураш, Шрем, Сүмо гэсэн лав барьцнаас хүч  шаардсан бөхийн төрлүүдэд ч монголчууд босоо. Тэгтлээ хуйлруулаад байдаг сүмод ч үнэндээ өнөөдрийг хүртэл 20 гаруй жилийн хугацаанд монголчуудын ноёрхол тасрахгүй байна. Тиймээс Монгол Улс яахын аргагүй бөхийн орон билээ. 

Долоон мянганы түүхтэй үндэсний биет бус өв

...Уртын дууны шуранхай хадаж, уул талд гийнгоо цуурайтсан Монгол наадам. Энэ жилийн наадамд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, арслан Д.Мөнх-Эрдэнэ нар  үзүүр түрүү булаалдахаар шалгаран үлдлээ. Үзүүр түрүүний бөхчүүд засуулуудаа ханаруулан барилдахаар гарах тэрхэн агшинд наадмын утга учир санагдана. 

Зүлэг ногоон дэвжээнд чуулсан зүрх болгоныг догдлуулсан есийн даваа ийнхүү эхэллээ . Монгол бөхийн түүхэнд “Хоёр эрдэнэ” гэж алдаршсан аварга, арслан хоёр энэ жил тав дахь удаагаа төрийн наадмын үзүүр түрүүг булаалдаж байгаа ажээ. Барилдаан хоёр цаг үргэлжилж аварга даван улсын наадмын ес дэх түрүүгээ хүртсэн юм. Энэ барилдааны талаар улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ хожим “Тэр жил аварга баруун хөл нь бэртэлтэй байсан юм. Барилдахааар гарахын өмнө аав минь надад “Аваргын хөл сайнгүй байх шиг байна.

Чи бөх хүн байна. Тэр хөлд нь битгий мэх хийгээрэй” гэж захисан би аавынхаа үгэнд орж хоёр цаг гаруй барилдахад бэртэлтэй хөлд нь нэг ч мэх хийгээгүй. Гутландаа багтахгүй шахуу хавдартай хөлтэй хэрнээ хоёр цаг тэвчээр гарган барилдаж өрсөлдөгчээ ялж байгаа аваргыг биширч байлаа” гэж дурсан ярьсан юм. Энэ бол монгол бөх хүний жудаг, тэвчээр гэлтэй.

Дундговь аймгийн Өлзийт сумын “Дэл Өнжил” уулнаас монгол бөхийн барилдаан хийж байгаа хадны сүг зураг олдсноор үндэсний бөх 7-11 мянган жилийн өмнөх хүрэл зэвсгийн үед үүссэн болохыг судлаачид тогтоожээ. Долоон мянган жилийн түүхтэй энэ өв соёл түүхэн он цагийг элээсээр өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэн нь том хувь тохиол юм.. Анх Хүннү гүрний үед монголчууд цэрэг дайчдаа тулаанд бэлтгэх гол арга нь бөхийн барилдаан байжээ.

Бөхийн цол дуудах нь МЭ VIII зуунаас үүсэлтэй

“Баруун талын засуулууд сонс оо. Бөхийг амлая аа” гээд бөхийн цол дуудах нь Монголын их амар амгалан гэлтэй. Үндэсний бөхийн ёсонд голлох байрыг эзэлдэг нэг ёс нь цол дуудах юм. Бөхийн цол дуудах нь МЭ VIII зуунаас үүсэлтэй ажээ.

Ардын дууны адил уянгалуулан монгол бөхийн эд хавийг магтан дуулдаг. Үндэсний бөхөөс өөр тамирчнаа магтан дуулдаг спортын төрөл үгүй билээ. Улсын аварга С.Мөнхбат нэгэн ярилцлагадаа “Цолоо дуудуулах нь бөх болж төрсний нэг сайхан мөч шүү. Цолоо дуудуулж байхад ертөнцөөс тасарч үүлэнд хөвж байгаа мэт мэдрэмж авч хүч орох шиг болдог” гэж хуучилсан байдаг.

Ийм л эртний түүх, өв уламжилж ирсэн үндэсний бөхөө бид дэлхийд таниулж, брэнд болгох цаг иржээ. Ядахдаа л жуулчид ирдэг зуны гурван сардаа тасралтгүй барилдаан зохион байгуулж, түгээн сурталчилбал аялал жуулчлалын салбарын гол хөшүүрэг болох боломж ч харагдаад байна. Тиймээс монголчуудын бахархал болсон үндэсний бөхөө сүмо шиг л хөгжүүлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.7 МЯГМАР № 239 (6716)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Ардын намын даргын анхаарал...
Арсенал оноо алдлаа

Үндэсний бөхийг сүмо шиг л хөгжүүлье

Kuzmo 2021-12-07

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Үндэсний спорт   #Бөхийн төрлүүд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 минутын өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

55 минутын өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

6 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

7 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

7 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

8 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

8 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

8 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

9 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах