• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Вакцины “дайн”-ы гол тоглогч нь АНУ

“COVID-19 бол  биологийн дайны зэвсгийн довтолгооны нэг илрэл юм. Энэ аюултай коронавирусын эсрэг вакцин гаргаж авч чадах эсэх нь хамгийн их анхаарал татсан асуудал болоод байна. Учир нь бид ХДХВ болон хорт хавдрын эсрэг вакцин гаргаж авах гэж хэдэн арван жилийг зарцуулсан ч одоог хүртэл вакцинтай болж чадсангүй. Яг үүн шиг COVID-19 халдварын эсрэг вакциныг гаргаж авч чадахгүй байх вий гэдгээс би үнэхээр их айж байна. Энгийн нэг вакциныг гаргаж авахын тулд 8-10 жилийг зарцуулдаг. Наймхан сарын дотор бүтээсэн вакцин бол асар их аюултай.Маш хурдан бэлэн болсон вакцин хүмүүст яаж үйлчлэх бол гэхээс эмээж байна” хэмээн АНУ-ын хүний эрхийн хуульч, Иллинойс олон улсын хуулийн сургуулийн багш, “Biowarfare and Terrorism” номын зохиолч, профессор Фрэнсис Бойл ярьсныг “Зууны мэдээ” сонин 2020 оны арванхоёрдугаар сарын 18-нд орчуулан хүргэж байлаа. Өнөөдрийн байдлаар лаборатори болон амьтанд 183 вакциныг туршиж байгаагаас 31 нь эхний үе шат, 33 нь дараагийн үе шат, 23 нь гурав дахь туршилтандаа явж байна.  Харин 13 вакциныг дэлхий нийтээрээ ашиглаж байгаагаас Moderna, Pfizer, AstraZeneca вакциныг бүх хүн амд ашиглах зөвшөөрөл олгоод байгаа юм.

Цар тахал улам бүр хүрээгээ тэлж өчигдрийн байдлаар 144 сая хүн халдварлаж, гурван сая гаруй хүн амиа алдаад байгаа энэ цаг үеийн сүүлийн итгэл найдвар нь вакцин юм. Тиймээс улс орнууд аль болох богино хугацаанд хүн амаа вакцинжуулж, хурдан хугацаанд хэвийн амьдралдаа шилжихийн төлөө тэмцэж байна. Гэхдээ вакцины тэгш хүртээмж улс орнуудад харилцан адилгүй байна. Баян орнуудын дөрвөн хүн тутмын нэг нь вакцин тариулаад байгаа бол ядуу буурай орнуудын 400 иргэн тутмын нэг нь вакцинжуулалтад хамрагдсан байна. Тодруулбал, өчигдрийн байдлаар дэлхийн 165 оронд 928 сая тун вакциныг дархлаажуулалтад ашиглажээ. Үүнээс АНУ 213 сая гаруй тун, Англи 43 сая, Орос 16.5 сая, Хятад 195 сая, Энэтхэг 127 сая тун вакцинд иргэдээ хамруулсан байна. Ийн вакцины эрэлт их байгаа учир вакцин үйлдвэрлэж байгаа нөлөө бүхий том орнууд өөр өөрсдийн үйлдвэрлэсэн вакцинаа олон оронд нийлүүлэхийн төлөө өрсөлдөж “дайн” зарлаад байна. Энэ дайн хэрхэн өрнөж байгааг тоймлон хүргэж байна.

АМЕРИК ОХУ-ЫН ВАКЦИНЫГ ХУДАЛДАЖ АВАХААС ТАТГАЛЗАХЫГ УРИАЛАВ

ОХУ дэлхийн хамгийн анхны COVID-19 эсрэг вакциныг гарган авснаа 2020 оны наймдугаар сарын 11-нд зарласан. Туршилт нь дуусаагүй байхад анхдагч орон болох гэж ийн эрт зарлалаа хэмээн олон нийт үзэж байлаа. Учир нь вакцин гурван үе шатыг давах ёстой. Эхний шатанд цөөн тооны хүнийг хамруулан вакцины аюулгүй байдал, вирусын эсрэг үзүүлэх нөлөө болон хэдэн тунг тарих шаардлагатай вэ гэдгийг тодорхойлно. Дараагийн шатанд туршилтад хамрагдах хүмүүсийнхээ тоог нэмэгдүүлнэ. Хамгийн сүүлийн шатанд хэдэн мянган хүнийг хамруулан вакцины үр нөлөө, хариу урвалын судалгааг хийдэг.

 Тэгвэл  энэ оны гуравдугаар сарын 31-нд 97.6 хувийн үр дүн үзүүлснийг зарласан Sputnik-V вакциныг Энэтхэг, Хятад, Бразил, Өмнөд Солонгос тэргүүтэй 60 гаруй оронд нэг тэрбум тунг нийлүүлэх гэрээ байгуулжээ. Гэвч вакциныг хийлгэснээс хойш Амстердамд дөрвөн хүн нас барсныг Европын эмийн агентлаг энэ сарын 9-нд мэдээлэв. Түүнчлэн Их Британийн “Financial Times” сонинд Европын холбоо Оросын вакцины дата мэдээлэлд санаа зовниж байгаа тухай бичжээ. Кремлийн зүгээс дээрх мэдээллийг вакцины нийлүүлэлтэд нөлөөлөх зорилготой хэмээн тайлбарласан юм. Дээрх шалтгааны улмаас эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар Европын холбоо өнөөдрийг хүртэл Sputnik-V вакцинд зөвшөөрөл олгоогүй байна.

Хэдийгээр Европын эмийн агентлагаас Спутник-V вакциныг хэзээ бүртгэх нь тодорхойгүй гэж мэдэгдсэн ч цар тахлын эсрэг дархлаажуулалтаа эрчимжүүлэхийн тулд Европын зарим орнууд ОХУ-тай гэрээ байгуулаад эхэлжээ. Тухайлбал, Франц, Герман улс Европын эмийн агентлагаас зөвшөөрөл олгомогц худалдан авахаар зэхэж байна. Энэ талаар “Carnegie Europe” сэтгүүлд ажиллаж буй  Францын дипломат Пьер Вимонт “Европын холбоо Спутник-V вакцины хувьд хэт туйлшрахаас болгоомжилсон хандлагатай байгаа нь Оросын шинжлэх ухааны өндөр чадварыг хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм” гэв.

Харин Бразилийг Sputnik-V вакциныг худалдан авахаас татгалзахыг Америкийн Засгийн газар  ятгасан талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков гуравдугаар сард мэдэгдсэн юм. Тэрээр “Бид олон оронд тэр дундаа ядуу орнуудад хүч чадлаа дайчлан олон тун вакцин нийлүүлж, цар тахлыг зогсоож чадна гэдэгтээ итгэлтэй байна. Тиймээс ОХУ-ын вакцины эргэн тойронд үүссэн асуудлыг улстөржүүлэхийг эсэргүүцэж байна.  Дэлхий дахинаа цар тахал хүрээгээ тэлж байгаа энэ цаг үед АНУ-ын Засгийн газар бусад орныг вакцин худалдаж авахаас татгалз хэмээн ятгах  хувиа хичээсэн оролдлого нь ирээдүйгүй зүйл юм” гэсэн юм. Энэ асуудлаар АНУ-ын Төрийн департмент ямар нэгэн хариу ирүүлээгүй байна.

ASTRAZENECA  ВАКЦИНЫ ЦУСНЫ БҮЛЭГНЭЛ ҮҮСГЭСЭН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ЯМАР ЗОРИЛГОТОЙ БАЙВ?

ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн Их Британийн Оскфордын их сургууль болон AstraZeneca компанийн хамтран бүтээсэн AstraZeneca вакцин цусны бүлэгнэл үүсгэж болзошгүй гэсэн шалтгаанаар Ирланд, Дани, Норвеги, Нидерланд, Австрийн эрх баригчид вакциныг хэрэглэхээ түр зогсоосноо зарласан нь дэлхий нийтэд хамгийн  их шуугиан тарьсан юм. Учир нь энэ вакциныг   COVAX хөтөлбөрөөр дамжин олон орон ашиглаж байна. Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Герман, Испани, Итали улс 60-аас доош насныханд энэ вакциныг тарихыг хориглосон бол Франц улс 55 нас хүртэлх иргэдээ хамруулахаар болжээ.

Дани улсын Засгийн газар AstraZeneca вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрөөсөө бүрмөсөн хасч байгаагаа  энэ сарын 15-нд зарласан. Ингэснээр ДЭМБ-аас яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгосон вакциныг үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрөөсөө бүрмөсөн хассан дэлхийн анхны улс болсон юм.Тус улс AstraZeneca вакцин нь 40 мянган хүн тутамд нэг цусны бүлэгнэлийн тохиолдол бүртгэгдэхээр байгаа нь  зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа тул дээрх шийдвэрийг гаргасан хэмээн тайлбарлав. Иймд  Данийн Засгийн газар дархлаажуулалтад ашиглах гэж байсан 2.4 сая хүн тун AstraZeneca вакцинаа ядуу буурай орнуудад нийлүүлэх талаар судалж байгааг ДЭМБ-ын Европ дахь салбарын захирал Ханс Клюге мэдээлэв.Харин AstraZeneca компанийн зүгээс “Европын Холбоо, Их Британид AstraZeneca вакцин хийлгэсэн 17 сая гаруй хүний мэдээлэлд хийсэн дүн шинжилгээгээр вакцин  цусны бүлэгнэл үүсгэдэг нотолгоо олдсонгүй” гэж  мэдэгдсэн юм.

БНХАУ: ХЯТАД ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ГАДААДЫН ИРГЭДИЙГ НЭВТРҮҮЛНЭ

Хятадын Өвчний хяналтын төвөөс хятад вакцины эхний тунг тарьснаас хойш 3-8 долоо хоногийн дотор хоёр дахь тунгаа тариулах нь вакцины үр дүнг сайжруулах боломжтой хэмээн  энэ сарын 28-ны өдөр мэдэгдэв. Өмнө нь онцгой байдлын үед дархлаажуулалтын ажлыг яаралтай зохион байгуулах шаардлагатай байсан учраас хоёр долоо хоногтоо багтаж хоёр дахь тунгаа тариулахыг зөвлөсөн гэв.

Хятадын Өвчний хяналтын төвийн захирал Гао Фу  энэ сарын 10-нд тус улсын дотоодын үйлдвэрийн вакцинууд үр дүн тааруу байгааг хүлээн зөвшөөрч, илүү сайжруулахын тулд хооронд нь холих хэрэгтэй гэж ярьсан хэмээн дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлсэн юм. Гэтэл нэг хоногийн дараа тэрбээр Хятадын төрийн мэдлийн “Global Times” сонинд “Вакцинжуулалтын  явцыг илүү нарийн тохируулах, өөр төрлийн вакцинуудыг хольж тарих зэрэг аргаар вакцины үр дүнг сайжруулах боломжтой эсэхийг судлах нь зүйтэй гэсэн санааг хэлсэн.  Харин Хятадын вакцин үр дүн муутай гэж огт мэдэгдээгүй” гэж ярьжээ.Энэ нь судалгаагаа бүрэн гүйцэд хийж дуусаагүй атлаа “дайн”-д  ялах гэсэн зорилгоор вакцинаа яаран үйлдвэрлэсний нэгэн баталгаа юм.

Дэлхийн олон орны иргэдийн хамгийн ихээр зорьдог Хятад улс өөрийн улсад нь үйлдвэрлэсэн вакцинд хамрагдсан гадаадын иргэдэд виз олгох шинэ бодлого хэрэгжүүлсэн нь олон нийтийн  санааг зовоож байна. Тухайлбал, АНУ  тэргүүтэй хэд хэдэн оронд тус улсын вакциныг дархлаажуулалтдаа ашиглахгүй байгаа юм.Хятад улс өнгөрсөн сард вакцинд хамрагдсан иргэдийг чөлөөтэй нэвтрэхэд зориулан “Олон улсын аяллын эрүүл мэндийн сертификат”-ыг гаргасан билээ. Гэхдээ “Wall Street Journal”-ийн мэдээлснээр Хятад улс Pfizer вакциныг судалж байгаа бөгөөд долдугаар сараас өмнө дотооддоо ашиглах зөвшөөрөл олгохоор хэлэлцэж байгаа аж.

Хятад вакцинуудыг АНУ, Европоос бусад газруудад өргөнөөр хэрэглэж байна. Тухайлбал, Хятадад үйлдвэрлэсэн "CoronaVac" вакцинаар Чили улс хэдэн сая иргэнээ дархлаажуулсан. Үр дүнг нь судалж үзэхэд өвчлөлийг 67 хувь, нас баралтыг 80 хувь бууруулж байгаа нь тогтоогджээ. Энэ бол цар тахлын эсрэг вакцинууд анх бүтээгдсэнээс хойш хийсэн хамгийн өргөн хүрээтэй судалгаа юм. ДЭМБ “Синофарм”, “Синовак” компаниудын вакцины зөвшөөрлийг энэ сарын сүүлээр хэлэлцэх юм байна.

ЭНЭТХЭГ УЛС ВАКЦИНЫ ХОМСДОЛД ОРОВ

Дэлхийн нийт вакцины 60 хувийг хангадаг Энэтхэг улс бага орлоготой орнуудад вакцин хандивлах зорилготой COVAX хөтөлбөрийн гол тоглогч нь байлаа. Тус улсын төдийгүй дэлхийн хамгийн том вакцины үйлдвэр Серум хүрээлэн 92 оронд 200 сая тун вакцин нийлүүлэхээ зарласан билээ. Гэвч халдварын хоёрдугаар давлагаанд өртсөн тус улсад нөхцөл байдал хүндэрч, дотоодын иргэдээ вакцинжуулахад анхаарах шаардлага үүсэв. Тиймээс вакцины экспортоо гурав болон дөрөвдүгээр сард зогсоогоод байна. Одоогийн байдлаар 28 сая тун вакцин нийлүүлсэн Энэтхэг улс гуравдугаар сард 40 сая, дөрөвдүгээр сард 50 сая тунг нийлүүлэх хуваарьтай байв. Үүнээс өмнө нэгдүгээр сард AstraZeneca вакцины экспортоо зогсоож, эмзэг бүлгийн иргэдээ вакцинжуулсан юм. Энэ нь COVAX хөтөлбөрт хамрагдсан ядуу орнуудад хүнд цохилт болсон юм. 1.3 тэрбум хүн амтай Энэтхэг улс 14.3 сая иргэнээ хоёр тунгаар вакцинжуулсан нь хүн амынх нь ердөө нэг хувь юм.Вакциныг импортлох арга зам олохын тулд Европын орнууд тус улсын дотоодын хоёр вакцинд яаралтай зөвшөөрөл олгохыг ДЭМБ-аас шаардаж байна.

Хамгийн өндөр үр нөлөө үзүүлж, ДЭМБ-аас зөвшөөрөл авсан хамгийн анхны вакцинаар шалгарсан Pfizer, Moderna-гаас гадна нэг тунгаар хэрэглэдэг Johnson&Johnson вакцинд дотооддоо зөвшөөрөл олгоод байгаа АНУ  цар тахлын эсрэг вакцины “дайн”-д голлох үүргийг гүйцэтгэж байна. Учир нь тус улс Орос, Хятад, Англид үйлдвэрлэсэн вакциныг дотооддоо ашиглахыг зөвшөөрөөгүй байгаа юм. Мөн AstraZeneca вакцины цусны бүлэгнэл, Хятад улсын вакцин үр дүн муутай, Оросын вакцинаас болж хүн нас барлаа гэсэн мэдээлэл нь вакцины “дайн”-ы нэгэн өгөөш юм.

ЭКСПЕРТИЙН ҮГ

МУИС-ИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН БИОЛОГИЙН ТЭНХИМИЙН ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Д.ЛХАГВАСҮРЭН: АНХДАГЧ УЛС БОЛОХЫН ТУЛД ТУРШИЛТАА ДУУСГАЛГҮЙ ВАКЦИН ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

-Вакцины  хэрэгцээ их байгааг дагаад өрсөлдөөн ихэссэн нь бидний нүдэнд ил байна. Англи улс эхлээд өөрийн улсын иргэдээ вакцинд хамруулж дуусчхаад Европын холбоо руу нийлүүлнэ гэж мэдэгдсэн. Үүний дараахан Европын орнууд AstraZeneca вакциныг цусны бүлэгнэл үүсгэсэн тул дархлаажуултаа зогсоолоо гээд яриад эхэллээ. Энэ бол өрсөлдөөний ил хэлбэр. Далд олон өрсөлдөөн бий. Тухайлбал, хамгийн түрүүнд вакцин гаргаж авсан улс болохын тулд туршилтаа дуусгахгүйгээр вакциныг ашиглаж байна.Шинжлэх ухааны салбарт ёс зүй байх ёстой. Гэтэл үгүй болчихлоо. Анагаах ухаанд эхлээд вакцин идэвхтэй байгааг, дараа нь хэдэн тунгаар хэр зайтай тарих вэ гэдгийг судалсаар 4-5 жил, бусад судалгаагаа хийгээд 10 орчим жилийн дараа нэг вакцин гаргадаг байсан. Харин одоогийн нөхцөлд тийм хугацаа байхгүй. Маш яаралтай үйлдвэрлэж байгаа болохоор  бүрэн гүйцэд судлахгүйгээр хүмүүсийг дархлаажуулах явцдаа датагаа цуглуулж байна. Үүний жишээ нь тун хоорондын зай 28 хоног байсныг 56 болгон зөвлөмжөө шинэчилсэн явдал юм. Энэ нь дархлаажуулалтын дараа судалгаагаа хийж байгаа юм. Ийм жишээ анагаах ухааны салбарт бараг байхгүй.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД АСАН, АНАГААХ УХААНЫ ДОКТОР Ж.АМАРСАНАА: ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ВАКЦИНЫ ТҮҮХИЙ ЭДИЙН ДУТАГДАЛД ОРЛОО

-Вакцины хангамж аль ч улсад хүнд байна.Түрүүлж хүн амаа бүрэн вакцинжуулсан орон  халдвараас түрүүлж ангижирна гэсэн бодолтойгоор улсууд маш  их хичээж вакцины нөөцийг бүрдүүлэх гэж оролдож байна. Манай улс хүн ам цөөн учраас вакцинжуулалтыг богино хугацаанд зовлон багатайгаар шийдвэрлэх боломж өндөр. Харин олон сая хүн амтай оронд байдал хэцүү байна. Вакцины эрэлт маш их нэмэгдсэн ч нийлүүлэлт бага байгаагаас шалтгаалан зарим орон бусад улсад вакцин  хандивлах тэр байтугай зарахаа больж байна. ОХУ-аас орж ирэх вакцин хугацаандаа ирэхгүй байгаагийн цаана ямар шалтгаан байгааг бид мэдэхгүй. БНХАУ-ын вакцин мөн тодорхойгүй шалтгаанаар орж ирсэнгүй. Энэтхэг дотооддоо халдвар  огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор гадаад руу гаргах  нөөц байхгүй болсноо зарлалаа. Гол шалтгаан нь үйлдвэрлэл, хүний нөөц нь дутсан бус вакцин үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдүүд нь дутагдалд оржээ. Вакцины гол түүхий эдийг цөөн орон хангадаг. Тэдгээр орон нь түүхий эдээ гадагш гаргахыг түр хугацаагаар хязгаарласан, зогсоосон байгаа юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.23 БААСАН № 82 (6559)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп АНУ-ыг олон улсын байгууллагуудаас гаргана гэв
Венесуэлийн ерөнхийлөгчийн баривчилгааны эргэн тойронд
Газар доогуурх хамгийн урт, хамгийн гүн автозамын туннелийн явц 50 хувьтай үргэлжилж байна
Украин-Оросын хооронд энх тайван тогтоох тухай 28 зүйлт энхийн төлөвлөгөө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Нийтлэл
  • •Засгийн газар
  • •Намууд
  • •Гэмт хэрэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Шүүхийн танхимаас
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
ХУРААХ
Хөл хориог дахин сунгах эсэхийг...
Ц.Даваасүрэн: Хандлагаа өөрчилж,...

Вакцины “дайн”-ы гол тоглогч нь АНУ

ДОЛЖИНЖАВ 2021-04-23

ФОТО:

Сэдвүүд : #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп АНУ-ыг олон улсын байгууллагуудаас гаргана гэв
Венесуэлийн ерөнхийлөгчийн баривчилгааны эргэн тойронд
Газар доогуурх хамгийн урт, хамгийн гүн автозамын туннелийн явц 50 хувьтай үргэлжилж байна
Украин-Оросын хооронд энх тайван тогтоох тухай 28 зүйлт энхийн төлөвлөгөө
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: Нийтэд түгээхгүй байх “Нууц эвлэрлийн гэрээ”-г шалгуулахаар шилжүүлэв

6 цагийн өмнө өмнө

Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

6 цагийн өмнө өмнө

Ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан

6 цагийн өмнө өмнө

6 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдлээ

6 цагийн өмнө өмнө

“Сүүн дархлаа” хөтөлбөрт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

11 цагийн өмнө өмнө

Автобусан хулгайлаад баригджээ

11 цагийн өмнө өмнө

ЭЗБӨЧСТ-ийн Гүйцэтгэх захирлаар доктор Ч.Отгочулуу томилогдлоо

12 цагийн өмнө өмнө

Ослын газрыг орхин зугтаасан 86 жолоочид хариуцлага тооцсон байна

12 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

13 цагийн өмнө өмнө

Хүнсний хувьсгалын дүнд “Грийн групп” үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

13 цагийн өмнө өмнө

Нипах вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөв

13 цагийн өмнө өмнө

"Насны хишиг" анх удаа авах ахмадуудын бүртгэл эхэллээ

13 цагийн өмнө өмнө

Ц.Санжаачойпэл нарт зорчих эрхийг хязгаарлах шийтгэл оноолоо

15 цагийн өмнө өмнө

АН албан ёсны ротацидаа бэлдэж, МАН жам ёсны “ротаци”-аа хийгээд эхлэв үү?!

15 цагийн өмнө өмнө

АН: Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцохгүй бол Засгийг огцруулах акц хийнэ

15 цагийн өмнө өмнө

Оюу толгойн авлигыг “сөхсөн” сөрөг нэхэмжлэлээ татаж “Рио Тинто”-д буулт хийх үү?!

15 цагийн өмнө өмнө

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

15 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр

15 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Ахлах ангийн сурагчид зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх:Цэргийн хөгжлийн стратегийг шинэчлэн батлуулах шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

1 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

1 өдрийн өмнө өмнө

Улсын аварга малчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа

1 өдрийн өмнө өмнө

Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг шалгаруулна

1 өдрийн өмнө өмнө

Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна

САНАЛ БОЛГОХ
2026-01-23 өмнө

Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарвал дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана

2026-01-23 өмнө

Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!

2026-01-23 өмнө

АН-ын түүхэнд ийм “аядуу зөөлөн” дарга байсан уу?

2026-01-23 өмнө

Ханын материал хот орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай байна

2026-01-23 өмнө

Нийслэлийн 117-р сургуулийн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, хийн түлшинд шилжүүллээ

2026-01-23 өмнө

Нийт нутгийн 87 хувьд цастай байна

2026-01-26 өмнө

Таксины жолоочтой маргалдаж, нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ

2026-01-24 өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2026-01-24 өмнө

Ц.Дагвадоржид шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо

2026-01-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

11 цагийн өмнө өмнө

ЭЗБӨЧСТ-ийн Гүйцэтгэх захирлаар доктор Ч.Отгочулуу томилогдлоо

2026-01-27 өмнө

Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа”

2026-01-23 өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

2026-01-27 өмнө

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ЕБС-ийн хүүхдэд сүү өгч эхэллээ

2026-01-23 өмнө

Цэлмэг, зөөлөн салхитай, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

2026-01-26 өмнө

Толгойт орчимд агаар бохирдолтой байна

2026-01-27 өмнө

“Б”, “Н” нарыг БНХАУ-аас албадан авчирлаа

2026-01-23 өмнө

Ц.Цогтбаатар Улсын аваргад долоо дахиа түрүүлэв

2026-01-27 өмнө

А.Баяр: Түргэний эмч өвчтөн дээр 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе

2026-01-25 өмнө

С.Баяр:Ийм юмнуудыг төрийн ажлаас хол байлгахыг би сануулах үүрэгтэй

2026-01-27 өмнө

А.Миеэгомбо: Сайд дарга нар л сандалтайгаа зууралдаж үлдэх гээд байгаа

2026-01-27 өмнө

Бүсийн “босс”-ууд

2026-01-27 өмнө

ДЦС-4-ийн долоодугаар зуухыг өчигдөр 21.30 цагт зогсоожээ

2026-01-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 зөрчил бүртгэгдлээ

2026-01-26 өмнө

У.Хүрэлсүх:Тэмээ 2 дахин өссөн нь тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн

2026-01-24 өмнө

Т.Ариунзаяа насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

П.Даваасүрэн: Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

2026-01-23 өмнө

Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй байна

2026-01-23 өмнө

Монгол Улс АНУ-ын энхийн зөвлөлд албан ёсоор нэгдлээ

2026-01-24 өмнө

Жүдо бөхийн УАШТ Чингис хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах