• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Гэрээт ажилчны бүртгэлээр бизнес хийхээ боль

Солонгост очиж, ажиллан амьдралаа дээшлүүлэх гэсэн хүсэлтэй монголчуудын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Гэхдээ тэд хүний нутаг руу зүгээр нэг зугаалах гэж явдаггүй. Монголынхоо ядуу, зүдүү амьдралд өвдөг сөхөрч, арга мөхөсдсөндөө л хэдэн төгрөг хуримтлуулахаар явах гэж буй. Гэтэл тэдний энэхүү хүслээр сүүлийн жилүүдэд бизнес хийдэг болоод байна. Тодруулбал, өнгөрсөн даваа гарагт БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл эхэлсэн. Бүртгэл явагдаж байгаа газруудад хөл тавих зайгүй оочер дараалал үүсээд байна. Бүртгэл гурав хоног үргэлжлэх бөгөөд бүртгүүлсэн хүмүүс Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгнө, тэнцсэн нь эрүүл мэндийн үзлэгт орохоор тунаж үлдэнэ.

Харин дараа нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржид нэрээ байршуулна. Энэ жилийн хувьд Солонгосын талаас манай 1500 залууг шилж сонгон авна гээд гэрээндээ тусгачихсан байгаа гэнэ. Харин бүртгүүлэгчдийн тоо үүнээс барагцаагаар 5-6 дахин их буюу 8000 хүн бүртгэх юм байна. Иймээс нэг ажлын байрны төлөө өрсөлдөх хүний тоо олон болох нь ойлгомжтой. Угтаа бол 1500 хүн явуулах юм чинь 2-3 мянган хүн бүртгэхэд л хангалттай биз дээ. Гэтэл 8000 хүн бүртгэж байгаа нь нөгөө талаараа бизнес болчихож гэж харагдаад байгаа юм. Арай л дэндүү байгаа биз.

Зарим хүмүүс бүртгэлийн гурав хоногт нь амжиж бүртгүүлэхийн тулд хонон өнжин дугаарласан гэж байгаа. Түүнчлэн солонгосчууд энэ удаад ид хийж бүтээх насны хүмүүсийг бүртгэх шалгууртай гэнэ. Өөрөөр хэлбэл, шалгалтад 1977 оны гуравдугаар сарын 07-ноос 1999 оны гуравдугаар сарын 06-ны хооронд төрсөн иргэд хамрагдах боломжтой юм байх. Мэдээж эх орны минь ирээдүй хойч болсон залуус арай гэж очоод, Солонгосын хамаг л хүнд хүчир ажлыг хийхийн тулд байдгаа барсаар байна. Тэдний хөдөлмөрийг шударгаар үнэлж, эх оронд нь ажиллуулж чадвал манай залуус амьдрахын эрхэнд харь улсыг бараадан бусдын “боол” болж, бие эрүүл мэндээрээ хохирохгүй шүү дээ.

Манай улсын барилгын салбар, уул уурхай гээд бүгд л харийн ажилчдын үүр болоод байгаа нь нууц биш. Гэтэл ид хөдөлмөрийн насны залуучууд маань Солонгост очоод хамгийн хүнд хүчир салбарт ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горим өчүүхэн л алдагдах юм бол хөл, гар, эд эрхтнээсээ салчихаж мэдэх нөхцөлд өдөр бүр ажилладаг. Тэгээд сардаа нэг өдөр баярладаг. Харин цалингаа гар дээрээ авч, тоолж, харж баярлах хугацаа нь Монгол руу мөнгөө гуйвуулснаар дуусгавар болдог гээд эмгэнэлтэй гэмээр дүр зураг бууж байгаа биз.

Гэтэл ийнхүү хүнд хөдөлмөр эрхлэхээр харь орныг зорих гэсэн хүсэлтэй залуусыг хэдхэн ажлын байрны төлөө хэдэн мянгаар нь бүртгэж хүндрэл үүсгэж байгаа нь хэнд ашигтай юм бол. Эхний ээлжинд бүртгэлийн хураамж гэж 24 доллар хураана. Үүнийг өнөөх бүртгүүлэх гэж оочерлоод буй 8000 хүн бүгд төлнө. Ингэхээр 192 мянган доллар цуглана. Монгол мөнгөнд хөрвүүлбэл, бараг 500 орчим сая төгрөг болж байгаа юм. Гуравхан хоногийн дотор 500 сая төгрөг босгочихно.

Үүний дараа бүртгэлд хамрагдсан иргэдийг сургалтад хамруулна гээд бас мөнгө авна. Энэ мэтээр Солонгос руу явах горьдлого тээсэн залуус явсан ч, яваагүй ч 100 гаруй мянган төгрөг зарцуулах шаардлагатай болж байгаа юм. Тэгвэл ингэж асуудлыг хүндрүүлэхгүй нэг ажлын байрны төлөө ихдээ хоёр хүн өрсөлдөж байхаар зохицуулалт хийж яагаад болохгүй гэж. Төр засаг гадагшаа явах иргэдийнхээ хүслээр бизнес хийхийн оронд барилга, уул уурхай зэрэг томоохон салбарууддаа залуусаа дэмжээд ажиллуулбал гадагшаа урсах мөнгөө эх орондоо тогтоож, харьд зарж байгаа хөдөлмөрөө эх орондоо зарцуулна шүү дээ. Үүнийг ухаарч, Монголдоо ажиллаад, авсан цалингаараа амьдраад байх боломжийг бүрдүүлж өгөөч эрх баригчид аа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Сайхан баярлаарай бүсгүйчүүд ээ
Туршлагатай, туршлагагүй хоёр

Гэрээт ажилчны бүртгэлээр бизнес хийхээ боль

Отгонмягмар 2017-03-09
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Гэрээт ажилчны бүртгэлээр бизнес хийхээ боль

Солонгост очиж, ажиллан амьдралаа дээшлүүлэх гэсэн хүсэлтэй монголчуудын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Гэхдээ тэд хүний нутаг руу зүгээр нэг зугаалах гэж явдаггүй. Монголынхоо ядуу, зүдүү амьдралд өвдөг сөхөрч, арга мөхөсдсөндөө л хэдэн төгрөг хуримтлуулахаар явах гэж буй. Гэтэл тэдний энэхүү хүслээр сүүлийн жилүүдэд бизнес хийдэг болоод байна. Тодруулбал, өнгөрсөн даваа гарагт БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл эхэлсэн. Бүртгэл явагдаж байгаа газруудад хөл тавих зайгүй оочер дараалал үүсээд байна. Бүртгэл гурав хоног үргэлжлэх бөгөөд бүртгүүлсэн хүмүүс Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгнө, тэнцсэн нь эрүүл мэндийн үзлэгт орохоор тунаж үлдэнэ.

Харин дараа нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржид нэрээ байршуулна. Энэ жилийн хувьд Солонгосын талаас манай 1500 залууг шилж сонгон авна гээд гэрээндээ тусгачихсан байгаа гэнэ. Харин бүртгүүлэгчдийн тоо үүнээс барагцаагаар 5-6 дахин их буюу 8000 хүн бүртгэх юм байна. Иймээс нэг ажлын байрны төлөө өрсөлдөх хүний тоо олон болох нь ойлгомжтой. Угтаа бол 1500 хүн явуулах юм чинь 2-3 мянган хүн бүртгэхэд л хангалттай биз дээ. Гэтэл 8000 хүн бүртгэж байгаа нь нөгөө талаараа бизнес болчихож гэж харагдаад байгаа юм. Арай л дэндүү байгаа биз.

Зарим хүмүүс бүртгэлийн гурав хоногт нь амжиж бүртгүүлэхийн тулд хонон өнжин дугаарласан гэж байгаа. Түүнчлэн солонгосчууд энэ удаад ид хийж бүтээх насны хүмүүсийг бүртгэх шалгууртай гэнэ. Өөрөөр хэлбэл, шалгалтад 1977 оны гуравдугаар сарын 07-ноос 1999 оны гуравдугаар сарын 06-ны хооронд төрсөн иргэд хамрагдах боломжтой юм байх. Мэдээж эх орны минь ирээдүй хойч болсон залуус арай гэж очоод, Солонгосын хамаг л хүнд хүчир ажлыг хийхийн тулд байдгаа барсаар байна. Тэдний хөдөлмөрийг шударгаар үнэлж, эх оронд нь ажиллуулж чадвал манай залуус амьдрахын эрхэнд харь улсыг бараадан бусдын “боол” болж, бие эрүүл мэндээрээ хохирохгүй шүү дээ.

Манай улсын барилгын салбар, уул уурхай гээд бүгд л харийн ажилчдын үүр болоод байгаа нь нууц биш. Гэтэл ид хөдөлмөрийн насны залуучууд маань Солонгост очоод хамгийн хүнд хүчир салбарт ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горим өчүүхэн л алдагдах юм бол хөл, гар, эд эрхтнээсээ салчихаж мэдэх нөхцөлд өдөр бүр ажилладаг. Тэгээд сардаа нэг өдөр баярладаг. Харин цалингаа гар дээрээ авч, тоолж, харж баярлах хугацаа нь Монгол руу мөнгөө гуйвуулснаар дуусгавар болдог гээд эмгэнэлтэй гэмээр дүр зураг бууж байгаа биз.

Гэтэл ийнхүү хүнд хөдөлмөр эрхлэхээр харь орныг зорих гэсэн хүсэлтэй залуусыг хэдхэн ажлын байрны төлөө хэдэн мянгаар нь бүртгэж хүндрэл үүсгэж байгаа нь хэнд ашигтай юм бол. Эхний ээлжинд бүртгэлийн хураамж гэж 24 доллар хураана. Үүнийг өнөөх бүртгүүлэх гэж оочерлоод буй 8000 хүн бүгд төлнө. Ингэхээр 192 мянган доллар цуглана. Монгол мөнгөнд хөрвүүлбэл, бараг 500 орчим сая төгрөг болж байгаа юм. Гуравхан хоногийн дотор 500 сая төгрөг босгочихно.

Үүний дараа бүртгэлд хамрагдсан иргэдийг сургалтад хамруулна гээд бас мөнгө авна. Энэ мэтээр Солонгос руу явах горьдлого тээсэн залуус явсан ч, яваагүй ч 100 гаруй мянган төгрөг зарцуулах шаардлагатай болж байгаа юм. Тэгвэл ингэж асуудлыг хүндрүүлэхгүй нэг ажлын байрны төлөө ихдээ хоёр хүн өрсөлдөж байхаар зохицуулалт хийж яагаад болохгүй гэж. Төр засаг гадагшаа явах иргэдийнхээ хүслээр бизнес хийхийн оронд барилга, уул уурхай зэрэг томоохон салбарууддаа залуусаа дэмжээд ажиллуулбал гадагшаа урсах мөнгөө эх орондоо тогтоож, харьд зарж байгаа хөдөлмөрөө эх орондоо зарцуулна шүү дээ. Үүнийг ухаарч, Монголдоо ажиллаад, авсан цалингаараа амьдраад байх боломжийг бүрдүүлж өгөөч эрх баригчид аа.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

12 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

12 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

12 цагийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

12 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

12 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

12 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

12 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

13 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

13 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

2 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-28 өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах