• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

“ТАЛЫН МЕТАЛ НУНТАГ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.АСХАРТАЙ ЯРИЛЦЛАА. 

-Танай компани анх удаа Япон улс руу нунтаг зэс экспортолжээ. Энэ салбарт манай улс нэг шат ахилаа. Шаардлага, шалгуур өндөр байв уу?

-Бид Япон улсын металлургийн нэр хүндтэй компани болох “JCP”-тэй 2 жилийн хугацаанд харилцсаны үр дүнд Япон улс руу анхны 1 тонн нунтаг зэсээ экспортолсон. Тус компанийн нарийн шалгуурт тэнцэх шаардлага байсан. Хүлээн авагч тал зэсийн агуулгын түвшнийг хардаг. Манай бүтээгдэхүүнээр тоног төхөөрөмжийн сэлбэг, зэс шүүлтүүр, электроникийн эд анги үйлдвэрлэх туршилт хийж, ашиглаж үзсэн. Агуулга эсвэл исэлдлийн түвшинд 0.1 хувиар л өөрчлөгдөхөд эцсийн бүтээгдэхүүн алдаатай буюу гологдол гэж тооцогддог учраас тэр шалгуурыг  хангах нь бидний хувьд сорилт байсан.

-Нунтаг металлургийн зах зээл өрсөлдөөнтэй. Танай үйлдвэр жилд хэдэн тонныг үйлдвэрлэж байна?

-Нунтаг металлургийн салбар нь Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын чухал хөдөлгүүр бөгөөд орчин үеийн дэвшилтэт үйлдвэрлэлийн нэг суурь юм. Энэхүү технологиор микрочип, хэлхээт хавтан зэрэг нарийн электроникийн эд ангиудаас гадна автомашины тормосны наклад, хөдөлгүүрийн бүлүүр зэрэг өндөр ачаалал даах чухал бүрэлдэхүүн хэсгүүдийг үйлдвэрлэдэг. Түүнчлэн нунтаг зэсийг бусад металл нунтгуудтай өндөр нарийвчлалтайгаар хольж хайлш болгодог. Ийм байдлаар онцгой физик болон механик шинж чанар бүхий, нэмүү өртөг шингэсэн төрөл бүрийн шинэ бүтээгдэхүүн, материалуудыг гарган авах өргөн боломжтой. Манай "Талын Металл Нунтаг" ХХК  үйлдвэр 2022 онд туршилтын горимоор ашиглалтад орсон. 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай, Монголын нунтаг металлургийн анхны үйлдвэр. Манайх жилд 1500 хүртэлх тонн зэс нунтаг  үйлдвэрлэх хүчин чадалтай.

-Үйлдвэрлэлээс эхлээд экспорт хүртэл хүндрэл байв уу?

-Үйлдвэрийн үйл ажиллагаа тэр бүр санаснаар яваагүй. Яагаад гэвэл худалдан авагчдын зүгээс маш өндөр шаардлага тавьдаг салбар л даа. Бидний хувьд харилцагчидтайгаа урт хугацааны харилцаа тогтоож, итгэлийг нь олж авахын тулд нэлээн ажиллах шаардлага гарсан. Жишээ нь, анхны экспортоо гаргахын тулд “JCP” компанид дээжээ явуулж, Японы тэргүүлэх их сургуулиудад лабораторийн шинжилгээ хийлгэж, урт хугацаанд харилцан ойлголцсоны үр дүнд хоёр жилийн дараа л гадаад зах зээлд гаргалаа.

-Олон улсад нунтаг зэсийн том үйлдвэрүүд бий. Тэгэхээр шалгуур өндөр байхаас аргагүй байх л даа?

-Яг тийм. Ер нь ийм төрлийн үйлдвэр Азид Япон, Хятад, Өмнөд Солонгос, Тайланд, Малайзад гээд хэдхэн улсад байдаг. Европт бас л гарын таван хуруунд багтахаар цөөн улсад маш өндөр түвшний технологийн үйлдвэрүүд бий. Тэгэхээр Монголд үйлдвэрлэе гэхэд тэр бүр улсууд итгээд авах хандлага бага. Ийм учраас бид яах ч аргагүй үйлдвэрээ үзүүлэх, өөрсдөө очиж ярилцах, туршилтын дээж илгээх гээд олон процесст урт хугацаа зарцуулсан.    

-Тэгэхээр танай нунтаг зэсийн чанар, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж ч  шаардлага хангажээ?

-Манай үйлдвэр нь Лондонгийн Металлын Биржийн гишүүн “Ачит Ихт” ХХК болон толгой компани болох “Степпкупер” ХХК-ийн дэмжлэгтэй төсөл. Монголд аж үйлдвэрийн шинэ боломж нээхийн төлөө явж байгаа бичил үйлдвэр. Англи болон Германаас тоног төхөөрөмжөө худалдан авч суурилуулсан. Тухайн орнуудын инженерүүдтэй гар нийлж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Гэхдээ төслийн дийлэнх ажил монгол инженер, менежер, ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч нарын ур чадвар, зүтгэлээр боссон. “Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийг ашиглан “усаар атомжуулах” гэх технологиор өндөр чанартай зэсийн нунтаг үйлдвэрлэж байна.

-Японоос гадна экспортоо тэлэх ямар зорилго байна?

-Нэгдүгээрт, БНХАУ-тай борлуулалтын харилцаагаа гүнзгийрүүлэх шаардлага бий. Хоёрдугаарт, БНСУ-д сонирхсон компани олон байдаг. Гэвч хоёр улсын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байхгүй учраас “тарифын хана” хязгаарладаг. Тиймээс ч Өмнөд Солонгост манай үнэ өрсөлдөхүйц байж чадахгүй нөхцөлд байна. Хэрэв чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулчихвал Өмнөд Солонгосын зах зээл ч бидний хувьд маш том боломж юм.

-Нунтаг зэсийн экспортод тулгарч байгаа нэг бэрхшээл байх нь ээ?

-Тийм. Өнөөдөр манай улс зөвхөн Японтой эдийн засгийн хамтын ажиллагаа, чөлөөт худалдааны хэлэлцээртэй учраас борлуулалт хийж болж байна.

-Өөр ямар бэрхшээл байна?

-Үйлдвэр нээгдэв үү, үгүй юу гааль болон татварын хамтарсан шалгалт орж ирсэн. Бараг хагас жил ач холбогдолгүй бичиг цаас солилцож, тайлбар тавьсаар манай жижиг үйлдвэрийн ажил саатсан. Ийм төрлийн хүнд суртал бүрэн арилж өгөхгүй байсаар байна. Жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх ажлын 50%-ийн баталгаа гээд үйл ажиллагаа жигдрээгүй үйлдвэрээс нэхэмжлээд авчихдаг. Ажлаа хийгээд, тайлангаа өгөхөд тэр 50% нь буцаагдахгүй гэдэг. Уг нь байгаль орчны төлөвлөгөөний хүрээнд аж ахуйн нэгж ажлаа хийгээгүй бол төр оронд нь гүйцэтгүүлэхээр ийм баталгаа авч, зарцуулах журамтай байдаг. Гэтэл ажлаа хийчхээд байхад буцааж өгдөггүй практик Монголд байдаг юм байна. Манайх долоохон хүнтэй  жижиг үйлдвэр тул ийм зохицуулалтууд үндсэн ажилд анхаарал хандуулах боломжийг үнэхээр үгүй хийдэг. Дашрамд хэлэхэд бид татвар болон хуулийн бүх үүргээ нэртэй, төртэй хэрэгжүүлж ирсэн. Тэгсээр ч байгаа.

Бас нэг бэрхшээл байгаа нь цаг хугацаа. Нунтаг металлургийн зах зээл өрсөлдөөн ихтэй. Тийм болохоор экспортлоход бүтээгдэхүүний чанараас гадна цаг хурдан шуурхай хүргэх нь их чухал. Хятад, Тайвань, Өмнөд Солонгосын үйлдвэрүүд олон улсын зах зээлд нийлүүлэхдээ ердөө хоёроос гурван долоо хоног л зарцуулж байна. Үнийн санал өгөх, бүтээгдэхүүний дээж илгээх, гэрээ байгуулах, хүргэхэд дээд тал нь ийм хугацаа орж байна. Гэтэл манайх дөнгөж дээжээ явуулахад л бүтэн сар шаардагддаг. Заримдаа илүү сунжирна. Дээжийн тодорхойлолт авах гэж 2 долоо хоног, гарал үүслийн бичиг авах гэж 1 долоо хоног, гаалийн бүрдүүлэлт гээд дахиад доод тал нь 1-2 долоо хоног болно. Гаалийн бүрдүүлэлт дээр уул уухайн бүтээгдэхүүн мөн, биш гэж мэтгэлцэнэ. Энэ бол түүхий эд биш аж үйлдвэрийн бүтээгдэхүүн шүү гэдгийг ойлгохгүй уул уурхайн зохицуулалтад хамруулах гэж хүчилдэг. Хамгийн багадаа 1 сар, дунджаар 2 сар ингэж зарцуулахад гадаадын худалдан авагч аль хэдийн өөр газрыг сонгосон байдаг.

-Тэгэхээр зохицуулалт хэрэгтэй байна гэж үү?

-Тийм. Манай улсын хувьд нунтаг зэсийг уул уурхайгаас тусдаа аж үйлдвэрийн бүтээгдэхүүн гэдгийг ойлгож, энэ дагуу зохицуулалт хийх ёстой. Төрийн байгууллагууд уялдаатай, шуурхай ажилладаг байх шаардлагатай байна. Үнэнийг хэлэхэд, өмнө нь Европ ба АНУ-ын хэд хэдэн компани бидэнтэй идэвхтэй харилцаж байгаад гэрээ байгуулах шатанд зогссон нь чанар гэхээс илүү цаг хугацаанаас үүдэлтэй байлаа. Жишээ нь, хоёр жилийн өмнө АНУ-д нунтаг зэс үйлдвэрлэдэг хоёр компанийн нэг нь нөгөөгөө худалдан аваад монопол болсон. Тэгмэгц тэдний харилцагч Хойд Америкийн технологийн компаниуд нийлүүлэлтээ төрөлжүүлэхийн тулд манайхыг ихэд  сонирхож, асуулгаар булсан, дээж хүссэн. Биднийг дээжүүдээ илгээсээр байтал сул орон зайг Өмнөд Солонгос, Хятадын компаниуд дүүргэчихсэн.

-Тээвэр логистикийн асуудал бий юу?

-Байгаа. Манай бүтээгдэхүүн БНХАУ-ын газар нутгаар дамжиж гуравдагч зах зээл рүү гарахад хүндрэлтэй байдаг. Хятадын гааль болон хяналтын байгууллагуудын зүгээс олон асуулга тавьдаг, явуулдаггүй. Ийм учраас Японы экспортыг бид ОХУ-ын Владивостокын боомтоор дамжуулж хүргэж байна. Гэтэл энэ чиглэл Тяньжиньтай харьцуулахад гурав дахин өндөр зардалтай. Бид зөвхөн энэ маршрутад түшиглэн дэлхийд өрсөлдөх боломжгүй. Зөвхөн манайх гэлтгүй Монголын олон компани ижил асуудалтай тулгарч байгаа. Иймд энэ асуудлыг БНХАУ-тай хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын түвшинд ярилцах шаардлагатай гэж бодож байна.

-Нунтаг металлурги үйлдвэрлэгч улс орнууд дотоодын үйлдвэрүүдээ хэрхэн дэмждэг бол? Бидэнд анхаарах өөр зүйл байна уу?  

-Дэлхийд нунтаг металлын үйлдвэрлэл, хэрэглээний тал хувь нь БНХАУ-д төвлөрч байна. Тэдэнд үйлдвэрлэгчдийг дэмжсэн кластр орчин байна. Аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, автомашин үйлдвэрлэгчид нь дотоодын үйлдвэрээсээ худалдан авдаг. Засгийн газар нь ч үүнийг тарифын болон худалдааны бодлогоор дэмждэг. Монгол улсад автомашины үйлдвэрлэл байхгүй шүү дээ. Тэгэхээр хамгийн том харилцагч болох БНХАУ-тай Евроазийн холбоотой байгуулсан шиг тодорхой тооны бүтээгдэхүүн дээр чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, экспортын тээврийн асуудал дээр тодорхой тохиролцоонд хүрэх шаардлага байна. Ингэхгүй бол бид хүдэр, баяжмал, ноос, мах гээд түүхий эд эсвэл хагас боловсруулсан бүтээгдэхүүн экспортлоод байхаар эдийн засаг солонгорохгүй, өөдлөхгүй байна. Өндөр технологийн мэргэжил, мэргэшил эзэмшсэн монголчууд дотооддоо ажиллаж, амьдрах нөхцөлгүй байна шүү дээ. Яг л үйлдвэрүүдээ дэмжье гэвэл гол зах зээл болох БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, ОХУ, баруун Европын зах зээлийг өөрсдөдөө нээх ёстой. Нээхийн тулд бид өрсөлдөхүйц л байх ёстой. Үүний тулд  хямд эрчим хүч, хаашаа л бол хаашаа хүргэдэг тээвэр, логистикийн дэд бүтэц чухал байна. Олон улсын гэрээ, дотоодын хуулийн зохицуулалт, төрийн байгууллагуудын уялдаа, чадавх гээд зөөлөн дэд бүтцээ ч стратегитай сайжруулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол эх газрын мухарт, далайд гарцгүй Монголдоо дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийд өрсөлдөх үнэндээ хэцүү байна.

-Зэсийн нунтгаа дотооддоо ашиглаад бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийн талаар судалгаа хийж байгаа юу?

-Нунтаг зэсийг металлын болон металлын бус нунтагтай хольж цэвэр усны зэс хоолой, өөрийгөө тосолдог холхивч, тормосны наклад зэрэг үрэлтийн материалуудыг үйлдвэрлэж болж байна. Автомашины төрөл бүрийн сэлбэг,  тухайлбал хөдөлгүүрийн бүлүүр, унтраалга, холбогч, хөргүүрийн хавтан хийж байна. Түүнчлэн металл 3D хэвлэлтээр гаргаж авах нарийн хийцтэй бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Ингэснээр бид нэмүү өртөг шингэсэн, өндөр технологийн эд ангиудыг дотооддоо үйлдвэрлэн, дэлхийтэй хөл нийлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Манай “Талын метал нунтаг” ХХК энэ чиглэлээр Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Японы Нагаокагийн Технологийн их сургуультай хамтран ажиллаж байна. Японтой бий болсон харилцаанд япон эрдэмтэн Др. Масао Токита болон ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийн профессор М. Дэлгэрмаа багшийн хувь нэмэр их байсныг энэ дашрамд дурдаж, талархал илэрхийлмээр байна.  Тээвэрлэлтийг амжилттай гүйцэтгэж, хамтран ажиллаж буй Туушин компанид бас талархаж байна.   

-Ярилцсанд баярлалаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа
Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
ХУРААХ
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр...
Хүүхдийн цахим хэрэглээг дориун...

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Номин 2026-10-30

ФОТО:

Сэдвүүд : #Уул уурхай  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа
Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

21 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

21 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

21 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

21 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

22 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

22 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

22 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

22 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

22 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2026-11-02 өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-03 өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2026-11-03 өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

2026-11-02 өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

2026-11-02 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах