• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Туршлагатай, туршлагагүй хоёр

“Монголын мэдээ” сонин “Хэн нь хэн бэ” булангаараа яамдын харьяа агентлагийн дарга нарыг онцолж байгаа билээ. Энэ удаад БСШУСЯ-ны харьяа Биеийн тамирын газрын дарга Ц.Шаравжамц, Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нарыг онцолж байна.

ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАСАН ТУРШЛАГАТАЙ ГАВЬЯАТ

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Эрдэнэбат БСШУСЯ-ны харьяа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Ер нь цаашид жинхлэх болов уу. Жинхэлсэн нь ч дээр. Сүүлийн жилүүдэд төрийн алба гэдэг харьсан бөх, тарсан хамтлагийн орогнох газар боллоо хэмээн шүүмжлэх болсон. Зөв ч шүүмжлэл. Гэхдээ Г.Эрдэнэбат гавьяатыг дуучин байсан гээд яг тэр тарсан хамтлаг гэдэг рүү чихчихэж болохгүй л дээ. Учир нь соёл урлагийн олон байгууллагыг удирдаж явсан туршлагатай удирдагч юм.

Тэгээд ч урлагийн хүн л урлаг соёлын салбарыг илүүтэй ойлгож, өөд нь татаж чадна. Тэгээд хамгийн гол нь удирдаж чадах чадвартай, туршлагатай бол шүү дээ. Тиймдээ ч Г.Эрдэнэбат гавьяатыг жинхэлчихэд нэг их буруудах юмгүй. Цагтаа УДБЭТ-ын дарга байсан.

Соёлын газрын дарга ч байсан. Сүүлдээ ХБК-ийн захирлаар ч ажиллаж байлаа. Ер нь бол мань хүнийг Дуурийн театрт ажиллаж байхад нь л тухайн үеийн сайд А.Цанжид даргаар томилчихсон юм билээ. Түүнээс хойш удирдлагын төвшинд ажиллаж байгаа. Дуурийн дарга байхдаа “Монголын дуурийг дэмжих герман анд нөхдийн холбоо”-той хамтын ажиллагааны хүрээнд  “Богема”, “Увидаст лимбэ”, “Виндзорийн овжин авхай нар” гэсэн гурван дуурь тавьсан байдаг юм билээ. Мөн “Чингис хаан”  дуурийг тавих гэж эр хүний 13 мэхээ хэрэглэж, тэр үед Ерөнхий сайд байсан Н.Энхбаярын ар өврөөр гүйж байж хөрөнгө мөнгө шийдүүлж байсныг нь ч хүмүүс ярьдаг.

Гэх мэтээр УДБЭТ-ын урын санг баяжуулахад багагүй хувь нэмэр оруулсан нэгэн.  Хөгжим бүжгийн коллежийн захирал байхдаа ч уран бүтээлч болохоор тэмүүлж буй хүүхэд залуучууд руу чиглэсэн олон ажил хийсэн. Зарим хамтлаг, дуучдад өөрийнхөө уран бүтээлийг найр тавин өгч, олонд танигдахад нь ч тусалж явсан хүн. Урлагийн хүн уран бүтээлчдийн зовлон, жаргалыг сайн ойлгодогийн жишээ энэ.  Хамгийн гол нь Хөгжим, бүжгийн коллежийг Хөгжмийн их сургууль болгох ажлыг хийсэн хүн. Гэх мэтээр соёл урлагийн салбарт багагүй гавьяатай нэгэн юм.

МАН-ЫН ҮЕД ТОМОРДОГ ТОМИЛОГДОГЧ

Монголд бүх зүйл сонгуулийн дөрвөн жилээр хэмжигдэж байгаа. Нэг нам нь ялахаар л өөрийнхөө хүмүүсийг бүх салбарт аваачиж томилдог жишиг одоо ч байсаар байна. Г.Эрдэнэбат гавьяат муугүй ажилласан ч бас өөгүй хүн биш. МАН-ыг эрх барьж байх үед л гэнэт дуучны микрофоноо даргын суудлаар сольчихсон. Тийм ч олон хүнд тохиогоод байх аз биш. Нам дагаж явсных нь л ач шүү дээ. Гэхдээ мань эр бас зайтай нэгэн.

АН-ын үед ч дарга, захирал байж чадсан. Харин МАН ялаад гараад ирэхээр Соёл урлагийн газрын дарга болоод томроод, томилогдчихлоо. Яах вэ, одоогоор түр орлон гүйцэтгэгч гэгдэж байгаа ч цаашид жинхлэх биз. Тэрбээр эхнэр хүүхний асуудалтай гэгдэж явснаас биш өөрөөр нэг их муугаар дуудуулаад байдаггүй. Зарим хүмүүс ажлаа хийдэггүй мөнгө хөөдөг, ХБК-ийн захирлын ажлыг бараг хийгээгүй. Хувийнхаа ажлыг л амжуулсан энэ тэр гээд л муучлах юм билээ. Гэхдээ яг мөнгө төгрөгний асуудалтай орооцолдоод, АТГ-т дуудагдсаныг нь лав дуулаагүй юм байна.

Ерөнхийдөө гайгүй нэр цэвэр л дээ. Тиймээс цаашид урлаг соёлын салбарыг өөд нь татах олон ажил хийгээсэй билээ. Ядаж үндэсний урлагаа сурталчилж байгаа цорын ганц том байгууллага болох Үндэсний урлагийн их театр гэх сүржин нэртэй, өөрийн гэсэн байргүй театраа орох оронтой болгох тал дээр анхаарч ажиллаасай л гэж хүсэх байна. Одоохондоо бол мань хүн дорвитой ажил хийгээд, сүйдтэй юм болчихоогүй. Зарим нэг цэнгүүн энэ тэр зохион байгуулсан л байж магадгүй юм. Гэхдээ хамгийн гол нь тэр туршлагатай хүн. Тийм болохоор туршлагаа ашиглаад сайн ажиллах болов уу гэж найдаж байна.

САГСАН БӨМБӨГЧӨӨС ДАРГЫН СУУДАЛ РУУ...

Рио-2016 Олимпийн наадам үргэлжилж байхад дотоодод нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь Гавьяат тамирчин Ц.Шаравжамц Биеийн тамир, спортын газрын даргын суудалд суусан нь байв. Ёстой л хүмүүсийг гайхшируулсан томилгоо болсон. Яах вэ, зарим нь спорт сайн мэдэх, тамирчдын жаргал, зовлонг ойлгох нэгэн энэ агентлагийг удирдах болсныг сайн хэрэг гэж үзэж байв. Тийм ээ, сагсан бөмбөгийн тамирчид дундаас анх удаа гавьяат цол хүртсэн энэ хүн спортыг ойлгох байх. Тамирчдын жаргал, зовлонг ч мэднэ. Харин түүнд төрд ажилласан туршлага байхгүй.

Хүн удирдаж байсан ч туршлага алга. Дээрээс нь менежмент, зөв бодлого хэрэгтэй. Өнөөдөр манайд спорт ямар хэмжээнд хөгжиж байгаа билээ. Топ дөрөв гэдгээс илүү гараагүй байна. Өвлийн спорт хаягдчихсан. Багийн спорт ч гэсэн тэр. Сүүлийн үед сагсан бөмбөгийн холбоо гайгүй ажилласнаар тамирчдын ур чадвар дээшилж, амжилт ахиж байгааг эс тооцвол шүү дээ. Өвлийн спортын битүү ордонтой болохыг мөрөөдөж хэчнээн ч жил болов. Үр дүнд хүрсэн юм алга. Гэтэл Ц.Шаравжамц дарга ажлаа авснаас хойш олон саяар яригдах ам.долларын зээл авч, спортын төв ордонг шинэчлэх л асуудал ярьж байгаа. Өөр ярьж байгаа юм алга.

Ингэж байх зуур хөрөнгө мөнгөгүйн улмаас Монголд зохион байгуулдаг байсан жүдо бөхийн Улаанбаатарын Гран при тэмцээнээ алдлаа. Уг нь болж байсан бол залуу жүдочид дэлхийн бусад орны шилдэг бөхчүүдтэй барилдаж, ур чадвар нь дээшлэх боломжтой болох байсан юм. Энэ мэтээр хийж хэрэгжүүлэх ажил, шийдэх шаардлагатай зүйл спортын салбарт маш их байна. Биеийн тамир, спортын газрын дарга хүн энэ бүхэнд анхаарч байх ёстой биз дээ.

Гэтэл зээл авч, спорт, урлагийн энтертайнмент төв барина гээд л яриад сууж байна. Уг нь яг хийж чаддаг бол Монголын спортын салбарт хэрэггүй биш, хэрэгтэй. Гэхдээ юуг хамгийн түрүүнд шийдэх ёстой вэ гэдэг сонголт, менежмент чухал. Манайд спортын ордон байхгүй биш байгаа. Буянт-Ухаа спортын ордон гээд сайхан том байшин байж л байна. Ердөө л хол гэж голж байхгүй юу. Ерөнхийдөө нэг иймэрхүү л маягтай байгаа. Яахав, Олимпийн үеэр дарга болсон болохоор хэдэн хүнд шагнал гардуулах боломж олдсон байх. Одоо бол энд тэнд амжилт гаргаад ирсэн тамирчдыг хүлээж авч уулздаг л ажилтай болсон. Өөр юм хийхгүй байна. Дотроо нэгийг бодож, хоёрыг тунгааж яваа нь л хаашаа юм гэхээс. Шинэ спортын ордон, олон сая ам.долларын зээлээс өөр хэрэгтэй юм бодож яваа л бол аятай юу.

ХҮН ЗОДСОН ХЭРЭГТ ХУТГАЛДСАН

МАН-ын гишүүн байсныхаа ачаар даргын суудалд сууж, томилогдогч болж чадсан Ц.Шаравжамц ажлаа авснаас хойш нэг их олигтой юм хийж гавьсангүй. Харин муугаар нэрээ дуудуулж, “од” болж эхэлсэн. Учир нь тэрбээр 67 настай гавьяат тамирчныг хэл амаар доромжилж, зодсон гэж байгаа. Тэрбээр дарга болоод удаагүй байж муухай авир гаргаж, “Би гаргасан шийдвэрээ цуцалдаг нь биш. Яасан их юм ярьдаг юм бэ” хэмээн загнаж, зодсон.

Энэ талаар хохирогч өөрөө “Би энэ хүний гаргасан шийдвэрүүд буруу байна гэж 8-9 удаа албан бичиг явуулсан, нэг ч удаа хариу өгөөгүй. Тэгэхээр нь би яаманд хандсан. Гэтэл яамнаас намайг дуудаж, таны энэ хүсэлтийг нягтлаж үзэхэд зөв байна. Та яамнаас явууллаа гээд даргатай нь очоод уулз гэсэн. Тэгээд би баярлаад дорвитой хариу өгөх юм байна гээд очиж уулзсан. Гэтэл урдаас “Чи муу ямар олон үгтэй, олон юм ярьж явдаг юм бэ.

Би гаргасан шийдвэрээ цуцлахгүй. Тийм хүн биш” гэсэн. Тэгээд би өөрийн чинь гаргасан шийдвэр буруу байна. Өмнөх даргын шийдвэрийг хамаагүй өөрчилж болохгүй. Өөрөө энэ шийдвэр гаргаснаараа олон тамирчны эрх ашгийг зөрчсөн үйлдэл болж байна гэж хэлсэн. Гэтэл урдаас уурлаад, элдвээр хэлж эхэлсэн. Би чи юу ч мэдэхгүй ямар шийдвэр гаргаснаа ч мэддэггүй гэсэн. Гэтэл намайг шууд зодсон. Тэр том биетэй хүн хөгшин хүнийг газар унагааж зодно гэдэг танхайрсан хэрэг биз дээ” хэмээн ярьсан нь бий. Харин БТСГ-аас хэвлэлийнхнийг хэтэрхий нэг талыг барьж, ганц хүний үгээр үг хийлээ хэмээн мэдэгдсэн. Мөн камерын бичлэг байгаа, манай дарга хүн зодоогүй хэмээн мэдэгдэл гаргаад л өнгөрсөн. Ер нь бол спортын салбарынхан, тамирчид түүнд нэлээд дургүйцэж хандаж байгаа. Ажлаа мэдэхгүй, ямар ч хариуцлагагүй хэмээн мэдэгдэж буй. Ийм л хүн Биеийн тамир, спортын газрын дарга болчихоод, том том мөрөөдөл яриад л сууж байна даа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Гэрээт ажилчны бүртгэлээр...
Эмэгтэй жолоочийг "САЙН...

Туршлагатай, туршлагагүй хоёр

Пунцагболд 2017-03-09

Сэдвүүд : #Хэн нь хэн бэ  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

11 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

11 цагийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

11 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

11 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

11 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

11 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

12 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

12 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

2 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-28 өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах