Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

"Астана-2026" чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 59 кг-ын жинд Маниша түрүүлж, Энэтхэгийн анхны эмэгтэй дэлхийн аварга боллоо. Мөнхүү жинд манай тамирчин Хүрэлхүүгийн Болортуяа хүрэл медалийн эзнээр тодорсон.

ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, Казахстаны Алтын Шагаеваг эхний хагаст даралтаар буулган авсан юм. Ийнхүү Монголын эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийнхан энэ ДАШТ-ийг хошой хүрэл медальтайгаар өндөрлүүлж байна.

"Астана-2026” ДАШТ-ий 59 кг-ын дүн:

1. Маниша Маниша (Энэтхэг)

2. Абигайл Элизабет Нетте (АНУ)

3. Хүрэлхүүгийн Болортуяа (Монгол)

3. Мария Винник (Украин)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ