• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Б.НАНДИН

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн, ээж хүний  нүдээр харахад алга ташчихмаар овоо зохицуулалттай хуулийн төслийг Ч.Номин сайд оруулаад иржээ.

Салбар бүрийн хэрүүлээс салгаж харвал уг нь парламент үе үе гайгүйхэн чухал хуулийг батлахаар зүтгүүлдэг. Тэдгээрийн нэг нь ойрын өдрүүдэд парламентаар хэлэлцэж буй Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл үр хүүхэдтэй хүн бүрийн анхаарч үзэхээр чухал хууль нь мөнөөс мөн. Тэр дундаа олон улсад, дэлхий нийтэд ч учраа бүрэн олоогүй, эхний байдлаар зохицуулагдаж байгаа эл асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдэг өөрөө тийм ч амар ажил биш.Тэр ч утгаараа сүүлийн жилүүдэд цөөнгүй яригдсан ч тэгсгээд чимээгүй болдог энэ чухал хуулийн төсөл энэ удаад нэлээд ахицтай бөгөөд эерэг зохицуулалттайгаар Цахим хөгжил, инновацийн сайд Ч.Номингийн оройлолттойгоор орж ирж байгаа юм байна. Төслийн хувьд өмнө нь Цахим хөгжлийн яаманд хариуцаж байсан ч нэг хэсэг П.Наранбаяр сайдын үед Боловсролын яаманд очоод хэсэг орхигдсон.

Харин саяхнаас Боловсролын яам, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, хүний эрхийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран бүрэн есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр өргөн барьж байгаа нь энэ аж.

Нийгмийн сүлжээний зохицуулалт гэдэг өөрөө олон нийтийн мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй шууд холбогддог, нэлээд ярвигтай эд. Тэр дундаа өсвөр насны хүүхдийн сошиал хэрэглээний зохицуулалт илүү нарийн бөгөөд зөв зохицуулалттай байх нь хамгийн чухал. 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо “Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай” хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд байгаа. Энэ төслийг олон хүүхэдтэй хүний хувьд хүүхдүүдэд хамааруулан сонжвол харьцангуй боломжийн зохицуулалт юм уу гэж дэмжмээр ч зохицуулалт цөөнгүй оржээ.

Төсөлд 13 нас хүрээгүй хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгүүлэхийг хязгаарлаж, 13–16 насны хүүхдэд насанд нь тохирсон хамгаалалттайгаар ашиглуулахаар тусгасан байна. Одоогоор энэ нь хэлэлцүүлгийн шатанд байгаа ч төсөл санаачлагчдын нэг Цахим хөгжил, инновацийн сайд Ч.Номингийн тодорхойлж байгаагаар төслийн гол санаа нь насны босго тавихаас гадна хүүхдийн цахим орчныг аюулгүй болгох явдал хэмээн үзэж байгаагаа сэтгүүлчдэд яриа өгөх үеэрээ онцолсон. Тухайлбал, хүүхдийн аккаунтыг анхнаасаа хувийн тохиргоотой байлгах, байршлын мэдээллийг нь хамгаалах, танихгүй хүнтэй харилцах боломжийг хязгаарлах, хортой агуулгыг шүүх, хүүхэд асуудалтай тулгарвал мэдээлэх, гомдол гаргах боломж бүрдүүлэхээр тусгажээ.

Ер нь манай улс нэг хүнд оногдох гар утас болон сошиал хэрэглээгээр дэлхийд нэлээд дээгүүрт ордог. Мэдээж энэ хуулийн төслийн хувьд томчуудын сошиал хэрэглээний тухай биш учраас хүүхдийн насанд тохирсон тодорхой зохицуулалт байх нь зайлшгүй. Гэхдээ шууд хориглох уу эсвэл гэсэн асуултад хууль санаачлагчдын гол бодлогоо болгож байгаа асуудал байх нь.

Техник технологийн хөгжлийн үед өсөж, нийгэмшиж байгаа орчин үеийн өсвөр насныхан мэдээж аав ээж, эмээ өвөөгийн үеэсээ эрс өөр орчинд өсөж өндийж байна. Тэр хэрээр өсвөр насныхны сошиал хэрэглээг ор тас хаана гэж байхгүй. Судалгаанаас үзэхэд цахим орчинд идэвхтэй байдаг хүүхдүүд өдөрт дунджаар 4-6 цагийг сошиалд өнгөрөөдөг гэжээ. Харин платформын хувьд 90 орчим хувь нь зөвхөн фэйсбүүк ашиглаж байна. Тиймээс сошиалын хязгаарлалтыг хэрхэн зохицуулах нь өөрөө маш чухал бөгөөд зайлшгүй зохицуулалт болчихоод байгаа юм. Тэгэхээр эрс хориглох эсвэл хэт нээлттэй болгох нь аль аль нь зохимжгүй. Харин хэрхэн яаж тунг нь тааруулах вэ гэдэг илүү чухал болоод байга. Сүүлийн үе үе тэнгийн дээрэлхэлт, тэр дундаа цахим булли гэдэг асуудал бодитоор байгааг бид хаа хаанаа л ярьж байна. Судалгаанаас үзэхэд 17 хүртэлх насны хүүхдийн цахим доромжлол, дээрэлхэлтэд өртсөн байдал 51 хувьтай байгаа бол 9-12 настай  хүүхдүүдийн хувьд гурван хүүхэд тутмын нэг нь цахим дээрэлхэлтэд өртсөн гэжээ. Тэгэхээр сошиалын хэрэглээг нас насанд нь тохирсон байдлаар уялдуулах шаардлагатай байгаа нь эндээс харагдана. 

Ганц  Монголд ч биш, хүүхдийн сошиалын хэрэглээг хэрхэн зохицуулах талаар улс орон болгон ярьж, Европын холбоо, австрали гээд 20 шахам улс өөр өөрсдийн зохицуулалттай болоод байгаа. Бүр тодруулбал, Австрали 16 нас хүрээгүй хүүхдэд аккаунт нээхийг хориглосон бол Европын холбоо 13-аас доош насанд хориг тавьж, 15 наснаас өөрийн аккаунттай байх шаталсан хувилбар дэвшүүлжээ. Монголын хуулийн төсөлд 13-аас доош насныхныг бүрт­гэхийг хязгаарлаж, 13–16 насны­ханд хамгаалалттай ашиглуулах санал байгаа нь насны ангиллын хувьд ЕХ-ны шаталсан саналтай ойролцоо байна.

Учир нь орчин үеийн хүүхдүүд сошиалаар найзуудтайгаа харилцаж, мэдээлэл авч, суралцаж, өөрийгөө илэрхийлдэг. Гэхдээ нас бага байх тусам цахим орчны эрсдэлийг таних, өөрийгөө хамгаалах чадвар нь бүрэн төлөвшөөгүй учир онцлогтой бөгөөд ялгаатай байгаа юм.

Тэгэхээр хуулийн төсөлд яг яаж тусгасан бэ гэдгийг нарийвчлан авч үзье. Жишээ нь, 14 настай хүүхэд шинэ аккаунт нээхэд хаяг нь анхнаасаа хувийн тохиргоотой байх боломжтой гэж үзжээ. Үүний гол ач холбогдол нь танихгүй хүмүүс хүүхдийн зураг, постыг шууд үзэх, зурвас бичих боломжгүй болох юм байна. Энэ бол олон улсад ч баримталж байгаа сайн жишгүүдийн нэг. Мөн сошиал сүлжээнд тухайн хүүхдэд зохисгүй бичлэг таарвал мэдээлж, тухайн төрлийн бичлэгийг дахин санал болгохгүй болгох боломжтой байхаар тусгаж. Мэдээж хүүхэд сошиалаас бүрэн тусгаарлагдахгүй ч эрсдэлд өртөх магадлал нь буурна.

Харин 13-аас доош насныхныг яах вэ?

Мэдээж 13 наснаас доош гэхээр төдийлөн сошиал хэрэглээнд оролцох шаардлага багатай гэсэн ангилалд орно. Гэхдээ 10-13 нас бол ид сошиал сүлжээг сонирхож, шинэ бүхнийг мэдэх нэг хэрэгсэл болгон шохоорхдог нас. Тэгэхээр энэ насны хүүхдүүдийн хэрэглээг үгүйгэж болохгүй учир бүртгэлд нь насны хязгаар тавих хамгийн хялбар зохицуулалтын нэг болох нь. Өсвөр насныхан буюу 16 хүртэлх насны хүүхдүүдэд хамгаалалттайгаар ашиглах, түүнээс доош насанд илүү хязгаарлалттайгаар ашиглах шаталсан маягийн зохицуулалт илүү ээлтэй байгааг дээр бичсэн олон улсын жишээнүүд баталж байна.

Нөгөө талаар насыг хэрхэн баталгаажуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хүүхэд өөрийн мэдээллийг платформд орууллаа гэхэд тэрхүү мэдээлэл аюлгүй байж чадах уу гэдэг өөр нэг асуулт урган гардаг.

Яг энэ болгоомжлолоор насаа өөрчилж нэмэх нөхцөл байдал гарахыг үгүйсгэхгүй. Угаасаа ч тэр шалтгаанаар насаа нэмдэг “арга” бий. Тиймээс нэгэнт албан ёсны бичиг баримтаар баталгаажуулах бол эргээд төр хүүхдийн хувийн мэдээллийг хэрхэн хамгаалах процессоо сайжруулах зайлшгүй шаардлагатай.

Энэ талаар Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ч.Номин сайд тайлбарлахдаа “Хэрэв нас харгалзахгүйгээр утасны дугаар олговол үүрэн телефоны компаниуд хариуцлага хүлээнэ. Олон улсын платформууд ч энэ сигналгүйгээр нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээж байгаа. Төрийн байгууллагууд, цахим салбарт үйл ажиллагаа явуулж байгаа, харилцаа холбоо хүүхэд хамгааллын болон хууль хүчний байгууллага бүгд хариуцлага хүлээх тогтолцоонд орж байгаа. Мөн хүүхэд хамгааллын байгууллагууд цахим салбарт үйл ажиллагаа явуулж байгаа болон харилцаа холбооны байгуулллагууд, хууль хяналтынхантай хамтран тик ток, фэйсбүүк гэх мэт орж ирж буй платформуудыг шалгаж, хянах юм. Мөн эцэг, эхийн хариуцлагын нэмэгдүүлж байгаа. Хүүхэд хамгааллын тухай хуулиараа хүүхдийн өмнө бүх хүн хариуцлага хүлээдэг учраас эцэг эх, асран хамгаалагч нар нь хүүхдээ нийгмийн сүлжээнд оруулахгүй байх, хүүхдэдээ утас авч өгөхдөө бүртгэлжүүлэх үүрэгтэй” гэж онцлов. 

Ямартай ч манайд анх удаа гэж хэлж болохоор энэ зохицуулалт бол өмнө хэлсэнчлэн эмзэг бөгөөд нарийн зохицуулалтыг шаардах нь тодорхой. Гэхдээ л орчин үеийн хүүхдүүдийн зайлшгүй хэрэглээг үгүйсгэхгүйгээр насанд нь тохирсон хамгаалалтын зохицуулалт оруулахаар зорьсон байгаа нь өөрөө авууштай үр дүн юм. Мэдээж цаашлаад энэ зохицуулалтыг бодит үр дүнтэй болохын тулд платформын үүрэг, хүүхдийн хувийн мэдээллийн хамгаалалт, нас баталгаажуулах арга нь тодорхой бөгөөд хэрэгжихүйц байх зэрэг дараа дараагийн зохицуулалтууд хуулийн төсөлд багтсан байх нь ч чухал.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 207 (7949)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт...

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Kuzmo 41 минутын өмнө

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
ШУУРХАЙ МЭДЭЭ
41 минутын өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

1 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

1 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

1 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах