"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

Румын улсын Бухарест хотноо зохиогдож буй 1.250,000 ам.долларын шагналын сан бүхий 16 багийн дунд "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн шатны сүүлийн тоглолт өчигдөр боллоо. Тус тэмцээнд "The MongolZ" баг оролцож байгаа бөгөөд сүүлийн тоглолтоо ОХУ-ын "nemiga" багтай хийж 0-2 (Cache 5-13; Dust2 15-19; Mirage 0-0) харьцаагаар хожигдож  манай залуус гурав хожигдож тэмцээнийг өндөрлүүллээ.

Манай залуус эхний өдөр нь Туркийн "Aurora Gaming" багтай тоглож 2-1 (Inferno 12-16; Nuke 13-2; Dust2 13-9) харьцаагаар хожсон бол дараа өдөр нь Valve-г тэргүүлж байгаа "Vitality" багтай тоглож 0-2 (Inferno 6-13; Cache 3-13; Mirage 0-0), "MOUZ" багтай тоглож 0-2 (Nuke 11-13; Mirage 9-13; Infeno 0-0) харьцаагаар тус тус хожигдсон. Харин өчигдөр Бразилийн "Legacy" багтай тоглож 2-0 (Mirage 13-8: Inferno 13-8; Dust2 0-0) харьцаагаар хожлоо.

Манай залуусын дараагийн тэмцээн "Intel Extreme Masters Beijing 2026" бөгөөд ирэх сарын 2-ноос эхлэх тэмцээнд орох юм. Манай залуус А хэсэгт орж эхний тоглолтоо Бразилийн "Legacy" багтай хийнэ.

The MongolZ баг энэ удаагийн тэмцээнд bLitz /багийн ахлагч/ Б.Гарьдмагнай, Techno4k М.Содбаяр, 910 /AWPer/ Б.Өсөхбаяр, У.Анарбилэг /cobrazera/, nin9 /Г.Есөнтөмөр/ нар тоглох бол maaRaa /coach/ Б.Эрдэнэдалай тэднийг дасгалжуулах юм.

 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ