Румын улсын Бухарест хотноо зохиогдож буй 1.250,000 ам.долларын шагналын сан бүхий 16 багийн дунд "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн шатны сүүлийн тоглолт өнөөдөр болно. Тус тэмцээнд "The MongolZ" баг оролцож байгаа бөгөөд хоёр хожил, хоёр хожигдолтойгоор өнөөдөр тэд ОХУ-ын "nemiga" багтай 19:00 цагт тоглоно. Тэд хожвол тэмцээний шигшээ шатанд шалгарах бол хожигдвол тэмцээнийг дуусгах юм.
Манай залуус эхний өдөр нь Туркийн "Aurora Gaming" багтай тоглож 2-1 (Inferno 12-16; Nuke 13-2; Dust2 13-9) харьцаагаар хожсон бол дараа өдөр нь Valve-г тэргүүлж байгаа "Vitality" багтай тоглож 0-2 (Inferno 6-13; Cache 3-13; Mirage 0-0), "MOUZ" багтай тоглож 0-2 (Nuke 11-13; Mirage 9-13; Infeno 0-0) харьцаагаар тус тус хожигдсон. Харин өчигдөр Бразилийн "Legacy" багтай тоглож 2-0 (Mirage 13-8: Inferno 13-8; Dust2 0-0) харьцаагаар хожлоо.
The MongolZ баг энэ удаагийн тэмцээнд bLitz /багийн ахлагч/ Б.Гарьдмагнай, Techno4k М.Содбаяр, 910 /AWPer/ Б.Өсөхбаяр, У.Анарбилэг /cobrazera/, nin9 /Г.Есөнтөмөр/ нар тоглох бол maaRaa /coach/ Б.Эрдэнэдалай тэднийг дасгалжуулах юм.

