• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Засгийн газар “бүс”-ээ чангалаад ч болов хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлээсэй

Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ ямар байгаа билээ. Элдэв тоо баримт дурьдаад, эш татаад байх шаардлага ч байхгүй. Нөхцөл байдал хэцүүхэн байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа байх. Тэр дундаа цэцэрлэгийн хүрэлцээ муу. Маш муу байсныг арай л жаахан дээрдүүлж байгаа, сүүлийн жилүүдэд. Нэг хэсэг жилд ганц ч цэцэрлэгийн барилга нэмэгддэггүй байсныг эс тооцвол сүүлийн үед бүр овоо болоод байгаа.

Улс боломж бололцооныхоо хэрээр цэцэрлэг барьж, ашиглалтад оруулж байна. Нөгөө талаар цэцэрлэгийн асуудлыг шийдэх гарц хайж байгаа нь өнгөрсөн дөрвөн жилд “Хүүхэд харах үйлчилгээ”-г гаргаж ирсэн явдал байлаа. Ерөөсөө өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчдын хийсэн гайгүй ажлуудын нэг нь энэ. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдаж, асуудал шийдэгдсэнээр 6000 гаруй хүүхэд гэртээ цоожлогдох аюулаас аврагдаж, мөн тооны эцэг, эх санаа зоволтгүй хөдөлмөр эрхлэх боломж бүрдэж байгаа гэх. Яг таг баталгаатай тоо баримт биш л дээ. Үүнээс илүү ч олон хүүхэд Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах боломжтой байж болох. Гэвч энэ Засгийн газрын үед Хүүхэд харах үйлчилгээ зогсонги байдалд орчихоод байна. Эрх баригчид болохоор бүр зогсоогоогүй, үргэлжлүүлнэ, дэмжинэ гээд л байгаа.

Тэгсэн мөртлөө зогсоож байгаа шалтгаанаа янз бүрээр тайлбарлаж байгаа юм. Стандартын дагуу байраа тохижуулаагүй, хүүхэд харах багш нарыг сайн сургаагүй.

Ажил нь удаан урагшилж байна гэх мэтээр  өөр олон янзын шалтгаан хэлээд байгаа юм. Нөгөө талаас хамгийн хүндрэлтэй байгаа асуудал бол Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд олгох хувьсах зардал. Эдийн засаг хүндрэлтэй байгаа болохоор гэх тайлбарыг зүүх хүмүүс ч байгаа юм. Тийм ээ, эдийн засаг хүндрэлтэй байгаа. Бид бүсээ чангалахаас өөр аргагүй байна. Төсвөө дэмий зүйлд үрэн таран хийх эрх үлдээгүй.

Гэхдээ Хүүхэд харах үйлчилгээ дэмий гэдэг ангилал руу орохгүй. Харин ч хамгийн шаардлагатай, хөрөнгө мөнгө гаргах ангилал руу орох ёстой.  Хууль нь батлагдаад, Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүмүүс нь байр саваа бэлтгээд, дарга нарын шаардлагад арай гэж нийцүүлэх гээд явж байсан. Энэ үйлчилгээг зогсоолгүй, түүний оронд шалгах ёстой юм бол шалгаад, шаардлагад нийцсэнд нь хувьсах зардлыг нь олгоод явж байсан бол арай өөр. Одоо болохоор өөх ч биш, булчирхай ч биш байдалтай болчихлоо.

Ерөнхий дүр зургийг нь харах юм бол, Хүүхэд харах үйлчилгээг болиулах гээд ч байгаа юм шиг. Албаны хүмүүсийн хэлж, яриад байгааг нь сонсохоор үргэлжлүүлэх гээд байгаа юм уу гэж бодогдохоор. Аль нэг талдаа хараахан гарчихаагүй байна. Шууд үргэлжүүлэх нь тодорхой гээд хэлчих хэцүү. Янз бүрийн шалтаг, шалтгаан тоочиж байгаад болиулчихвал яах билээ. Зогсоох нь тодорхой гээд хэлчих ч бас хэцүү. Он гаргаад үргэлжүүлнэ, бүр зогсооно гэж хэн ч хэлээгүй гэхэд л гүйцээ.

Угтаа бол нүдээ аниад л хэрэгжүүлэх ёстой юм. Үнэхээр төсөв хэцүү байгаа бол өөр хэрэггүй зардлаа хэмнээд, тэр мөнгөө Хүүхэд харах үйлчилгээнд зарцуулж яагаад болохгүй гэж. Нөгөө талаар янз бүрийн шалтаг хайж, зогсоох чиглэл рүү нь явуулж байхаар нэгэнт л байр саваа бэлтгээд, хөрөнгө мөнгөө зарцуулчихсан хүмүүст эрхийг нь нээлттэй үлдээх хэрэгтэй. Төрөөс хувьсах зардлыг нь өгч чадахаар болтлоо өөрсдөө үйл ажиллагаагаа явуулаад, сардаа 150 мянган төгрөгөөр ч юм уу хүүхэд харах боломжоор нь хангаад өгчих хэрэгтэй.

Орон сууцныхаа хоёр өрөөнд хэдэн ширхэг тоглоом тавьчихаад, өдөр өнжүүлэх ажиллуулж байгаа нь энэ гээд сардаа 220 мянган төгрөгийн төлбөр авч байгаа хүмүүс зөндөө л байна. Эцэг, эхчүүд ажлаа хийхийн тулд мөнгийг нь төлөөд л хүүхдээ харуулж байгаа. Тэгвэл нэгэнт байр саваа бэлтгэчихсэн газруудад бол үүнээс арай бага үнээр хүүхэд харахад яах вэ дээ. Заавал сүртэй шаардлага тавиад, түүнийг нь хангахгүй бол эрхийг нь өгөхгүй гээд байх хэрэггүй л баймаар.

Энэ ч гэсэн хүн амын өсөлтийг дэмжих бодлого

Монгол Улс ердөө л гуравхан сая хүнтэй. Сүүлийн 30-аад жилийн турш хоёрхон саяулаа гэгдэж байсныг бодвол арай дээр. Гэвч манай улсын хүн амын өсөлтийн хурд үнэндээ яст мэлхий шиг л байна. Энэ бол хүн амын өсөлтийг дэмжих ямар ч бодлого байхгүй байгаагийн хар гай.  Ганц байгаа бодлого нь хүүхдийн 20 мянга гээд байгаа. Ёстой хөх инээд хүрмээр бодлого.

Сард 20 мянган төгрөг авахын тулд хүүхэд иргэд хүүхэд гаргана гэж ямар тэнэг нөхрийнх нь толгойд орж ирээд, дараа нь хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого гэж ярьдаг байна аа. Харин сүүлийн жилүүдэд арай өөр бодлого яриад байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд гурав дахь хүүхдийг дэмжих бодлого гээчийг ярьж ярьж дуусгасан. Харин энэ Засгийн газрын үед “Цалинтай ээж” гэдэг хөтөлбөр гаргаад ирлээ. Уг нь бусад бүх хэрэгтэй хэрэггүй халамжаа хасаад, зөвхөн хүн амын өсөлт рүү чиглэсэн бодлого руу “цутгавал” сайн л байна.

Гэхдээ зөвхөн хэдэн төгрөг өгнө гээд энэ мэт бодлого урагшаа явахгүй нь ойлгомжтой. Хүүхэд төрүүлээд, хоёр жил боллоо, дараа нь цэцэрлэгт өгөх гэхээр л бөөн “дайн” болоод байвал хэцүү биз дээ. Тийм болохоор хүн амын өсөлтийг дэмжих бодлого гаргах гэж байгаа асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Хүүхэд хоёр нас хүрээд, цэцэрлэгт орох үед эцэг, эхчүүдийн тархи “гашилдаггүй” л байх ёстой шүү дээ. Тэгэхийн тулд “Хүүхэд харах үйлчилгээ”-г улам боловсронгуй болгож, хэрэгжүүлэх нь зөв. Яг үнэндээ сая эрх баригчид хувийн цэцэрлэгийг дэмжиж, баахан хүүхэд авах бололцоогоор хангасан.

Нэг талдаа бол эцэг, эхчүүдэд аятай юу л хэрэг. Нөгөө талдаа хувийн цэцэрлэгүүд зүгээр л төлбөргүйгээр, хувьсах зардлаа авахын төлөө баахан хүүхэд авах уу. Төрөөс тодорхой хэмжээнд төлбөр мөнгө өгсөн гэж л хардах гээд байна. Хувийн цэцэрлэгийг энэ мэтээр дэмжиж болж байгаа юм чинь, нэгэнт ажлаа эхлүүлээд явж байгаа Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг ч дэмжих л хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд 40 гаруй мянган цэцэрлэгийн насны хүүхэд гэртээ байна гэсэн тоо бий. Тэдний хэд нь гэртээ цоожлогдож үлдэж байгаа бол. Бас л яс хавталзмаар тоо шүү. Тэд гэртээ үлдэж, асар их эрсдэл дунд байхын оронд Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаад, нэг багшийн хараа хяналт дор байвал арай л өөр биз дээ. Энэ мэтээр бодох асуудал маш их байна. Тийм болохоор төсвөөс хэмнэж болохоор хэмнээд, бүр бүсээ чангалаад ч болов Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлээсэй билээ. Олон ч эцэг, эх үүнийг хүсч байгаа нь тодорхой. Энэ ажлыг хийчихвэл их аятайхан харагдах юм даа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
ХУРААХ
Улсын хэмжээнд ДОХ-ХДХВ...
Орон нутгийн сонгуульд МАН...

Засгийн газар “бүс”-ээ чангалаад ч болов хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлээсэй

Пунцагболд 2016-10-25

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

5 цагийн өмнө өмнө

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

5 цагийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

5 цагийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

5 цагийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

6 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

6 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-05 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах