• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Пүрэвдоржийн зүтгүүлсэн Онцгой татварын хуулийн ард “олз” байсан уу?!

Сонгууль яг жилийн дараа болно. Бэлтгэл эхэлсэн. Олон нийт таалж л байвал тэд тайчаад гүйж ч чадна. Тиймээс гишүүд, эсвэл гишүүн болохыг хүсэгчдийн попролтоос болгоомжлох хэрэгтэй. Гэхдээ “Сонгууль ч боллоо, сонгогчиддоо хэрэгтэй ганц сайн зүйл хийчихье” гээд зүтгэж байгаа гишүүд байхыг үгүйсгэхгүй ээ. Гэвч тэр нь үнэхээрийн баримт нотолгоотой байх учиртай юм.

Саяхнаас Б.Пүрэвдорж гишүүн “гудамж”-нд гараад ирлээ. “Доороо сэнстэй торхонд шатахуун найруулаад, Сүхбаатарын Мөнххаан руу ачиж явуулдаг” гэсэн агуулгатай мэдэгдлийг хийж байна. Маш ноцтой мэдээлэл юм.

Тиймээс Б.Пүрэвдоржоос “Тийм шатахууныг хэн, хаана, яаж үйлдвэрлээд байна вэ”, “Тэрхүү дороо сэнстэй торхтой шатахуун яг хаана байна вэ”, “Сүхбаатарын Мөнххаан руу хэзээ, хаанаас, хэдэн тонн шатахууныг, хэчнээн тээврийн хэрэгслээр, хэн ачуулсан бэ” гэдгийг асуумаар байна.

Өөрөөр хэлбэл, Б.Пүрэвдоржоос баримт шаардмаар байгаа юм. Эс бөгөөс ийм аюултай шатахуун байдаг бол мэдэлгүй хэрэглэх нь олон нийтэд аюултай. Нөгөөтэйгүүр Б.Пүрэвдорж энэ ноцтой мэдэгдэл, эсвэл мэдээллээ УИХ-ын танхимд хэлээгүй. Тэнд бол тэр хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Харин гудамжинд чанга яригчаар ярьсан. Тиймээс түүнтэй худлаа бол хариуцлага, үнэн бол “шагнал” ярих ёстой.

Ер нь бол Б.Пүрэвдоржийн хэлсэн үгнээс нотолгоо шаардах шаардлага байгаа юм. Учир нь тэрбээр 2020 оны хавар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, 2021 оны долдугаар сарын 6-ны өдөр УИХ-аар батлуулсан. Үүгээр керосин, нафта зэрэг газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар тогтоосон.

Тухайн үед Б.Пүрэвдорж хуулийн төслийн үзэл баримтлалдаа “Манай улсад нефть нэрэх үйлдвэр байдаггүй. Гэвч сүүлийн жилүүдэд шатахууны түүхий эдийн импорт өсчээ. Ялангуяа керосин, нафта зэрэг газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүний импорт 2015 оноос огцом өсч байна. Энэ нь нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг зарим компани хуурамч шатахуун үйлдвэрлэж, шатахуун түгээх станцуудад нийлүүлж байгаатай холбоотой юм. Албаныхан болон хууль хяналтынхан энэ байдлыг мэдэж байгаа боловч шийдвэртэй алхам хийхгүй байна. Тэдгээр компаниудын хууль бус үйл ажиллагаа сүүлийн хэдэн жил үргэлжлэн иргэдийг хуурамч шатахуунаар ханган эдийн засаг, эд хөрөнгөөр нь хохироож ирлээ. 2018 онд газрын тосны бүтээгдэхүүний нийт импортын 17 хувийг дайвар бүтээгдэхүүн эзэлсэн байна. Манай улсад энэ төрлийн бүтээгдэхүүний импорт илт өссөн үе нь газрын тосны бүтээгдэхүүний татвар нэмсэн хугацаатай давхацдаг. Ийнхүү шатахуун импортлоход татварын дарамт нэмэгдэж, ам.долларын ханш чангарсанаар, гадаад валютаар худалдан авдаг бүтээгдэхүүнээ төгрөгөөр борлуулдаг импортлогчдод хүнд тусч, алдагдал хүлээх болжээ. Тооцооллоор шатахууны өртгийн 51 хувийг импортын худалдан авалт, 34 хувь нь татвар, 16 хувь нь үйл ажиллагааны бусад зардал эзэлдэг аж. Ийнхүү ашгийн хэмжээ нь хумигдсан зарим аж ахуйн нэгж хуулийн цоорхойг ашиглах болсон байна. Учир нь газрын тосны үйлдвэрлэлийн завсрын бүтээгдэхүүний импортод татвар ногдуулдаггүй. Онцгой албан татварын тухай хуульд ч энэ тухай зохицуулалт байхгүй. Мөн харьцангуй аюултайд тооцогдох энэ төрлийн бодис импортлоход тусгай зөвшөөрөл ч шаарддаггүй. Энэ нь хуурамч шатахуун үйлдвэрлэх боломжийг олгож байгаа юм. Ийм үйл ажиллагаа явуулж буй компаниуд завсрын бүтээгдхүүнийг үйл ажиллагаандаа ашигласныхаа төлөө нэг ч төгрөгийн татвар улсад төлөхгүй байна. 2017, 2018 онуудад Монгол Улсын хилээр хуурамч шатахуун үйлдвэрлэлийн гол түүхий эд болох  202 мянган тонн бодисыг оруулж ирсэн мэдээ байна.

Үүнээс харахад л сүүлийн хоёр жилд эдгээр нефтийн төрлийн бүтээгдэхүүнээс гаалийн албан татварт 3.6 тэрбум, онцгой албан татварт 55.6 тэрбум, хямдралтай үнээр импортолсон шатахуун, дизелийн түлшинд ногдох гаалийн болон НӨАТ-т 3.8 тэрбум, нийтдээ 63.0 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх боломжтой байжээ. Ийнхүү Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар татварын бааз сууриа тэлж, улсын төсвийн орлогыг өсгөөд зогсохгүй хуурамч шатахууны үйлдвэрлэлийг хязгаарлаж, иргэдээ олон тэрбум төгрөгийн өрөнд оруулахгүй, тэдний эрх ашгийг хамгаалах арга хэрэгсэл болох юм” гэсэн байв.

Гэсэн ч энэ хууль батлагдсанаас жилийн дараа буюу 2022 оны арванхоёрдугаар сарын сүүлч гэхэд газрын тосны дайвар бүтээгдэхүүний импорт зогсжээ. Тиймээс төсвийн орлого ч огт нэмэгдээгүй байна. Түүнчлэн дотоодод газрын тосны бүтээгдэхүүн дахин нэрэх, үйлдвэрлэх үйл ажиллагаа бүрмөсөн зогссон байна. Энэ талаарх холбогдох байгуул­лагуудын албан ёсны дүгнэлт гарчээ.

Өөрөөр хэлбэл, Б.Пүрэвдоржийн хууль УИХ-ыг “хулхидсан” болж таараад байгаа юм.

Хуулийг хэлэлцэж байх үед зарим хашир гишүүн ийм нөхцөл үүсэж болзошгүйг сануулж байжээ. Тухайлбал, УИХ-ын чуулганы 2021  оны долдугаар сарын 1, 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанууд, 2022 оны долдугаар сарын 2-ны УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр гишүүд нэлээд сайн хэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Энэ дайвар бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирээд манай улсад баримталдаг стандартын шаардлага хангахгүй бензин шатахуун нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд, тэр нь эдийн засагт ямар бодитой хохирол учруулсан байна вэ. Уул уурхайн өндөр үнэтэй, өндөр хүчин чадалтай ийм техник тоног төхөөрөмжүүд дээр ямар хэмжээний хохирол учруулсан байна вэ. Тооцож үзсэн үү. Албан тушаалтнууд ямар хариуцлага хүлээсэн бэ”, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Хэдэн өдрийн өмнө ШӨХТГ нэг мэдэгдэл хийгээд байсан. Түлшний чанарын хувьд хуурамч гэж хэлэхгүй. Асуудалгүй. Хадгалдаг савных нь горим алдагдаад бохирдол үүссэн байна гэсэн. Энэ ямар учиртай юм бэ. Тэгээд хуурамч түлш гэж яриад байдаг чинь хүмүүст буруу ойлголт өгөөд байна уу. Хоёрдугаарт, манайх одоо газрын тосны үйлдвэртэй болох гэж байна. Энэ дайвар бүтээгдэхүүнийг бас импортоор оруулж ирнэ. Тэгэхээр татвар нэмээд  тэр үйлдвэрийнхээ өртгийг бас нэмчих юм биш үү. Гуравдугаарт үнэхээр муу чанартай түлш шиг байгаа юм бол зүгээр татвар нэмээд хэрэглээг нь дэмжээд, татвараа төлөөд хэрэглэж болно гээд хуульчилж байгаа юм биш үү. Тэгэхээр эсрэгээрээ, тэр үйлдвэрлэж байгаа газруудыг нь шалгаад стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг болгоё. Болохгүй гэвэл нэг мөсөн тэр үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох ёстой юм биш үү. Зүгээр татвараар хаачихаар хэрэглэгчдийн хохирч байгаа нөхцөл байдал чинь өөрчлөгдөхгүй шүү дээ. Харин ч түлш, бензиний үнэ чинь нэмэгдээд ороод ирнэ”, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Сая УИХ-ын дарга хэлж байна. Үйлдвэрлэгчээ дэмжих үйлдвэрлэлийн бодлого бидэнд байх ёстой. Төсвийн байнгын хорооны дарга бас хэлж байна. Монголд одоо стандартын шаардлага хангасан үйлдвэрлэл явуулж байгаа хоёр үйлдвэр чинь бас энэ татварын хоморгод Б.Пүрэвдорж гишүүний санаачилсан татварын хоморгод алга болчих вий гэсэн асуудал ярьж байна. Замын-Үүдэд, Эрдэнэтэд бол сайн үйлдвэрүүд байгаа гэж Б.Пүрэвдорж гишүүн ч гэсэн зөвшөөрч байгаа, бас. Цаашдаа бид нар үйлдвэрлэлээ дэмжинэ. Нефть үйлдвэрлэгч улс болно гэж байгаа юм. Г.Ёндон сайд бодлогоо зөв анхаармаар байна. Бид чанартай мах иднэ гээд Австралиас, Японоос, Канадаас мах авчирч идэх үү. Монгол малын сүү асуудалтай байна гээд Шинэ Зеландаас хуурай сүү уугаад байх уу. Үүнтэй адилхан. Бид дотооддоо яаж үйлдвэрлэх вэ, нэмүү өртгийг яаж бий болгох вэ, ажлын байр яаж бий болгох вэ. Мэдээж, монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулийн эрхийг хангасан үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Тэгэхгүйгээр түүхий эд оруулахгүй, оруулахаар чанаргүй бүтээгдэхүүн гарчих гээд байгаа юм гээд ийм байдлаар хаагаад баймааргүй байгаа юм” гэж байв.

Мөн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “С.Бямбацогт гишүүний хэлээд байгаа зарчмын саналыг дэмжиж байгаа. Анхнаасаа стандарт шаардлага хангахгүй байгаа бол тусгай зөвшөөрлөө цуцлах ёстой байсан юм. Гэтэл явсаар байгаад өчнөөн хөрөнгө гаргаад үйлдвэрлэлийг ном журмын дагуу стандартын бүтээгдэхүүн хийж байгаа энэ компаниудыг үйл ажиллагааг үндсэндээ зогсоох тал орж байгаа байхгүй юу. Тэгэхээр үйлдвэр худалдааны яам, та бүгд энэ алдаагаа залруул. Тийм учраас “Стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг, стандартын технологитой үйлдвэрлэл эрхэлж байгаа компаниудыг түүхий эд оруулж ирэхэд нь дэмждэг байх хуулийн өөрчлөлтийг 2022 оны төсөв өргөн мэдүүлэхэд давхар өргөн мэдүүлээрэй” гэдэг чиглэлийг Төсвийн байнгын хорооноос өгч байна”  гэсэн. Харин УИХ-ын гишүүн Ц.Анандбазар л “Хуурамч шатахуун гэж бид нар нэрлэж яриад байгаа. Энэ бол шатахуун биш л дээ. Нефтийн бүтээгдэхүүний үлдэгдлийг хуурамч шатахуун гэж нэрлээд хэрэглэж байгаа нь эмгэнэл юм. 1990 оноос хойш социалист гэж нэрлэгдэх орнууд хэрэглэхээ больсон. Тийм учраас энийг одоо шийдэхгүй бол эдийн засгийн хувьд ч, байгаль орчинд ч монголчуудын хувьд эмгэнэл болж байгаа шүү гэдгийг та бүхэнд хэлэхийг хүсэж байна. Энэ хуулийг бид батлах ёстой цаг хугацаа болоод байна” гэж байв. Ингээд 2021 оны долдугаар сарын 6-нд дээрх хуулийн өөрчлөлт батлагдаж байжээ. Гэхдээ өнөөдөр огт өөр үр дүн гарч ирж байна. Б.Пүрэвдоржийн яриад байсан шиг эдийн засгийн ач холбогдол бүхий дүнтэй татвар төсөвт орж ирсэнгүй. Харин “...Онцгой татварын хуулийнх нь ард “олз” байсан уу” гэж яригдаад эхэлж байна. Байгаа ч бололтой. Мань эр “Танк орж ирнэ” гэж айлгасаар төмөр замыг гацаадаг шиг хуурамч шатахуун, дороо сэнстэй торх ярьсаар Онцгой татварын хуулийг батлуулчихсан л болоод явчих шиг боллоо. Удахгүй АТГ хавиас сураг чимээ нь гарах даг шүү. 

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин - 2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 120 (7105)

Өнөөдөр сонин - 2023.06.18 Даваа №119 (7678)

Өдрийн сонин - 2023.06.18 Даваа № 114 (7234)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Фото мэдээ
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Нүүрсний түр хороог өөрчилж,...
Э.Макроныг хөнөөхөөр оролдсон...

Б.Пүрэвдоржийн зүтгүүлсэн Онцгой татварын хуулийн ард “олз” байсан уу?!

Kuzmo 2023-06-19

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

9 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

9 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

10 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

10 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

10 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

21 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

21 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

21 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

21 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

22 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах