• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Генсек Д.Амарбаясгалан сураг алдарч, хөгжлийн банк улстөрчдийн шоуны талбар болж эхэллээ

Монголын төр Хөгжлийн банкийг 2011 онд байгуулсан. Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой байв. Гэвч улстөрчид, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийг “хөгжүүлж” ирснийг бид саяхан мэдэв.

Уг нь аль 2016 онд, дараа нь 2019 онд төрийн хяналт шалгалтын болоод хууль хяналтын байгууллагууд Хөгжлийн банк болохоо байсныг мэдэгдэж, тэр дагуу эрүүгийн хэрэг хүртэл үүсгэж шалгасан байдаг.

Хөгжлийн банк улстөрчдийн мэдэлд ирсэн тухай

Засгийн газар 2010 оны долдугаар сарын 20-ны өдөр “Гадаадын туршлагатай, мэргэжлийн, хараат бус удирдлагын багаар гүйцэтгүүлэх тухай” 151 дүгээр тогтоолыг баталж байжээ.

Тэгээд 2011 оны наймдугаар сарын 30-нд Монгол Улсын Хөгжлийн банк Солонгосын Хөгжлийн банк хооронд “Монгол улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурж байв. Тэр арга хэмжээнд тухайн үед Ерөнхий сайд байсан Сү.Батболд,  Тэргүүн Шадар сайд байсан Н.Алтанхуяг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Ч.Хашчулуун, Солонгосын Хөгжлийн банкны удирдлагууд, Солонгосын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Хан Дай Ву, Монголын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллах Ким Жанг Жин нар оролцож байжээ.

Тэрхүү “Удирдлагын гэрээ” ёсоор Хөгжлийн банкийг хоёр талын хамтарсан банк удирдахаар болсон. Солонгосын Хөгжлийн банкнаас таван мэргэжилтэн ирж, дөрвөн жил ажиллах гэрээ байгуулжээ.

Тухайн үед Монголын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар 1979 оноос Солонгосын Хөгжлийн банкинд ажиллаж байсан, Узбекистан улс дахь салбарын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ким Жанг Жинийг,  Эрсдэлийн удирдлагын газрын захирал, Зээлийн газрын захирлаар Солонгосын мэргэжилтнүүдийг томилж байв. Мөн Монголын Хөгжлийн банкинд ажиллах солонгос мэргэжилтнүүдийн цалин, зардлыг Солонгосын Хөгжлийн банк хариуцахаар заажээ.

Гэвч үүнээс хоёрхон жилийн дараа манай Засгийн газар 2010 оны тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгоод, Солонгосын мэргэжилтнүүдийг хөөгөөд явуулсан байдаг. Тодруулбал, Засгийн газрын 2013 оны тавдугаар сарын 25-ны 192 дугаар тогтоолоор 2010 оны долдугаар сарын 20-ны өдрийн “Гадаадын туршлагатай, мэргэжлийн, хараат бус удирдлагын багаар гүйцэтгүүлэх тухай” тогтоолын Хоёр дахь хэсэгт “...Хөгжлийн банкны үйл ажиллагааг 2010 оны III улиралд багтаан зохих журмын дагуу эхлүүлж, сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр банкны гүйцэтгэх удирдлагыг гадаадын туршлагатай, мэргэжлийн, хараат бус удирдлагын багаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт тус тус даалгасугай” гэснийг хүчингүй болсонд тооцсон. Ингээд Хөгжлийн банкны удирдлага Засгийн газарт шилжиж улстөрчдийн мэдэлд ирсэн түүхтэй.

“Хөгжлийн банкийг цэгцэлнэ” гэсэн генсек Д.Амарбаясгалан сураг алдарсан тухай

Бар жилийн сар шинийн баяр дамнуулаад Хөгжлийн банкны удирдлагууд чанаргүй зээл, найдваргүй зээлдэгчдийг зарлаж, энэ талаар Засгийн газар, эрх баригч Ардын нам залгуулаад хүчтэй дуугарч, олны анхаарлын төвд гаргаж ирсэн юм.

Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын 28-нд Ардын намын генсек Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргасан. Тэрбээр мэдэгдэлдээ “2012 оноос өнөөдрийг хүртлэх хугацаанд нийт 70 орчим аж ахуйн нэгжид 3.2 их наяд төгрөгийн зээл олгож 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэн байна. Эдгээр зээлийг Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаатайгаар олон улсаас босгосон эх үүсвэрээр санхүүжүүлсэн зээл бөгөөд 2023 онд төлөх гадаад өр юм. Уг зээлдэгчид зээлээ төлөхгүй тохиолдолд Монголын төр хариуцаж төлөх талаар ч яригдаж эхэллээ. Үүнтэй Ардын нам санал нийлэхгүй.

Зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүд болон эдгээр байгууллагад зээл авахад эрх мэдлээ урвуулан ашиглаж нөлөөлсөн улстөрчид, албан тушаалтнуудтай аль нам засгийн эрх барьж байсан, аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамааран нам харгалзахгүй хатуу тэмцэх болно.

Хэсэг бүлэг этгээдүүдийн авсан зээлийг Монголын ард түмний татварын мөнгөөр төлүүлэхийг Ардын нам дэмжихгүй бөгөөд зээл авсан цөөнхөд давуу байдал олгож, өр төлбөрийг нийтийн сайн сайхны төлөө зарцуулах нөөц боломжоос төлөх нь нийгмийн шударга ёсонд нийцэхгүй үйлдэл гэж үзэж байна” гэсэн. Генсек Д.Амарбаясгалан түүнээс хойш Хөгжлийн банкны асуудлаар хэд хэдэн удаа байр суурь илэрхийлж байв.

Гэвч сүүлийн үед тэрбээр энэ талаар ам нээхээ больжээ. Харин түүний идэвхтэйгээр ярьж мэдэгдэж гаргаж ирсэн Хөгжлийн банкны асуудал улстөрчдийн шоуны талбар болоод эхэлсэн байна.

Хөгжлийн банк  улстөрчдийн шоуны сэдэв болсон тухай

Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байр суурь илэрхийлээгүй байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны хоёрдугаар сарын 14-нд “2015 онд УИХ-ын  Ажлын хэсгийн дүгнэлт гарч байсан. 2018 онд ЗГХЭГ-ын Хяналт шалгалтын удирдамж баталсан. Хөгжлийн банканд  2019 онд Аудитын газар, ЗГХЭГ-аас  шалгалт  хийгдэж, 2020 онд Сангийн яам, 2021 онд Монголбанк шалгаж, дүгнэлтүүд нь эцэслэгдэж, 10 жилийн турш яригдаж байсан боловч одоо олны дэмжлэг авч нэлээн чухал асуудал болж байна.

Хууль хяналтын байгууллагуудаар АТГ-т 10, ЭЦА-нд гурав,  Дүүргийн цагдаагийн газарт хоёр, шүүхэд 25, ШШГЕГ-т найм, хяналтын шатанд зургаан хэрэг шалгагдаж байна.

Хөгжлийн банканд үүссэн асуудлаар хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэхийн зэрэгцээ асуудлыг хар цагаанаар нь ялгах шаардлагатай. Ном журмаар нь зээл аваад зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг хэлмэгдүүлж болохгүй.  Харин зээлийг зориулалт бусаар ашигласан, улс төрийн хамааралтай хүмүүст хатуу хариуцлага тооцох ёстой” гэв.

Мөн өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Би ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа буюу 2019 оны тавдугаар сард Улсын ерөнхий прокурор, АТГ-ын удирдлагуудад Хөгжлийн банкны зээл олголттой холбоотой илэрсэн зөрчлүүдийг ангилахыг хүссэн бичиг явуулж байсан. Хууль хяналтын байгууллагууд Хөгжлийн банкны 75 орчим зээл, 66 зээлдэгчийн мэдээлэлд дүгнэлт гаргаж, Засгийн газрын хуралд танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банкны зээлийг хоёр хувааж авч үзнэ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөгжлийн банкыг татан буулгахгүй, дампууруулахгүй. Засгийн газар хариуцлагагүй зээлдэгчдийн өмнөөс өрийг төлөхгүй. Цаашдаа Хөгжлийн банк бол эксим буюу экспортыг дэмжих, импортыг орлох төслийг дэмждэг олон улсын жишгийн дагуу ажиллах хэрэгтэй.

Хамгийн гол нь улс төрийн нөлөөгөөр зээл аваад, түүнийгээ зориулалтын бусаар ашигласан, барьцаа хөрөнгө хангалтгүй, шүүхэд шилжсэн асуудал байгаа. Эдгээр хариуцлагагүй хүнээс болж баялаг бүтээгчдийн нэр хүнд унаж, Хөгжлийн банк өнөөдрийн түвшинд хүрсэн. Тэдэнд Засгийн газар хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна” гэсэн юм.

Түүнчлэн Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын даргын захирамж гаргаж, 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр УИХ-ын ажлын хэсгийг томилсон. УИХ байгуулагдсан.  Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б. Баттөмөр, ажлын хэсгийн гишүүдэд  Б. Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нарын гишүүд ажиллаж байгаа юм. Энэ ажлын хэсгийн тухайд “Ажил үүргийн давхардалтай, бараг шаардлагагүй” гэх дүгнэлтийг Хөгжлийн банкны асуудлын эргэн тойронд эх сурвалжууд хэлж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр гишүүд АТГ, ЭЦА-ны ажлыг ч барьж авч хийчих гээд энд тэнд төвөг удаад байгаа тухай мэдээлэл нэлээд гарч байна.

Үүнээс гадна нэр бүхий УИХ-ын гишүүд ч Хөгжлийн банкны асуудлаар элдвийн байр суурь илэрхийлэх болсон. Товчхондоо, Хөгжлийн банкны асуудал нь дээр хэлсэнчлэн “зуун ямаанд жаран ухна” гэдэг шиг улстөрчдийн сэдэв болж, улс төрийн шоуных нь тавцан төдийхнөөр дуусах вий гэсэн эргэлзээ нийгэмд бий боллоо.

“Хонь” алдчихсан “хоньчид”-ын тухай

Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл Хөгжлийн банкны асуудал сөхөгдөж эхлэхээс нэг тодорхой байр суурийг баримталж ирсэн. Хөгжлийн банкны хэрэгт дан ганц бизнесмэнүүдийг буруутгаад, хууль шүүхээр далайлган үйл ажиллагааг нь дампууруулах бус асуудлыг олон талаас нь авч үзэх нь зүйтэй гэсэн.

Тэгээд ч энэ аж ахуйн нэгж компаниуд Хөгжлийн банкны хөрөнгө мөнгийг давхиж ороод дээрэмдчихээгүй. Бүх зээл Хөгжлийн банкны Удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал, Зээлийн удирдлагын хороо, Эрсдэлийн удирдлагын газрын “гараар орж” шийдэгдсэн байдаг.

Нэг үгээр хэлбэл, зээлийг Хөгжлийн банкны ажилтнууд буюу бидний хэлээд байгаагаар “хоньчид” олгосон. Харин тэдэнд нэр бүхий улстөрчид, улс төрд нөлөө бүхий этгээдүүд нөлөөлсөн гэдэг нь АТГ, ЭЦА-ны шалгалт, зарим шүүхийн шийдвэрээр баталгаажиж байна.

Тэгвэл тэдгээр “хоньчид”, тэр дундаа гол үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй өдгөө дэвшээд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн ажил хийж буй Г.Дөлгөөн зэрэг хүнтэй ямар нэг хариуцлага ярихгүй байгаа нь дээрх эргэлзээг улам нэмж байгаа хэрэг юм.

Г.Дөлгөөн 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан. Гэтэл өнөөдөр Хөгжлийн банкныхаа талаар "Монголбанкны зүгээс банкуудад шалгалт хийхдээ аж ахуйн нэгж, харилцагчийн мэдээллийг чанд хадгалдаг. Бидний харж байгаагаар Хөгжлийн банк дотоодын санхүүгийн тайлангаа нууцлалын зэрэгтэйгээр гаргаад олон нийтэд танилцуулж байгаа. 2018 оны шалгалтаар өнөөдрийн гарч буй зөрчлүүд ихээр гарч байсан. Тухайн үед зээл, активын харилцаан дээр томоохон санкц тавьж өгсөн. "Самурай" бондын иенийн санхүүжилт авснаас үүдэн хууль хүчний байгууллага дээр эх үүсвэртэй холбоотой асуудлыг шалгаж байгаа. 52 зээлдэгчийн зээлийн материал дээр иж бүрэн шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд 755 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах үүрэг өгсөн. Дотор нь гурван ангиллыг хийсэн. Ногоон ангиллын хувьд хэвийн байна. Улаан болон бусад бүс рүү орсон зээлдэгч нарыг хууль хүчний байгууллага Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан" гээд сууж байх юм. Ингэж өөрөө өөрийгөө шалгасан тухай ярьж, төрийг ч, олон нийтийг ч даапаалаад сууж байх юм. Бас 2016-2021 оныг хүртэл Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, тамгын газрын захирлаар ажилласан Я.Сод-Эрдэнэ энэ хэрэг дэгдэхээс хэдхэн хоногийн өмнө Хөгжлийн банкны Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирлын ажлаа өгөөд явчихсан байдаг.

Жорж Оруэллийн “Амьтны ферм” зохиолын “Бүх амьтан тэгш эрхтэй, гахай бүр илүү тэгш эрхтэй” гэдэг энэ буюу. Хамгийн гол нь Хөгжлийн банкны асуудлыг нэг мөр цэгцэлнэ гэсэн, бас эрх баригч намын генсекийн хувьд боловсон хүчний бодлого хуваарилалтыг мэддэг Д.Амарбаясгалан энэ мэт “гахай”-нуудын талаар огт ам нээдэггүй нь анхаарал татна.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж:

“Зууны мэдээ” сонин - 2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 57 (6789)

"Өнөөдөр" сонин - 2022.03.21 ДАВАА №055 (7357)

Өдрийн сонин - 2022.03.21 ДАВАА №051 (6924)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
“Төрийн албан хаагчдыг...
Монгол Улсын анхны эмэгтэй...

Генсек Д.Амарбаясгалан сураг алдарч, хөгжлийн банк улстөрчдийн шоуны талбар болж эхэллээ

Kuzmo 2022-03-21

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 цагийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 цагийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 цагийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

2 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

2 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

15 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

15 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

15 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

15 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах