• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

Урьд нь, улс төр хавар халдаг байв. Харин одоо намар улайсдаг болжээ. Сүүлийн хэдэн өдөр, УИХ-ын ээлжит бус чуулган эхэлснээс хойш улс төр сүрхий халлаа. Улмаар, УИХ-ын ээлжит чуулган ч улс төрийн элдэв сюрпризээр дүүрэн нээлтээ хийв. Тодруулбал, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх ээлжит бус чуулган зарласны дараа АН-аас “УИХ-ын дарга С.Бямбацогт төсвийн хууль бус тодотголын төслийг хүлээн авч, ээлжит бус чуулган зарлаж Үндсэн хууль зөрчлөө.

Иймээс УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Цэцэд өгнө” гэж мэдэгдсэн. Ээлжит бус чуулган эхлээд удалгүй “Ерөнхий сайдын хамаарал бүхий дунд сургуулийн санхүүжилтэд 3.5 тэрбум төгрөг олгох гэж байсан” гэдэг төсвийн задаргааны мэдээлэл задарч улс төрийн улам хөөргөдсөн. АН-ынхан үүгээр улс төр хийхээ марталгүй, маш сайн зуурч авав.

МАН-ын “сөрөг хүчин”-ийнхэн ч Ерөнхий сайдын энэ шархан дээр дараастай хэд хонов. Ингэж явсаар УИХ-ын ээлжит чуулганы нээлттэй давхцаад АН-ын Улс төрийн зөвлөлөөс “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг УИХ-аар хэлэлцүүлэх нь зөв” гэсэн шийдвэр гаргасан.

Тэд үүгээрээ МАН-ынхны дунд зөрчлийн “яс” хаясан юм. Учир нь, тэнд АН-ын Улс төрийн зөвлөлийн шийдвэрийн талаарх мэдээлэл хагас дутуу тарав уу, үгүй юу МАН-ынхан энд нанчилдаад эхэлсэн. Энэ дундаас ШШГЕГ-ын дарга А.Намсаманд тус газрын удирдлага дахь хурандаа нарыг тойруулж суулгаж байгаад ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг гөвсөн нь хамгийн ноцтой бөгөөд халуун үйл явдал байлаа.

Мэдээжийн хэрэг, Ц.Нямдорж, Б.Хурц хоёр шиг хурцын хурц зөрчилгүй бол өөрийн санаачилгаар сайдаа гөвж суудаг генерал Монголд төрөх болоогүй, тийм хөрс ч бүрдээгүй байна. Тиймээс “А.Намсамандыг яриулсан улстөрч хэн бэ” гэдэг цагийн уртад тодорч таарна. Ямартай ч А.Намсаманд сайдаа гөвсний маргааш уг мэдээллийн “бай”, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ХЗДХЯ дээрээ сэтгүүлчдийг урьж аваачаад “Би өчигдөр шөнө Увс аймаг дахь хилийн зурваст ажиллаж ирээд шууд энэ мэдээллийг хийж байна. Өмнө нь Хөвсгөл аймагт хойд хилийн шугамыг баталгаажуулах, шинэчлэх ажлаар явж байхад гэр бүлийг минь хүний ёсонд баймгүйгээр гүтгэсэн. Иргэн, эцэг хүний хувьд гомдол гаргаж шалгуулсан боловч энэ гүтгэлэг улам даамжирч, хил хязгаараа алдлаа.

Монголын улс төрд хэрүүл, тэмцэл байсаар ирсэн ч гэр бүл, үр хүүхдийг нь улс төрийн барьцаа болгон нийгэмд амьдаар нь дүүжилдэг увайгүй явдал урьд өмнө хэзээ ч гарч байгаагүй. Улстөрчид, бизнесийнхэн, хууль хүчний байгууллагуудыг өнгөрсөн хугацаанд угсарсан мафийн сүлжээ өнөөдөр сүүлийн олон арван жилийн түүхэнд байгаагүйгээр улайран ажиллаж байна. Энэ бүлэглэл төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудыг татан оролцуулж, эцэстээ улс орныг самарч дуусгах хэмжээнд хүрлээ” гээж ярьсан. Мөн өмнөх өдөр нь мэдээлэл хийсэн ШШГЕГ-ын дарга, дэд дарга, Тамгын газрын даргын талаарх товч “танилцуулга” хийсэн.

Араас нь “2012 онд Х.Тэмүүжин сайдын үед нэг эмэгтэйг ашиглан хууль хүчнийхэн сайдаа унагаж байсан шиг технологийг дахин хэрэглэж байна. Намайг сайдаар томилогдох үеэс эхлэн Б.Булнай гэх эмэгтэйгээр бичлэг хийлгэж, намайг “Охиноо хүчирхийлсэн, жирэмсэн болгосон, эхнэр нь сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн” гэх мэт хүн ёсноос гажууд гүтгэлэг тараасан. Б.Булнай нь Г.Занданшатарын ойрын хамаатан, бөө удган нэртэй хүн.

Түүний “Арвин ур” компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цагдаагийн байр, Шуурхай удирдлагын штаб, хэвлэлийн танхим, байцаалтын өрөөний засвар зэрэг 1.2 тэрбум төгрөгийн тендерийг авч, цагдаа нарыг нууцаар бичиж барьцаалдаг, шантаажилдаг сүлжээтэй байсан. Мөрдөгч н.Дашцэрэн түүний гэрт очиж хууль бусаар бичлэг хийж, сайдын нэрийг зориуд оруулж тохиролцох гэж оролдсоныг шалгуулахаар өгсөн. ШШГЕГ-ын харьяа өндөр чанарын нүүрс болон гантиг чулууны ордыг Ерөнхий сайд асан Г.Занданшатар болон албаны хүмүүс хамтран ашиглахаар хувийн хэвшил, гадаад дотоодын этгээдүүдтэй холбох үүрэг даалгавар өгч байсан” гэсэн юм.

Түүнчлэн С.Амарсайхан ШШГЕГ-ын удирдлагуудыг чөлөөлүүлж, нэр дурдагдсан этгээдүүдийг АТГ-т шалгуулахаа мэдэгдсэн. Харин Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр С.Амарсайханыг сайдаас, А.Намсаманд болон хурандаа нарыг ШШГЕГ-ын удирдлагаас чөлөөллөө.

Түүнчлэн, С.Амарсайханы мэдээллийн “бай” нь болсон Г.Занданшатар өчигдөр “С.Амарсайханы мэдэгдэлд ямар ч үнэн зүйл байхгүй” гэж мэдэгдлээ. Гэвч, өнгөрсөн хугацаанд боловсролоор нүүр, парламентын төлөвшлөөр жигүүр хийж төрийн түшээний статусаа алдалгүй явж ирсэн Г.Занданшатарт хүнд цохилт болчих шиг боллоо. ХЗДХ-ийн тамга атгасан сайд ХЗДХЯ-ны байранд баахан баримт овоолж тавьж байгаад хийсэн мэдээлэлд хэвлэл мэдээллийнхэн, олон нийт итгэхгүй байх аргагүй юм.

Нөгөөтэйгөөр, олон нийтийн сүлжээ, бусад хэлбэрээр түгж байгаа зарим нэг баримт С.Амарсайханы ярьсныг үнэнд ойртуулж байна. Үнэн хэрэгтээ, Г.Занданшатар мянган удаа “Намайг гүжирдлээ” гээд ч энэ мэдээллийг олон нийт мартахааргүй болчих шиг боллоо. Угаасаа, улстөрчдийн ийм мэдээллийг хэн ч юугаар ч цайруулах гээд нэгэнт цацагдсан “хар будаг” толбогүй арилдаггүй номтой. Үүнээс гадна, “Н.Учралын гарын үсгээр чөлөөлөгдөж магадгүй болсон С.Амарсайхан яагаад Г.Занданшатарыг онилов оо” гэдгийг олон нийт, улс төрийн хүрээнийхэн сонирхоод багагүй л ярилцаж байна.

Урьд нь, Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын хуралдаанаас шууд хөөж байсан Г.Занданшатарт С.Амарсайхан талархаж явдаггүй нь тодорхой юм. Гэхдээ, “С.Амарсайхан тэгтлээ өс саналаа гэхэд ийм зүйлийг баримтгүй наах тэнэг бөгөөд гэнэн улстөрч биш” гэдгийг бас онцолцгоож байна.

Товчхондоо, “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэдэг шиг Г.Занданшатар ямар нэг оролцоогүй бол С.Амарсайхан юунд ингэж нэр дурдах билээ л гэнэ. Үүний зэрэгцээ МАН-ын тун цөөхөн хүн Г.Занданшатарыг С.Амарсайханаас өмөөрч байх юм. Энэ нь анхаарал татлаа. Ер нь бол, МАН-ынхан сүүлийн үед Г.Занданшатарын талаар нэг зүйл яриад байдаг болсон юм. Юу гэвэл, “Г.Занданшатар сонгуульд ялагддаг. Тэгсэн хэрнээ ялагчийн ямба эдэлдэг” гээд ярих болсон. Үүнийг улс төрийн хүрээний хүмүүс, улс төрийн сэдэв “хөөдөг” сэтгүүлчид бол хэдийнэ сонссон байх ёстой. Удаан хугацаанд яригдаж байгаа юм.

Яагаад гэхээр, УИХ-ын 2016 оны сонгуулиар М.Энхболд намаа авч ороод ялалт байгуулсан. Сонгуулийн дараа тэрээр УИХ-ын дарга болсон. МАН-ын 33-ын бүлэг 2019 оны эхээр М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулахад оронд нь Г.Занданшатар ЗГХЭГ-ын даргын суудлаас “үсэрч” очсон. Дараа нь, УИХ-ын 2024 оны сонгуульд Л.Оюун-Эрдэнэ намаа удирдаж ороод ялсан. Тэрээр сонгуулийн дараа Ерөнхий сайд болсон. Жил хүрэлгүй, бас л МАН-ын одоогийн 38-ын бүлэг огцруулсан. Оронд нь, УИХ-ын 2024 оны сонгуульд ялагдчихаад ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар “дэвхрээд” оччихсон.

Харин өнөөдөр Г.Занданшатар Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд тун идэвхтэй бэлдэж байгаа аж. Үүнд нь ч МАН доторх үеийнхэн нь, түүнээс гадна журмын ах нар нь, дүү нар нь таатай хандахгүй байгаа нь нууц биш юм. Тэд “Зандан дарга одоо болно доо” л гэж байна. Учир нь, тэдэнд “Хэрвээ одоо Г.Занданшатарыг Ерөнхийлөгчид явуулбал ямар нэг сонгуульд хариуцлагатай орох, ялж байж л албан тушаалд хүрдэг улс төрийн шударга зарчим алдагдана” гэдэг болгоомжлол байгаа нуухгүй байна.

Энэ талаас нь харвал С.Амарсайханы мэдээллийг МАН-ын 30 ч, 38 ч, ер дийлэнх олонх нь балиашигласан байх магадлалтай байна. Мэдээж, С.Амарсайхан ярьснаа, Г.Занданшатар ямар ч буруугүйгээ шалгуулж таарна. Гэвч, улс төрийн хувьд Г.Занданшатар лав ойрын үеийн “жагсаалт”-уудаас хасагдчих шиг боллоо. Ер нь л хасагдчихлаа даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 175 (7917)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа
Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа
Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •ММ-ын тодруулга
  • •Ерөнхийлөгч
  • •Степпе Арена
ХУРААХ
Орос улсад Алтайгаар дамжин...
Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг...

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

ГАРЬД 2026-09-17

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа
Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа
Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
14 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

14 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

14 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

14 цагийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

14 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

14 цагийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

14 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

15 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

15 цагийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

15 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

15 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах