Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

"Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, "Парис-2024" олимпын наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Кеннеди Алексис Блэйдс нар хүрэл медалийн төлөө хүч сорив.

Дэлхийн медальтнуудын эл барилдааны эхний хагаст манай бөх 2:0-ээр давамгайлсан ч, шийдвэрлэх үед Америкийн тамирчин даралтаар ялж, дэлхийн хошой медальтай боллоо.

Дэлхийн дэвжээнд эх орноо төлөөлөн оролцож, медалийн төлөө барилдсан Э.Дэлгэрмаадаа цаашдын тэмцээнүүдэд нь амжилт хүсье!

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ