• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

Монголын улс төрийн өчигдрийн үйл явдал хууль, хүчний байгууллагуудыг тойрон өрнөлөө. Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан болон харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргав. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх хууль, хүчний байгууллагын удирдлагуудтай уулзав. Ийнхүү төрийн дотоод аюулгүй байдлыг хангах үүрэгтэй салбарт сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явдал өнөөдрийн улс төрийн анхаарлын төвд орж ирлээ.

Ерөнхий сайд Н.Учрал шийдвэрээ тайлбарлахдаа төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцдаг салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл үүссэн гэж үзжээ. Мөн яригдаж байгаа асуудлуудын үнэн зөвийг тогтоох хүртэл холбогдох шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй хэмээн мэдэгдсэн байна.

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Батцэцэг ч Засгийн газрын шийдвэрийн үндэслэлийг тайлбарлахдаа сүүлийн өдрүүдэд салбарын сайд болон харьяа байгууллагуудын удирдлагуудын зүгээс ноцтой асуудлаар харилцан мэдээлэл хийсэн нь дотоодын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд эрсдэл учруулж, хууль сахиулах байгууллагад итгэх иргэдийн итгэлд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсгэсэн гэж мэдэгдэв. Тиймээс зөвхөн С.Амарсайханыг бус, олон нийтэд нэр нь дурдагдсан, өөрсдөө мэдээлэл хийсэн Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дунд болон дээд шатны холбогдох албан тушаалтнуудыг чөлөөлж, шалгуулах чиглэлийг Ерөнхий сайд өгчээ.

Энэ шийдвэрийн цаана зөвхөн албан тушаалын хариуцлагын асуудал үлдэж болохгүй нэг чухал зүйл бий. Тэр нь С.Амарсайханы олон нийтэд өгсөн мэдээлэл.С.Амарсайхан есдүгээр сарын 15-нд хийсэн мэдэгдэлдээ хууль сахиулах байгууллагын зарим удирдах албан тушаалтантай холбоотой хэд хэдэн ноцтой асуудлыг хөндсөн. Тухайлбал, ШШГЕГ-ын дарга А.Намсамандтай холбоотой хөрөнгө мөнгө зориулалтын бусаар зарцуулсан гэх асуудлыг нэр, мөнгөн дүнтэй нь ярьж, улмаар улс төрийн захиалга биелүүлэх оролдлого хийсэн гэх агуулгатай мэдэгдэл хийсэн байна. Эдгээр нь одоогоор С.Амарсайханы олон нийтэд гаргасан мэдэгдэл бөгөөд хууль хяналтын байгууллагын шалгалтаар үнэн зөв нь эцэслэн тогтоогдоогүй мэдээлэл юм.

Тиймээс С.Амарсайхан сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөр түүний хэлсэн мэдээллүүд хамтдаа “хаагдах” учиргүй. Харин ч төрийн өндөр албан тушаал хашиж, хууль зүй, дотоод хэргийн салбарыг удирдаж байсан хүн ийм ноцтой мэдээллийг олон нийтэд ил болгосон учраас нэг бүрчлэн шалгаж, баримттай эсэхийг тогтоох шаардлага үүсэж байна.

Нөгөө талд ШШГЕГ-ын удирдлагууд ч С.Амарсайхантай холбоотой хууль бус томилгоо болон бусад асуудлыг олон нийтэд мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, нэг талын мэдэгдлийг үнэн гэж урьдчилан дүгнэх боломжгүйтэй адил нөгөө талын тайлбарыг ч шалгалтгүйгээр үнэн гэж үзэх боломжгүй. Засгийн газрын зүгээс хоёр талд нэр нь дурдагдсан болон мэдээлэл хийсэн албан тушаалтнуудыг чөлөөлж, шалгуулахаар болсон нь энэ маргааныг эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоолгох чиглэл рүү шилжүүлж байна.

Тухайлбал, хэвлэлүүдэд мэдээлснээр ШШГЕГ-ын дарга А.Намсаманд болон тус байгууллагын зарим удирдах албан тушаалтан, мөн ЦЕГ-ын Экологийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга Б.Оюутболд нарыг чөлөөлж, шалгуулах чиглэл өгсөн байна.

Ерөнхийлөгч хууль, хүчний байгууллагын удирдлагуудтай уулзав

Тэгвэл өчигдөр үдээс өмнө ҮАБЗ хуралдах товтой байсан бол үдээс хойш Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх хууль, хүчний байгууллагын удирдлагуудтай уулзав. Ерөнхийлөгч энэ сарын 14-нд Баян-Өлгий аймагт ажиллахдаа аймгийн удирдлага болон шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагын дарга нартай уулзаж, үндэсний аюулгүй байдал, эв нэгдэл, төрийн алба, хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой үүрэг, чиглэл өгсөн юм.

Тэрбээр үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь хэнийг ч гадуурхаж болохгүйг сануулахын зэрэгцээ үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх хууль бус үйлдлийг таслан зогсоохыг үүрэг болгосон. Тэгвэл Ерөнхийлөгч Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир болон Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй уулзсанаас гадна Баян-Өлгийд өгсөн үүрэг, даалгаврынхаа хүрээнд хууль, хүчний байгууллагын удирдлагуудтай уулзаж байна.

Уулзалтад АТГ, ЦЕГ, ТЕГ зэрэг байгууллагын удирдлагууд оролцож байгаа талаар мэдээлжээ. Ийнхүү Ерөнхий сайдын түвшинд Хууль зүй, дотоод хэргийн салбарын удирдлагуудад хариуцлага тооцож, шалгуулах шийдвэр гаргасан бол ҮАБЗ-ийн тэргүүний түвшинд хууль, хүчний байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Ерөнхий сайд Н.Учрал танхимын сайдаа чөлөөлж, томилно

Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас чөлөөлсөн Цааш процесс үндсэндээ ингэж явна. Орон гарсан сайдын үүргийг түр хариуцуулна. Шинэ сайд томилогдох хүртэл Ерөнхий сайд Засгийн газрын нэг буюу хэд хэдэн гишүүнд ХЗДХ-ийн сайдын үүргийг хуваарилан хариуцуулж болно.

Ерөнхий сайд шинэ сайдад нэр дэвшүүлнэ. Одоогийн Үндсэн хуулийн тогтолцоогоор Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх эрх Ерөнхий сайдад төвлөрсөн. Харин томилох, чөлөөлөх асуудлаа Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулдаг. УИХ энэ асуудлаар хуучны адил “томилох эсэх” санал хурааж шийдвэрлэхгүй. УИХ-ын практикт ч “Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох талаарх Ерөнхий сайдын танилцуулга” хэлбэрээр чуулганы хэлэлцэх асуудалд орж байна. Шинэ сайд томилогдсоноор бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Ингэснээр түр орлон гүйцэтгэж байсан сайдын үүрэг дуусах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 175 (7917)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Г.Занданшатар “жагсаалт”-аас...
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу...

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

САЙХАН 2026-09-17

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
13 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

13 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

13 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

13 цагийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

13 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

13 цагийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

13 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

14 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

14 цагийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

14 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

14 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах