• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Манай улс дахь 172 хадгаламж, зээлийн хоршооны 53.5 хувь нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр (2026.04.09) үдээс хойш Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцуулсан юм. Тус байнгын хороо уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, зүйл бүрээр нь хэлэлцжээ. Төсөлд "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тавин хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно." гэж тусгасныг “гучин хувь” болгон өөрчлөх, дагаж мөрдөх хугацааг “2026 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс” болгож өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, У.Отгонбаяр нар Байнгын хороонд ирүүлсэн боловч дэмжлэг аваагүй. Иймд санал авсан, аваагүйгээр нь бүлэглэн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёолол болон анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, иргэдийн Төлөөгчдийн хуралд төрийн албан хаагчид сонгогдож, давхар дээлтэй болох нөхцөл бүрдүүлэх нь иргэдийн дуу хоолойг хүргэхэд саад үүсгэх эрсдэлтэйг, Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, төрийн албаны мерит зарчим алдагдуулж, иргэдийн төлөөллөөр сонгогдсон хүмүүсийг төрд албан хаагчаар давхар ажиллуулах шаардлагатай эсэхийг лавласан бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, төрийн үйлчилгээг иргэдэд саадгүй, хуулийн хүрээнд бүрэн дүүрэн хүргэх талаар тодруулж асуув.

Хуулийн төсөл санаачлагч У.Отгонбаяр, орон нутгийн сонгуульд нэр дэвших хүн цөөн байдгаас шат шатанд төрийн үйл ажиллагаа саатдаг, хүндрэл үүсдэг учраас төлөөлөгчдийн тодорхой хувь нь төрийн алба хаших, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага чадавхжих боломжийг нээж байгаа хэмээн хариуллаа. Хууль хоорондын уялдаа холбоо алдагдсаны гор нь энэ хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү Үндсэн хуулийн дараа орох том хууль учраас иж бүрэн, цогц төсөл оруулж ирэх нь чухал гэдгийг хууль санаачлагчид дахин сануулж байна гэв. Тэрбээр нутгийн өөрөө удирдах ёс бол ардчиллын үнэт зүйлсийн нэг гээд, орон нутгийг хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатайг онцолсон. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналын томьёоллуудыг дэмжих эсэх санал хураалтыг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар явуулахаар тогтов. 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Заяабал нар 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Санхүүгийн хоршооны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Эдийн засгийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцууллаа.

Манай улсад хадгаламж, зээлийн 172 хоршоо үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 53.5 хувь нь орон нутагт, үлдсэн хэсэг нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг. 2025 оны байдлаар тус салбарын нийт хөрөнгө 379 тэрбум төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 0.5 хувь, хадгаламж болон зээлийн дүн банкны зах зээлийн мөн үзүүлэлтийн 0.5 хувьтай тэнцэж буй. Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 10.3 сая төгрөг бөгөөд энэ нь Улаанбаатар хотод 17.4 сая, орон нутагт 4.9 сая төгрөг байна.

Хадгаламж эзэмшигч бүрт ногдох дундаж хадгаламжийн хэмжээ 5.3 сая төгрөг бөгөөд нийслэлд 7.5 сая, орон нутагт 2.9 сая төгрөг байна гэсэн судалгаа гарсан. Ноднин жилийн байдлаар хадгаламж, зээлийн хоршооны гишүүнчлэлтэй 77155 иргэн бий. Гэхдээ тэд манай улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын 5.5 хувийг эзэлж байна хэмээв.

Түүнчлэн иргэд хоорондын харилцан туслалцах зарчимд тулгуурлан байгуулагдаж, санхүүгийн үйлчилгээг зөвхөн гишүүддээ хүргэж ажилладаг санхүүгийн хоршооны салбар нь улсын санхүүгийн тогтолцоонд чухал ач холбогдолтой. Иймд төрөөс бодлогоор дэмжих учиртай. Монгол Улсын хувьд санхүүгийн хоршоодыг хамгаалалтын олон давхаргат тогтолцоог үе шаттай нэвтрүүлэх, салбарын нэгдсэн бодлого, удирдлагыг бий болгох замаар төрд үүсэх дарамтгүйгээр тухайн салбарыг хөгжүүлэх, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах замаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий хуулийн төслийг 13 бүлэг, 93 зүйлтэйгээр боловсруулсан тухай илтгэсэн юм. Эдийн засгийн байнгын хорооноос Санхүүгийн хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэв.

Илтгэл, танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, хуулийн төслийг нэр томьёоны хувьд жигдлэх, тусгай зөвшөөрөл олгохдоо ач холбогдол багатай зүйлс шаарддагаа болих шаардлагатай талаар санал хэлж, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, хадгаламж зээлийн үйлчилгээнд уг төсөл ямар давуу тал авчрахыг тодрууллаа. 

Манай улсын хадгаламж, зээлийн хоршоодын 80 орчим хувь нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа онцлогтой, энэхүү хуулийн төслийг баталснаар гурван давхар, найдвартай хамгаалалт бий болж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц хариулав. 

Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр, хууль батлагдсанаар үүсэх эрсдэл бий эсэхийг асуухад, хуулийн төсөл санаачлагч Д.Үүрийнтуяа, судалгаанд үндэслэн санхүүгийн түрээсийн болон даатгалын үйлчилгээ гэсэн гурван чиглэлийг нэмж тусгасан, энэ нь малчдын орлогын эх үүсвэрийг дэмжих, эдийн засгийг тэлэх хөшүүрэг болж, Санхүүгийн зохицуулах хорооноос хуульд заасан чиг үүргийн дагуу хяналт тавьж ажиллахаар тусгасан гэсэн хариултыг өглөө.

Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, нөөц сан болон тогтворжуулалтын санд байрших мөнгөний талаар, менежментийг хэрхэн хийх, тооцоолол үндэслэл бий эсэх, хадгаламжийн даатгалын босго дүнг тодруулж асуусан. Мөнгөн хадгаламж бүхий 45750 гаруй хадгаламж эзэмшигчийн 96 хувь нь 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай байгаа. Хоршоодоор дамжуулан мөнгө хүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах бодлогыг ч хуулийн төсөлд тусгасан гэсэн хариултыг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа өгөв.

Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, хувь хүмүүс өндөр хүүтэй мөнгө зээлдэг, үр худалдаж авах зэрэг харилцааг хэрхэн зохицуулах талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, өмнөх гашуун сургамж, алдааг давтахгүй байх асуудлыг хөндөн асуулаа.

Хуулийн төслийг санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал, дэлхий нийтэд 411 сая гишүүнтэй хадгаламж, зээлийн хоршоод бий. Үүн дээр Хятад, Энэтхэг улсыг оруулбал, дэлхийн найман хүн тутмын нэг нь хадгаламж, зээлийн хоршооны гишүүнчлэлтэй. Ядуурлыг бууруулах олон хэлбэрийн дэмжлэгүүдийн нэг нь энэ байж болох юм гэж хариуллаа.

Манай улсын бичил санхүүтэй холбоотой бараан түүх хадгаламж, зээлийн хоршооны талаар сөрөг ойлголт, хандлагыг бий болгож, сурах бичигт шог зургаар илэрхийлэгдэн хүүхэд, багачуудад буруугаар ойлгуулж буй нь салбарын хөгжилд саад учруулж мэдэх уршигтайг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа сануулав. Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат, хуулийн төсөлтэй холбогдох судалгааны үр дүнгийн талаар тодруулж, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай уг хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ санхүүгийн эрсдлийн шийдлийг нэмж тусгах шаардлагатай гэж байлаа. 

Гишүүд ийн асууж, үг хэлж дууссаны дараа Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хуралдаан даргалагчийн хувиар Санхүүгийн хоршооны тухай хуулийн төслийн талаарх санал хураалтыг маргааш хүртэл хойшлуулав.

Харин дараа нь Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон  болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар хуралдааныг үргэлжлүүллээ. Хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин илтгэхдээ, өнөө цагт парламентын спикер төвч, голч байр сууринаас парламентын хуралдааныг удирдах нь парламентын ардчилал, парламентын дархлааны салшгүй гол зарчим болоод байна. Учир нь парламентын нийтийн танхимыг олон намын төлөөлөл (олон ургалч байдал) бүхий чөлөөт хэлэлцүүлгийн орчин, олонх цөөнхийн бодлогын мэтгэлцээний талбар, улс төрийн зөвшил ойлголцлын механизмаас гадна, нээлттэй, хяналттай төрийн үйл ажиллагаа, иргэний мэдэх эрхийн гол эх үүсвэр байлгах нь парламентын спикер, түүнд тавигдах шаардлага, түүний томилгоо, чөлөөлөлттэй шууд холбоотой гэлээ. Мөн 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоотой болж, улмаар парламент 126 гишүүнтэй болсон.

Улсын Их Хурлын даргын давхар ажил эрхлэхтэй холбоотой хязгаарлалтыг тодорхой болгохгүй бол парламентын ардчиллын олон улсын жишгийн дагуу парламентын спикер төвийг сахиж хуралдааныг удирдах, олонх цөөнхийн мэтгэлцээнийг хөндлөнгийн байр сууринаас явуулах, олонхийн шийдвэр гаргах, цөөнхийн хяналт тавих эрхийг баталгаажуулах болон олон намын үзэл баримтлал, бодлогын өрсөлдөөнийг Улсын Их Хуралд хэрэгжүүлэх явдлыг алдагдуулах эрсдэлтэй байна. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг гурван зүйлтэйгээр санаачлан боловсруулсан.

Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн Улсын Их Хурлын даргыг сонгох гэсэн 11 дүгээр зүйлийг өөрчлөн найруулж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсгийг хүчингүй болгохоор тусгасан. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад парламентын ардчилал бэхжих, улс төрийн намууд хариуцлагажих, хуулийн биелэлт, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурал Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ бүрэн хэрэгжүүлэх хууль зүйн боломж нээгдэнэ хэмээн илтгэв.

Уг танилцуулгын дараа дээрх хуулийн төслүүдийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар уншиж танилцуулав. Тэрбээр Байнгын хороо уг асуудлыг дэмжсэн тул хэлэлцэж шийдвэрлэхийг хүссэн талаар уламжиллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, О.Номинчимэг, Ж.Золжаргал, С.Зулпхар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Ийнхүү Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаарх санал хураалтыг түр хойшлуулснаар хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Бөхийн төрлүүд
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
“Есөншанд” ХХК “Хүнсний...
ОХУ-аас дизель түлшийг...

Манай улс дахь 172 хадгаламж, зээлийн хоршооны 53.5 хувь нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг

Kuzmo 2026-04-10

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах