Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Юта Жазз талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай тоглож 132-123 харьцаагаар Лейкэрс хожиж, улирлын гурав дахь ялалтаа байгууллаа. Харин Жазз нэг хожил, хоёр хожигдолтой боллоо.

Тус тоглолтод Лука Дончич 52 оноог авч энэ улирлын анхны 50-иас дээш оноог авсан бол Остин Риверс 29 оноо, сэлгээнээс Коллин Сэкстон 13 оноог авсан байна. Эсрэг багаас Лаури Марканин 28 оноогоор багаа тэргүүлсэн бол Коэнто Жорж 24 оноо, 9 самбар, 10 дамжуулалт, Жэйрин Жексон Жуниор 20 оноог авсан байна.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ