• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.21/ хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд ажлын хэсгээс асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, Ч.Ундрам нар 2026 оны хөгжлийн хөтөлбөрт соёл, урлагийг хөгжүүлэхэд  ганцхан чиглэлийн ажил хэрэгжүүлэх заалтыг оруулсан эсэх, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ямар арга хэмжээг хэрэгжүүлэх тухай болон бүх нийтийн биеийн тамир спортын хөгжүүлэхэд ямар ажил төлөвлөж буй талаар асуув. Соёлын сайд Ч.Номин хариулахдаа, соёл, урлагийн салбарт 30 гаруй чиглэлийн үйл ажиллагааг төлөвлөсөн боловч энэхүү төсөлд ганцхан ажил төлөвлөж оруулсан нь харамсалтай байна. Бид соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх талаарх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу төслийг боловсруулах санал тавьсан гэв. Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хариулахдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цогц төвийг аймгуудад байгуулахаар тусгасан. Ер нь жендэр болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг төрийн бүх байгууллага анхаарч ажиллах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бүх байгууллагын урсгал болон үйл ажиллагааны зардалд тусгагдах ёстой гэв. Мөн ажлын хэсгээс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тусгайлан авч үзэх нь ялгаварлан гадуурхалт хэмээн үзэж, бүхий л үйл ажиллагааны чиг үүргийн хүрээнд тэгш хүртээмжтэй оролцуулж явдаг. Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн спортын чиглэлд анхаарч байсан бол бүх нийтийн биеийн тамирын хөгжлийг дэмжих талаар анхаарч ажиллана. Мөн мэргэжлийн спортын холбоодтой хамтран бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд анхаарна гэв.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, их сургуулиудыг шинжлэх ухааны байгууллага гэж үзэх шаардлагатай хэмээн онцлоод энэ ажил ямар шатандаа явж байгаа талаар болон багшийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд хэрхэн ажиллах вэ гэсэн асуултад, Эдийн засгийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын газрын дарга Д.Баттогтох, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х. Батжаргал нар ийнхүү хариуллаа. “Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад, эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын байгууллага, шинжлэх ухаан, технологийн үйлдвэрлэлийн нэгдэл, төрийн болон орон нутгийн өмчийн музейг хамааруулж болно гэж заасан. Тэгэхээр дээд боловсролын байгууллага тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан бол эрдэм шинжилгээний байгуулагад хамруулж болно. Өнөөдрийн байдлаар ШУТИС, МУИС энэ шаардлагыг хангасан.Цаашид хэд хэдэн их сургууль шинжлэх ухааны салбарт хамааруулах хүсэлтээ ирүүлснийг судалж байна. Боловсролын яамнаас боловсролын хүртээмж, чанарыг дээшлүүлэх талаар хоёр ч ажлын хэсэг гарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 108 ерөнхий боловсролын сургууль, 95 цэцэрлэг шаардлагатай гэсэн тооцоолол гаргасан. 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд сургууль, цэцэрлэг тус бүр 45 барихаар тусгаж байна. Багшийн гурван тулгуурт бодлогыг батлан хэрэгжүүлж байна гэв. Ийнхүү асуулт, хариулт өндөрлөсний дараа байнгын хорооны гишүүд тогтоолын төслийн талаар байр сууриа илэрхийлсэн. Харин хэлэлцэж буй асуудлаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар боллоо.

Байнгын хорооны хуралдаан үргэлжлэн  Улсын Их Хурлын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Тус ажлын хэсэг Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдлыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг хүлээсэн юм.

Ажлын хэсгийн мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах танилцууллаа. Тэрбээр, ажлын хэсэг нийслэлийн Багануур, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар болон МУБИС-ын төгсөх курсын оюутнуудтай уулзалт зохион байгуулсан. Мөн сургуулийн менежментийн талаар Төв, Сэлэнгэ, Дархан, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгууд болон Хан-Уул, Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх дүүргийн боловсролын удирдах ажилтнуудад сургалт орсон байна. Хамгийн чухал нь боловсролын салбарт хийх шинэчлэлийн эрэмбэ тогтоох, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хувьд анхдагч суурь хэрэгцээ болох барилгын норм, стандартыг тодорхойлох чиглэлд судалгаа хийсэн гэв.  Тэрбээр,  стандарт мөрдөгдөөгүй, даац хэтэрсэн, багшлах боловсон хүчин дутуугаас болж, олон сургуульд багш, хүүхдийн эрх маш ноцтой зөрчигдөж байгааг нэн даруй засч залруулах шаардлагатай талаар онцлоод өнөөдөр манай ерөнхий боловсролын сургуулиудын 40-өөс дээш хүүхэдтэй бүлэгт 214,020 сурагч буюу нийт хүүхдийн 29.5 хувь нь сурч байгаа төдийгүй даац хэтэрсэн сургууль орон нутагт 39, нийслэлд 85 байна.  Тиймээс орон нутагт 150 суудалтай 10 сургууль, 320 суудалтай 9 сургууль, 640 суудалтай 5 сургууль барих хэрэгцээтэй байгаа бөгөөд харин 960 суудалтай том сургууль барих шаардлагагүй гэсэн тооцоо гарсан.

Мөн цэцэрлэгийн барилга шинээр барихад  нийт төсөвт өртөг 311.4 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд 5-6 жилд багтаан барихын тулд жилд 80 тэрбум төгрөгөөс доошгүй хөрөнгө оруулалт төсөвлөх шаардлагатай байна. Төрийн өмчит 704 сургуулийн 546 сургууль нь ямар нэг түвшинд мэргэжлийн багшийн орон тооны дутагдалтай байна. Үүнээс  20 хувиас дээш багшлах орон тоо дутуу 179 сургууль байгаа нь нийт сургуулийн  25.4 хувьд тооцогдож байна. Төрийн өмчит 1024 цэцэрлэгийн 402  цэцэрлэг багшийн тооны дутагдалтай хэмээн үзсэн. Үүнээс 148 сургууль 20 хувиас дээш багшийн орон тооны дутагдалтай байна. 2010 оноос хойш багш мэргэжлээр 47,173 оюутан төгссөн бол 18,028 нь буюу 38.2 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна. Төрийн өмчит сургууль болон цэцэрлэгүүдэд нийт 5,543 багшийн дутагдалтай гэдэг нь  бодит асуудал мөн. Багшийн хомсдлыг арилгах, элсэгчдэд болон төгсөгчдөд тавигдах шаардлагыг бууруулах, зөвхөн цалин, урамшууллыг нэмэгдүүлсэн бодлого баримтлах, багшийн ажлын зураглал, ачааллыг оновчтой тооцохгүй байх хэрэгтэй гэв. Мөн тэрбээр боловсролын салбарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар бүх талаар хэрэгжүүлэх ажлын зөвлөмжийг танилцуулагадаа тусгажээ.  Ажлын хэсгийн мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
ХУРААХ
“Бид эмэгтэйчүүд” чуулганаас...
Ч.Ундрам: Багш нарт ипотекийн...

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

Kuzmo 2025-05-21

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

3 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

3 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

3 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

16 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

16 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-02 өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2026-11-02 өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-04 өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2026-11-03 өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах