• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Гадаад бодлогын баримт бичгүүддээ гар хүрэх цаг болсон уу

Хурдацтай өөрчлөгдөж буй гадаад ертөнцөд Монгол Улс ямар бодлого баримтлах ёстой, юун дээр анхаарах, гадаад бодлогыг тодорхойлсон эрх зүйн баримтуудаа цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх цаг болсон уу зэрэг олон чухал асуудлыг хэлэлцсэн онол практикийн бага хурал өчигдөр Төрийн ордонд болов.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос бага хурлыг зохион байгуулахдаа мэргэшсэн дипломатууд, судлаачид, олон улсын харилцааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар, ахмад үеийнхэн гээд олон талын төлөөллийг урьж оролцуулсан байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Хууль зүйн байнгын хорооны Д.Цогтбаатар, С.Анар нараас гадна ҮАБЗ-ийн Стратегийн судлалын хүрээлэнгийн ахлах шинжээч Ё.Жаргалсайхан, МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал С.Мөнхбат, олон улсын харилцааны урдаа барьдаг судлаач Д.Баярхүү, Д.Уламбаяр, Д.Золбоо, Х.Баатархүү, П.Мягмардорж, А.Даваасүрэн нарын болон бусад мэргэжилтнүүд оролцов.

Дэлхий ертөнц геополитикийн хувьд хуваагдлын цаг үед байгааг бид сүүлийн үед их ярьж байгаа. Энэ цаг үед хөрш орнууд болон гурав дахь хөршийн бодлогоо тэнцвэртэй барих нь эн тэргүүний асуудал гэдгийг судлаач Д.Уламбаяр илтгэлдээ онцолжээ. Харин ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Ё.Жаргалсайхан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн арга хэрэгслээр хангах нь” илтгэл хэлэлцүүлэв.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд гадаад бодлогыг дипломат болон улс төрийн аргаар явуулна гэж заасан байдаг. Харин өнөөгийн нөхцөл байдалд эдийн засгийн аргаар явуулах нь цаг үеэ дагасан оновчтой шийдэл бөгөөд энэ чиглэлд түлхүү анхаарал хандуулах шаардлагатай байгааг тэрээр хэлж байна.

“Эдийн засгийн агуулгаар харилцааг өргөжүүлэх нь яагаад чухал юм гэдгийг дэлхийн бараг бүх улс орон Ковидоос сургамж авсан байх. Дэлхий нийтээр хатуу хөл хорио, хязгаарлалт тогтоосон, экспорт, импорт зогссон, тээвэр ложистик хүлээгдсэн олон асуудлууд бий болсон. Нөгөө талаар манай улсын хувьд хилийн боомтуудаа сайжруулах, дутагдалтай байгаа асуудлуудаа олж харах, анхаарах нэг нөхцөл болсон гэж үзэж болно. Өмнө нь бид уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог байсан бол одоо нэмүү өртөг шингээсэн, шинэ технологид суурилсан олон улсын шинэ хандлагууд руу эдийн засгаа хөгжүүлэх нь аюулгүй байдлын баталгаагаа хангах гол арга зам гэж олж харж байна” гэв. 

УИХ-ын гишүүн Ч.Анар:

-Тасралтгүй хөгжиж байгаа дижитал эрин үеийн гадаад бодлого ямар байх ёстой юм гэдэг талаар ярьж, хэлэх цаг болжээ. Бид мэдээж хиймэл оюун ухаан, инновац шинэ технологиор Хятад, Америк зэрэг их гүрнүүдийг давж чадахгүй. Харин энэ бүхнээс аль технологийг авч нутагшуулах нь ирээдүйд хэрэгтэй вэ, цаашид кибер аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар ямар бодлого баримтлах юм гээд олон асуудлыг бид ярьж хэлэх цаг болсон.

Аюулгүй байдлын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн:

Гадаад харилцааны асуудалд мэргэжлийн байхыг цаг үе шаардаж байгааг ойлгож байна. Энд илтгэл хэлэлцүүлсэн болон хэлэлцүүлэгт оролцсон судлаач, салбарынхантай санал нэг байна. Шинэ технологи, хиймэл оюун ухааны эрсдэлтэй дэлхий нийтээр нүүр тулж байгаа энэ цаг үед Монгол Улс ямар байдлаар зохицож орших юм, ингэхдээ цахим аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ гэдэг зүй ёсны асуудал. Тиймээс шаардлагатай бол Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалаа ч эргэн харах цаг болсныг үгүйсгэхгүй гэв.

Судлаач Х.Баатархүү

Судлаач Х.Баатархүү “Монгол-БНХАУ иж бүрэн стратегийн түншлэл асуудал, шийдэл” илтгэлдээ өмнөд хөршийн гадаад бодлогын үзэл баримтлалд манай улс ямар байр суурьтай байгаа, бид юун дээр анхаарах шаардлагатай байгаа талаар чухал асуулыг хөндөв. Тэрээр уул уурхайн бараа бүтээгдэхүүнд суурилсан эдийн засгийн харилцааг олон төрөл, салбарт чиглүүлэх нь ирээдүйгээ харсан зөв шийдэл болохыг онцлов. Мөн Боомтын сэргэлтийг ид ярьж байгаа энэ үед бүх боомтод зэрэг хөрөнгө оруулж хүч тарамдуулснаас тодорхой хэдэн боомтод хөрөнгө оруулалт хийх нь нь чухал болохыг нэмж анхаарууллаа.

Профессор А.Даваасүрэн

Хойд хөршийн тухайд манай улсын ноос ноолуур, мал аж ахуйн бараа бүтээгдэхүүн экспортлогдож байгаа ч импортын үнийн дүнтэй харьцуулахад сүүлийн гурван жилд тасралтгүй алдагдалтай байгаа тухай профессор А.Даваасүрэнгийн илтгэлд дурдагдсан нь анхаарал татаж байлаа.

Харин ахмад дипломатуудын хувьд, улам ээдрээтэй болж байгаа энэ үед гадаад бодлогын үзэл баримтлалдаа залгамж чанарыг эрхэм болгох шаардлагатайг сануулан хэлэв. Ахмад дипломатч Хаасандай “Хүн бүр дуртай сэдвээрээ, хүссэн улс орноо, тэдний удирдагчдыг дур дураараа доромжилдог боллоо. Хүн бүхэн гадаад бодлого судлаач болчихсон байна. Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуртай болгон нь бүх л сэдвээр ярьж, олон нийтэд үнэн худал мэдээлэл хүргэж байна. Гэтэл гадаад бодлого гэдэг маш эмзэг салбар. Тийм ч учраас газар орон бүрээр мэргэшиж ажилладаг. Хөрш орнууд, Америк, Европ, Ази зэргээр бүс нутаг бүрээр мэргэшиж байж илүү зарчимд нийцсэн, олон талтай мэдээлэл болно. Гэтэл өнөөдөр дуртай болгон нь энэ сэдвээр ярьж ард түмнийг төөрөгдүүлж байгаа нь Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл болохыг ч үгүйсгэхгүй” гэсэн юм.

Зарим судлаачид гадаад бодлогын өнөөгийн чиг хандлага болон учрах эрс­дэл зэргийн талаар илтгэлдээ онц­лон дурдсан. Харин хэлэлцүүлгийн үеэр эрсдлээс айх биш эрсдлийг тоо­­цож, зохицож амьдрах цаг үе гэж ир­сэн­­тэй олон судлаач санал нэгдэж байлаа.

Эцэст нь, гадаад бодлогын асуудалд анхаарах олон чухал санал, шийдэл байгааг олж харснаа хурлын зохион байгуулагчид дүгнэн ярьсан юм. Ялангуяа шийдвэр гаргах, бодлогын түвшний асуудлыг цаашид анхаарч, шаардлагатай бол Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Дипломат албаны тухай хууль зэрэг эрх зүйн баримт бичгүүдэд өөрчлөлт хийх ажлыг санаачилж, манлайлал үзүүлэхээ УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хэлэв.

Д.Цогтбаатар: “Нео-риалист супер прагматизмын үе” ирсэн

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар сонирхолтой санал хэлсэн нь өнөөгийн олон улсын харилцааг “нео-риалист супер прагматизмын үе” гэж тодорхойлов. Тэрээр “Шийдвэр гаргагчид олон улсын харилцааг хүслээрээ удирдаж, засах биш олон улсын харилцаа нь шийдвэр гаргах үйл явцыг зөв голдрилд нь оруулж явдаг институцлэгдсэн тогтолцоотой. Өнөө цагийн олон улсын харилцааны бодлого 2000 оны үеэс эрс өөр болсон. Одоо гарч байгаа шийдвэрүүдээс  харахад урьд өмнөх бидний мэддэг прагматик шийдвэрүүдээс тэс өөр болсон. Надад ашигтай юу, ашиггүй бол цаанаа байж бай гэдэг хандлага бий болчихлоо. Гадаад бодлогод дипломат арга зам гэхээс илүү том тоглогчид бяраа харуулсан цаг үе хүссэн хүсээгүй ирчихлээ. Энийг сайн уу, муу юу гэж бид дүгнэж цэгнэх цаг үе биш. Харин энэ нөхцөл байдалд яаж бид зохицож гадаад бодлогоо цааш авч явах вэ гэдэг л бидний гол асуудал. “Нео-риалист супер прагматизмын үе" үед Монгол Улсын гадаад бодлого мэргэжлийн болоод мэргэшлийн шинж чанар руу онцгойлон анхаарах шаардлагатай. Яагаад гэвэл ашиг сонирхол дээр шууд суурилсан харилцаа явж байна. Хэлэлцээрийн ширээний ард суулаа, ширээний цаана сууж байгаа талын уламжлал, сэтгэхүй, ашиг сонирхол гээд бүх талаас нь авч харж чадахгүй бол хэлэлцээр амжилттай явахгүй.  30 жилийн өмнө даяаршлын логикоор бол бүгдээрээ найрсчихсан, дайсан байхгүй болчихсон байлаа. Энэ үед их гоё улс төржсөн популист үгээр явж болоод байсан. Одоо найрсаг байдлаар тэгж, “гуйлгачилж, гуйрамчилж ашиг сонирхлоо хамгаалдаг үе дуусчихсан. Нэг нэгнийхээ соёл иргэншлийг хүлээн зөвшөөрөхгүйгээр цааш явах боломжгүй. Өмнө нь “peaceful existence” буюу энх тайвнаар зэрэгцэн орших гэдэг асуудал огт яригдахаа больчихсон байсан бол өнөөгийн супер прагматизмын үед хүссэн хүсээгүй энэ асуудал эргэн ирж байгаа. Шинэ тэнцвэртэй байдал гэдэг зүйл бас гарч ирсэн. 2022 оны нэгдүгээр сард Цөмийн зэвсэгтэй орнууд хамтарсан мэдэгдэл гаргасан. Цөмийн дайн байж болохгүй, энэ дайнд ялагч гэж байхгүй гэж зарласан. Энэ асуудлыг одоо шинэ удирдлагууд гарч ирсэн, энэ мэдэгдлийн үзэл санааг дахин нэг тодотгох цаг болсон. Ялангуяа манай улс Цөмийн зэвсгээс ангид улсын хувьд олон улсын түвшинд дахин ярьж хэлэх хэрэгтэй. Геополитик, гадаад ертөнцийн энэ шинэ эринд Цөмийн эрсдэл байхгүй гэдгийг баталгаажуулах нь манайх шиг улс оронд том баталгаажуулалт болох учиртай. Жижиг орны бид тайван амьдармаар байна. Олон улсын харилцааны зөрчил мөргөлдөөний талаар их ярьдаг. Сүүлийн хоёр жилд байдал маш эвгүй байна гэж ярьж байсан бол одоо тэр эвгүй байдал харамсалтай нь биднийг гүйцээд ирчихлээ. Тэгэхээр “пиар”-ын үе дууссан, одоо бодит харилцааны үе ирсэн шүү” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 19 (7515)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Бөхийн төрлүүд
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Налайх дүүрэгт менингококкт...
Зургаахан шүүгчийн “нууц” ба 600...

Гадаад бодлогын баримт бичгүүддээ гар хүрэх цаг болсон уу

НЯМСҮРЭН 2025-01-30

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

15 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

16 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

16 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

16 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

16 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

16 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах