• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Зургаахан шүүгчийн “нууц” ба 600 шүүгчийн нэр хүнд

Б.БАЯР

Монголын төрийн эрх мэдлийн гурван засаглал байдаг. Түүнд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл багтдаг. Тэдний хоёрынх нь хооронд нэг ийм зөрчил яваад удсан. Гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайд нь “Зарим шүүгч авлигачдыг хамгаалж, өөрсдөө авлигад холбогдож байна” гэж мэдэгддэг. Шүүх засаглалын удирдах байгууллага ШЕЗ “Энэ нөхөрт хариуцлага тооцож, Үндсэн хуулийн Цэцэд өгч шийдүүлэх хэрэгтэй” гэж хуралддаг. Хамгийн сүүлд, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд “Одоо байгаа ерөнхий шүүгч Д.Ганзориг солигдоогүй үед нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй. Энэ бүх газруудын цаана нууцаар байранд орсон. СӨХ-той хуйвалдсан хүмүүс бүгд шүүгч нар байгаа. Шүүгч нар хэргээ ч шийдэж чадахаа больсон. Тийм учраас би парламентыг уриалж байна. Үүн дээр сонсгол хийх ёстой. Олон нийтийн мэдэх эрхийг хангах ёстой. Тэр шүүгч нарт хандаж хэлэхэд Ерөнхий сайдыг огцруулах гээд Ерөнхий зөвлөлийн гишүүдээ архидуулаад явж байхын оронд наад авлигачидтайгаа тэмц. Мега төслүүдийн ард байгаа бүх шүүгчийн асуудлыг нэг л өдөр парламент ярина гэдэгт би огт эргэлздэггүй. Шүүгч нар нь өөрсдөө авлигач, тэд нар яаж авлигатай тэмцэх юм. Мега төслүүдийн ард байгаа бүх зүйл Захиргааны хэргийн шүүх дээр гацсан. Тавантолгой цахилгаан станц шүүх дээр л гацсан” гэсэн юм.

Харин шүүх энэ сарын 27-ны даваа гаригт ШЕЗ-өөс “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдааны явцад шүүх, шүүгчийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийснийг ШЕЗ-ийн 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд уг мэдээлэл нь шүүгчийн ажил хэргийн нэр хүнд, хараат бус байдалд сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн. Тодорхой эх сурвалжгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл нь шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд харш, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах үр дагавартай юм. Иймд ШЕЗ-өөс хууль ёсыг дээдлэхийг Ерөнхий сайд Танд мэдэгдье” гэсэн мэдэгдлийг гаргав. Мөн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мэдэгдэл гаргасан байна. Түүндээ “Ерөнхий сайдын мэдэгдлүүдэд удаа дараа дурдагдсан “Захиргааны шүүхийн шүүгч нар авлигад байр авсан” гэх асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй, ноцтой мэдээлэл бөгөөд АТГ, ЦЕГ зэрэг гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийн хүрээнд мөрдөн шалгах байгууллагуудаар шалгагдан тогтоогдох, хуульд заасан зохих журмаар шийдвэрлэгдэх бүрэн боломжтой байхад хууль ёсны арга замаар асуудалд хандахгүйгээр, олон нийтэд хандаж “Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар авлига авдаг”, “Байрыг орцоор нь шүүгч нар авсан байгаа”, “Шүүгчтэй хуйвалдсан СӨХ”, “СӨХ-ны ард байгаа шүүгч” гэх зэргээр тодорхой нэр хаяггүй мэдэгдэл удаа дараа хийж, Захиргааны хэргийн шүүхийн хууль ёсны үйл ажиллагааны эсрэг олон нийтийг турхирч байгааг эсэргүүцэж байна. Шүүн таслах ажиллагааны тоон мэдээ, бодит баримтуудаас үзвэл, “Мега төслүүдийн 60 хувь шүүх дээр шийдэгдсэн”, “Бүх мега төслүүд захиргааны шүүх дээр гацаж байна”, “Төслүүдийг нь шүүх гацаагаад байгаа” гэх Ерөнхий сайдын мэдэгдэл бодит үнэнд нийцэхгүй болно. Түүнчлэн, “Шүүгч тендер авсан”, “Авлига авч тендерийн хэрэг маргаан шийдвэрлэсэн” асуудлын талаар мэдсэн, мэдээлэл авсан тохиолдолд аливаа этгээд уг асуудлаар гэмт хэргийг шалгах, мөрдөх үүрэгтэй байгууллагад мэдээлэл, баримтаа өгч шалган шийдвэрлүүлэх үүрэгтэй, ийм гэмт хэрэг, сахилгын зөрчил үйлдсэн гэх сэжүүр, баримт байгаа бол холбогдох шүүгчийн талаарх мэдээллийг зохих байгууллагад нь өгч шалгуулах арга хэмжээ авахын оронд УИХ-ын нээлттэй чуулганы хуралдаанд болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хариуцлагагүй мэдээлэл удаа дараа хийж байгаа нь шүүн таслах ажиллагаанд сөргөөр нөлөөлж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах, шүүхийн бие даасан, хараат бус байдалд нөлөөлөх үр дагаварт хүрч болохыг дурдах нь зүйтэй” гэжээ.

Эндээс нэг зүйл харагдаж байна. Тэр нь, Ерөнхий сайд “зарим шүүгч”-ийн эвгүй асуудлын тухай ярьж, ШЕЗ болон Захиргааны шүүхээс “шүүхийн нэр хүнд, хараат бус байдал”-ыг хамгаалж мэдэгдэл гаргажээ.

Өөрөөр хэлбэл, нэг талаас зургаан шүүгчийн “нууц”-ыг хөндөхөд нөгөө талаас “шүүхийн нэр хүнд”-ээр хамгаалж байгаа дүр зураг харагдаад байгаа юм. Ерөнхийдөө, “Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино” гэдэг л болчихсон хэрэг л дээ.

Гэхдээ олон нийт ойлгож хараад байгаа шиг шүүгч нар өөрсдөө бас үүнийг ухах учиртай. Шулуухан хэлэхэд, хуулийн дээгүүр алхдаг хэдхэн шүүгчийн хувийн зан чанар, биеэ авч явах байдал, ёс суртахууны тухай яригджээ. Хэрэв Ерөнхий сайдын хэлсэн фактыг бүх шүүгч үйлддэг бол энэ шүүх байгууллага чинь яаж ингээд байж байх вэ дээ.

Мэдээж хэрэг, энэ нь Ерөнхий сайдын хэлсэн үг болохоор зүгээр нэг гудамжны дэл сул яриа гэж харагдахгүй байна. Тэр агуулгаараа, тэдгээр тав, зургаа буюу хэдхэн шүүгчийн асуудал илүү тодорхой яригдах биз. Харин тэр цагт зургаахан шүүгч нь шүүх эрх мэдлийн нэр хүнд болоод 600 шүүгчийн нэрээр бамбай хийгээд үлдэж байгаа нь харамсалтай л явдал болж хувирах вий. Учир нь шүүхийн нэр хүнд нь шүүгч бүрийнхээс нийлж бүрддэг.

Урьд нь улс даяар мэдэгдсэн зохисгүй үйлдлүүдийг зарим шүүгч гаргаж шүүх болон Шүүхийн сахилгын хороо асуудлыг шийдэж л байсан. Ганцхан жишээ дурдахад, ковидын үеэр нэр бүхий шүүгч нар өмгөөлөгч, мөрдөх байгууллагын гүйцэтгэх ажилтнуудтай “уулзсан” талаар нийтээрээ мэднэ. Тэр асуудлыг Шүүхийн сахилгын хороо хэлэлцэх үед нэг шүүгч нь “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26.2-т заасан Шүүгчийн халдашгүй байдал, Шүүхийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасан Шүүгчийн халдашгүй байдал, Эрүүгийн хуулийн 13.8 дугаар зүйлд заасан Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрсний бичлэг хийж дамжуулах, тараах, 13.10 дугаар зүйлд заасан Хувь хүний нууцад халдах, 13.11 дүгээр зүйлд заасан Хувь хүний нууцыг задруулах, 13.12 дугаар зүйлд заасан Хууль бусаар мөрдөж мөшгөх, 13.14 дүгээр зүйлд заасан Худал мэдээлэл тараах, 21.13 дугаар зүйлд заасан Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих гэж заасныг тус тус зөрчиж, 2021 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр олон нийтийн цахим хэрэгсэл болох фэйсбүүк, твитер зэрэг цахим хуудсаар “Хонгилын шүүгч нар, шүүхийнхний завхайрал” гэх мэтээр тэр өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх ... хотхоны ... тоотод болсон найз нөхдийн цугларалтын бичлэгийг тус байрны СӨХ-ны хяналтын камераас хийж аван, хууль бусаар мөрдөн мөшгөж, олон нийтэд хууль бусаар тараасан хууль зөрчсөн явдалд миний бие Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу мэдэгдээгүй анхаарч үзнэ үү. Миний бие уг асуудалд холбогдсондоо маш их харамсаж байгаагаа үүгээр илэрхийлж байна” гэж байв. Харин Шүүхийн сахилгын хороо шийдвэр гаргахдаа “Холбогдох шүүгч нар Ковидоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ буюу хөл хорионы хязгаарлалтын үед, ажлын өдөр, ажлын цагаар олноороо цуглан, өмгөөлөгч болон АТГ-ын ажилтантай уулзаж, архидан согтуурсан нь шүүгч нийтээр дагаж мөрдөх хууль, Засгийн газрын шийдвэрийг биелүүлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид хамаарах “өмгөөлөгч”, “АТГ”-ын ажилтантай “найз нөхөд” нэрийн дор уулзсан. Мөн “Шүүгч болон бусад этгээд нь цахилгаан шатанд биеэ зохисгүй байдлаар авч явсан нь олон нийтэд цацагдсан” зэрэг нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хөсөрдүүлж, шүүхийг жигшин зэвүүцэх ард түмний дургүйцлийг бий болгосон, шүүхийн өндөр нэр хүндэд ноцтой хохирол учруулсан төдийгүй шүүхийн тогтолцоонд бүхэлд нь сөргөөр нөлөөлөх хэмжээний зохисгүй үйлдэл гэж ойлгогдохоор байна” гэсэн байдаг юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 19 (7515)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Үндэсний спорт
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Гадаад бодлогын баримт...
Д.Сүнжид: Өвөл хаврын уралдаан...

Зургаахан шүүгчийн “нууц” ба 600 шүүгчийн нэр хүнд

Kuzmo 2025-01-30

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

5 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

5 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

6 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

6 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

18 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

18 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-02 өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2026-11-04 өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2026-11-02 өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-03 өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах