• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө эсрэг дөрөв дэх жагсаалын “гал”-ыг тавьсан уу?!

Б.БАЯР

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-нд энэ албан тушаалд томилогдож байв. Түүнийг анх Ерөнхий сайдаар томилогдоход л “Томилолтын хугацаа нь зургаан сар” гэж ярьж байв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эхлүүлсэн хугацааг зургаан сараас нь хойш залгасан. Тухайн үед COVID-19 гээд иргэдийн хөл хориотой, улсын хил хаалттай, эдийн засаг хасах заачихсан байсан. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ шиг дөнгөж хоёр дахиа УИХ-ын гишүүн болсон улстөрч тэр үеийг даагаад гарна гэдэгт итгэх хүн байгаагүй хэрэг л дээ. Харин тэр явсаар байгаад өнөөдрийг хүрэв.

Гэхдээ өнгөрсөн жилүүдэд түүнийг эсэргүүцсэн гурван ч том жагсаал боллоо. Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцсэн идэвхжилүүдийг эргэн харвал их сонин зүйл харагддаг.

Цаг хугацааны хувьд нэг бол Хөгжлийн банк, нүүрсний хулгай, нөгөө бол Францын “Орано майнинг” компанитай ураны гэрээ, Хятадын “Чайна энержи” компанитай хил холболтын талаар тохирох үетэй давхацдаг. 

Л.Оюун-Эрдэнэ бүр 2019 оны намар ЗГХЭГ-ын дарга байхдаа Хөгжлийн банкны хэргийг гаргаж ирж байв. Тэрээр “ЗГХЭГ-аас Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандаж хоёр албан бичиг явуулж байна. Төрийн эрх ашиг хохирвол эрх ашгийг хамгаалах хуулийн этгээд хэн бэ гэдэг нь маргаантай явж ирсэн. Үүний цаана төрийн өмч үргүй зарцуулагдаж, нийтийн эрх ашиг хохирсоор байна. Үүний нэг жишээ нь Хөгжлийн банкны зээл болж байна. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Төрд хохирол учирвал үүний хойноос хөөцөлдөж хохирлыг барагдуулдаг байгууллага хэрэгтэй байна. Энэ чиг үүргийг одоогоор прокурорын байгууллага хариуцдаг. Тиймээс Засгийн газар анх удаа энэ асуудлаар хандаж байна” гэж байв.

Дараа нь 2022 оны хавар “Хөгжлийн банкны асуудлыг цэгцлээд “Эрдэнэс Монгол” компанитай холбоотой асуудлыг гаргаж тавина. Тус компанид маш олон охин компаниуд бий. Тус бүрд нь ТУЗ-ийн гишүүд бий. Тэнд төрөөс гадна хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Тэр ажлын хэсэгт Сангийн яам, ЗГХЭГ-аас төлөөлөл оролцсон. Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ талд эдийн засаг цэгцрэхэд манай улсын ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлэхээр байгаа.

Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор манай парламентын гишүүд холбогдсон байгаа. А.Адьяасүрэнгээс эхлүүлээд. Цаана нь маш олон нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ.

Баяннуурт байгаа зарим нөлөө хүмүүстэй холбогддог. Татвар төлдөггүй хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан юм билээ. Тун удахгүй маш олон автомашинуудын жагсаал болно. үүнд олон нийт бүү автаасай гэж хүсэж байна” гэсэн юм.

Ингээд удалгүй дээрх хулгайнуудыг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн. АТГ-аас 17 хүнийг нүүрсний хулгайчаар зарласан. Тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” компанийг хувийн юм шиг эзэмшдэг” гэж удаан яригдсан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар баригдаж шалгуулж эхэлсэн. Улмаар Л.Оюун-Эрдэнийг огцруулах уриатай жагсаалууд цувсан.

Өнгөрсөн оны сүүлчээр Шанхайд “Чайна энержи” компанитай хэлэлцээр баталгаажих үед энд улс төр бужигнаад эхэлсэн. Удалгүй УИХ-аар “Орано майнинг”-ийн гэрээ ороход улам ширүүссэн. Тэгсээр бас жагсаал болсон. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны зээлийн эздийг зарлахад, нүүрсний хулгайг сөхөхөд, сая “Орано майнинг”, “Чайна энержи”-гийн гэрээ яригдахад л эсэргүүцэл гарч ирж байх жишээтэй. Уг чанартаа тэр нь Л.Оюун-Эрдэнийг гэхээсээ авлигын эсрэг томоохон арга хэмжээ, эсвэл том төслүүд хөдлөх цаг үетэй давхацдаг. Үүнийг олон нийт хараад эхэлчихсэн байна.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болсноос хойш түүнийг эсэргүүцсэн дөрөв дэх жагсаал удахгүй болж магадгүй. Яагаад гэхээр ХЗДХ-ийн сайд ийн яриад байгаа “Хөрөнгө хураах хууль”-тай холбоотой аж. Тэр нь хууль бус буюу авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг хураах агуулгатай хууль юм.

Тэр хууль батлагдвал хамгийн түрүүнд 2015 оны Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай буюу “Эдийн засгийн өршөөлийн хууль”-иар авч үлдсэн хөрөнгүүд түүнд хамгийн түрүүнд өртөнө. “Тэр хууль угаасаа хулгай нуух зорилготой байсан” гэдэг дүгнэлт үлдсэн. Учир нь 2019 онд тухайн үеийн АТГ-ын дарга “Намайг АТГ-ын даргаар томилогдож ажилласнаас хойшх хоёр жил 10 сарын хугацаанд авлигын индекс 72 байснаа 83, 103, энэ жил арай дээр 93 болсон. Энэ индекс олон үзүүлэлтээр гардаг. Үүнд хамгийн их саад болсон зүйл нь баахан бондуудыг гаднаас зээлж аваад, тэрийгээ баахан замбараагүй үрчихээд, өнөөхөө 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргаад 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөчихсөн. Хууль бус, өөрөөр хэлбэл хууль ёсоор тайлагнаагүй 33 их наяд төгрөгөө өөрсдөө гаргачихсан. Энэ нь олон улсын бүх байгууллага дээр очоод үндсэндээ Монголын нэр пад хар болсон. Энэ 33 их наяд дээр гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж болохгүй, хаалттайгаар Татварын ерөнхий газарт нууцлалтай байгаа. Үүнийг Ерөнхий прокурорын зөвшөөрсний дагуу АТГ тоонуудтай хальт танилцсан. 33 их наяд гэхээр ямар их хөрөнгө билээ. Энэ нь өөрөө олон улсын байгууллага, ялангуяа эдийн засгийн чиглэлээр хамтарч ажиллаж байгаа байгууллагуудын дургүйг маш их хүргэсэн” гэж УИХ-ын чуулган дээр мэдэгдсэн. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байх үед УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар болон Р.Гончигдорж, С.Баярцогт, Б.Наранхүү нарын гишүүд уг хуулийн төслийг идэвхтэй сурталчилж байв. Тэр утгаараа, энэ нь Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь хэлснээр “гал” авна. Аваад эхэлсэн ч байх шиг байна.

Ер нь бол, Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь эсэргүүцсэн гурван ч том жагсаалын ард гарчихсан.

Түүнчлэн дээрх жагсаалуудыг зохион байгуулж, санхүүжүүлэгчид ил болж, жагсаалын дараа Монгол Улсын хуулийн өмнө очдог. Жагсаалд Л.Оюун-Эрдэнэ ялаад, жагсаалаас хожоод байгаа дүр байдал ажиглагддаг. Тий­мээс зарим нь түүнийг “Жагсаал хий­гээд байна” гэж хардаж ч байсан юм.

Жагсаалаас гадна шүүх байгууллагын удирдлагын түвшинд Л.Оюун-Эрдэнийг огцруулах талаар яригдаж байв. Яригдах ч гэж дээ, оролдлого гарч байлаа.  ШЕЗ-ийн гишүүд 2023 оны дөрөвдүгээр сарын 17-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцох асуудлыг Үндсэн хуулийн Цэцэд тавих эсэхийг хэлэлцсэн байдаг. “Хариуцлага тооцно” гэдэг нь “Огцруулъя” л гэсэн үг. Энэ саналыг хуралдаанд оролцсон есөн гишүүний зургаа нь дэмжиж, гурав нь татгалзаж байжээ.

Дашрамд хэлэхэд, “Нүүрсний хулгай” гэж яллагдаад явж байсан хүмүүсийн сүүлийн хэдэн шүүх хурлын шийдвэр “Нүүрсний хулгай байгаагүй” гэсэн зүүлттэй гарах болсон. Ерөөсөө, том төслүүдийн 60 хувь шүүх дээр гацсан, мөн тэдгээрийн сонгон шалгаруулалтын 70 хувь нь шүүх дээр шийдэгдсэн гэх “статистик” бас анхаарал татна.

Нөгөөтээгүүр, ШЕЗ-ийн хуралдаанаар Ерөнхий сайдад хариулцлага тооцох асуудал ярьсан шиг “Хөрөнгө хураах хууль” ярьсан ХЗДХ-ийн сайд ийг Үндсэн хуулийн Цэцэд өгөх гэж талаар нэр бүхий “тал”-ууд ярьж байгаа аж. Гэсэн ч өдгөө 2024 оны УИХ-ын сонгуулийн дараах гурван намын хамтрал бөхжиж, тэр хэрээр дээрх намын “шинэ үе”-ийнхэн нам харгалзалгүйгээр нэгдэж чаджээ. Яагаад гэвэл, тэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ижил байр суурьтай болсон нь илэрхий харагдах боллоо. Түүний илрэл нь энэхүү авлигын эсрэг идеалогид суурилж буй Хөрөнгө хураах хууль болж байгаа юм. Тэдний хувьд шүүх хийгээд Үндсэн хуулийн Цэцээс айж зорилго, шийдвэрээсээ ухрахгүй л болов уу. Учир нь, тэдэнд айх шалтаг буюу нээнтэг байхгүй юм.

Түүнчлэн Ерөнхий сайдыг огцруулах санаачилга бас УИХ-аас гарч болно. Гэхдээ УИХ-ын 126 гишүүний 70 хувь нь шинэ хүмүүс болж өөрчлөгдсөн. Тэдний тухайд “Анхны чуулганаараа том төслүүдийг хөдөлгөх түүхэн шийдвэр гаргасандаа сэтгэл хангалуун байгаа” гэдгээ олонх нь хэвлэлүүдэд ярьж байна. Тэр утгаараа, УИХ ч мөн адил авлигын эсрэг, бас том төслүүдийг хэрэгжүүлэх байр суурьтай байгаа нь тодорхой харагдаж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 12 (7508)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Видео мэдээ
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Үс засуулвал идээ ундаа элбэг...
Багануурын батарей...

Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө эсрэг дөрөв дэх жагсаалын “гал”-ыг тавьсан уу?!

Kuzmo 2025-01-21

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

3 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

3 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

3 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

15 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

15 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2026-11-02 өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2026-11-02 өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2026-11-02 өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2026-11-04 өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

2026-11-03 өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах