• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Бид хүүхэд багачуудаа хамгаалж, хүндэлж чадахгүй байна

Т.Эрдмаа 

Хүүхдийн баяраар гоё шинэ хувцас өмсөөд аав, ээжээрээ хөтлүүлээд амттан шимттэнээр дайлуулаад харсан бүхнээ авхуулж, хүссэн тоглоомоор тоглоод явах нь хамгийн аз жаргалтай үе байсан. Өнөөдөр ч гэсэн өөрөө гэр бүлээрээ хүүхдийн баяраар гадуур гарах нь амьдралын минь хамгийн нандин дурсамж бүтээсэн баяр баясгалан юм. Гэхдээ энд гунигтай сэдэв хөндөх гэж байгаад уншигч та бүхэн минь уучлаарай. Хүүхдийн эрх гэдэг бол өдөр бүр ярьж, бичиж, хэлж байх маш том сэдэв. Үүний зах зухаас нь дурдъя. Монгол Улсад өнөөдөр хүүхдийн эрх байнга зөрчигдсөөр ирсэн. Товчхондоо ирээдүй хойч үе маань  эрүүл, аюулгүй орчинд амьдарч сурч боловсрох эрх нь бүрэн дүүрэн хангагдаж чадахгүй байгаа билээ.

Үүнийг бид бүгд мэддэг боловч шийдэж байгаа  асуудал алга. Иргэдийн амьжиргааны түвшнээс хамаарч хүүхэд бүр нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой өсөж бойжиж чадахгүй л байна. Ийм ч учраас иргэд “Хүүхдэд ээлгүй Монгол болжээ” гэж эрх баригчдыг шүүмжлэх болсон. 
Эрх баригчид хүүхдийн эрхийн талаар уран гоё ярьдаг ч яг шийдвэр гаргахдаа тэндэд ээлтэй асуудлыг шийдсэн нь хэд юм бол гэдгийг тунгаан бодох цаг аль хэдийн ирсэн. Нэг жишээ дурдахад өнөөгийн эрх баригчид хүүхдийг ялгаварлан гадуурхсан шийдвэр 2023 онд гаргаж байлаа. Тодруулбал, төсөв хүндэрлээ хэмнэх шаардлага гарлаа гэхэд л хүүхдийн мөнгө рүү дайрдаг нь эрх баригчдын гэм биш зан. Энэ зарчмаараа  нийт хүүхдийн 91 хувьд нь л сар бүр 100 мянган төгрөг олгоно. Өндөр орлоготой өрхийн өрхийн хүүхдэд мөнгө олгохгүй гэж байв. 

Энэ шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан  “Жилд хүүхдийн мөнгөнд зарцуулдаг 1.4 их наяд төгрөг 1.2 их наяд болно.  Иймд өндөр орлоготой 124 мянган хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгохгүй болсноор 320 тэрбум төгрөг хэмнэнэ. Судалгаанаас үзэхэд хүүхдүүдэд олгож буй мөнгөний 67 хувийг ээж, аав нь бэлнээр авч ашиглаж байна. Үлдсэн  33 хувийг нь хадгаламжид байршуулдаг” хэмээн мэдээлж байсан нь саяхан. Уг шийдвэр хэрэгжиж  эхлээд хагас жил болоход олон хүүхдийг төрөл бүрийн шалтгаанаар хассан болох нь тогтоогдсон. Иргэд ч нэлээд хэл ам хийж билээ. Тухайлбал, тэр  өндөр орлоготой өрхөд орон сууц, автомашинтай өрхүүд орж хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байлаа. Уг нь эдгээр өрх бүгд зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа гэхэд хилсдэхгүй л дээ. Дээрх хөрөнгийг шууд л бэлэн мөнгөөр худалдаж аваагүй нь ойлгомжтой. Тэгвэл 2023 оны зургадугаар  сард НҮБ-ын Хүүхдийн Сан Монгол Улсад хүний эрхийг хангахын төлөө ажилладаг бүх байгууллагууд хамтарч хүүхдийн мөнгөний талаар судалгаа хийсэн байдаг. Тэгээд хүүхдийн мөнгө олгох  зорилтот бүлгийг сонгон хамруулах арга барил нь алдаатай,  өрхийн бүртгэлийг буруу хийсэн гэсэн тайлбар гаргаж байв. Энэ алдаанаас шалтгаалж    хөтөлбөрт хамрагдах ёстой олон мянган хүүхдийг орхигдуулсан гэж дүгнэсэн.  Үүний ачаар эрх баригчид хүүхдийг ялгаварлан гадуурхсан шийдвэрээ  2023 оны долдугаар сард цуцалж бүх хүүхдэд мөнгө олгож эхэлсэн юм.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Энэ шийдвэр Монгол Улсын хүүхдүүдийн хувьд 2023 оны хамгийн сайхан шийдвэр боллоо. Хүүхдийн мөнгийг эргээд бүх хүүхдэд олгох нь эрхэд суурилсан арга хандлага учраас энэ нь зөв шийдвэр юм” гэж дурдсан юм. Эрх баригчид нь НҮБ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага анхаарч оролцохоос аргаггүй байдалд хүргэсэн бодлогын  том алдаатай шийдвэр гаргаж байхад хүүхдийн эрх яаж ч бүрэн дүүрэн хангагдах билээ. Бараг энэ талаар яриад ч хэрэггүй биз.  Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд жигд олгох нь тэгш эрх болон үл ялгаварлан гадуурхах зарчмыг хангана. Энэ нь хүүхдийн нэр төрийг хүндэтгэж, тэднийг гутаан доромжлох явдлаас зайлсхийх, эрхэд суурилсан нийгмийн хамгааллын арга хэмжээ юм. Нөгөө талаар хүүхэдтэй өрхүүдэд чиглэсэн тогтмол, сар тутмын орлого нь тэдэнд аж амьдарлаа төлөвлөх боломж олгох  баталгаа болдог. Өрхүүдэд мөнгөн тэтгэмж олгох нь  эдийн засгийг идэвхжүүлдэг талтай. Судалгаанаас харахад өрхөд шилжүүлсэн нэг ам.доллар бүр эдийн засагт 1.3-2.5  ам.долларын өгөөж авчирдаг байна. Иймд ирэх сонгуулиар байгуулагдах УИХ, Засгийн газар уг асуудалд буурь сууртай хандана л гэж найдахаас даа. 

Хүүхдийн эрхийн хууль, тогтоомж хэрэгждэггүй 

Монгол Улсад  уг нь хүүхдийн эрхийг хамгаалсан, эрх зүйн орчныг бүрдүүлсэн хууль, тогтоомж хангалттай бий. Тодруулбал, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, байна. Мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдэн орсон. Гэсэн хэдий ч хууль тогтоомжийн хэрэгжилт  хангалтгүй байна.  

Монгол Улсын хүн ам эн он гарснаас хойш  3.4 сая болж өссөн статистик гарсан.  Нийт хүн амд 18 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь 36.2 буюу 1.2 сая байна. 

Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 65090 эх амаржиж, 67874 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оноос амаржсан эх 8.5 хувиар, төрсөн хүүхэд 8.1 хувиар тус тус буурчээ. Бүтэн өнчин 2911, хагас өнчин хүүхэд 36.363, үрчлэгдсэн хүүхэд 1478 байна. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд амьдарч байгаа 460344 хүүхэд буюу нийт хүүхдийн 35.4 хувь байна. Хүнсний эрхийн бичигт 76063 хүүхэд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдэд олгож байгаа.

Нийгэмд гарч байгаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчинд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зүгээс үйлдэгдсэн байна.  Хүүхдийн тусламжийн 108 утсанд өнгөрсөн онд 117000 дуудлага мэдээлэл ирсэн дүн байгаа юм. Энэ утсанд долоо хоногт дунджаар 3500 орчим дуудлага мэдээлэл ирдэг гэсэн тооцоо бий. 

Прокурорын байгууллагын мэдээллээс харвал 2023 онд хүүхдэд хохирол учруулсан 3430 гэмт хэрэгт хяналт тавин ажиллажээ. Энэ 2022 оныхоос 17.9 хувиар өссөн үзүүлэлт аж. 

Хүүхэд зам тээврийн осолд хамгийн их өртөж амь насаа алдах, эрүүл мэндээр хохирох явдал гарсаар байна. Прокурорын байгууллагын мэдээллээс хар­вал 2023 онд авто ослын 263 гэмт хэрэгт нийт 3606 хүүхэд хохи­рогчоор тогтоогджээ.  Хамгийн сүүлд гэхэд хэдхэн хоногийн өмнө Өмнөговь аймагт баг насны хоёр хүүхэд авто ослоор амь насаа алдсан харамсалтай явдал болсон байна. Монгол Улсад хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж буй нэг жишээ нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч болж буй хүүхдийн тоо маш өндөр байгаа юм.

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан “Цагдаагийн байгууллага, Үндэс­ний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос гаргасан мэдээллээр 2023 онд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас 541 хүүхэд хохирсон байна. Энэ  оны эхний дөрвөн сарын байдлаар энэ тоо 222 байгаа. 

Энэ нь  өдөрт нэг хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж байна гэсэн үг. Энэ бол 3.5 сая хүн амтай Монгол Улсын хувьд маш өндөр тоо. Бидний үзэж байгаагаар гамшгийн хэмжээнд хүрсэн тул тусгайлан арга хэмжээ авах шаардлагатай. Бид хүүхэд багачуудаа хамгаалж, хүндэлж чадахгүй байна. Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газраас авсан мэдээллээр хүчингийн гэмт хэргийн улмаас үзлэг шинжилгээ хийлгэсэн хүүхдийн тоо сүүлийн таван жилд 4477 байна. Орон нутагт энэ тоо 1903 байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт. Үзлэг шинжилгээ хийлгэсэн хүүхдийн тоог шүүхээр шийдэгдсэн хэргийн тоотой харьцуулбал маш том зөрүүтэй. Ямар шалтгааны улмаас зөрүү байгааг судлах болно. Хүүхэд хохирсон гэмт хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь онцгой горимоор явах ёстой.  Хамгаалалтыг сайжруулж, сэтгэл зүйд нь анхаарах учиртай ч эдгээр нь хангалттай хийгдэхгүй байгаа эсвэл гэмт хэргийг илчлээд шийдэгдэх хүртэл нь явах сэтгэл зүйн бэлтгэл хүүхэд, гэр бүлийнхэнд нь байхгүйгээс гомдлоосоо татгалзах тохиолдол байна” гэлээ.

Үүнээс гадна Хүний эрхийн Үндэсний комисст /ХЭҮК/  2020-2023 оны байдлаар хүүхдийн эрхтэй холбоотой 388 гомдол иржээ. Комисст ирж буй гомдол мэдээллээс харахад хүүхдийн эрх, тэр дундаа сурч боловсрох, халдашгүй, чөлөөтэй байх болон аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байх, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, мэдээлэл авах зэрэг олон эрх нь зөрчигдсөн гэсэн байна. Яг дээрх  асуудлаар ХЭҮК хандах иргэдийн тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа аж.

Хүүхдийн эрхийн судлаачид   Монгол Улсад  хүүхдийн тулгамдсан асуудлын нэгд хүүхдийн хөдөлмөр эрхлэлт ордог гэж үзжээ.  Хөдөлмөр эрхэлж байгаа таван  хүүхэд тутмын гурав нь 5-12 насных байна.  Мөн таван хүүхэд тутмын хоёр нь аюултай ажил эрхэлдэг гэж байгаа юм.  Ийм ажил эрхэлж байгаа хүүхдүүдийн 31.7 хувь нь охид, 68.3 хувь нь хөвгүүд бөгөөд ихэнх нь хөдөө амьдардаг гэсэн судалгаа гарчээ.  Түүнчлэн сурч боловсрох, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд суралцах шаардлага хангагдахгүй байна гэжээ. Тухайлбал, сургуулийн барилга, байгууламжаас эхлээд зөрчилтэй асуудал бишгүй л байгаа аж. Саяхан Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургууль төгсөж буй нэгэн охин “Хогийн боловсролын систем” гэж хэлсний төлөө зарим хүн түүнийг “ад” үзэв. Тэр охин үнэнийг л хэлсэн. Өнөөдөр ЕБС-ийн ном, сурах бичиг нь үг үсэг, утга найруулгын  алдаатай хэвлэгддэг нь үнэн. Бас сургалтын программ нь ч хүүхдэд дарамттай, ойлгомжгүй байгаа нь ч үнэн. Ердөө энэ хоёр жишээ л дээрх үгийг хэлэх хангалттай шалтгаан болно. Монголчууд Эрт ургасан чихнээс Хожуу ургасан эвэр урт гэж хэлдэг. Энэ үг  товчхондоо шинэ залуу үе илүү чухал, илүү холыг хардаг гэж хэлээд байна хэмээн ойлгож болох юм.  Ийм учраас боловсролын системд эрс шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага байгаа юм. Учир нь орчин үеийн технологи, мэдээллийн хөгжлийн эрин үед манай боловсролын систем үнэндээ тохирохгүй байгааг бид мэдэж харж байгаа шүү дээ.  

Бас нэг тулгамдаж буй асуудал бол хүүхдийг  цахим орчин хамгаалах явдал. Өнөөдөр дөнгөж сууж сурсан хэл, хөлд ороогүй бяцхан үрс томчуудын гар утсыг булаалдах болсон. Өөрийн дуртай хүүхдийн дуу  сонсоод, хүүхэлдэйн кино үзээд байгааг бид мэднэ. Яах аргаггүй тэдний амьдрах орчин нөхцөл нь өнөөгийн технологийн дэвшил учраас тэр байх л даа. Гэвч үүнийг дагаад хүүхдүүд цахим халдлага,  хүчирхийлэлд өртөх, залилуулах асуудал гарсаар. Хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүмүүс ч уг асуудалд өртөж байгаа билээ. Үүнийг одоохондоо олон улсад зохицуулж чадахгүй л байгаа юм. Тэгвэл  ITU, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжид хүүхдийн өдөрт интернэтэд зарцуулах хугацааг 120 минутаас ихгүй байлгахыг зөвлөдөг. Гэвч 13-18 насны хүүхдийн нийгмийн сүлжээ ашиглахад зарцуулж буй дундаж цаг 231 минут байна. Уг нь дээрх зөвлөмжийг үр хүүхдүүддээ хэрэгжүүлээд сурчихвал дэлгэцийн хамаарлаас үүдэлтэй өвчин, цахим халдлага, гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэх боломж юм.

Монгол Улсад нийгмийн эрсдэлт бүлэгт хамаардаг хагас, бүтэн өнчин хүүхдийн эрхийн асуудал тулгамдсан хэвээр байна хэмээн ХЭҮК дүгнэжээ. Монгол Улсад 2022 оны байдлаар хагас өнчин 36363, бүтэн өнчин 2911 хүүхэд байна. Асрамж, халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийг гэр бүлийн байдлаар нь авч үзвэл 2023 онд хагас өнчин 334, бүтэн өнчин 220, гэр бүлтэй хүүхэд 341, олдмол 29 хүүхэд байгаа аж. Эдгээр хүүхдүүдийн хувьд сургууль, цэцэрлэгт хамрагдалт болон МСҮТ, их, дээд сургуульд суралцдаг эсэхийг хянах боломжтой, эрүүл мэндийн үйлчилгээнд тогтмол хамрагддаг байна. Гэвч их, дээд сургуульд хамрагдсан эсхүл төгссөн оюутнуудын статистик мэдээлэлд хагас болон бүтэн өнчин хүүхдийн мэдээлэл байхгүйгээс хэдэн хувь нь дээд боловсрол эзэмшиж байгаад дүгнэлт хийх боломжгүй болгож байгаа юм. Цаашлаад бүтэн өнчин хүүхэд их, дээд сургуульд сурах хугацаанд нь  төрөөс сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх болон амьжиргааг нь дэмжих тэтгэлэг  олгох асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай байна. 

Монгол Улсад  төрийн хараа хяналтад байгаагаас бусад ах, дүү хамаатан садан, өвөө, эмээгийндээ амьдарч буй хагас болон бүтэн өнчин хүүхдүүд эсэн мэнд аж төрж байгаа эсэх, авах ёстой тэтгэвэр, тэтгэмж бүрэн гүйцэд авч байгаа эсэх, өөртөө зарцуулж байгаа эсэх, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуульдаа хамраг­даж байгаа эсэхэд хяналт тавих механизм хангалтгүй байна.

Эцэг, эх байх эрхийг шүүхийн шийдвэрээр хассаны улмаас хүүхэд хагас болон бүтэн өнчин болсон тохиолдолд хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, хүүхдийн тэтгэвэр, хүүхдэд ногдох өмч хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр орхигдуулж байгаа юм.

Улсын төсвөөс хүүхэд хамгааллын үйлчилгээнд жил бүр  найман тэрбум төгрөг төсөвлөн зарцуулж байгаа. Тэгвэл 2022-2023 оны Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн зардалд аудит хийхэд  холбогдох хууль, журмыг мөрдөөгүй, гүйцэтгэлд суурилсан зардлын төлөвлөлт хийдэггүй, санхүүгийн сахилга бат сул зэрэг хэд хэдэн зөрчил гарчээ. 

Харин 2024 оны төсөвт  хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг нэмэгдүүлж, 14.3 тэрбум төгрөг тусгасан гэдэг.  Энэ санхүүжилт өмнөх жилүүдийнх шигээ байвал харамсалтай. Санхүүжилт нь өссөн ч олигтой хийсэн ажилгүй урдын алдаа дутагдлаа давтвал нөгөө л “Хүүхдэд ээлгүй” гэдгээрээ дуудуулах нь дамжиггүй юм. УИХ-аас сүүлийн хоёр жил дараалан хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар удаа дараагийн сонсгол,  хэлэлцүүлэг  зохион байгуулсан ч үр дүнд хүрсэн шүү гээд гаргаад тавих, хэлж ярих тайлан мэдээлэл алга. Тэгэхээр тэр сонсгол, хэлэлцүүлэг цаасан дээр л буусан асуудал болж хувирсан гэхэд хилсдэхгүй биз.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин #ҮзэлБодол #Дугаарын60мөр

2024 оны тавдугаар сарын 31. Баасан. №055 (5973)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!
“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?
ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ
“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Засгийн газар
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Намууд
  • •Улсын Онцгой Комисс
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Видео мэдээ
  • •Сурвалжлага
ХУРААХ
Олон улсын хүүхдийн эрхийг...
СХД-ийн 1 дүгээр хороолол таван...

Бид хүүхэд багачуудаа хамгаалж, хүндэлж чадахгүй байна

Эрдмаа 2024-06-01

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!
“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?
ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ
“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо

59 минутын өмнө өмнө

У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

1 цагийн өмнө өмнө

Хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

1 цагийн өмнө өмнө

Н.Учрал: УИХ-ын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ хэлэхийг хүсэж байна

4 цагийн өмнө өмнө

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ

4 цагийн өмнө өмнө

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

4 цагийн өмнө өмнө

“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?

4 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"Төрийн эрх барих дээд байгууллага ПАРЛАМЕНТ болохоос ЕРӨНХИЙЛӨГЧ биш"

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээнийг өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2026-03-13 өмнө

Шэй Гилжус Александр 20-иос дээш оноог дараалж авсан тоглолтын тоогоор Уилтыг гүйцлээ

2026-03-13 өмнө

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

2026-03-13 өмнө

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлалаа

2026-03-13 өмнө

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал

2026-03-13 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгдлээ

2026-03-13 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээний шигшээ шатанд "Navi" багтай тоглоно

2026-03-13 өмнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

2026-03-13 өмнө

Хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв

2026-03-13 өмнө

ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ

2026-03-13 өмнө

“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?

2026-03-13 өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь /2026.03.13/

2026-03-13 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-03-13 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2026-03-12 өмнө

Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна

САНАЛ БОЛГОХ
2026-03-11 өмнө

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн үүрч байгаа хүнд ачаа

2026-03-09 өмнө

49 хувьд маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг ирэхээр болжээ

2026-03-09 өмнө

2027 оны сонгуулийг Т.Бадамжунай “чиглүүлж”, Ж.Мөнхбат удирдах уу?

2026-03-09 өмнө

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр (E-9 виз) ажиллах хүсэлтэй иргэдийн АНХААРАЛД

2026-03-09 өмнө

"Том бүтээн байгуулалтад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр хэрэглэнэ"

2026-03-10 өмнө

Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ

2026-03-10 өмнө

АН “ардчиллын дайсан” болов уу?!

2026-03-10 өмнө

Бага тэнгэр болон ойр орчмоор цахилгаан хязгаарлана

2026-03-09 өмнө

Өчигдөр 88 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ

2026-03-09 өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ

2026-03-10 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2026-03-10 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-03-13 өмнө

“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?

2026-03-11 өмнө

Э.Бат-Үүл: Монголын шүүхийг зайдалсан МАН-ыг хандыг нь дарах хэрэгтэй

2 өдрийн өмнө өмнө

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна

2026-03-11 өмнө

Г.Занданхүү:“Дээрэлхүү” гэгддэг Оросын урлагийн сургуулиуд яадгийг мэдэх үү

2026-03-11 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2026-03-09 өмнө

27 иргэний амь насыг авран хамгаалав

2026-03-13 өмнө

ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ

2026-03-12 өмнө

Туулын хурдны замын барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна

2026-03-11 өмнө

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

2026-03-09 өмнө

Монголын хүүхдийн ордон, Гурван гал ХХК болон ойр орчмоор цахилгаан хязгаарлана

2026-03-12 өмнө

Н.Алтанхуягийг цагаатгасан тогтоолуудыг хүчингүй болгож, шүүхээс тайлбар гаргажээ

2026-03-12 өмнө

Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна

2026-03-12 өмнө

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг дэмжинэ

2026-03-12 өмнө

Г.Занданшатар:Иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, хаана ч хүрэхийг харууллаа

2026-03-10 өмнө

“Оюу Толгой” төсөл 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа

2026-03-10 өмнө

“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?

2026-03-12 өмнө

Баянгол зочид буудлын ойр орчмоор цахилгааны хязгаарлалт хийнэ

2026-03-13 өмнө

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлалаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах