• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Протокол: Сонгуулийн үеэр хуурамч хаяг, хиймэл оюун ухааныг хориглох боломж бий юу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:22 цагт гишүүдийн 51.4 хувийн ирцтэйгээр эхэлж Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.  УИХ-ын чуулганы протоколыг хүргэе.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Хэлэлцэж байгаа асуудлыг дэмжиж байгаа. Сая УИХ-ын дарга Г.Занданшатар ч дурьдлаа.Томилгооны сонсгол хийхгүйгээр албан тушаалаар орж байгаа хүмүүсийг албан тушаалаар нь явуулдаг болох хэрэгтэй. Бусад хүмүүсийн тухайд хуулиараа явж болно. Гэхдээ нэг асуудал байна. 2008 оноос өмнө СЕХ-г улс төрийн нам бүрдүүлдэг байсан.  Үүнээс хойш  төрийн албан хаагч нар бүрдүүлдэг болсон. Гэтэл төрийн  албан хаагчаас чөлөөлөгдчихөөд СЕХ-ны гишүүн хэвээр байдаг. Тиймээс цаашдаа хуульд өөрчлөлт оруулж төрийн албан хаагчаас чөлөөлөгдвөл СЕХ-ноос чөлөөлөгдөх эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй. ЦЕГ-ын даргаас хоёр зүйл асуумаар байна.  2024 оны сонгуульд сөргөөр нөлөөлөх хоёр хүчин зүйл  байна. Нэгдүгээрт, сошиал медиа орчин. Албан бус мэдээгээр  Монгол Улсад  2.6 сая  фэйсбүүк хэрэглэгч байгаагийн 1.5 сая нь хуурамч хаяг  байна гэсэн судалгаа гарсан.  Тиймээс сонгуулийн үед доромжилсон, гүтгэсэн, харлуулсан, хуурамч хаягуудыг илрүүлэх техникийн болон эрх зүйн боломж байна уу. Хоёрдугаарт, хиймэл оюун ухаан, сошиал медиагаар дамжуулаад хүний хийгээгүй, яриагүй хийсэн болгодог үйлдлийг илрүүлэх хариуцлага тооцох  техник, болон эрх зүйн хүрээнд боломж байна уу.

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд:

-Монгол Улс Ази тивдээ сошиал медиа, фэйсбүүк хэрэглэгчдээр дээгүүр явж байна. Цагдаагийн байгууллагын хэмжээнд тролл, хуурамч хаягийг илрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Томилогдсоноосоо хойш кибер гэмт хэрэгтэй  тэмцэх  40 хүний бүрэлдэхүүнтэй хэлтсийг 80 хүний бүрэлдэхүүнтэй болгосон. Мөн техник хэрэгсэл, алба хаагчдын мэргэжил, чадварыг дээшлүүлэх чиглэлээр нэлээд ажил хийсэн. Бидэнд техникийн боломж дутуу байгаа. Техник байнга шинэчлэгддэг. Хурамч хаяг үүсгэж, хүний нэр хүндэд халдаж байгааг 2023 оны  жилийн эцэст  50.3 хувьтай  илрүүлсэн.

Эрх зүйн хувьд бид боломж байна гэж харж байна. Харилцаа холбооны зохицуулах газраас хуурамч мэдээлэл түгээсэн гэж үзвэл интернэт орчинд мэдээлэл түгээх эрхийг нь хаах бүрэн боломжтой. Хиймэл оюун ухааны хувьд 2023 оны гуравдугаар сараас гарч эхэлсэн. Хиймэл оюун ухаанаар хийж байгаа үйлдлийг шинжээчийн дүгнэлтээр хуурамч гэдгийг гаргах боломжтой.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Сонгуулийн  өмнө СЕХ-ны бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт ороод байвал хардах  тохиолдол гарч болзошгүй юм.  Өнөөдрийн(өчигдөр) СЕХ-ны гишүүнээр томилох чөлөөлөх асуудлыг дэмжиж байна. Үүн дотор цагдаагийн байгууллагын  удирдлагуудыг албан тушаалаар орж байгаа юм байна. Тодорхой зүйл дээр анхаарахыг хүсэж байна. Энэ удаа гишүүдийн тоо нэмэгдсэн. Тэр дотроо 48 хүн жагсаалтаар сонгогдохоор болсон.  Жагсаалтын 48 дотор янз бүрийн юм болно. Олон түмэнд нэр нүүрээ барсан, янз бүрийн  хэрэгт холбогдож  байсан,  хуулиар шийтгэгдэж байсан хүмүүс хүртэл орж ирнэ. С.Баярцогт  шүүхээр цагаатчихлаа. Одоо жагсаалтын ард ороод ирэх боломжтой. Дараа нь зарим нэг хүмүүс шүүхээр шийдүүлээд орох ирэхийг үгүйсгэхийн арга байхгүй. Жишээлбэл, Ч.Сайханбилэг шүүхийн шийдвэр гараагүй гээд ороод ирэх боломжтой.  Намын жагсаалт их хор уршигтай.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-СЕХ-ны гишүүдийг дэмжиж байгаа. Жишгийн дагуу явж байгаа байх. Гурван асуулт асуумаар байна.  Цахим орчин дахь хуурамч хаяг, гүтгэлгүүд, хиймэл  оюун ухаанаар хийж байгаа үйлдлүүдийг 30 секундээс гурван цагийн хугацаанд тодруулж, олж чадна гэдгийг сая хэллээ. Сонгуульд 126 нэр дэвшинэ.  Сонгуульд дэвшиж байгаа хүн бүрийн асуудлаар тойрог дээр янз бүрийн зүйл гарна. Тэгэхээр техникийн боломж нөхцөл энэ олон зуун мянган хүний асуудлыг шалгах боломж байгаа юу. Ажиллах  мэргэжилтнүүд хүрэх үү. Хоёрдугаарт, бүртгэлтэй албан ёсны хаягаас бусад  газраас гүтгэлэгтэй холбоотой  хиймэл оюун ухаан ашигласан үйлдлийг шалгаж шийдвэрлээд дуустал хаагаад, шийдвэрлэсний дараа нээдэг журмыг зохицуулалтдаа оруулж болох уу. Гуравдугаарт, Сонгуулийн хууль, Нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөөд эхэллээ. Бэлэг дамжуулж явуулах, амлах,  хямдралтай үнээр өгөх, сугалаа зохион байгуулах  хориотой гэж ойлгосон. Иргэдэд сонгуулийн хуулийн тухай ойлгуулах,  сонгуулийн хууль зөрчиж байгаа мэдээллийг СЕХ-д хэрхэн хүргэх, ямар шийдвэрүүд  яаж гарах тухай мэдээллийг хэр түгээж байгаа вэ. Сонгуулийн хууль зөрчсөн асуудал гарвал хэр хугацаанд, хэрхэн шийдэх вэ.  Цагаан сараар ах дүү нартаа бэлэн мөнгө  бариад золгохоор сонгогч татсан хэрэгт орох уу.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

-Сонгуулийн жил эхэлсэнтэй холбогдуулаад 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш УИХ-ын бүрэн эрх нь хэрэгжиж байгаа гишүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд  юу хийж болох, болохгүй талаар  арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна. Маргааш /өнөөдөр/ хэвлэл мэдээллийн байгууллагуудтай уулзаж хэвлэл  мэдээллээр хуульд заасан заалтыг хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ. Ирэх долоо хоногоос УИХ-ын гишүүдэд энэ талаар арга зүйн зөвлөмж өгнө. СЕХ хуулийг тайлбарлахгүй. Гэхдээ хуулийг хэрэгжүүлэх арга зүйн туслалцаа үзүүлж, мэдээллээр хангаж, хуулийг сурталчилж ажиллах үүрэгтэй. 

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд:

-Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Сонгуулийн хууль зөрчсөн зөрчлийг шалгах дээр  боловсон хүчин хангалттай.  Үүн дээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Орон нутгуудад  сонгуулийн ажлын хэсэг нэгдүгээр сарын 10-ны дотор гараад дуусна. Сонгуультай холбоотой гомдол мэдээллийг цахим, утас, бичиг, аман хэлбэрээр очоод өгч болно. Журамд цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд  хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага болон ХХЗХ-ны саналыг үндэслэн  СЕХ хамтран баталж мөрдүүлэх журам бий. Энэ журмын дагуу ажиллана. Цагдаагийн байгууллагын  сонгуулийн үеийн хэрэг зөрчил, гомдол мэдээллийг шийдэхэд хүндрэл учирна.  Одоогоор хуурамч хаягийг хаах  ямар ч боломж байхгүй. Хуурамч хаяг байна гээд хаах хүсэлт ХХЗХ-д хүргүүлэхэд, цаашаа мета компани руу л явуулна.  Тухайн компани хуурамч хаягийг хаах эсэхийг  2-3, 15 хоногийн дараа  хариу хэлнэ. Заримдаа гурван сар  юу ч хэлэхгүй.  Энэ хооронд сонгууль дуусна.  Үүний гарц нь тодорхой төрлийн тоног, төхөөрөмж худалдаж аваад  ХХЗХ шууд хаадаг болох хэрэгтэй. Үүнийг л хийчихвэл ямар ч асуудал байхгүй.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Хуурамч хаягийг хаах технологийг сонгуулиас өмнө худалдаж авч болох уу. Хоёрдугаарт , мөрдөн шалгах явцад тухайн хаягийг  хааж зогсоох дүрэм СЕХ-д байна уу.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

-Цахим  орчинг сурталчилгаанд ашиглах журамлах тухай асуудал  хуулиар  ХХЗХ, СЕХ хамтарч  сурталчилгааны журам батална. Журамд энэ төрлийн  хэрэг зөрчлүүдийг таслан  зогсоох, тэмцэх талаар асуудлууд оруулна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа журам байгаа. Уг журмыг энэ удаагийн сонгуульд зориулж өөрчлөх шаардлагатай.  Цаг хугацааны хуваарийн дагуу ХХЗХ, СЕХ  энэ асуудлыг шийдвэрлэн журам гаргана.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Он гараад чуулганы анхны өдрөөр маш чухал асуудал ярьж байна. Сонгуулийн зургаадугаар сарын  28-ны өдрийг Монголын ард түмэн тэсэн ядан хүлээж байгаа.  Учир нь иргэд  төрийн эрх барих эрхээ эдэлдэг өдөр.Сонгууль хуулийн дагуу болж засаг төрөө байгуулахыг бүгд хүсэж байгаа. Тиймээс  энэ ажлыг хариуцлагатай, хуулийн дагуу хийж гүйцэтгэх ажил, та бүхэнд оногдож байна. Сонгуулийн саналыг хэн тоолох нь чухал.  Энийг та бүхэн тоолно. Үүн дээр хуулийн дагуу хэл амгүй, хуулийн дагуу хийх ёстой Энэ ажлыг төрийн албан хаагчид оролцож явуулна. Энэ  нь төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн маш хатуу хуулийн заалттай. СЕХ-ны даргаас асуухад, би тэр хар машинд чинь итгэхгүй байгаа.  2020 оны сонгуулийг баталгаагүй машинаар хийсэн. Одоо баталгаажуулаад, шинэчлээд найдвартай болгож чадсан уу.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

-Сонгуулийн санал тоолох машины  хүрэлцээг  2023 оны төсвийн тодотголд  эх үүсвэр тавиулаад тоо ширхэгийн хувьд хүрэлцээтэй авсан.  Нөхөн бүрдүүлэлтийг хийсэн. Машинаа  ашиглалтад бэлтгэх ажлыг хийж байна. Програм хангамжийн тал дээр монголын инженерүүд, программистууд бүх асуудлаа шийдвэрлэдэг. Үүн дээр батлагдсан хуулийнхаа дагуу саналын хуудсын загварыг хийж батлаад програм хангамжийн асуудлыг шийдвэрлэнэ.  Ямар нэгэн лизенц болон бусад асуудал байхгүй. Сонгуульд ашиглахад бэлэн. Төхөөрөмжийг 2012 оны сонгуулиас хойш ашигласан. Энэ хугацаанд буруу  тоолсон, алдаа гарсан тохиолдол байхгүй. 2024 оны  УИХ-ын сонгуулийн хуульд  төхөөрөмжөөр тоолохоос  гадна гар тооллогоор хяналтын тооллогыг  100 хувь хийж баталгаажуулна гэж заасан. Тиймээс  ирэх сонгуульд бүх хэсгийн хороонд төхөөрөмжөөр дүнгээ дамжуулсны дараа  хяналтын гар тооллого хийж баталгаажуулна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Сонгууль шударга явахад тодорхой эргэлзээ төрж байгаа. Хоёр намын хоорондын тохиролцоо хэрээс хэтэрсэн. Энэ нь иргэдийн дургүйцлийг хүргэж таарна.

Улаанбаатар хотод АН илүү санал авах ёстой байтал хоёр мандатыг нь  орон нутаг руу тавихад эсэргүүцээд үг хэлж байгаа хүн байхгүй. Сонгуулийг гурав дахь өдөр явуулж байсан. Гэтэл энэ удаагийн УИХ-ын сонгуулийг баасан гарагт явуулж байгаа нь  сонгуулийн ирц, ялангуяа залуучуудыг сонгуульд оролцуулахгүй байх зүйлийг хийж байхад бас л чимээгүй байна.  Ингэж нэг нэгнийхээ өвөрт ордог зүйл чинь  иргэдийг дургүйцлийг хүргэж байна. Олон намын тогтолцоотой  улсын хувьд хоёр нам руу  бүх саналыг аваачих тогтолцоо  иргэдийн дургүйцлийг хүргэж байгаа шүү. Ногоон автобус, нүүрс, боловсролын сангийн хулгайн дараа МАН  олонх болох юм бол долдугаар сарын 1-тэй дүйцэхүйц асуудал гарахад эргэлзэхээргүй байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Сонгогчдын нэгдсэн жагсаалтаас нэрсийг хэсгийн хороо бүр дээр авах асуудлын техникийн боломж эцэслэн шийдэгдсэн үү. Саналыг 100 хувь гараар тоолоход хэр хугацаа  орно гэж тооцсон бэ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д. Дэлгэрсайхан:

-Нэгдсэн  сан буюу аль ч хэсэг, газар сан нэг байх талаар  зохион байгуулалт, зохицуулалт хууль заасны дагуу хийгдэнэ.  Өнгөрсөн жилийн төсвийн тодотголоор улсын бүртгэлийн байгууллагад хэрэглэдэг  тоног төхөөрөмжийн  багцыг бүрэн худалдан авах ажиллагаа дууссан. Турших,  хэвийн ажиллагаанд оруулах ажил хийж байна. Харин сүлжээний асуудал бий.  Нэгдсэн нэг сан байгаа  учраас мэдээллийг тодорхой хугацаанд шийдэж ажиллах тал дээр программын хувьд зохион байгуулалт хийж байгаа. Ямар ч газар,  ямар ч сонгогч очсон таньж баталгаажуулах, давхардуулахгүй байх  зохион байгуулалтыг техник, програм хангамжийн хувьд хийж байгаа.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

-Гар тооллогыг тухайн хэсгийн хорооны гишүүд, улс төрийн намын ажиглагчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хяналт дор тухайн хэсгийн хороонд байрлуулсан камерт уншигдахаар зохион байгуулна. Камер гар тооллогын дүнг  бичиж хадгална. Шаардлагатай гэж үзвэл  тухайн камерыг дахин хэрэг зөрчил холбоотой асуудлын хүрээнд шалгах боломжтой. Гар тооллогыг 2021 оны Ерөнхийлөгчийн  сонгуулиар тооцож үзвэл 22:00 цагт хэсгийн хороодууд хаагаад,  цахимаар дүн дамжиж,  гар тооллого хийхэд  өглөөний 06:00-08:00 цаг гэхэд дүнг улсын хэмжээнд  урьдчилсан байдлаар нэгтгэж байсан. Энэ удаа саналын хуудас, мандатын тоо олон. Гараар тоолоход ажиллагаа их,  хугацааны  хувьд урт  болно. Гэхдээ 2-3 өдрөөр сунжруулна гэсэн үг биш. Санал хураалтын дараагийн өдөр урьдчилсан дүн гарч ирэх байх гэж харж байна. Гар тооллогын хяналтыг сайн байлгахаар төлөвлөж ажиллаж байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар СЕХ-ны гишүүнээр Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг томилоын гишүүдийн олонх дэмжив.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 3 (7247)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Боловсрол
  • •Сонгууль
  • •Кино, театр
ХУРААХ
Торгууль төлүүлнэ & төлөхгүй
Намрын чуулган хаахаас өмнө...

Протокол: Сонгуулийн үеэр хуурамч хаяг, хиймэл оюун ухааныг хориглох боломж бий юу

АМГАЛАНБАЯР 2024-01-05

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Волейболын эмэгтэй шигшээ өнөөдөр Кыргызстаны багтай тоглоно

3 цагийн өмнө өмнө

Эмэгтэй шигшээ баг өнөөдөр Тайваны багтай тоглоно

3 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

4 цагийн өмнө өмнө

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

4 цагийн өмнө өмнө

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

4 цагийн өмнө өмнө

Н.Учрал:ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

4 цагийн өмнө өмнө

2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

4 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр

4 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

18 цагийн өмнө өмнө

Сургууль, цэцэрлэгийн шаардлага хангаагүй барилгын компаниудыг хуулийн дагуу арга хэмжээ авна

18 цагийн өмнө өмнө

С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Л.Болдбаатар: "Муу уран бүтээл хийгээгүй юм байна” гэж өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах сэтгэл төрж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Хьюндай эмнэлгийн үүсгэн байгуулагч Ким Бү Соб Казахстан улсын Төрийн одон хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Хөрөнгө оруулах замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам

1 өдрийн өмнө өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

1 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар “жагсаалт”-аас хасагдлаа

1 өдрийн өмнө өмнө

Орос улсад Алтайгаар дамжин Хятад руу чиглэсэн төмөр зам баригдаж магадгүй

1 өдрийн өмнө өмнө

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 өдрийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 өдрийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 өдрийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

САНАЛ БОЛГОХ
2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-15 өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2026-09-14 өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-11 өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

2026-09-11 өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2026-09-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-09-14 өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2026-09-14 өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2026-09-14 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2026-09-15 өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

2026-09-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-14 өмнө

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

2026-09-11 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

2026-09-13 өмнө

Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

2026-09-14 өмнө

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

2026-09-14 өмнө

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

1 өдрийн өмнө өмнө

2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-14 өмнө

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

2026-09-11 өмнө

Долоон жилийн үр дүнгээ танилцууллаа

2026-09-15 өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах