• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Торгууль төлүүлнэ & төлөхгүй

Мөнхбаярын АНАР

“Эгнээ буруу эзэлсэн гээд 20 мянгаар торгуульчихлаа” хэмээн Сэлэнгээ найздаа хэлэв. Харин түүний найз Болор “За яахав дээ. Сонгуулийн үеэр торгуулийг нь тэглэчихдэг биз дээ” гэх нь тэр. Энэ бол монголчуудын нийтлэг төрх. Гэхдээ шинэ он гарсан эхний өдрөөс эхлэн жолоочийг хариуцлагатай болгох ажлыг эрчимжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчноор зохицуулалт хийж байгаа талаар салбарын яамнаас оны өмнө мэдээлэл хийж байв.

Нийслэл түгжрэлд “дарлуулж” байх энэ үеийн гол буруутан нь автомашин гэх. Тиймээс үүнийг зохицуулахын тулд нэн тэргүүнд Замын хөдөлгөөний дүрэм зөрчин торгуулсан жолооч хуульд заасан хугацаанд торгуулиа төлдөг байх шаардлага тавьж буй нь зүйн хэрэг. Харин биелэлт хангалтгүй байгаа нь төлөгдөөгүй торгуулийн мөнгөн дүн дөрвөн тэрбум төгрөгт хүрсэн гэх статистик мэдээллээр илэрхийлэгдэнэ. Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 728 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 436 мянга нь торгуультай байгаа талаар албаны эх сурвалж хэлсэн юм.

15 хоногийн хугацаанд торгуулиа төлөхгүй бол 50 хувиар нэмэгдүүлнэ. Харин хуулийн хугацаандаа төлвөл 50 хувиар бууруулна. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасах эсвэл 400 нэгжээр торгох арга хэмжээ авах аж. Эсхүл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулахаар болжээ. Гэхдээ хоёр дахь удаагаа согтуугаар машин жолоодвол Эрүүгийн хуулиар шийтгэх юм байна.

Төлөхгүй бол нэмж торгох нь төдийлөн оновчтой шийдэл биш гэх хүмүүс ч байв. Чингэлтэй дүүргийн иргэн Б.Зоригтбаатар “Иргэддээ л хатуурхах юм. Томчууд нь торгууль төлөх нь бүү хэл, зээлээ ч төлөхгүй. Тэгсэн атлаа ард түмнээ хүчээр төлүүлж байгаатай санал нийлэхгүй байна. Үнэн хэрэгтээ ард иргэд амьдралынхаа төлөө “мөлхөж” байна. Ийм шударга бус байж болохгүй” гэсэн юм. Тэрбээр цахим гэрчилгээ авахын тулд торгуулиа төлөх гээд дараалалд зогсож байв. Хэдий хэмжээний торгуультай гэдгээ мэдэхгүй байхын зэрэгцээ торгуулиа төлөөрэй гээд шуудан ирж байгаагүй хэмээн бидэнд хэлсэн юм.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль төлөх шаардах хуудас гэрийн хаягаар ирдэг. Гэхдээ энэ нь төдийлөн түгээмэл байдаггүй гэдгийг “Зууны мэдээ” сонины сэтгүүлчийн асуултад хариулсан хүмүүсийн тайлбараас анзаарагдав. Тэд шуудангаар торгууль төлөх хуудас ирж байгаагүй хэмээн хариулж байлаа. Чингэлтэй дүүргийн иргэн Э.Пэрэнлээжав “Миний торгууль 300-400 мянга орчим байгаа байх. Гэтэл үүнийг 50 хувиар нэмэгдүүлнэ гэвэл төлж чадахгүй шүү дээ. Хүмүүсийн амьдрал ямар байгааг хөрсөндөө бууж харах хэрэгтэй. Харин торгуулийнх нь мэдээллийг мэдээллийн хэрэгслээр ярьдаг шигээ шуудангаар, гэрийн хаягаар нь хүргүүлдэг болвол хуулийн хугацаандаа төлөх л байх” гэж байлаа. Цагдаа зогсоогоод торгосныг нь мэддэг юмаа гэхэд, гэрлэн дохио зөрчөөд торгуулснаа хүн төдийлөн анзаарахгүй байх магадлалтай хэмээн Эрдэнэт хотын иргэн Эрдэнэхуяг хэлэв. 

Хэдийгээр замын түгжрэлийг бууруулахын тулд торгуультай, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн ч түгжрэлийг бууруулахад төдийлөн нөлөөлөхгүй хэмээн Э.Пэрэнлээжав ярьж байсан юм. Тэрбээр “Түгжрэл улам ихэснэ. Учир нь би ачааны болон суудлын машинтай. Тиймээс замын хөдөлгөөн буурахгүй гэж хэлмээр байна” гэв. Энэ мэтчилэн торгууль ногдуулж, дугаарын хязгаарлалт хийсэн ч түгжрэлийг бууруулахгүй гэдгийг жолооч нар хэлж байна.

Түгжрэлийг бууруулах нэг гарц хэдий ч жолоочийн хариуцлага, замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх соёлд суралцаж, дадах нь хаа хаанаа л чухал. Миний эрх чөлөө бусдынхаар хязгаарлагдаж байдаг гэдгийг санах хэрэгтэй.

Ч.БАТЗОРИГ: ТОРГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙГООР ЖУРАМ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулах ажил эрчимжиж улсын хэмжээнд 128.400 орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ (RFID tag) суурилуулжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзоригоос тодрууллаа.

-Цахим гэрчилгээ олгох ажил яагаад ачаалалтай байна вэ?

-Цахим гэрчилгээг суурилуулах ажил өнгөрсөн оны наймдугаар сард эхэлсэн боловч жолооч нар сайн дураараа хамрагдах нь бага байсан. Тиймээс нийслэлийн хэмжээнд нийт 16 байршилд тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулах ажлыг хийж байна. Ингээд тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоо эхэлж, цахим гэрчилгээ олгох ажил ачаалалтай болж эхэлсэн. Үүнтэй холбоотой зарим ташаа мэдээлэл гарч байна. Нэгдүгээрт, тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа эзэмшигчид тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ цахимжуулахад ямар нэгэн төлбөр төлөхгүй. Мөн торгууль ногдуулахгүй. Хоёрдугаарт, бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суурилуулсны дараа Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд цахим гэрчилгээгүй тээврийн хэрэгслийг оролцуулахгүй байхаар төлөвлөж байгаа. Тиймээс цахим гэрчилгээ суурилуулж дуустал тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэвийн оролцох юм.

-Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль энэ сарын 8-наас хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулиар яг юуг хязгаарлаж, юу хэрэгжих талаар мэдээлэл өгөөч?

-Хуулийн хүрээнд цахим гэрчилгээтэй холбоотой хэд хэдэн анхаарах зүйл бий. Өмнө нь үзлэг, оношилгоонд орсон, татвараа төлсөн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулж, бусад торгууль, төлбөрийн асуудалтай жолооч нарт хариуцлага тооцох хуулийн зохицуулалт байгаагүй.

Уг асуудлаар шинэ зохицуулалт орж ирсэн. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлын төлбөр болон зам, замын байгууламжийн төлбөрийг төлөөгүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг зөрчил гаргаад торгуульсан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шинэ зохицуулалтыг тусгасан. Тэгэхээр хууль хэрэгжиж эхэлснээс хойш тээврийн хэрэгсэл эзэмшигч нь торгууль, төлбөрөө бүрэн төлсөн байхыг шаардана. Мөн торгууль ногдуулснаас хойш 15 хоногийн дотор төлбөл торгуулийн 50 хувийг хөнгөлж байгаа. Хэрэв 15 хоног дотроо торгуулиа төлөхгүй бол үндсэн торгуулийн төлбөр дээр 50 хувь нэмэгдэнэ. Үүнтэй холбогдуулан торгуулиа төлөхгүй 15 хоногоос хэтэрсэн тохиолдолд хэдий хугацаанд, хэрхэн торгууль төлөх тухай журам гаргахаар боловсруулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 3 (7247)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ
Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо
Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
ХУРААХ
Өнөөдөр сондгой тоотой...
Протокол: Сонгуулийн үеэр...

Торгууль төлүүлнэ & төлөхгүй

Kuzmo 2024-01-05

ФОТО:

Сэдвүүд : #ММ-ын тодруулга  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ
Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо
Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр
ШУУРХАЙ МЭДЭЭ
11 минутын өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

12 минутын өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

14 минутын өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

26 минутын өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

27 минутын өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

30 минутын өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

32 минутын өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

42 минутын өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

51 минутын өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

56 минутын өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

13 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

14 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

14 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

14 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах