• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Намрын чуулган хаахаас өмнө амжиж батлах хуулиуд

УИХ-ын намрын чуулган энэ сарын 19-нд өндөрлөнө.  Парламент намрын чуулганы хугацаанд Сонгуулийн тухай хууль, Эрүүгийн хууль,  Түгжрэлийн хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль,  Цахим шилжилтийн  120 хуулийн төсөл, Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль,  Төсвийн хуулийг эцэслэн баталсан.  Мөн намрын чуулганы хугацаанд Нүүрсний сонсголыг зохион байгуулж, чуулганы хаахаас  өмнө түр хорооноос сонсголын үр дүнгийн талаар мэдээлэл хийхээр төлөвлөжээ.  Мөн энэ сарын 19-нөөс өмнө амжиж батлахаар хүлээгдэж буй хуулийн төслүүдээс онцлон хүргэе.

“БАРИВЧЛАХ АЖИЛЛАГАА ШҮҮХИЙН ХЯНАЛТААС ГАДУУР БАЙХ ЁСГҮЙ”

Нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжсэн. Улмаар хуулийн төслийг батлахаар эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. 2022  оны аравдугаар сард НҮБ-аас дур зоргоор баривчлахын эсрэг  олон улсын шинжээчид Монгол Улсад ирж, хүний эрхийн зөрчилд судалгаа, шинжилгээ хийсэн юм.  Тэд манай улсыг сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр 48 цаг цагдан хорьж байгаа нь  хүний эрхийн томоохон зөрчил хэмээн үзсэн.  Үүнээс  хойш нэг жилийн дараа буюу өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 54 дүгээр чуулган Женев хотноо болж, Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг дээрх зөрчил дутагдлаа арилгаагүй хэмээн дахин  хангалтгүй хэмээн үнэлэв.   Тэгвэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр НҮБ-ын зөвлөмжийг хангах хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан билээ.  Хуулийн төслийг намрын чуулганы төгсгөлд хэлэлцэн батлахаар товлоод байна.

ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭСЭН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХУУЛЬ

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдахаар хүлээгдэж буй.  Өнгөрсөн хугацаанд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүд гарахад хуулийн төслийг нэлээд эрчимтэй хэлэлцсэн ч тэгсхийгээд намжсан.  Тэгвэл намрын чуулганы төгсгөлд батлах болов уу гэсэн хүлээлттэй байна.  Хуулийн төслийг боловсруулахдаа Засгийн газрын гишүүд, төрийн бүх шатны байгууллага, олон улсын болон иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн багш, судлаачид, 1300 гаруй хүүхэд оролцуулан тэдний саналыг авчээ. Сургуулийн орчинд гардаг үе тэнгийнхний дээрэлхэлт, хурдан морины уралдаанч хүүхдийг хамгаалах, гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеийн болон гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл, мэдээлэл, цахим орчны хяналт, соёл, спорт, олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээний үе дэх хүүхэд хамгааллыг энэ хуулиар зохицуулахаар заажээ. 

ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛАХ УУ?

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-нд ХЗДХЯ-наас Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан.   Дээрх хуулийн төслийг намрын чуулганы хугацаанд батлуулахаар  Засгийн газрын зүгээс яаралтай горимоор зүтгүүлж байгаа билээ.  Хуулийн төсөлд авлигын дагнасан шүүхийн ажиллаж эхлэн хэмээн заасан нь багагүй маргаан дэгдээсэн.  Мөн хууль батлагдсанаас хойш буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш нэг жилийн хугацаанд авлигын хэргийг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан хэлэлцэж, Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ гэж тусгажээ. Өөрөөр хэлбэл, авлигын хэргийг одоо эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд хэлэлцдэг бол үүнийг болиулж шууд давж заалдах шатны шүүх дээр хэлэлцэнэ гэсэн үг юм. Харин сөрөг хүчний зүгээс Авлигын шүүх нь хонгилыг үүсгэнэ хэмээн эсэргүүцэж байгаа билээ.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ХОТООС НҮҮЛГЭХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТАЛНА

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар  Төрийн байгууллагуудыг Улаанбаатар хотоос нүүлгэн байршуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд парламентад өргөн мэдүүлсэн.   Тэгвэл энэхүү тогтоолын төслийг намрын чуулганы төгсгөлд батлахаар яригдаж байна.  Засгийн газрын зүгээс 2024 оныг бүсчилсэн хөгжлийн жил болгосон.  Парламент ч энэхүү бодлогыг дэмжээд явахаа илэрхийлсэн билээ.  Мөн энэ онд болох УИХ-ын сонгуулийг 13 тойрогт бүсчлэн хувааж зохион байгуулах тогтоолын төслийг батлаад байгаа билээ.

УРГАМАЛ ХАМГААЛЛЫН АГЕНТЛАГТАЙ БОЛНО

Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг парламент чуулганы төгсгөлд батлахаар төлөвлөжээ.  Хуулийн төсөлд Ургамал хамгааллын агентлаг байгуулах тухай заасан. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “2025 оны төсөвт зардлыг нь суулгаж, Ургамал хамгааллын агентлаг байгуулна. Олон улсын байгууллагаас тавиад байгаа шаардлага нь заавал ийм үндэсний байгууллагатай байх ёстой гэсэн. Сангийн яаманд энэ тухай танилцуулсан. 11 хүний 850 орчим сая төгрөгийн зардал гарах судалгаа хийгдсэн. Сангийн яам зөвшөөрсөн. Шинээр байгуулагдах агентлаг нь ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын чиглэлээрх бүх мэдээллийг нэгтгэн сан үүсгэх, таримал болон бэлчээрийн ургамлын хөнөөлт организмын тархалт, энэ чиглэлийн хорио цээрийн асуудлыг хариуцна гэдгийг УИХ-ын чуулганы үеэр мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 3 (7247)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Автомашинд улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгоно
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт
Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Гадаад харилцаа
  • •Чуулган
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Протокол: Сонгуулийн үеэр...
“СЕХ-ны гишүүнээр томилох,...

Намрын чуулган хаахаас өмнө амжиж батлах хуулиуд

БАТСАЙХАН 2024-01-05

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Автомашинд улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгоно
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт
Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо
ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Автомашинд улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгоно

10 цагийн өмнө өмнө

Стандартаас хэтэрсэн чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн оншилгоог хүчингүй болголоо

10 цагийн өмнө өмнө

Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо

11 цагийн өмнө өмнө

Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа

13 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

13 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Ял авсан мань луйварчин Эрдэнэтээс төрсөн алдартан гээд сууж харагдсан

13 цагийн өмнө өмнө

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

13 цагийн өмнө өмнө

Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт

13 цагийн өмнө өмнө

“Нутаг заагдсан” С.Зориг

14 цагийн өмнө өмнө

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

14 цагийн өмнө өмнө

МИАТ компани Boeing787-9 агаарын хөлөгт техникийн саатал гарчээ

14 цагийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр

14 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-07-30 өмнө

“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө

2026-07-30 өмнө

Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна

2026-07-30 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов

2026-07-30 өмнө

Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ

2026-07-30 өмнө

Аймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө

2026-07-30 өмнө

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

2026-07-30 өмнө

Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг

2026-07-30 өмнө

Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

2026-07-30 өмнө

“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

2026-07-30 өмнө

Таван шар мэнгэтэй хөхөшчин могой өдөр

2026-07-30 өмнө

Бороо орно, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2026-07-29 өмнө

Хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ

2026-07-29 өмнө

Хувийн хэвшилтэй хамтарч шатахууны агуулах сав барих ажил эхэллээ

2026-07-29 өмнө

Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна

2026-07-29 өмнө

Дадал өөрчлөгдвөл хот өөрчлөгдөнө

2026-07-29 өмнө

"Сэлбэ” дэд төвийг "Smart selbe city" болгон хөгжүүлэх чиглэл өглөө

2026-07-29 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

САНАЛ БОЛГОХ
2026-07-27 өмнө

Өндөр түвшний айлчныг хүлээлгэж бухимдуулан “дипломат алдаа” гаргасан сайд хэн бэ?

2026-07-27 өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

2026-07-27 өмнө

Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ

2026-07-27 өмнө

“Рио Тинто” Оюу толгойн баяжмал дахь алт, мөнгө, зэснээс бусдыг татваргүй авдаг

2026-07-27 өмнө

Дамбадаржаа дулааны станцыг энэ онд ашиглалтад оруулна

2026-07-27 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-07-30 өмнө

Б.Пүрэвдагва: Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна

2026-07-28 өмнө

П.Цагаан: Төсвийг алдагдалгүй болгож, экспортоо төрөлжүүлэх цаг болсон

2026-07-28 өмнө

Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс боллоо

2026-07-28 өмнө

ЦЕГ: Драгон төвийн гурван давхраас 25 настай эмэгтэй унаж нас барсан хэргийг шалгаж байна

2026-07-30 өмнө

“Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө

2026-07-28 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгдлээ

2026-07-28 өмнө

Бороо орно, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-07-30 өмнө

Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

2026-07-28 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-07-30 өмнө

Таван шар мэнгэтэй хөхөшчин могой өдөр

2026-07-30 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов

2026-07-29 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-07-30 өмнө

Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчилнэ

2026-07-30 өмнө

Аймгуудад баригдаж буй ДЦС-ын төслийг үргэлжүүлэх чиглэл өглөө

2026-07-29 өмнө

Хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ

2026-07-30 өмнө

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

2026-07-29 өмнө

Бороо орно, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-07-29 өмнө

Дадал өөрчлөгдвөл хот өөрчлөгдөнө

2026-07-30 өмнө

Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг

2026-07-29 өмнө

Хувийн хэвшилтэй хамтарч шатахууны агуулах сав барих ажил эхэллээ

2026-07-30 өмнө

Бороо орно, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2026-07-30 өмнө

“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

2026-07-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлүүд

2026-07-28 өмнө

Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах