• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

"Тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэхийг дэмжлээ"

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.11.06/ хуралдаж, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөл болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар  хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, дэд дарга Э.Бат-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн  нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хуралдааны эхэнд ирэх оны төсвийн төслийг бэлтгэсэн талаарх Төсвийн ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо. Ажлын хэсэг нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй, миний бие ахлан ажиллаж байна. Ажлын хэсгээс хэд хэдэн зарчмын өөрчлөлтийг оруулахыг зорьж, хуулийн төслийг хэлэлцлээ. Үүнд, орлогыг нэмэгдүүлж, төсвийн тэнцлийг сайжруулах хэрэгтэй гэж үзсэн. Засгийн газраас ирэх оны төсвийг 2.8 хувийн алдагдалтай байхаар оруулж ирсэн. Ажлын хэсэг ярилцаад төсвийн тэнцлийг 590 тэрбум орчим төгрөгөөр сайжруулж, төсвийн алдагдлыг хоёр хувьд хүргэх боломжтой гэж үзсэн. Мөн тодорхой зардлуудыг бууруулах, хөрөнгө оруулалтын шинжтэй зарим зардлуудыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн.

Ирэх оны төсөвтэй холбогдуулан өндөр настнуудын тэтгэврийн нэмэгдлийн  талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. Засгийн газраас Нийгмийн даатгалын санд өөрчлөлт оруулж, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхээр хуулийн төслийг оруулж ирсэн. Ерөнхий сайд өнөөдрийн бүлгийн хуралд оролцохдоо  тэтгэврийн нэмэгдлийн мөнгөн дүнг нэмэгдүүлэх нь зүйтэй талаар байр сууриа илэрхийлсэн. Уг саналыг бүлгийн хуралдаанаар хэлэлцээд тэтгэвэр авагчдад тэтгэврийг нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёрдугаарт, Эрүүгийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ажлын хэсгийн боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэж, Ажлын хэсгийн ахлагч  Ц.Сандаг-Очирын танилцуулгыг сонсож, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан. Бүлгийн гишүүд тодорхой гурван асуудлын хүрээнд хуулийн төслийг хэлэлцлээ” гэв.

Ц.Сандаг- Очир: Авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй

Бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хуулийн төслийн зарим заалтын талаар тодорхой мэдээлэл өглөө. Тэрбээр “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ яаралтай горимоор хэлэлцэж байна. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдлаа. Хуулийн төслийн гол өөрчлөлтүүдийн талаар өнөөдрийн бүлгийн хуралдаанд танилцуулж, гишүүдийн саналыг сонсч, зарчмын зөрүүтэй саналуудад дэмжлэг авлаа.

Хуулийн төслөөр Авлига, албан тушаалын хэрэгт оролцсон бол магадлангаар оруулахгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй гэдэг заалт бий. Үүнийг бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, 22 дугаар бүлгийн тодорхой зүйл, заалт буюу улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудад өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй гэдэгт санал хурааснаар гишүүд дэмжлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан тохиолдолд хэрхэх талаар Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөлд тодорхой заасан байсныг өмнөх бүлгийн хурлаар хасах санал оруулж, дэмжсэн. Харин ХЗБХ-ны хуралдаанаар бүлгээс гарсан санал унасан. Гэвч өнөөдрийн хуралдаанаар одоогийн мөрдөж байгаа хуулиараа явах нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэгтэй холбоотой нууцыг задруулж байгаа эрх бүхий субьекттэй холбоотой асуудал учраас, мэдээллийг олж авсан хүн буюу сэтгүүлч, хуулийн этгээдэд хамаарахгүй асуудал гэж үзсэн.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд одоогоор Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулж байна. Засгийн газраас оруулж ирсэн хуульд уг хэрэгт Эрүүгийн хуулиар хариуцлага ногдуулах тухай заасан байсан. Ажлын хэсэг энэхүү асуудлыг хэлэлцээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эхний удаад Зөрчлийн хуулийн дагуу эрх хасах, мөнгөн дүнгээр торгох, мөн 7-30 хоногоор баривчлах шийтгэл оногдуулах нь зүйтэй. Харин тээврийн хэрэгслийг дахин согтуугаар жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага ногдуулдаг байх саналыг дэмжлээ. Энэхүү зарчмын зөрүүтэй саналуудыг байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэх юм” гэлээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа
Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа
Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
ХУРААХ
Их өгөгдлийн (big data) сан үүсгэж,...
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг...

"Тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэхийг дэмжлээ"

Kuzmo 2023-11-08
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.11.06/ хуралдаж, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөл болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар  хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, дэд дарга Э.Бат-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн  нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хуралдааны эхэнд ирэх оны төсвийн төслийг бэлтгэсэн талаарх Төсвийн ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо. Ажлын хэсэг нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй, миний бие ахлан ажиллаж байна. Ажлын хэсгээс хэд хэдэн зарчмын өөрчлөлтийг оруулахыг зорьж, хуулийн төслийг хэлэлцлээ. Үүнд, орлогыг нэмэгдүүлж, төсвийн тэнцлийг сайжруулах хэрэгтэй гэж үзсэн. Засгийн газраас ирэх оны төсвийг 2.8 хувийн алдагдалтай байхаар оруулж ирсэн. Ажлын хэсэг ярилцаад төсвийн тэнцлийг 590 тэрбум орчим төгрөгөөр сайжруулж, төсвийн алдагдлыг хоёр хувьд хүргэх боломжтой гэж үзсэн. Мөн тодорхой зардлуудыг бууруулах, хөрөнгө оруулалтын шинжтэй зарим зардлуудыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн.

Ирэх оны төсөвтэй холбогдуулан өндөр настнуудын тэтгэврийн нэмэгдлийн  талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. Засгийн газраас Нийгмийн даатгалын санд өөрчлөлт оруулж, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхээр хуулийн төслийг оруулж ирсэн. Ерөнхий сайд өнөөдрийн бүлгийн хуралд оролцохдоо  тэтгэврийн нэмэгдлийн мөнгөн дүнг нэмэгдүүлэх нь зүйтэй талаар байр сууриа илэрхийлсэн. Уг саналыг бүлгийн хуралдаанаар хэлэлцээд тэтгэвэр авагчдад тэтгэврийг нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёрдугаарт, Эрүүгийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ажлын хэсгийн боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэж, Ажлын хэсгийн ахлагч  Ц.Сандаг-Очирын танилцуулгыг сонсож, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан. Бүлгийн гишүүд тодорхой гурван асуудлын хүрээнд хуулийн төслийг хэлэлцлээ” гэв.

Ц.Сандаг- Очир: Авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй

Бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хуулийн төслийн зарим заалтын талаар тодорхой мэдээлэл өглөө. Тэрбээр “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ яаралтай горимоор хэлэлцэж байна. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдлаа. Хуулийн төслийн гол өөрчлөлтүүдийн талаар өнөөдрийн бүлгийн хуралдаанд танилцуулж, гишүүдийн саналыг сонсч, зарчмын зөрүүтэй саналуудад дэмжлэг авлаа.

Хуулийн төслөөр Авлига, албан тушаалын хэрэгт оролцсон бол магадлангаар оруулахгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй гэдэг заалт бий. Үүнийг бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, 22 дугаар бүлгийн тодорхой зүйл, заалт буюу улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудад өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй гэдэгт санал хурааснаар гишүүд дэмжлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан тохиолдолд хэрхэх талаар Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөлд тодорхой заасан байсныг өмнөх бүлгийн хурлаар хасах санал оруулж, дэмжсэн. Харин ХЗБХ-ны хуралдаанаар бүлгээс гарсан санал унасан. Гэвч өнөөдрийн хуралдаанаар одоогийн мөрдөж байгаа хуулиараа явах нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэгтэй холбоотой нууцыг задруулж байгаа эрх бүхий субьекттэй холбоотой асуудал учраас, мэдээллийг олж авсан хүн буюу сэтгүүлч, хуулийн этгээдэд хамаарахгүй асуудал гэж үзсэн.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд одоогоор Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулж байна. Засгийн газраас оруулж ирсэн хуульд уг хэрэгт Эрүүгийн хуулиар хариуцлага ногдуулах тухай заасан байсан. Ажлын хэсэг энэхүү асуудлыг хэлэлцээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эхний удаад Зөрчлийн хуулийн дагуу эрх хасах, мөнгөн дүнгээр торгох, мөн 7-30 хоногоор баривчлах шийтгэл оногдуулах нь зүйтэй. Харин тээврийн хэрэгслийг дахин согтуугаар жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага ногдуулдаг байх саналыг дэмжлээ. Энэхүү зарчмын зөрүүтэй саналуудыг байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэх юм” гэлээ.

ФОТО:

Сэдвүүд : #Намууд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа
Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа
Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

5 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

5 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

5 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

16 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

16 цагийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

16 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

16 цагийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

16 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

17 цагийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

17 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

17 цагийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

17 цагийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

17 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах