• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“...Түншилнэ” гээд байсан чинь тендерийн хулгайг хуульчилчих вий дээ?!

Маш гоё, уярам нэртэй хуулийг удахгүй УИХ хэлэлцэх гэж байна. Төсөв баталсаны дараа гэсэн үг. Тэр нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль гэж байгаа юм. Уг хуулийн төслийг Засгийн газрын 2021 оны 36 дугаар тэмдэглэлийн дагуу Сангийн яам боловсруулжээ.

Зорилго нь ч гоё. Угаасаа хууль болгоных гоё байдаг. Гэхдээ энэ хуулийнх бүр илүү юм. Зорилгыг нь “...Нийтийн дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт хэрэгжүүлэх шалгуур үзүүлэлтээр үр ашиг нь тодорхойлогдсон төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх харилцаа болон түншлэгч талуудын ил тод, тогтвортой, үр ашигтай хамтын ажиллагаа, түншлэлд зориулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, ингэснээр төрийн үйлчилгээг сайжруулах, үр ашигтай дэд бүтцийг бий болгоно” гэж тодорхойлжээ. Тэгээд бас “...Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх нь засаглалыг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг хувийн хэвшлийн чадавхад үндэслэн сайжруулах, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох боломж, нөхцөл болно” гэж хууль санаачлагчид үзэж байна. Ийм танилцуулгыг 2021 оны аравдугаар сарын 5-нд хийж байв.

Улмаар 2022 оны зургадугаар сарын 3-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.  Тэр үеэр Сангийн сайд хуулийн бодлого, зорилтын талаар нэлээд тайлбарласан. Тэгээд хэлэлцэхээр шийдсэн.Түүнээс хойш энэ хуультай холбоотой хэд хэдэн хэлэлцүүлэг боллоо. Тэдгээрийн нэг нь 2022 оны аравдугаар сарын 24-нд болов. Хэлэлцүүлэгт УИХ, Засгийн газрын ажил хариуцсан, гишүүн, сайд нар очжээ. Бизнесийнхэн, хэвлэл мэдээллийн салбарынхан оролцжээ. Хэлэлцүүлэг дээр “...Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой 19.6 их наяд төгрөгийн төсөл бий. Хуулийн төслийн хүрээнд уул уурхай, банк, батлан хамгаалахаас бусад салбаруудад аж, аухйн нэгжүүд түншлэлээр ажиллах боломжтой. Төр хувийн хэвшилтэй түншлэлийн гэрээ байгуулж, урт хугацаанд хэрэгжих баталгааг болгоно. Бизнесийн орчныг нь төр хамгаалж чадсанаар зөвхөн стандарт шаардлагаа тавьж, засвар үйлчилгээгээ хувийн хэвшил хариуцна” гэв. Бас “...Төр бизнес эрхлэхээс татгалзаж, аж ахуйн нэгжүүдэд орон зай олгож байгаа нь иргэд чанартай, хүртээмжтэй үйлчилгээг авах боломжийг уг хуулийн төслөөр нээж өгч байна” гэж онцлов.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл нь есөн бүлэг, 60 зүйлтэй. Энэ хуулийг баталбал хариуцсан яам, эсвэл агентлаг, төвийг шинээр байгуулах юм байна. Эдгээр нь Сангийн яамтай хамтраад төслийн санал хүлээн авах, урьдчилсан үнэлгээ хийх, төслийн үнэлгээг Засгийн газраар хэлэлцүүлэх, батлагдвал Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрт оруулан УИХ-аар батлуулах, төслийн нэгдсэн үнэлгээ, ТЭЗҮ хийх, төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах, сонгосон компанитай гэрээ байгуулах, хэрэгжилтийг хянах, зөвлөгөө өгөх, шаардлагатай бол төслийг зогсоох, төсвийн үр дүнд бий болсон өмч хөрөнгийг төрд шилжүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг ажил, үүрэг, хяналт шалгалт хийж шийдвэр гаргах аж.

Ингэхээр Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл батлагдвал хоёр ч хууль хүчингүй болно. Худалдан авалт буюу тендерийн хуулиуд энэ хуульд шингэж буй юм байна.

Тиймээс тендертэй холбоотой асуудлууд ч хэлэлцүүлгүүдээр голчлон яригдаж байгаа аж. Тэр дундаа “...Тендер зарлах процессыг цахимаар явуулъя” гэдэг санал санаачилга цөөнгүй байгаа юм байна. Тэр дунд олсон мөнгөө улс төрд цацдаг, огт “явдаггүй” намтай, олон жил бизнес хийсэн ноолуурын дэлгүүрийн эзэн мэтийн нөхдүүд байгаа юм.

Тиймэрхүү “эх сурвалж”-тай.

Одоо бол тендерийн зарыг сонинд нийтэлдэг. Олон ч жил болж байна. Үүнийг цахим руу шилжүүлэх талаар ярьж буй бололтой.

“...Тэгье, цахимаар зарлая” гээд шийдэхэд амархан. Гэхдээ үүнийг маш том хулгай луйвар дагаж байх аюултай.

Нэгдүгээрт, Монгол Улс цахимд шилжиж дуусаагүй. Болоогүй. Яагаа ч үгүй байна. Ердөө долоон сарын өмнө, 2022 оны гуравдугаар сарын 27-нд “E-Mongolia” системийн албан ёсны фэйсбүүк хуудасны админ эрх рүү халдсан тохиолдол гарсан. “...Энэхүү халдлага нь суурь болон үндсэн системүүд рүү чиглэсэн халдлага биш зөвхөн фэйсбүүк хуудасны админы түвшний халдлага юм. Иймд “E-Mongolia” системийн чат, и-мэйл, төрийн үйлчилгээний платформууд халдлагад өртөөгүй, хэвийн ажиллаж байгаа” гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдэгдсэн. Халдлагад өртөөгүй ч халдах эрсдэл байна гэсэн үг. Товчхондоо, Монгол Улс одоохонд “дижитал үндэстэн” болж амжаагүй байна. Тиймээс хөрөнгө санхүүтэй холбоотой хамгийн гол асуудлаа цахимд даатгана гэдэг бол зүгээр л тэнэглэл болно. Бод доо, өнөөдөр технологи асар хурдтай хөгжиж байхад зарыг цахимд байрлуулах нь тендерийн хулгай луйвар гааруулна. Тендерийн зарыг цахимд байрлууллаа гэж бодъё. Тэр зарыг хэн үзэж болох, хэн болохгүй вэ гэдгийг ч технологиор шийдэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, тендерт орох тохироотой хүнд харагддаг, тохиролцоогүй нь харахгүй. Дээрээс нь тендер зарлах үйл явц яг номын дагуу явж байна уу гэдгийг хэн, яаж хянах юм бэ. Тэгэхээр энэ бүхнийг компьютерийн ард сууж буй технологийн ганц ажилтан л будилуулах боломжийг олгочихож байгаа юм. Магадгүй, тэр “E-Mongolia” дээр сууж байгаагаас нь илүү мэдлэг, чадвартай инженер техникийн ажилтнууд гаднаас халдлага хийвэл яах вэ. Ийм “цоорхой” байгаа юм.

Хоёрдугаарт, “...Үг нисэн одно, цаас үлдэнэ” гэдгийг сонссон хүн зөндөө байгаа байх. Цахим бол жинхэнэ утгаараа “нисэн одох” боломжтой. Өглөө байсан мэдээлэл орой ор тас алга болж болно. Өчигдөр нийтэлсэн зар өнөөдөр сураг ч үгүй болох боломжтой. Харин “цаасан” дээрх зар хэдэн арван жил болсон ч баримт болсон хэвээр үлддэг. Нэг жишээ дурдъя. Төрийн худалдан авалттай холбоотой тендерийн маргаан, гомдол сар бүр 100-аас дээш гардаг. Сүүлийн гуравхан сарыг харъя л даа. Сангийн яамны мэдээллээс харахад 2022 оны аравдугаар сард 111, есдүгээр сард 106, наймдугаар сард 102 гомдол иржээ. Эдний нэлээд нь шүүхээр шийдэгдэхээр явдаг. Харин шүүх нь хэрэг маргааны нотлох баримт болгож, тендерийн зар хэзээ, хаана, ямар байдлаар олон нийтэд хүрсэнийг нотлох баримт болгож авдаг. Шүүх өдөр тутмын сонинуудаас арван жилийн өмнө, таван жилийн өмнө,  зургаан сарын өмнө, ердөө сарын өмнө шийдэгдсэн тендерийн маргаантай холбоотой лавлагаа хүсдэг. Угтаа, тендерийн маргааны анхдагч нотлох баримт нь энэ болдог. Энэ нотлох баримтыг бий болгож, үүгээр хангадаг газар нь өдөр тутмын сонинууд байдаг. “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ” сонины редакцад шүүхээс ийм лавлагаа хүссэн албан бичиг тасрахгүй ирдэг юм.

Тэгэхээр тендерийн зарыг “цаас”-аар биш цахимаар тараавал эрсдэл нь илүү жин дарна. .

Ер нь бол “...Монгол Улс дижитал үндэстэн боллоо” гэдгийг хаана хаанаа 100 хувь хүлээн зөвшөөрсөний эцэст л тендерийн зарыг цахим хэлбэрээр хүргэх хэрэгтэй. Түүнээс өмнө ингэх нь тендерийн хулгай луйврын “хялбаршуулсан хамгаалалт” л болно. Тийм учраас “...“...Түншилнэ” гээд байсан чинь тендерийн хулгайг хуульчилчих вий” гэсэн болгоомжлол төрөөд байгаа юм.

Хамгийн гол нь тендерийн хулгайч нар Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд ийм “цоорхой”  оруулчих гээд чармайж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, ер нь УИХ-ын гишүүд анзаарсан уу?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 218 (6950)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
ХУРААХ
Ипотекийн төлөлтийг хойшлуулж...
Сагсан бөмбөгийн шигшээ багийн...

“...Түншилнэ” гээд байсан чинь тендерийн хулгайг хуульчилчих вий дээ?!

ДАМДИН-ОЧИР 2022-11-09

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

17 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

18 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

18 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

18 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

18 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

18 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

18 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах