• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ипотекийн төлөлтийг хойшлуулж энэ салбарыг татан унагах уу

Б.БАЯРЖАВХЛАН 

Цар тахлын тухай хуулийн дагуу хоёр жилийн хугацаанд ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан. Хуулиараа бол 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд ипотекийн зээлээ төлж эхэлнэ. Гэвч УИХ-аас ипотекийн зээлийн төлөлтийг 2023 оны долдугаар сар хүртэл хойшлуулах талаар судалж буйгаа хэлсэн. Мөн энэ долоо хоногтоо багтаж Улсын төсвийг батална.

Энэ тухай “УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг УИХ хэлэлцэж байгаа. УИХ дээр байгаа ажлын хэсгийн ажиллаж буй хэлбэрээр бол 2023 оны долдугаар сарын 1-нийг хүртэл ипотекийн зээлийг хуучнаар нь явуулах талаар яригдаж байна. Энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэнэ” гэв.

Харин Барилга, хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар "Ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээсээ хойш 100 мянга гаруй иргэнийг хамруулжээ. Үүссэн нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Ипотекийн зээл авч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хохироохгүй шийдэл гаргана " гэв.

Ипотекийн зээлийг дахин хойшлуулах нь олон сөрөг үр дагаврыг дагуулж байгаа юм. Тодруулбал, Дараа дараагийн хүсэлт өгсөн хүмүүс зээл авах боломжгүй болох, үүнийгээ дагаад барилга болон түүнийг дагасан олон салбарууд орлогогүй болж олон мянган хүн ажлын байргүй болох эрсдэлтэй юм.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТЭЭ ӨГӨӨД ЖИЛ БОЛЖ БАЙНА

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 6.6 их наяд төгрөгийн  зээлийг 109.8 мянган өрхөд олгоод байгаа юм.  Гэвч үүний цаана хүсэлтээ өгөөд жил гаруй хугацаанд хүлээж буй олон хүн байгаа юм. Үүний төлөөлөл болох иргэн Г.Азжаргалын хувьд ипотекийн зээлийн хүсэлтээ Хаан банканд өгөөд найман сар болж байгаа юм байна. Энэ тухай “Миний хувьд эхнэр хоёр хүүхдийн хамт түрээсийн байранд амьдардаг. Сард нэг сая төгрөгийн түрээс төлдөг. Тиймээс өөрийн гэсэн байртай болох зорилготойгоор зээлд хамрагдах хүсэлт өгсөн боловч одоог хүртэл шийдэгдээгүй байна” гэв.

Харин Т.Номиндарийн хувьд 2021 онд ипотекийн зээлд хамрагдсан байна. 63 мкв байр худалдан авсан бөгөөд сард 600 мянган төгрөг төлдөг байна.

Тэгвэл өнөөдөр 63 мкв гурван өрөө байрны түрээсийн үнэ 1.5-3 сая төгрөгийн үнэтэй байгаа. Ипотекийн зээл бол бэлэн мөнгөөр орон сууц худалдан авах боломжгүй залуусын байртай болох цор ганц боломж юм. Тиймээс зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулснаар хэвийн явж байсан Ипотекийн зээлийн тогтолцоог татан унагаж, дахин энэ төрлийн зээл гарахгүй байх нөхцөл байдал үүсэх юм.

Барилгын салбарын төлөөлөл "Баганат өргөө" ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Тамир ярихдаа “Стандарт орон сууцны хувьд 70 орчим хувь нь ипотекийн зээлээр борлуулдаг. Өөрөөр хэлбэл 100 орон сууцны 70-ыг зээлээр худалдан авдаг гэсэн үг. 2022 оны хувьд шинэ орон сууцны борлуулалт муу байна. Ирэх онд ипотекийн зээлийг олгох ажил зогсвол мэдээж барилгын салбарт маш хүнд тусна. 70 хувийн борлуулалт байхгүй болно гэсэн үг. Том хэмжээтэй орон сууц бол 6 хувийн зээлээр борлуулдаггүй тул ямар нэгэн нөлөө байхгүй байх. Угаасаа инфляцын сөрөг нөлөөнд орсон барилгын салбарын хувьд ипотекийн зээл зогсвол давхар цохилт болно” гэсэн юм.

Энэ асуудалд Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Ковидын хууль дуусаж нэгдүгээр сарын 1-нээс иргэд зээлээ төлж эхэлнэ. Монгол банкны зүгээс ипотекийн зээлийг төлүүлье гэсэн байр суурьтай байгаа. Ипотекийн зээл нь эргэлтийн санхүүжилт маягаар явдаг. Өмнө нь төлсөн зээлийн эх үүсвэрээр дараагийнхаа зээлийг гаргаад явдаг. Гэвч өмнөх зээлүүд нь төлөгдөхгүй болохоор эх үүсвэр бага болсон. Тиймээс ипотекийн зээлийг хэвийн хэмжээнд нь болгохын тулд дахин сунгахгүй байх нь зүйтэй” гэсэн байр суурьтай байв.  Харин арилжааны банкууд болох  “Хаанбанк”-аас тодруулахад 2021 оны арваннэгдүгээр сард өгсөн хүмүүсийн хүсэлтийг шийдвэрлэж байгаа. Ипотекийн зээлийн санхүүжилт бага байгаа гэв. Худалдаа хөгжлийн банкны хувьд “зээл бага хэмжээтэй гарч байгаа” гэсэн юм.

МИК: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ХОЙШЛУУЛАХ НЬ БУРУУ

Ипотекийн зээл олгодог гол байгууллага нь МИК юм. Тэгвэл МИК-ийн хувьд энэ асуудалд "Монголын Ипотекийн Корпораци нь хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилтийг урт хугацаанд, тасралтгүй үргэлжлүүлэхэд голчлон оролцдог байгууллага. Банкуудын олгосон ипотекийн зээлүүдийг багцлан худалдан авч, орон сууцны санхүүжилтийн хоёрдогч зах зээл дээр хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргадаг. Өөрөөр хэлбэл ипотекийн зээлийн эх үүсвэрийг 10,20,30 жилийн хугацаатай болгох үндсэн ажлыг манай компани хийдэг гэсэн үг. Цар тахлын улмаас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг энэ оныг дуустал хойшлуулаад байсан. Ипотекийн зээлийн санхүүжилтийн хувьд 2017 оноос эхлэн ямар нэг нэмэлт эх үүсвэр гаргахгүйгээр зээлийн эргэн төлөлтөөр дараагийн иргэнд зээл олгодог бие даасан санхүүжилтийн тогтолцоо болж тогтворжсон байгаа. МИК-ийн банкуудаас шилжүүлж авсан ипотекийн зээлүүдээс 2022 оны есдүгээр сарын байдлаар 65,410 зээлдэгч байгаагаас 44.659 зээлдэгч буюу 68.3 хувь нь 200.000-600.000 төгрөгийг сард банканд төлдөг байна. Харин 28.3 хувь нь сард 600.000-1.200.000 төгрөгийг банканд төлдөг байна. Манай дээр байгаа нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь цалингийн орлоготой иргэд эзэлж байна. МИК-ийн хувьд 2013 оноос хойш тогтвортой үргэлжилж, хүртээмж, чанар нь сайжирч байгаа орчны бохирдол, агаарын бохирдол, амьдрах орчин гэх мэт олон нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг энэ том тогтолцоог цаашид доголдолгүй үргэлжлүүлэх талаас нь зөв шийдвэр гаргана гэж найдаж байна" гэсэн юм.

Ипотекийн зээл хойшлуулах шийдвэр бол цар тахлын онцгой үед иргэдийн санхүүгийн эрсдэлийг хамгаалсан шийдвэр болохоос халамж  биш юм. Мөн нийт зээлдэгчдийн 90 хувь нь цалингийн орлоготой буюу нийгмийн даатгал төлдөг топ 100 аж ахуй нэгжийн ажилчид байгаа нь МИК-ын судалгаагаар гарсан байдаг. Мөн  ажил олгогч эдгээр компаниуд нь инфляцын өсөлттэй холбоотой цалингаа багадаа 10 хувиар нэмжээ. Түүнээс гадна ипотекийн зээлийн төлбөр нь түрээсийн үнээс ч бага байгаа юм. Мөн зээл авсан хүмүүсийн насны хувьд 30-50 насныхан байгаа юм. Тиймээс цаг хугацааг зөв зүйтэй ашиглах боломжийг зээлдэгчдэд олгох нь зүйтэй юм.

Ипотекийн зээлийг хойшлуулах нь банканд зээлийн хүсэлт өгсөн иргэдэд зээл олгох боломжгүй болж байгаагаас гадна зээлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж хэвийн явж буй ипотекийн зээлийн тогтолцоог бүр мөсөн татан унагах, барилга болон түүнийг дагасан олон салбарууд орлогогүй болж олон мянган хүн ажлын байраа алдах эрсдэл бий болох юм. Нэг үгээр хэлбэл Монгол Улсын эдийн засагт хор хөнөөлтэй шийдвэр болно гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Ипотекийн зээл бол иргэдийг орон сууцжуулах хамгийн үр дүнтэй хөтөлбөр. Утаагүй эрүүл Улаанбаатарыг бий болгох гол шийдэл  гэдгийг мартаж болохгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 218 (6950)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Степпе Арена
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
"Оюуны ирээдүй" цогцолборын...
“...Түншилнэ” гээд байсан чинь...

Ипотекийн төлөлтийг хойшлуулж энэ салбарыг татан унагах уу

Kuzmo 2022-11-09

ФОТО:

Сэдвүүд : #Ипотекийн зээл   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

17 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

17 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

17 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

17 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

18 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

18 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

18 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах