• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

ТЭР ЭРГЭЖ ИРНЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр ард түмнээрээ үдүүлэн, хүн­дэт­гэл­тэйгээр төрийн тэргүүний тамгаа дараагийн хүндээ хүлээлгэн өгөх гэж байна. Монголчууд бид аливаад уйдамхайдаа ч тэр үү, алив улстөрчийг албан тушаалаа өгөхөд нь бүү хэл албаа аваад удаагүй байхаас нь шүүмжилж эхэлдэг зуршилтай. 
 
Харин энэ удаа Халтмаагийн Баттулга хамгийн өндөр рейтинг, нэр хүндтэйгээр, олон түмэндээ хүндлэгдсээр  албаа  шилжүүлэн өгч байна. 
 
Судалгааны байгууллагуудын энэ сард явуулсан санал асуул­гаар тэр өнөөдөр хамгийн өндөр оноо авсан хэвээр байна. Өн­гөр­сөн өвөл хаврын турш харийн гүрний тэргүүнийг дуу­риан зураг хөргөө авхуулан олон нийтийн сүлжээгээр ца­цаж, ард түмний хөрөнгөөр бүх аймаг орон нутаг дамжин олон нийтэд өөрийгөө магтан, телевиз бүрээр өөрийгөө сур­тал­чил­сан У.Хүрэлсүх ч өнгө­рөгч 2020 оноос хойш тогтмол уруудаж байсан нэр хүндээ өсгөөд өсгөөд түүний энд хүрсэнгүй. 
 
Чухамдаа Х.Баттулга ерөнхийлөгч бүр олон жилийн өмнөөс УИХ-ын гишүүн, сайд байхаасаа л ярьсан “Үндэсний үзэлд суурилсан аж үйлдвэржих бодлого“-оо бодит зүйл, биелэх үндэслэлтэй тодорхойлж, хэрэгжүүлж болохыг  энэ хугацаанд харуулснаараа тэр олон түмнийхээ дунд хүндлэгдэж байгаа нь энэ. Ганцхан жишээ хэлэхэд л тэр Засгийн газрын гишүүн, сайд байхдаа л “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого” боловсруулан батлуулж, чухам үүгээрээ МАН-ын амтай бүхний бай болон өчнөөн жил шүүмжлүүлж, чичлүүлсэн ч шантралгүйгээр биелэх боломжтой, бодит ажил гэдгийг нь харуулж чадсанаараа ийн хүндэтгэл хүлээх бүрэн эрхтэй. 
 
Эрх баригч МАН-ынхан хятадуудтай элбээд ч Улаанбаатар-Дарханы 210 км  авто замыг  тавьж амжаагүй байхад  ерөнхийлөгчийн эхлүүлсэн Тавантолгой-Зүүнбаянгийн 416 км төмөр зам монголчуудын хүч хөдөөлмөрөөр ашиглалтад орж  байх жишээтэй. Энэ замын ажлыг зураг төсөл зохиохоос эхлээд барьж байгуулах, туслан гүйцэтгэх гээд шат дамжлага бүрт нь монголчууд, зөвхөн монголчууд ажиллаж, ашиг орлоготой байсан билээ. Энэ зам дээр ажилласан цэрэг дайчид сая  төгрөгийн цалин өвөртлөөд гэртээ харьсан. 
 
Энэ төмөр зам ашиглалтад орсноор манай  газрын хэвлий дэх баялаг дэлхийн зах зээлд дэлхийн жишиг  үнээр хүрэх боломж нээгдэж байгаа юм. Энэ төмөр замыг дагаад жилээс жилд эзгүйрч байсан говь нутаг эзэндээ эргэн ирж, шинэ шинэ суурьшил үүсэн энэ орчмын олон орд газрыг ашиглах боломж нээгдлээ. 
 
Чухамдаа энэ бүхэн бол түүний монгол хүн монголынхоо баялгийн эзэн байх ёстой гэдэг Х.Баттулгын үзлийн илэрхийлэл, иймдээ ч тэр энэ төмөр замын дагуух орд газруудыг монголчууд өөрсдөө эзэмшиж, өөрсдийн хүчээр дэлхийн зах зээлд гаргах боломжтой болно гэдгийг олоон жилийн өмнөөс олж харан бусдаар чичлүүлэн байж ажил болгож ашиглалтад оруулж байгаа нь энэ. 
 
Дэлхий дахиныг айлган чичрүүлж, хөл хорио хязгаарлалт хийхээс аргагүй болон, улс гүрнүүд хилээ хааж арилжаа наймаа хийж, ажил үйлчилгээ явуулдаг айл өрх, хүмүүсийн халаас нимгэрээд ирэхийн цагт хүн ардынхаа амжиргааг дэмжих санаачилгыг Х.Баттулга л анх гаргасан. Тэтгэврийн зээлтэй ахмадуудын өрийг тэглэх, иргэн бүрт нэг сая төгрөг олгох гээд түүний олон санаачилгыг эрх баригчид жадлан эсэргүүцэж эхэлснээ үнэнд гүйцэгдээд ирэхээрээ эцэст нь аргагүйн эрхэнд нэр хаягийг нь өөрчлөн, тоо хэмжээг нь багасган олгож байгаа ч олон нийт түүнд л талархсаар байгаа. 
 
Х.Баттулга бүрэн эрхийнхээ хугацаанд хаа холын  АНУ, хаяа зэргэлдээ ОХУ -тай иж бүрэн стратегийн түншлэлийни хаирлцаа тогтоон, БНХАУ- тай найрсаг түншлэлээ улам бататгав. Тэр энэ жилүүдэд дэлхийн энтэй улстөрч, дипломатч гэдгээ харуулж Сибирийн тайга шатаж байхад АНУ-ын ерөнхийлөгч Дональд  Трампад “Та Путин рүү нэг яриач. Дэлхийн уушги шатаж байна шүү дээ” гэж хэлж тэр дор нь утасдуулж чадсан.  Ерөнхийлөгч болохдоо “Хятадын эсрэг хүн ерөнхийлөгч боллоо” гэлгүүлж байсан тэр цар тахлыг эхлүүлсэн хэмээн хүн бүр хятадыг зүхэж байхад өмнөд хөршдөө айлчилж 30 мянган хонь бэлэглэн БНХАУ -ын дарга Ши Жиньпинээр “Дуслын төдий ачлал үзүүлвээс дундрашгүй булаг мэт хариу барья уу” хэмээн хэлүүлсэн юм. Үнэхээр тэр дэлхийн том гүрнүүдийн тэргүүнтэй эн тэнцүү харьцаж чадсан дипломатч байлаа. 
 
Х.Баттулга үзэл бодол, үйл ажлаараа үнэхээр олон түмний хүндэтгэл хүлээсэн улстөрч гэдгээ өнгөрсөн хугацаанд харуулж чадсан. Иймдээ ч тэр төрийн тэргүүний сэнтийг хамгийн өндөр нэр хүндтэйгээр орхиж байна. Түүний эсрэг бүхэл бүтэн улстөрийн нэг том нам бүтэн жил, бүр дөрвөн жил бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн улайран ажилласан гэж болно. Энэ л улс орон, ард түмний төлөө санаачилсан, эхлүүлсэн ажил үйл бүхнийг нь харлуулан гутаах, ажил хэрэг болгуулахгүй, олон нийтэд хүргэхгүй, зөв ойлгуулахгүйн төлөө парламент нь хууль гарган, Засгийн газрын бодлого болгон эсэргүүцэхийн зэрэгцээ, хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүл­жээний суртал ухуулгын баг бүрэлдхүүн гээд бүхий л хэ­рэгслээ ашиглан ёстой төрөл бүрийн аргаар оролдсон ч монгол­чуудын хэлдгээр ёстой “да­равч дардайж, булавч бул­тайж” өнөө хүрсэн улстөрч байв. 
 
Х.Баттулгыг төрийн тэр­гүү­нээр дахин сонгуулахгүйн тө­лөө зөвхөн үүнд л зориулсан хуу­ль гаргаад зогссонгүй, түү­нийг улс төрд эргүүлэн оруу­лах­гүйн төлөө дахиад бас хууль санаачилж хүртэл сууц­гаа­на. Үнэхээр МАН гэдэг улс тө­рийн энэ хүчнийг бүхэлд нь хө­дөл­гөж, тэд  түүнээс айн чичирч байна. 
 
Ингэлээ гээд Халтмаагийн Баттулга шантрахгүй гэдгийг олон түмэн мэдэж байгаа. Тиймдээ ч түүнийг улс төрд эргэн ирнэ гэдэг бүрэн итгэлтэй хүлээж байна. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, сайд, Монгол Улсын Ерөнхийлөгч гээд монгол төрд зүтгэсэн он жилүүддээ тэрбээр энэ байтугайгаар хэлүүлж байсан ч шантраагүй, бодож санасан, эхлүүлсэн ажлаа орхиогүй, орхих ч үгүй. 
 
Ийм ч болохоороо тэр монголын улс төрд өөрийн гэсэн орон зайтай, олон түмнээс хүндэтгэл хүлээсэн, улстөрдөө эргэн ирээсэй гэсэн хү­лээлттэй улс төрч. Түүнээс мон­го­лын ард түмэн, дахин өөр шинэ сум, өөр шинэ төмөр зам өөр өөр шинэ бү­тээн байгуулалтууд хүсч, хүлээж байгаа. 
 
Тэр монголын улс төрд эргэж ирнэ...Орон зай, хийж бүтээх ажлууд нь, олон нийт хүлээж байгаа. 
 
#МонголынМэдээСонин 2021 оны зургадугаар сарын 28. Даваа. №085 (5490)
 
#ҮзэлБодол
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Бөхийн төрлүүд
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Халуун сэдэв
  • •Степпе Арена
ХУРААХ
Вакцинжуулаагүй бол өдийд 1000...
Нидерландын шигшээ Чехийг хожиж...

ТЭР ЭРГЭЖ ИРНЭ

Номин 2021-06-28

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
13 цагийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

23 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

23 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

23 цагийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

23 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

23 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах