• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Цэнгэл: Монгол киног дэлхийд гаргах нэг гарц нь Киноны тухай бие даасан хуультай болох

Сүүлийн үед  олон улсын кино наадамд “Монгол Улс”-ын гэх тодотголтой кино нэрээ дуудуулж, мянга мянган үзэгчдээс алга ташилт, урам зориг авч буй. Өөрөөр хэлбэл, 21 дүгээр зуун гарснаас хойш Монгол Улсад хаалттай байсан дэлхийн киноны зах зээл үүд хаалгаа нээсэн гэхэд болно. Харин энэхүү үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан, монгол уран бүтээлчдээ бусад орны уран бүтээлчидтэй холбож, Монголоо, киногоо сурталчилж яваа нэгэн бол  “Тэнгис” кино театрын Маркетингийн албаны дарга, СУИС-ийн багш, доктор, СТА Д.Цэнгэл. Тэрбээр энэ сард Филлипин улсад зохион байгуулагдсан олон улсын наадамд шүүгчээр ажиллаад зогсохгүй ганзага дүүрэн ирээд байгаа билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
 
-Филлипин улс дахь олон улсын кино наадамд шүүгчээр ажилласан гэсэн. Энэ талаар ярилцлагаа эхэлье. Ямар онцлогтой наадам болов?
-Филлипин улсад “Cinemalaya” олон улсын кино наадам 13 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү олон жилийн түүхтэй кино наадамд шүүгчээр ажиллаад ирсэн. Уг наадмыг шүүх болсон шалтгаан гэвэл, би олон улсын “NETPAC” байгууллагын гишүүн. Манай байгууллагаас гишүүддээ олон улсын кино наадмыг шүүх томилолт өгдөг. Энэ хүрээнд би өнгөрсөн жил Өмнөд Солонгос улсад болсон олон улсын кино наадамд шүүгчээр ажиллаж байсан. Энэ жил Филлипин улсад ажиллаад ирлээ. 
 
-Киноноос тухайн улсын ард иргэдийн амьдрал, соёл, хөгжлийг харж болдог гэдэг. Та шүүгчээр ажиллахаас гадна Монголынхоо дэлгэ­цийн бүтээлийг олон улсын кино наадамд сойход то­моо­хон үүрэг гүйцэтгэдэг. Очсон улс болгоныхоо кино урлаг­тай холбоотой соёл, хөгжлийг судалж явдаг байх. Филлипин улс кино урлагаа хэрхэн дэмждэг вэ?
 -Би Филлипин улс руу анх удаа очсон.  Их өвөрмөц соёлтой ард түмэн юм билээ. Надад маш их таалагдсан нэг зүйл нь гэвэл, Филлипин улс маш урт сунасан арлаас бүтдэг. Арлынхаа урд хэсгээр дайн дажинтай учраас тайван бус байдаг. Гэсэн хэдий ч кино урлагийг тасралтгүй хөгжүүлж, төрөөс нь дэмжиж ирсэн юм билээ. Ялангуяа кино урлагийг хөгжүүлэхэд Засгийн газраас нь  авч хэрэгжүүлж байгаа бодлого нь их таалагдсан. Бүтэц нь их зөв юм билээ. Манай улстай зүйрлэхэд Соёлын төв нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болж ажилладаг. Тиймээс ч бүтэн жилийн турш хошин урлаг, драм, кино гээд урлагийн бүх л салбартаа төрөл бүрийн олон улсын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулдаг.
 
Тэдгээрийн нэг нь “Cinemalaya” олон улсын кино наадам. Энэхүү кино наадмыг Засгийн газраас сан бүрдүүлж, санхүүжүүлдэг. Сангаас нь жил бүр 10 кино зохиолын төсөл шалгаруулж, 50 хувийн санхүүжилт олгох зарчмаар уран бүтээлчдээ дэмжиж ажилладаг нь их зөв санагдсан. Өөрөөр хэлбэл, уран бүтээлчид кино бүтээх зардлынхаа 50 хувийг улсаасаа, үлдсэнийг нь өөрсдөө олдог гэсэн үг. Гэхдээ зүгээр 10 төсөл шалгаруулаад, санхүүжилтийг нь өгөөд орхичихдоггүй. Шалгарсан төслийнхөө уран бүтээлч бүрт чиглэсэн сургалтыг бүтэн жилийн турш явуулдаг. Тухайлбал, жүжигчин, найруулагч, оператор, зураглаач гэх мэтчилэн хүн бүрийг сургалтад хамруулах ажлыг Засгийн газраас нь зохион байгуулна. Энэ маягаар дутууг нь нөхөж сайжруулдаг.
 
Энэ нь анх кино хийж байгаа, хийхийг хүсч байгаа хүмүүст маш том дэмжлэг болдог. Харин жилийн дараа Засгийн газраас нь шалгалт авч байгаа юм шиг шалгарсан 10 киногоо дэлгэцнээ гаргаж, үзэгчдийг хүртээл болгодог. Ийм л бодлого хэрэгжүүлж, уран бүтээлчдээ дэмждэг юм билээ. Энэ бодлого нь ялангуяа шинэ залуу уран бүтээлчдийг ахиж, дэвшихэд нь маш том дэмжлэг болдог юм шиг санагдсан. Нөгөөтэйгүүр уран бүтээлчдийнхээ сэтгэхүйг хязгаарладаггүй юм билээ. Кино зохиолд ямар нэгэн аллага, хүчирхийллийг тусгахыг хориглодоггүй. Уран сайхны байдлаар юуг л бол юуг үзүүлж болно гэдэг. Маш чөлөөтэй, хязгаарлахгүйгээр гаргадаг. Ингэснээр уран бүтээлчдээ дэмжиж, үзэгчдийг ч татаж чадсан. Анх үзэгч байхгүй, их л хэцүү байсан боловч цаг хугацаа өнгөрөх тусам үзэгчидтэй болж чадсан юм байна лээ. Энэ удаагийн кино наадамд оролцсон уран бүтээлийг ч оюутан залуус сонирхож, маш их үзэж байсан. Энэ жил  “Хүндлэл” нэртэй кино тэргүүн байранд шалгарсан.
 
Бас нэг таалагдсан зүйл гэвэл, кино наадамд тэргүүн байр эзэлсэн уран бүтээлчдийнхээ цаашдын ажлыг нь дэмжиж, тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал олгож байсан. Мөн “Cinemalaya 2017” кино наадмын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны үеэр 2019 онд дэлгэцнээ гарах кино зохиолын төслийг шалгаруулсан. 
 
-Таван орноос Монгол киног олон улсын кино наадамд оролцуулах урилгатай ирсэн гэж сонссон. Ямар ямар улсаас урилга авав?
-Аливаа олон улсын шинж чанартай кино наадам гэдэг  өөрийн орны  киног дэлхийн төвшинд хаана явж байна вэ гэдгийг мэдэж, шалгах боломж байдаг. Магадгүй би монгол кино наадмыг шүүвэл арай өөр өнцгөөс харна. Илүү таньдаг жүжигчнээ онцолж харах аль эсвэл энэ сайн найруулагч гэдэг өнцгөөс харах болов уу, монгол хүн учраас. Харин огт өөр соёлтой, өөр иргэншилтэй улсын тухайн салбараар мэргэшсэн хүмүүс ирээд киног нь шүүвэл чин шударгаар шүүх боломжтой.  “Cinemalaya 2017” наадмын үеэр Сингапур, Хонгконг, Токио, Филлипин, Индонез улсын шүүгчидтэй хамтарч ажиллах боломж олдсон юм. Тэд монгол киноны талаар “15-20 жилийн өмнө та нар их идэвхтэй байсан. Сүүлийн үед сураггүй болсон байна. Дараа дараагийн кино наадамд монгол киног явуулаарай” гэж хэлсэн. Кино наадам гэдэг өнөөдөр киногоо явуулаад маргааш бүтчихдэг зүйл биш.  Зургаан сараас нэг жилийн өмнө төлөвлөсний үр дүнд явуулдаг. Цаг хугацаа шаардагдсан ажил учраас 2018-2019 онд үр шим нь гарах байх. 
 
-Олон улсын кино наадам Монгол Улсаа бусад оронд сурталчилж, таниулах нэг гарц болов уу гэж харж байна. Манай улсад Япон, Солонгос, Чех киноны өд­рүүд гэж болдог шүү дээ. Үүн­тэй адил манай уран бүтээлч­дийн кино ч өөр бусад ор­нуу­дад гарвал Монголын соёл, аж амьдрал, хөгжлийг сур­тал­чилна шүү дээ. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Энэ бол маш их боломжтой зүйл. Манай улсад Соёлын яам байдаггүй. Элчин сайдын яамдууд тухайн улсдаа Монгол орноо сурталчлах үүрэг хүлээдэг. Тиймээс Монгол киноны болон соёлын өдрүүдийг оршин суугаа улсдаа зохион байгуулаасай гэж боддог. Гэхдээ хийе гэхээр манай улсад тогтолцоо нь байдаггүй л дээ. Боловсролын яам, Соёлын газартаа ханддаг ч Соёлын газар нь кино уран бүтээлчидтэйгээ харьцах агентлаг нь байдаггүй. Шууд киногоо үзүүлье гэхээр хаана, ямар зорилгоор гаргах нь мэдэгддэггүй. Энэ тогтолцооо тодорхой байсан бол илүү хамтын ажиллагаатай ажиллах боломжтой. Миний хувьд Монголын соёл урлагийг суртал­чи­лах зорилготой “Соёлын дистрибьютер” гэдэг ком­пани үүсгэн байгуулсан. Шүүх, олон улсын кино наадамд явуулах үйл ажиллагаа давхар хийж байна. 
 
-Сүүлийн үед зарим хүмүүс Монголд алтан үеийнхний кино зохиолыг гүйцэхээр сайн зохиол алга, илүү муу зүйлсийг залууст сурталчилж байна гэж ярьдаг. Одоогийн кино зохиол үнэхээр муу байна уу?
-Би энэ талаар арай өөр байр суурьтай байдаг. Өнгөрсөн үе гоё, одоо үе муу. Тэр үеийнхэн сайн жүжигчин байсан, одоогийн жүжигчид хэрэг алга гэдэг. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй шүү дээ. Үе үеийн залуусын хүсэл сонирхол өөр байдаг. Тухайлбал, Холливудын киноны стандарт гэхэд нэг сайн залуу зовлонд учраад сайн үйлийн төлөө явдаг. Бүр эцэст нь тулгавал сүүлд нь нэг баатар гарч ирээд авардаг. Ийм ритмтэй кино үзсээр байгаад сурчихсан. Гэтэл солонгосчууд гэхэд уянгын халил ихтэй кино хийдэг. Тэгэхээр лам ламын уншлага өөр гэдэг шиг юу ч байж болно. Энэ дундаас шалгарч гарч ирэх нь ирээд бусад нь цагийн аясаар үгүй болно. Хамгийн гол нь мэргэжлийн хүмүүс маань л энэ салбартаа үлдээсэй гэж би хүсдэг.
 
-Одоогийн кино урлагт, уран бүтээлчдэд хамгийн шаардлагатай байгаа зүйл нь юу байна вэ?
-Би Монгол Улсад Киноны тухай хууль бий болоосой гэж хүсдэг. Гэхдээ хориглох биш, дэм­жих хууль гараасай гэж бод­дог. Ер нь кино гэдэг маш их үзэл суртлыг түгээдэг зэвсэг уч­раас хамаагүй болж, бүтэхгүй зүй­лийг сурталчилж, түгээн дэл­гэ­рүү­лэх аюул байдаг л даа. Мөн манай улс том соёлын нө­лөөнд хэтэрхий их автаж бай­на. Эхлээд орос, дараа нь Холливудын кино их гар­сан. Тэгээд Хонгконг, Солон­гос кинонд үзэгчид орсон. Одоо зурагтаа асаагаад харахаар суваг бүрээр хятад кино гарч байна. Энэ нь цаагуураа соёлын дарх­лаа гэдэг зүйлийг устгадаг.  Тийм учраас Соёлын яамаа бай­гуу­лаад, Киноны тухай хуулийг бат­лаад өгөөч гэж хүсмээр байна. 
 
-Манай уран бүтээлчдэд гадаадын наадамд оролцоход ямар бэрхшээл гардаг вэ?
-Гадаадын виз мэдүүлгэнд ороход чөлөөт уран бүтээлч гэдгээ батлахыг шаарддаг. Манай зарим уран бүтээлчид нийгмийн даатгал төлдөггүй учраас чөлөөт уран бүтээлч гэдээ баталж чаддаггүй. Гадаадын улс орнууд манайхаас арай өөр системтэй. Тухайн уран бүтээлчийг хэрхэн ажилладагийг нь батлах боломжтой байдаг юм билээ.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна
KHARKHORUM эргэн ирлээ
Нобелийн шагналын 2026 оны эзэд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Азийн АШТ
ХУРААХ
Пхеньян “цагаан туг” өргөв үү
Ж.Батсуурь: Тодорхой хэмжээнд...

Д.Цэнгэл: Монгол киног дэлхийд гаргах нэг гарц нь Киноны тухай бие даасан хуультай болох

Батзаяа 2017-08-28

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна
KHARKHORUM эргэн ирлээ
Нобелийн шагналын 2026 оны эзэд
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

3 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

3 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

3 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

3 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-24 өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах